Экспортлогддог болон экспортлогддоггүй секторууд

Танилцуулга

Биет капиталын хуримтлал, ажиллах хүчний ур чадвар болон боловсрол, байгалийн заяагдмал нөөц болон технологи зэрэг нь орцыг гарц үүрэгтэй ба эдгээр нь аль ч эдийн засагт өсөлтийг тодорхойлогч байдаг. Дээрх хүчин зүйлс дэхь хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтийг дэмжих үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой. Монгол, Ирланд зэрэг жижиг нээлттэй эдийн засагт, хөрөнгө оруулалтын түвшин нь экспортлогддог салбарын нөхцөл байдлаас хамаарч байдаг ба үүнийг эдийн засгийн тэлэлтийн гол түлхүүр гэж үздэг. Экспортлогддог болон экспортлогддогүй салбаруудыг харьцуулах замаар эхний хэсэгтээ жижиг нээлттэй эдийн засгийн өсөлт дэхь үндсэн ач холбогдлыг тайлбарлая. Олон улсын худалдаанд оролцох нь эдийн засагт маш чухал үед өрсөлдөөн болон өсөлтийн бодлогууд нь экспортлогддог секторт төвлөрөх буюу нээлттэй бодлого явуулна. Харин экспортлогддоггүй салбарын ач холбогдол харьцангуй бага байх болно. Хоёрдох хэсэгтээ экспортлогддог бүтээгдэхүүний зах зээл дээрх дотоодын бодлогоын нөлөө хязгаарлагдмал байдаг учраас экспортлогддоггүй салбар дахь бодлогын ач холбогдлын талаар авч үзэх болно. Эцэст нь, хоёр салбарын онцлогуудын өөрчлөлт, түүн дэхь зах зээл тус бүрийн нөлөөний талаар авч үзэх болно.

Экспортлогддог секторын ач холбогдол

Дотоодын үйлдвэрлэлийг олон улсын худалдаанд оролцох боломжтой бүтээгдэхүүн (машин, гутал, болон алт зэрэг) үйлдвэрлэдэг бүхий л үйлдвэрлэлийг багтаасан экспортлогддог бүтээгдэхүүний салбар болон бусад олон улсын худалдаанд оролцдоггүй (оролцох боломжгүй) бүтээгдэхүүнийг (барилга, институц, үйлчилгээ зэрэг) багтаасан экспортлогддогүй салбар гэж хоёр хэсэгт ангилдаг. Экспортлогддог сектороо дотор нь хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг байгалын нөөцөд тулгуурласан, болон нөөцөд тулгуурлаагүй буюу аж үйлдвэрлэлийн гэж ангилдаг. Байгалын нөөцийн байршилыг дагаж үйлдвэрлэгчид байрлах нь тухайн улсын үйлдвэрлэл тодорхой хэмжээнд хязгаартайг илэрхийлэх ба аж үйлдвэрлэл хөгжөөгүйг харуулдаг. Мөн жижиг нээлттэй эдийн засгийн хувьд ажил эрхлэгчдийн ихэнх хувь нь экспортлогддоггүй секторт ажиллах нь экспортлогддог хэрэглээний бараа бараа бүтээгдэхүүнээ ихэнхийг нь импортлох хандлагатай эдийн засаг болохыг харуулдаг. Энэ таамаглал нь тухайн улсын зардал нь тухайн эдийн засагт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний өртөгтэй тэнцүү байх ёстой ба ямар нэгэн алдагдал нь импортын төлбөр болон экспортын бүтээгдэхүүнтэй холбоотой юм. Экспортлогддогүй сектор нь зөвхөн дотоодын зах зээлд үйлчилдэг бол үйлдвэрлэлийн хэмжээ нь тухайн сектор дахь зардалаар хязгаарлагдах ба илүүдэл гэж байхгүй.

