Канад улсын хөгжлийн стратеги

Ерөнхий мэдээлэл: ”Их зургаагийн бүлэг”-ийн 1976 оны уулзалтаас Канад улс нь тус бүлэгт бүл нэмж их долоо гэгдэх болсон. Канад улс нь 2006 оны байдлаар 31,9 сая хүн амтай (2016 он гэхэд 34.4 саяд хүрнэ гэсэн тооцоо бий), ДНБ нь 905,6 тэрбум долларт хүрээд байгаа ба энэ нь дэлхийн нийт ДНБ-ний 2,3%-тай тэнцдэг юм байна.

Тэд яаж ингэж чадав, мөн тэдний улс орны хэмжээнд авч хэрэгжүүлсэн гол стратеги нь юу байв аа гэж?

Канадын улс төр: Канад улс дотооддоо улс төрийн нэгэн иргэншлийг бий болгож, канадчуудын тэгш эрхийг баталгаажуулж, олон үндэстний хэл, шашин, соёлын ялгаатай байдлыг хүндэтгэх бодлого барьж байна. Улс төрийн олон намтай ч Либераль, Консерватив намууд гол үүрэг гүйцэтгэдэг.

Эдийн засгийн байдал: Тус улсын эдийн засгийн гол салбар нь аж үйлдвэр, эрдэс түүхий эд, газрын тос, байгалийн хий, ойн аж ахуй, загас агнуур, хөдөө аж ахуй юм. Эдийн засгийнх нь хөгжилд АНУ-ын зах зээл, хөрөнгө оруулалт гол үүрэг гүйцэтгэдэг.

Канад нь өнөөдөр хотын тээвэр, автомашин, харилцаа холбоо, эм, эмнэлгийн багаж төхөөрөмж, нийлэг эдлэлийн үйлдвэрлэл, хүдэр олборлолт, боловсруулалт, усан цахилгаан станц, цөмийн эрчим хүч, микроэлектроник, электроникийн эд ангиуд, лазерийн болон оптикийн технологи, биотехнологи, далай болон байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт дэлхийд дээгүүрт орж явна. Канад улс эдийн засгаа хөгжүүлэхэд байгалийн баялаг, хүмүүсийн мэдлэг чадвар, газарзүйн байршил гэсэн гурван үндсэн давуу талтай гэж үздэг. Канадын эдийн засаг 2002, 2003 онд буурсан бол 2004 оноос өөрчлөг-дөж, 2005 онд 2,7 хувь өсч, 2006 онд 3,1 хувь өсөх төлөвтэй байна. Инфляцийг 1-3 хувь байлгах бодлоготой. Компаниудын татварын өмнөх ашгийн өсөлт 2005 онд дунджаар есөн хувь, дотоод эдийн засгийн байдал нь ерөнхийдөө сайн байна.

Нөгөө талаар, Канад улс "Их найм"-ын орнуудын нэг боловч эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд есдүгээрт (бусад зургаан орон, мөн БНХАУ, Испанийн дараа), стандарт бараа, үйлчилгээг худалдан авах чадварын хувьд 1 дүгээрт тус тус орж байна. Энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээний газрын бүтээмжийн өсөлт бага, ажиллах хүчний хангамж дутмаг байгаатай холбоотой гэж тайлбарладаг. Ажиллах хүчний хангамжийг сайжруулах нэг арга бол ахмад ажилчдыг үргэлжлүүлэн ажиллуулах буюу тэтгэвэрт гарах насыг дээшлүүлэх явдал гэж үзэж байна. Энэ улс хууль журмаа чанд сахин мөрддөг, хүндэтгэдэг, эмх замбараагүй байдал, шударга бус явдалтай ил тод, хатуу тэмцдэг, өөрийн гэсэн тодорхой зорилго, зарчимтай, түүндээ үнэнч байдаг нь эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх үндэс нь болдог юм уу гэсэн сэтгэгдэл төрсөн.

