Манай ангийхан гэж...

Манай ангийн андууд одоогоос 5 сарын өмнө нэг иймэрхүү харагдаж байна. Сургуулийн шинэ байр ашиглалтанд ороогүй байхад бид ста-гийнхаа хичээлд ийм л жижигхэн ангид суудаг байлаа. харин одоогийн орж байгаа анги бол шинэ байрны зургаан давхарт, зүгээр л тасарчихсан анги байгаа.

Одоо ангийхныхаа талаар жаахан бичие. Манай анги 22 хүүхэдтэй. 8 хөвгүүн, 14 охинтой. Энэ семистерт мэрэгжилийн 2 хичээл үзэж байгаа. Манай анги яг анги даасан багшгүй ч бараг л 2 анги даасан багштай . Манай Батсүх багш, Гансүлд багш 2 бол зүгээр л тасарчихсан багш нар л даа. Хэрвээ миний бичсэнийг 11 жилийн хүүхдүүд уншиж байгаа бол зүгээр л СЭЗДС-д ороод эрхэм хүндэт бизнесийн эдийн засагч болоорой гэж хэлмээр байна. болохгүй байсан ч болно л доо. гэхдээ л болбол та нар хэзээ ч харамсахгүй шүү гэж хэлмээр байна.

Сайн байцгаана уу

Би блог нээгээд нэлээд хугацаа өнгөрсөн байна. Гэхдээ өнөөг хүртэл блог дээрээ нэг ч бичлэг нэмэлгүй блогоо зүгээр л...
харин яг одооноос эхлээд хувийн болон нийтийг хамрахуйц олон сонирхолтой бичлэг тавих болно гэдгээ та бүхэнд амлаж байна. Өнөөдөр гуравдугаар сарын хорин зургааны өдөр. Би хэдийгээр бага зэрэг завгүй байгаа боловч блогтоо бичлэг нэмэх цаг зав гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Great Khaan Chinggis

Завханы талаар багц мэдээлэл

Эрхэм зорилго:


Байгаль экологийн тэнцвэрт нєхцлийг хадгалж, дэд бvтэц, аялал жуулчлалын салбарыг тvлхvv хєгжvvлж, эрдэс баялагаа нээн ашиглах замаар vндэсний vйлдвэрлэл, vйлчилгээ, гадаад, дотоод худалдааг єргєтгєн, єндєр ашиг шимтэй нутгийн vvлдэр, омгийн мал сvргийг єсгєж, тєрєлх нутагтаа тvвшин амьдрах боломжийг бvрдvvлж, бие даан хєгжих явдал юм.


