Жин үдҮнэндээ л яг жин үдийг хамгийн оноод хэлчихсэн байгаа биз дээ, тээ. Энэ мэт ойлгомжгүй (ойлгомжтой ч юм шиг) олон бичлэгүүд (яг юу гэхийг нь мэдэхгүй юм, зүгээр л "бичлэг" гэе гэж бодлоо.) олон байгаа.
Өглөө босоод л, сүүдэрт айраг залгилсаар ч
Өчигдөр л амаа чийглэсэн мэт уруул омголтох нь, -
Ид зуны жин үд аж !...
“Өгүүлбэр шүлэг” ийн бөлөөс хоёрыг нь та бүхэндээ уншуулий гэж бодлоо.
Би – “аймхай” баатар
Дайснаа өрөвдөнө... өрөвдлөө ч заавал харвана... нумаа чилтэл эвхрээж, сумаа халтал эвшээлгэж... хараа хурц, зориг чанга, гар чийрэг, цэц мэргэнээр нисгэнэ... нисгээд (эр хүнээ хат даа!), нүдээ анина... харахаасаа айна... бүүр, үнхэлцгээ хагартал айна... үхтэлээ өрөвдөнө... үхтэлээ гэмшинэ...!
Хариултгүй асуулт... инээдэмгүй инээд...
“Нялх сүеийн орой хад цоолоод цухуйчихсан байтлаа сэвшээ салхин сэвэлзэхийн төдийд хэрхэхээ мэдэхгүй сандчин савчих нь юун?” хэмээн өөрөөсөө түмэнтээ асуун, хариу бясалган бэдэчсээр, нэгэн мэдэхүйеэ, насны уулнаа, эгц эрс хэцэд асаж, намд эгэх мөргүй... элгэн хадны ирмэгт гацаж, хамхуул мэт торон тогтсон минь, -Одоо, өнгөрсөн хойно бодохунаа, хариултгүй асуулт, инээдэмгүй инээд аж л!