Канадын гадаад бодлого: Канад улс тухайн үеийн гадаад орчны бодит байдалд тулгуурлан ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх, үр ашигтай, хариуцлагатай засаглал тогтоох, хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалан тогтвортой хөгжлийг дэмжих бодлого явуулж байна. Гадаад бодлого, гадаад худалдааны тэргүүлэх чиглэл нь АНУ-тай иж бүрэн харилцаатай байх явдал. Дэлхийн худалдааны байгууллага болон Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр (NAFTA)-ийн хүрээнд худалдаагаа харилцан ашигтай хөгжүүлэхэд хандуулж, мөн том орны хувьд НҮБ болон НАТО-гийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Дэлхийн худалдааны газар зүйн чиглэл, бүтэц өөрчлөгдөж байгаа хандлагыг харгалзан БНХАУ, Энэтхэг, Бразилтай хийх худалдаандаа бас ихээхэн ач холбогдол өгч байна.

Энэтхэгтэй шинжлэх ухаан, технологийн салбарт түншлэх гэрээ байгуулж, Өмнөд Солонгостой чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээ хийж, экспортыг аливаа татаасгүй болгож, жижиг, дунд үйлдвэрүүдээ (том үйлдвэрүүд нь өөрийн гэсэн стратегитай болж гадаад худалдаанд нэгэнт хөлөө олсон) дэмжих бодлого явуулж байна.

Хөгжлийн албан ёсны тусламжийн хувьд сайн засаглалыг дэмжих, эрүүл мэндийг сайжруулах, суурь боловсролыг бэхжүүлэх, хувийн секторын хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалан тогтвортой хөгжлийг дэмжих, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, хүйсийн тэгш байдлыг хангахад төвлөрүүлэх стратегитай. Ядуурлын түвшин, тусламжийг үр ашигтай зарцуулах чадвар, Канадын үзүүлж буй тусламж хандивлагч бусад орнуудынхаас харьцангуй хангалттай хэмжээнд байх зэрэг шалгууруудыг үндэслэн Хөгжлийн түнш 25 орныг нэрлэсэн бөгөөд тэдний ихэнх нь Африкийн Сахарын бүсийн орнууд (албан ёсны тусламжийн 2/3 -ыг эдгээр оронд үзүүлдэг) байна. Мөн Ази, Америк, Төв болон Зүүн Еврбпын зарим орныг үүндээ хамруулсан байна. Монгол Улс эдгээр 25 орны тоонд багтаагүй боловч Канадын сан болон түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн албан ёсны тусламж авч байгаа.

Татварын бодлого: Канад улсын татварын систем нь 3 түвшинтэй. Холбооны буюу улсын нийт төсвийн үндсэн эх үүсвэрийг орлогын татвар бүрдүүлнэ, 2001 онд гэхэд энэ үзүүлэлт 63 хувьтай тэнцүү байв. Тус татварыг Засгийн газраас зам, сургууль болон эрүүл мэнд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд ашигладаг.

Татварын хэмжээг таны олсон орлогын дээд хэмжээнээс автоматаар тооцоолон бодно. Хэрэв та татварт дэндүү их мөнгө төлсөн бол Засгийн газраас таньд илүү төлсөн мөнгийг эргүүлэн олгоно. Хэрэв та татвараа дутуу төлсөн бол та дутуу төлсөн мөнгөн дүнг төлөх ёстой. Татварын мэдүүлэх хуудас өгөх сүүлийн хугацаа жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр. Татварын албанд таньд хэрэгтэй туслалцаа үзүүлэхэд бэлэн сайн дурын ажилчид байнга байж, үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.

Канадын оршин суугчид татвар төлдөггүй хөтөлбөрөөр хөнгөлөлт эдэлж болно. Эдгээр хөтөлбөрт нэн ядуу иргэд, ажилгүйдлийн тэтгэмж, үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст олгодог тэтгэмж, 65 ба түүнээс дээш насны өндөр насны тэтгэвэрт хамрагдах хүмүүст олгох тэтгэвэр хамаарна.