Нутаг дэвсгэр: 82200км/кв

Хїн ам: 88 мянга

Тєв нь: Улиастай хот

Сум: 24

Баг: 113

Малын тоо: 2,556,500 толгой

Жаахан мэдээлэл

Завхан аймаг тус орны баруун хэсэгт , Улаанбаатараас 1115 км-т, ерєнхийдєє уулархаг єндєрлєгт орших ба хойд талаараа Орос улстай хиллэнэ. Тус аймгийн нутгийн арав гаруй хувийг хангай буюу ойт хээр, бусад хувийг хээр тал, говийн бїс эзэлнэ. Сїрлэг єндєр уулсын зонхилох хэсэг нь Хангайн нурууны салбарт багтана. Хангайн нурууны ноён оргил нь далайн тївшнээс 3905 м єндєрт єргєгдсєн Отгонтэнгэр уул юм. Жилийн хамгийн хїйтэн їе 1 сард агаарын температур нь – 32 хэм байна. Тус аймгийн нутагт дунджаар жилдээ 200-300 мм хур тунадас орно.
Хангайн уулсаас эх авч урссан Идэр, Тэс, Завхан, Хїнгийн зэрэг олон гол, Отгон, Тэлмэн, Хар нуур, Холбоо нуур зэрэг том жижиг хэдэн арван нууртай. Голуудаас хамгийн урт нь 808 км урсах Завхан гол, хамгийн том нуур нь 200-аад км/ кв талбай бїхий Тэлмэн нуур болно. Отгонтэнгэр, Баянзїрх, Улаанхаалга, Хожуул зэрэг 40 гаруй рашаан ус байдгаас Отгонтэнгэрийн рашаан улс даяар алдартай бєгєєд одоо энд улсын рашаан сувиллын газар ажиллаж байна. Нутгийн баруун хэсгээр тал хээрийн цайвар хєрс, зїїн хэсгээр нь уулын хїрэн ба ойн саарал хєрс тархжээ.
Энэ аймгийн нутагт манай орны томоохон элсний нэг болох Монгол элс, мєн Бор харын элс оршино. Ойд нь буга, хїдэр, баавгай, гахай шивээлж, уул хаданд нь аргаль, янгир, шилїїс дїїлэн, тал хээрт нь хар сїїлт, цагаан зээр бэлчиж, усанд нь тул, цурхай, алтайн шар загас сїлжилдэн, уул уснаа тас, бїргэд, хун, галуу, єрєвтас, хулан жороо, цахлай, хотон, тоодог зэрэг зїйл зїйлийн шувууд жигїїр дэлгэн дэвнэ.