Байгалийн нөөц ерөнхийдөө хязгаартай байдаг. Тиймээс Монгол зэрэг улсуудын хувьд бол гол нөөцөд тулгуурлсан худалдааны секторын экспорт өсөхийн хэрээр дотоодын хэрэглээ болон ирээдүйн үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжихийн тулд олон улсын худалдаанд оролцох боломжтой үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулах нь нэмэгддэг. Монголын хувьд экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь байгалын баялаг буюу алт зэс ба эдгээр нь хязгаарлагдмал. Мөн Монгол улс нь үйлдвэрлэл болон хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ гадаад улс орнуудаас импортлож авдаг учраас эдгээр улсуудын хувьд худалдаа нь маш чухал юм. Жижиг нээлттэй эдийн засагт экспортлогддог болон экспортлогддоггүй секторын үүргийг харьцуулахад дараах хоёр үндсэн ойлголт дээр тулгуурлах ёстой. Нэгдүгээрт, хэрвээ тухайн эдийн засаг нь импортын бүтээгдэхүүнийг худалдан авдаг бол худалдааны сектор маш чухал ба хоёрдугаарт энэ сектор нь тухайн улсын нийт үйлдвэрлэлийг бүрэн тодорхойлдог. Нийт үйлдвэрлэлийг хоёр салбар хоёулаа бүрдүүлэх боловч экспортлогддоггүй сектор нь улсын нийт зардалын зөвхөн тодорхой хувиар тодорхойлогддог. Харин экспортлогддог сектор нь нэмэгдсэн өртөгийг бий болгодог ба энэ секторын өсөлт нь тухайн улсын үйлдвэрлэлийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг.

Ирландын хувьд эдийн засгийн бодлого нь экспортлогддог секторын үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжихэд чиглэгдэж байна. Олон улсын зах зээл дээр экспортлогддог бүтээгдэхүүний үнэд нөлөөлж чадахгүй учраас дэлхийн зах зээл дээрх Ирландын хөрөнгө оруулалтын эзлэх хувийг нэмэгдүүлэхийг оролдож байгаа ба дотоодын нээлттэй секторт ихээхэн анхаарлаа хандуулж байна. Үүний нэг илрэл нь экспортлогддоггүй бүтээгдэхүүний секторын үйлдвэрлэлийн ашгийн татвар 38 хувь байдаг бол экспортлогддог секторын ашгийн татвар 10 хувь байна. Засгийн газрын санхүүжилт болон татаас нь мөн шууд томоохон экспортлогч үйлдвэрүүдрүү чиглэгдэж байгаа ба энэ нь бусад салбаруудын өсөлт болон ажил эрхлэлтийг шууд бусаар нэмэгдүүлж байна. Ерөнхийдөө, Ирландын бодлого боловсруулагчдын баримталж байгаа гол зарчим бол дэлхийн зах зээл дээрх хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх замаар өөрийн улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ба энэ нь эдийн засгийн тэлэлтийн түлхүүр болох ёстой гэж үзэж байна.

Экспортлогддоггүй секторын үүрэг

Экспортлогддогүй бүтээгдэхүүний сектор нь гадаадын хөрөнгө оруулалтыг өөрийн эдийн засагруу татахад чухал үүрэгтэй. Зарим эдийн засагчид нэгэнт дэлхийн зах зээл дээр экспортлогддог бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэд нөлөөлөх чадваргүй эсвэл үйлдвэрлэлийн зориулалтаар импортлодог бүтээгдэхүүний орж ирэх үнэд нөлөөлөх чадваргүй бол экспортлогддог секторын эдийн засаг дахь нөлөөг бодлогоор хязгаарлаж байх хэрэгтэй гэж үздэг. Хэрвээ засгийн газар экспортлогддог секторын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх болон эдийн засгаа бүхлээр нь дэмжихийг хүсвэл экспортлогддоггүй сектороос экспортлогддог секторын үйлдвэрүүдэд нийлүүлэх нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, экспортлогддоггүй секторын бүтээгдэхүүний үнэ болон чанарыг импортын бүтээгдэхүүнийг орлохуйц болгох хэрэгтэй.