Тэтгэвэрийн талаар: Одоогоор Канадад найман төрлийн тэтэгвэр тэтгэмж үйлчилдгээс үндсэн дөрвөн тэтгэвэрийг ихэнх тэтгэвэрийн хүмүүс авдаг. Үүнд: СРР (Canada Pension Plan) - Канад улсад ажиллагсдад төрөөс олгох тэтгэвэр, OAS (Old Age Security) - Канад улсад 10-аас дээш жил амьдрах статусын зөвшөөрөлтэй иргэдэд төрөөс олгох тэтгэвэр, GIS (Guaranteed Income Supplement) - бага орлоготой өрхөд төрөөс олгох нөхөн төлбөр, RRSP - хувийн хуримтлалын нэрийн данс багтана.

Канадын улсын тэтгэмжийн дээд хэмжээ сард ойролцоогоор 820$ байна. Тухайбал, GIS - бага орлоготой өрхөд төрөөс олгох тэтгэвэр гэр бүл болсон иргэдэд ойролцоогоор сард 370 ам.доллар, ганц бие хүмүүст ойролцоогоор сард 570 ам.доллар байна. Энэ нь инфляцийн индексийн түвшинтэй уялдан өөрчлөгдөж байдаг.

Гэхдээ төрөөс сар бүр 740 ам.доллараас дээш тэтгэвэр авдаг гэр бүл бага орлого гэр бүлд олгодог тэтгэвэрээс автоматаар хасагдана. Өөрөөр хэлбэл, нэг сард 740 ам.доллар, улсын тэтгэвэр авахын тулд 10 жилийн хугацаанд жилийн орлого 36,000 доллараас арай бага байж болно гэсэн үг.

Эдийн засгийн хамтын ажиллагаа: Үндэсний үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн нь ялангуяа Альберт, Саскачеван мужаас олборлон үйлдвэрлэдэг нефть юм. 1999 онд эдгээр мужаас 122.5 сая куб м нефть үйлдвэрлэжээ. Түүнчлэн Канад улс нь байгалийн хийн үйлдвэрлэлээрээ АНУ, ОХУ-ын дараа дэлхийд 3-р байрт ордог. Мөн 1999 онд гэхэд нийт 163 тэрбум куб.м байгалийн хий үйлдвэрлэснээс 83 хувийг нь Альберт мужаас нийлүүлсэн байна. Энэ төрлийн нийт бүтээгдэхүүний 70 хувийг нь үндсэндээ АНУ-ын зах зээлд гарган экспортолдог.

90-ээд онуудад экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ 8 хувиар, импорт 7 хувиар тус тус жил бүр өсчээ. Ингэснээр 90 оны төгсгөлд, гадаад худалдаа нийт бүтээгдэхүүн ба үйлчилгээний 40 хувьтай тэнцүү байсан нь 80-аад оны төгсгөл үеэс 10 хувиар илүү байгаа юм. 1999 онд экспортолсон барааны нийт дүн 243 тэрбум ам.доллар байснаас гол нийлүүлсэн бүтээгдэхүүн нь 23.2 хувиар автомашин, сэлбэг, 22.4 хувиар машин тоног төхөөрөмж, 18.4 хувиар аж үйлдвэрийн бүтээгдэхүүн эзэлж байна.

Гадаад худалдааны 81 хувийг АНУ, 5.5 хувийг ЕХ, 4 хувийг Япон улс эзэлж, гол түнш экспортлогч орнууд болдог. Харин импортынхоо 76 хувийг АНУ, 8.7 хувийг ЕХ-ноос авдаг.

Канад улс дахь гадаад шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2000 онд 194 тэрбум доллар байсан бол гадаад руу оруулсан хөрөнгийн хэмжээ 201 тэрбум доллар байжээ. Эндээс харахад канад улсын хөгжлийн бас нэгэн гол стратеги нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах байж таараад байгаа юм.