source: gateway.mn

Бас жаахан мэдээлэл

Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зїїн талаараа Хєвсгєл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. Нутаг дэвсгэр нь 82,0 мян.км.кв, хїн ам нь 78668 мянга, Улаанбаатар хотоос 1104 км зайтай оршдог.
Завхан аймаг нь єєрийн їїсэл хєгжилийн євєрмєц тїїхтэй юм. XYI зууны сїїл XYII зууны эхэн їед эртний монголын зургаан тїг тїмний нэг Халх тїмэн арван хоёр отогтой гэх боловч їнэн хэрэгтээ таван отог халхчууд Євєрлєгч нутгат шилжин нїїж Арын угуул нутагт долоон отог їлдсэн ажээ. Энэ долоон отог Халхын гурван аймгийг бїрдїїлсэн юм. Халхын зїїн гарт Тїшээн хан, Сэцэн хан, Засагт хан аймгийн гэх гурван том засаг захиргааны нэгж XYI зууны сїїл орчимд бїрэлдэн тогтжээ. Їїнээс їзэхэд Засагт хан аймгийн эх їїсвэр энэ їеээс баттай тавигдсан гэж їзэж болно. Энэ їед Гэрсэнз Жалайр Хунтайжийн ахмад хєвгїїн Ашихай Балдан Хунтайж, дэд хєвгїїн Ноёнтой Хатанбаатар, зургадугаар хєвгїїн Далан хєндлєн, долдугаар хїї Самуйбуймаа нар хан ширээг єв залгамжлан сууж байжээ. Ийнхїї 1923 оны сїїлчээр засаг захиргааны нэгжийг ул сууриар нь нэрлэхэд Бишрэлт, Засагт хан аймаг, Хантайшир уулын аймаг нэртэй болж 20 хошуу, 4 шавь нь уул усны нэрээр нэрлэгдсэн сумууд болсон ба хоорондоо нэгдэж зарим нь салжээ. 1931 онд хошуудыг татан буулгаж олон аймаг байгуулах хїртэл оршин тогтносон юм. 1931 оны 02 дугаар сарын 18-ны єдрийн Улсын Бага Хурлын Тэргїїлэгчдийн тогтоолоор Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулах шийдвэр гарав. Хантайшир уулын аймгийн Нємрєг уулын хошуу /Хуучин Засагтхан аймгийн Цогтой вангийн хошуу/, Цэцэн сартуул хошуу /хуучин Засагтхан аймгийн Цэцэн сартуул вангийн хошуу/, Гурван сйахан Жаргалант/ хуучин Засагтхан аймгийн Баатар вангийн хошуу/, Цэцэрлэгмандал уулын аймгийн Отгонхайрхан уулын хошуудаас /хуучин Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн засгийн хошуу/ анх Завхан аймгийг байгуулжээ. Їїнээс хойш завхан аймгийн бїтэц бас єєрчлєгдсєн бєгєєд 1931 онд дахин салж одоогийн Говь-Алтай аймаг, 1933 онд Завхан аймаг нийлж 1940 онд дахин салж одоогийн Говь-Алтай аймгийг байгуулсан ба 1942 онд Гурвансайхан Жаргалант уулын хошуунаас їїссэн Хєхморьт, Дэлгэр, Баян-Уул сумууд Завхан аймгийн харъяалалаас гаргаж шилжїїлэн єгчээ.
Манай аймагт байгалийн бїх бїс нутаг оршдог, 200-гаад тїргэн урсгалт гол горхи, 100 шахам том, жижиг нууртай, Отгонтэнгэр, Улаанхаалга, Баянзїрх, Зарт, Хожуул, Улаан эрэг, Баян-сїг зураг, буган чулуу, хїн чулуун хєшєє дурсгалууд, 18 дугаар зууны їеийн цэргийн цайз, худалдаа, наймааны хот, хїрээ, хийд дуган сїмийн туурь, газар тариалангийн ул мєр бїхий 100 шахам тїїх дурсгалын єв хамгаалалтад байна.
Аймгийн Тєв Улиастай хот нь Зїїн талдаа хангайн нурууны гол оргил Отгонтэнгэр /4031м/, тїїний салбар Тарвагатай, /3227м/ Хуримт, Тїдэвтэй, Гурван Халтар, Гялгар, Булнайн /2619м/ нуруу, хойд хилийн дагуу Тагнын нурууны салбар уулстай уулархаг нутагтай бєгєєд баруун хэсэг нь гївээ толгод, гол хєндий зонхилсон хээр тал нутагтай юм. Уулсын хооронд Идэр, Завхан, Тэс, Богдын гол болон Хїнгийн голын єргєн хєндийтэй. Баруун, Баруун урд хэсэгт Монголын их элс, Борхярын элсэн манханууд 100-200 км їргэлжилдэг. Тємрийн хїдэр, цагаан тугалга, алт, зэс, алмаз, молебдений хїдэр, їнэт чулуу, хайлуур жонш, фосфорид, хїдэр, химийн болон барилгын тїїхий эдийн баялагтай юм. Ойдоо зэрлэг жимсний нєєц ихтэй. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, 1-р сарын дундаж темп -20є -30єС, монголд хамгийн хїйтэн євєл /Тосонцэнгэлд/ -53єСхїрч байв. 7-р сард 13є -22єС, жилд єндєр уулсаар 400 мм, баруун хэсгээрээ 80-100 мм, ихэнх нутгаар 200-260 мм тундас унадаг. Тус аймаг нь говь хангай хосолсон нутаг дэвсгэртэй ба 189 гол горхи, 91 нуур, тєрєл бїрийн халуун хїйтэн рашаан бїхий 40 гаруй байгалийн їзэсгэлэнт газартай, цаашид аялал жуулчлал хєгжїїлэх боломж, хэтийн ирээдїй сайтай юм.