Экспортлогддог ба экспортлогддоггүй сектор – Шинэ бодит байдал

Өмнөх хэсгүүдэд эдийн засгийн бодлогын хувьд чухал ач холбогдлуудыг гаргаж ирэхийг оролдсон бол одоо дэлхийн зах зээлийн өрсөлдөөний үр дүнд бий болж байгаа шинэ боломжуудын хүрээнд хоёр секторын үүргүүдийг харьцуулах болон тэдгээрийн ач холбогдлыг харьцуулан авч үзэх болно. Зах зээлүүдийн хурдтай интеграци болон худалдааны саад хоригууд байхгүй болж байгаатай холбоотойгоор уламжлалт экспортлогддоггүй секторууд, ялангуяа үйлчилгээний хувьд өрсөлдөөний нөхцөл нь экспортлогддог секторынхтой адил болж байна. Тарифын хязгаарлалт, квот болон хуулийн дүрэм журмуудын саад хоригуудын бууралт болон тээврийн зардлын бууралт нь уламжлалт экспортлогддоггүй бүтээгдэхүүнүүдээс ихэнхийг нь олон улсын худалдаанд оролцох боломжыг олгож байгаа ба цөөн тооны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд гадаадын өрсөлдөөнөөс хамгаалагдсан хэвээр байна.

Уул нь үргэлжлэл бий ... :-)

Том чулуунууд



Цагийг сайн зөв ашиглах тухай сургалт дамжаа байдаг. Ийм дамжааны нэгэнд, энэ талаар мэргэшсэн багш, ихэнх нь зав чөлөөгүй гүйдэг ажилтай завгүй сурагчидтайгаа туршилт хийх санал тавив.

Ширээн дээр маш том шилэн сав тавьсан байлаа. Дараа нь, нэг уутнаас хэдэн том чулуу гаргав. Энэ чулуунуудаа эвтэйхэн дээр дээрээс нь өрж шилэн дотор байрлуулав.

Шилэн дотор чулуу багтахгүй болохоор нь ингэж асуув:

“Шилэн сав дүүрэв үү?”
Сурагчид “Тиймээ, дүүрсэн байна” гэж хариулцгаав.
“Дүүрсэн байна гэж үү!” гэж багш хэлээд доош тонгойн ууттай хайрга аван шилэн сав руу хийлээ. Тэгээд шилэн саваа сэгсэртэл хайрганууд том чулуунуудын завсраар орж дүүрэв.

Дахиад “Энэ сав дүүрсэн үү?” гэж асуув.
Туршилт тэдний санаснаас өөр юм болохыг мэдэрсэн сурагчид;
“Үгүй, яг дүүрээгүй байна.” гэцгээв.
“Сайн байна” гэж багш хэлэв.

Ширээн доороос дүүрэн элстэй уут бас гаргаж ирлээ. Элсийг том чулуу, хайрганы дээрээс хийхэд сав бүр битүү дүүрсэн байлаа.

Тэгээд дахин асуув:
“Сав дүүрэв үү?”
“Үгүй, болоогүй.” гэж ам амандаа шуугилдав.
Багш “Маш сайн байна.” гэлээ. Нэг шанага ус сав руу хийлээ.

Тэгээд асуув;
“ Та нар энэ туршилтаас ямар дүгнэлт гаргацгаав?”

Нэгэн сэргэлэн нэгэн сурагч ингэж хариулав.
“Сая үзсэн туршилтаас: Өдөр тутмын хийх ажил их байх хамаагүй, бид хэзээд шинэ ажилд цаг гаргаж болохыг харуулж байна.”

Багш,
“Энэ ч бас зөв, гэхдээ миний хувьд гол дүгнэлт бол хэрэв том чулуунуудыг эхэлж хийхгүй бол дараа нь хэзээ ч хийж чадахгүй гэв.”

Тэгээд бүгд өөрөө өөрсдөөсөө асуух хэрэгтэй энэхүү асуултыг тавив.
“Амьдралынхаа том чулуунуудаас алийг нь эхэнд хийдэг вэ?
Шилэн саванд эхлээд тэднийг хийдэг үү?
Эсвэл шилэн саваа элс ба усаар дүүргээд том чулуунуудаа гадна нь үлдээдэг үү?”