Боловсрол: Зургаан настайгаасаа эхлэн ЕБС-д суралцдаг бөгөөд Канадын их дээд сургуульд суралцагч таван оюутан тутмын нэг нь гадаадынх байдаг. Жил бүр гадаадын 130 мян.оюутан ирж Канадад суралцдгаас ихэнх нь англи, франц хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүсэгчид юм. Тус 2 хэлийг хоёуланг нь эзэмшсэн иргэд хүн амын 17 хувийг эзэлдэг бол зөвхөн англи хэлийг хэрэглэгчид 67 хувь, харин франц хэлээр яригсад хүн амын 14%-ийг эзэлдэг.

Ажиллах хүч: Эдийн засгийн идэвхтэй үндэс суурийг бүтээгч гол салбарууд болох ХАА-д хүн амын 3.7 хувь, аж үйлдвэр, барилгын салбарт 22.4 хувь, үйлчилгээний секторт нийт хүн амын 73.9 хувь нь ажилладаг. Үүнээс Жижиг бизнес эрхлэгчид, ийм төрлийн аж ахуйн нэгжүүдэд нийт канадчуудын 2/3 нь ажиллаж байна. Цалингийн дундаж хэмжээ долоо хоногт 269 доллар. Нийт ажиллах хүчний 71 хувь нь мэргэжлийн холбооны гишүүд юм.

эх сурвалж: www.econotimes.mn

Нөхөд завханчуудаа

Хey нөхдөө энэ сарын 25-нд манайхны нөгөө ЗАЗОХ-оос зохион байгуулдаг төслийн уралдаан зарлагдсан байна. Энэ жилийн хувьд энэ уралдаан их онцлогтой болж байгаа гэнэ. Жишээ нь: шагнал нь өндөр бас дээр нь нээлттэй зарлагдаж байгаа сурагтай. Нээлттэй зарлагдаж байгаа болохоор гадны (бусад аймгууд) нөхдүүдэд шагналаа мөн ...-ээ алдчихгүйг хичээх юм сан. За тэгээд энэ уралдаандаа бүгдээрээ амжилттай оролцож, (гэхдээ нэг нь л түрүүлээрэй дээ. бүгдээрээ адилхан сайн хийчихвэл шүүгчиддэд их л хэцүү байх байх даа. гэхдээ яадаг юм хэдүүлээ шүүгчидийн толгойг өвтгөцгөөе л дөө. хэ хэ хэ за за энэ ч яахав гол ажилдаа орцгооё.) хүчтэй өрсөлдөцгөөж, (гэхдээ зодолдож болохгүй шүү.) ... ер нь бүхнийг амжуулцгаая. Энд нэг юм нэмж хэлэхэд би ч гэсэн хэдэн найзуудтайгаа нийлж нэг юм бичиж байгаа. Бид аль болох хүчтэй өрсөлдөхийг хүсч байна. Хамгийн гол нь хүчтэй өрсөлдөөнөөс л гоё юм гарч ирнэ шүү дээ. Аан тийн бас нэг юм бичих гэж байгаад мартах гэж байна. Та бүхэнд завханы талаар мэдээлэл олдохгүй хэцүү байна уу? тэгвэл та жаахан байж байгаа миний энэ блогоор ороорой. Би нэг нэтээр тэнэж байгаа завханчуудын талаарх мэдээллийг нэгтгэхийг оролдоод орхие.

1996-1997 оны байдлаар

Энэ мөн ч их түүх өгүүлэх зураг даа.
1996 оны намар
Шагдарсүрэн багштай 1б анги

Манай ангийхан гэж...

Манай ангийн андууд одоогоос 5 сарын өмнө нэг иймэрхүү харагдаж байна. Сургуулийн шинэ байр ашиглалтанд ороогүй байхад бид ста-гийнхаа хичээлд ийм л жижигхэн ангид суудаг байлаа. харин одоогийн орж байгаа анги бол шинэ байрны зургаан давхарт, зүгээр л тасарчихсан анги байгаа.