Завхан аймгаас улс орны хєгжилд тїїхэн дорвитой хувь нэмэр оруулсан хутагт хувилгаад, тєр нийгмийн зїтгэлтнїїд, соёл урлагийн алдартнууд, улсын болон хєдєлмєрийн баатар, гавъяатууд хэдэн арав, зуугаар тєрсєн нь їнэхээр бахархалтай юм. Эдгээрээс Монгол улсын Ерєнхий сайд асан Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав, Монгол улсын Ерєнхийлєгч П.Очирбат, Н.Багабанди, дорнын их яруу найрагч Б.Явуухулан, тєрийн соёрхолт зохиолч Л.Ванган нарыг онцгойлон дурдууштай.
Хойд хэсгээрээ євєлд зузаан бїрхїїл тогтдог. Завхан, Идэр, Тэс, Мухар, Хїнгий голууд тэдгээрийн цутгалд Борх, Яруу, Ширээ, Чигэстэй, Буянт, Шар-Ус, Тємєрт, Зарт, Цэцїїх, Хос зайгал, Зїйл, Улиастай, Чулуут, их, бага Богд гэх мэт гол, мєрєн, Хар дєрєє, Тэлмэн, Бїст, ар Бадархундага, євєр Бадархундага, Ойгон, Чандманы хар, Баян, Холбоо, Хєх нуур, Цагаан нуур зэрэг нууруудтай. Отгонтэнгэр уул нь мєнх цастай, Усны эрчим хїчний нєєц их. Єндєр уулын, тайгын, ойт хээр, хээрийн, хуурай цєлжїї хєрстэй, хээрийн олон хэв шинжийн ургамалтай. Хангай Булнай, Тагнын нуруу тэтдээрийн салбар уулсаар шинэс, Тарвагатайн нуруу нь хушин ойтой. Баавгай, зэрлэг гахай, бор гєрєєс, буга, аргаль, янгир, ирвэс, чоно, їнэг, хярс, мануул, дорго, шилїїс, туулай, чандага, тарвага, цагаан болон хар сїїлт зээр зэрэг ан амьтантай. Ойн болон єндєр уулын, тал хээрийн, нїїдлийн шувуу ирдэг. Хойлог, Ятуу, хур сойр, хун, хотон, нислэг сар, тас, шонхор зэрэг ховордсон шувууд бий. Хар болон Баян нуурт загас маш элбэг байдаг.
Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд илїї тохиромжтой, їржил хєрс бэлчээр сайтай голуудын хєндий тал хээр нутагт хїн ам нэлээд шигїї суудаг. Тосонцэнгэл сум нь хотожсон суурин юм. Баянзїрх, Зарт, Цэцїїх, Отгонтэнгэр, Улаан хаалга, Борбургас, Даян зэрэг амралт сувилалын газруудтай. Таван хошуу малтай бєгєєд хониороо улсад дээгїїр байранд ордог. Тулман хєхт ямаа, Булнайн сарлаг, Тэсийн голын адуу, Сартуулын ууцан сїїлт хонь, ноолуурын хар ямаа, Талын улаан їхэр зэрэг нутгийн їїлдрийн шилмэл мал зонхилон єсдєг. Тэс, Идэр, Богдын голын хєндийд тємс, хїнсний ногоо чацаргана тариалдаг.
Улиастай хотод томоохон клиник эмнэлгїїдтэй, арван жилийн сургууль, МСЇТ, Хєгжим бїжгийн коллеж, МУИС-ийн харъяа Эдийн засгийн сургууль, Орхон их сургуулийн салбар, зохиогчдын болон урчуудын салбартай. Майхан уулын ам, Донойн хєндийд олон улсын чанартай нисэх онгоцны буудалтай. Тїїх соёлын дурсгалаар арвин, Манжийн амбан сайдын хэрэмний туурь байдаг. Хєгжимт драмын театр, орон нутгийн судлах музей, номын сан, Б.Элдэв-Очир, Б.Дорж, Б.Явуухулан нарын хєшєєтэй, биеийн тамир спортын барилга байгууламжтай. Барааны болон хїнсний томоохон захууд, хэд хэдэн сїм хийдїїд ажиллаж байдаг.
Мал сїргээ єсгєж тавдугаар таван жилд мал єсгєх улсын хєдлєшгїй тєлєвлєгєєний 1974 оны даалгаварыг нийт малын дїнгээр болон мах, ноос, улсын бэлтгэл, хадлан тэжээл, хашаа барих, бэлчээр усжуулах тєлєвлєгєєг биелїїлж єндєр амжилт гаргасныг тэмдэглэж БНМАУ-ын АИХ-ын Тэргїїлэгчдийн 1973 оны 2 дугаар сарын 27-ны 53 дугаар зарилгаар Завхан аймгийг “Хєдєлмєрийн гавъяаны улаан тугын одон”-гоор шагнажээ.