Одоо ангийхныхаа талаар жаахан бичие. Манай анги 22 хүүхэдтэй. 8 хөвгүүн, 14 охинтой. Энэ семистерт мэрэгжилийн 2 хичээл үзэж байгаа. Манай анги яг анги даасан багшгүй ч бараг л 2 анги даасан багштай . Манай Батсүх багш, Гансүлд багш 2 бол зүгээр л тасарчихсан багш нар л даа. Хэрвээ миний бичсэнийг 11 жилийн хүүхдүүд уншиж байгаа бол зүгээр л СЭЗДС-д ороод эрхэм хүндэт бизнесийн эдийн засагч болоорой гэж хэлмээр байна. болохгүй байсан ч болно л доо. гэхдээ л болбол та нар хэзээ ч харамсахгүй шүү гэж хэлмээр байна.

Сайн байцгаана уу

Би блог нээгээд нэлээд хугацаа өнгөрсөн байна. Гэхдээ өнөөг хүртэл блог дээрээ нэг ч бичлэг нэмэлгүй блогоо зүгээр л...
харин яг одооноос эхлээд хувийн болон нийтийг хамрахуйц олон сонирхолтой бичлэг тавих болно гэдгээ та бүхэнд амлаж байна. Өнөөдөр гуравдугаар сарын хорин зургааны өдөр. Би хэдийгээр бага зэрэг завгүй байгаа боловч блогтоо бичлэг нэмэх цаг зав гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Great Khaan Chinggis

Завханы талаар багц мэдээлэл

Эрхэм зорилго:


Байгаль экологийн тэнцвэрт нєхцлийг хадгалж, дэд бvтэц, аялал жуулчлалын салбарыг тvлхvv хєгжvvлж, эрдэс баялагаа нээн ашиглах замаар vндэсний vйлдвэрлэл, vйлчилгээ, гадаад, дотоод худалдааг єргєтгєн, єндєр ашиг шимтэй нутгийн vvлдэр, омгийн мал сvргийг єсгєж, тєрєлх нутагтаа тvвшин амьдрах боломжийг бvрдvvлж, бие даан хєгжих явдал юм.


Нутаг дэвсгэр: 82200км/кв

Хїн ам: 88 мянга

Тєв нь: Улиастай хот

Сум: 24

Баг: 113

Малын тоо: 2,556,500 толгой

Жаахан мэдээлэл

Завхан аймаг тус орны баруун хэсэгт , Улаанбаатараас 1115 км-т, ерєнхийдєє уулархаг єндєрлєгт орших ба хойд талаараа Орос улстай хиллэнэ. Тус аймгийн нутгийн арав гаруй хувийг хангай буюу ойт хээр, бусад хувийг хээр тал, говийн бїс эзэлнэ. Сїрлэг єндєр уулсын зонхилох хэсэг нь Хангайн нурууны салбарт багтана. Хангайн нурууны ноён оргил нь далайн тївшнээс 3905 м єндєрт єргєгдсєн Отгонтэнгэр уул юм. Жилийн хамгийн хїйтэн їе 1 сард агаарын температур нь – 32 хэм байна. Тус аймгийн нутагт дунджаар жилдээ 200-300 мм хур тунадас орно.
Хангайн уулсаас эх авч урссан Идэр, Тэс, Завхан, Хїнгийн зэрэг олон гол, Отгон, Тэлмэн, Хар нуур, Холбоо нуур зэрэг том жижиг хэдэн арван нууртай. Голуудаас хамгийн урт нь 808 км урсах Завхан гол, хамгийн том нуур нь 200-аад км/ кв талбай бїхий Тэлмэн нуур болно. Отгонтэнгэр, Баянзїрх, Улаанхаалга, Хожуул зэрэг 40 гаруй рашаан ус байдгаас Отгонтэнгэрийн рашаан улс даяар алдартай бєгєєд одоо энд улсын рашаан сувиллын газар ажиллаж байна. Нутгийн баруун хэсгээр тал хээрийн цайвар хєрс, зїїн хэсгээр нь уулын хїрэн ба ойн саарал хєрс тархжээ.
Энэ аймгийн нутагт манай орны томоохон элсний нэг болох Монгол элс, мєн Бор харын элс оршино. Ойд нь буга, хїдэр, баавгай, гахай шивээлж, уул хаданд нь аргаль, янгир, шилїїс дїїлэн, тал хээрт нь хар сїїлт, цагаан зээр бэлчиж, усанд нь тул, цурхай, алтайн шар загас сїлжилдэн, уул уснаа тас, бїргэд, хун, галуу, єрєвтас, хулан жороо, цахлай, хотон, тоодог зэрэг зїйл зїйлийн шувууд жигїїр дэлгэн дэвнэ.

source: gateway.mn

Бас жаахан мэдээлэл

Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зїїн талаараа Хєвсгєл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. Нутаг дэвсгэр нь 82,0 мян.км.кв, хїн ам нь 78668 мянга, Улаанбаатар хотоос 1104 км зайтай оршдог.
Завхан аймаг нь єєрийн їїсэл хєгжилийн євєрмєц тїїхтэй юм. XYI зууны сїїл XYII зууны эхэн їед эртний монголын зургаан тїг тїмний нэг Халх тїмэн арван хоёр отогтой гэх боловч їнэн хэрэгтээ таван отог халхчууд Євєрлєгч нутгат шилжин нїїж Арын угуул нутагт долоон отог їлдсэн ажээ. Энэ долоон отог Халхын гурван аймгийг бїрдїїлсэн юм. Халхын зїїн гарт Тїшээн хан, Сэцэн хан, Засагт хан аймгийн гэх гурван том засаг захиргааны нэгж XYI зууны сїїл орчимд бїрэлдэн тогтжээ. Їїнээс їзэхэд Засагт хан аймгийн эх їїсвэр энэ їеээс баттай тавигдсан гэж їзэж болно. Энэ їед Гэрсэнз Жалайр Хунтайжийн ахмад хєвгїїн Ашихай Балдан Хунтайж, дэд хєвгїїн Ноёнтой Хатанбаатар, зургадугаар хєвгїїн Далан хєндлєн, долдугаар хїї Самуйбуймаа нар хан ширээг єв залгамжлан сууж байжээ. Ийнхїї 1923 оны сїїлчээр засаг захиргааны нэгжийг ул сууриар нь нэрлэхэд Бишрэлт, Засагт хан аймаг, Хантайшир уулын аймаг нэртэй болж 20 хошуу, 4 шавь нь уул усны нэрээр нэрлэгдсэн сумууд болсон ба хоорондоо нэгдэж зарим нь салжээ. 1931 онд хошуудыг татан буулгаж олон аймаг байгуулах хїртэл оршин тогтносон юм. 1931 оны 02 дугаар сарын 18-ны єдрийн Улсын Бага Хурлын Тэргїїлэгчдийн тогтоолоор Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулах шийдвэр гарав. Хантайшир уулын аймгийн Нємрєг уулын хошуу /Хуучин Засагтхан аймгийн Цогтой вангийн хошуу/, Цэцэн сартуул хошуу /хуучин Засагтхан аймгийн Цэцэн сартуул вангийн хошуу/, Гурван сйахан Жаргалант/ хуучин Засагтхан аймгийн Баатар вангийн хошуу/, Цэцэрлэгмандал уулын аймгийн Отгонхайрхан уулын хошуудаас /хуучин Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн засгийн хошуу/ анх Завхан аймгийг байгуулжээ. Їїнээс хойш завхан аймгийн бїтэц бас єєрчлєгдсєн бєгєєд 1931 онд дахин салж одоогийн Говь-Алтай аймаг, 1933 онд Завхан аймаг нийлж 1940 онд дахин салж одоогийн Говь-Алтай аймгийг байгуулсан ба 1942 онд Гурвансайхан Жаргалант уулын хошуунаас їїссэн Хєхморьт, Дэлгэр, Баян-Уул сумууд Завхан аймгийн харъяалалаас гаргаж шилжїїлэн єгчээ.
Манай аймагт байгалийн бїх бїс нутаг оршдог, 200-гаад тїргэн урсгалт гол горхи, 100 шахам том, жижиг нууртай, Отгонтэнгэр, Улаанхаалга, Баянзїрх, Зарт, Хожуул, Улаан эрэг, Баян-сїг зураг, буган чулуу, хїн чулуун хєшєє дурсгалууд, 18 дугаар зууны їеийн цэргийн цайз, худалдаа, наймааны хот, хїрээ, хийд дуган сїмийн туурь, газар тариалангийн ул мєр бїхий 100 шахам тїїх дурсгалын єв хамгаалалтад байна.
Аймгийн Тєв Улиастай хот нь Зїїн талдаа хангайн нурууны гол оргил Отгонтэнгэр /4031м/, тїїний салбар Тарвагатай, /3227м/ Хуримт, Тїдэвтэй, Гурван Халтар, Гялгар, Булнайн /2619м/ нуруу, хойд хилийн дагуу Тагнын нурууны салбар уулстай уулархаг нутагтай бєгєєд баруун хэсэг нь гївээ толгод, гол хєндий зонхилсон хээр тал нутагтай юм. Уулсын хооронд Идэр, Завхан, Тэс, Богдын гол болон Хїнгийн голын єргєн хєндийтэй. Баруун, Баруун урд хэсэгт Монголын их элс, Борхярын элсэн манханууд 100-200 км їргэлжилдэг. Тємрийн хїдэр, цагаан тугалга, алт, зэс, алмаз, молебдений хїдэр, їнэт чулуу, хайлуур жонш, фосфорид, хїдэр, химийн болон барилгын тїїхий эдийн баялагтай юм. Ойдоо зэрлэг жимсний нєєц ихтэй. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, 1-р сарын дундаж темп -20є -30єС, монголд хамгийн хїйтэн євєл /Тосонцэнгэлд/ -53єСхїрч байв. 7-р сард 13є -22єС, жилд єндєр уулсаар 400 мм, баруун хэсгээрээ 80-100 мм, ихэнх нутгаар 200-260 мм тундас унадаг. Тус аймаг нь говь хангай хосолсон нутаг дэвсгэртэй ба 189 гол горхи, 91 нуур, тєрєл бїрийн халуун хїйтэн рашаан бїхий 40 гаруй байгалийн їзэсгэлэнт газартай, цаашид аялал жуулчлал хєгжїїлэх боломж, хэтийн ирээдїй сайтай юм.
Завхан аймгаас улс орны хєгжилд тїїхэн дорвитой хувь нэмэр оруулсан хутагт хувилгаад, тєр нийгмийн зїтгэлтнїїд, соёл урлагийн алдартнууд, улсын болон хєдєлмєрийн баатар, гавъяатууд хэдэн арав, зуугаар тєрсєн нь їнэхээр бахархалтай юм. Эдгээрээс Монгол улсын Ерєнхий сайд асан Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав, Монгол улсын Ерєнхийлєгч П.Очирбат, Н.Багабанди, дорнын их яруу найрагч Б.Явуухулан, тєрийн соёрхолт зохиолч Л.Ванган нарыг онцгойлон дурдууштай.
Хойд хэсгээрээ євєлд зузаан бїрхїїл тогтдог. Завхан, Идэр, Тэс, Мухар, Хїнгий голууд тэдгээрийн цутгалд Борх, Яруу, Ширээ, Чигэстэй, Буянт, Шар-Ус, Тємєрт, Зарт, Цэцїїх, Хос зайгал, Зїйл, Улиастай, Чулуут, их, бага Богд гэх мэт гол, мєрєн, Хар дєрєє, Тэлмэн, Бїст, ар Бадархундага, євєр Бадархундага, Ойгон, Чандманы хар, Баян, Холбоо, Хєх нуур, Цагаан нуур зэрэг нууруудтай. Отгонтэнгэр уул нь мєнх цастай, Усны эрчим хїчний нєєц их. Єндєр уулын, тайгын, ойт хээр, хээрийн, хуурай цєлжїї хєрстэй, хээрийн олон хэв шинжийн ургамалтай. Хангай Булнай, Тагнын нуруу тэтдээрийн салбар уулсаар шинэс, Тарвагатайн нуруу нь хушин ойтой. Баавгай, зэрлэг гахай, бор гєрєєс, буга, аргаль, янгир, ирвэс, чоно, їнэг, хярс, мануул, дорго, шилїїс, туулай, чандага, тарвага, цагаан болон хар сїїлт зээр зэрэг ан амьтантай. Ойн болон єндєр уулын, тал хээрийн, нїїдлийн шувуу ирдэг. Хойлог, Ятуу, хур сойр, хун, хотон, нислэг сар, тас, шонхор зэрэг ховордсон шувууд бий. Хар болон Баян нуурт загас маш элбэг байдаг.
Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд илїї тохиромжтой, їржил хєрс бэлчээр сайтай голуудын хєндий тал хээр нутагт хїн ам нэлээд шигїї суудаг. Тосонцэнгэл сум нь хотожсон суурин юм. Баянзїрх, Зарт, Цэцїїх, Отгонтэнгэр, Улаан хаалга, Борбургас, Даян зэрэг амралт сувилалын газруудтай. Таван хошуу малтай бєгєєд хониороо улсад дээгїїр байранд ордог. Тулман хєхт ямаа, Булнайн сарлаг, Тэсийн голын адуу, Сартуулын ууцан сїїлт хонь, ноолуурын хар ямаа, Талын улаан їхэр зэрэг нутгийн їїлдрийн шилмэл мал зонхилон єсдєг. Тэс, Идэр, Богдын голын хєндийд тємс, хїнсний ногоо чацаргана тариалдаг.
Улиастай хотод томоохон клиник эмнэлгїїдтэй, арван жилийн сургууль, МСЇТ, Хєгжим бїжгийн коллеж, МУИС-ийн харъяа Эдийн засгийн сургууль, Орхон их сургуулийн салбар, зохиогчдын болон урчуудын салбартай. Майхан уулын ам, Донойн хєндийд олон улсын чанартай нисэх онгоцны буудалтай. Тїїх соёлын дурсгалаар арвин, Манжийн амбан сайдын хэрэмний туурь байдаг. Хєгжимт драмын театр, орон нутгийн судлах музей, номын сан, Б.Элдэв-Очир, Б.Дорж, Б.Явуухулан нарын хєшєєтэй, биеийн тамир спортын барилга байгууламжтай. Барааны болон хїнсний томоохон захууд, хэд хэдэн сїм хийдїїд ажиллаж байдаг.
Мал сїргээ єсгєж тавдугаар таван жилд мал єсгєх улсын хєдлєшгїй тєлєвлєгєєний 1974 оны даалгаварыг нийт малын дїнгээр болон мах, ноос, улсын бэлтгэл, хадлан тэжээл, хашаа барих, бэлчээр усжуулах тєлєвлєгєєг биелїїлж єндєр амжилт гаргасныг тэмдэглэж БНМАУ-ын АИХ-ын Тэргїїлэгчдийн 1973 оны 2 дугаар сарын 27-ны 53 дугаар зарилгаар Завхан аймгийг “Хєдєлмєрийн гавъяаны улаан тугын одон”-гоор шагнажээ.