Монгол гутал

Ding Dong

Эдгээр гуталнуудыг худалдан авах, захиалахыг хүсвэл ambaga_2@yahoo.com -д мэйл бичээрэй. Мөн сэтгэгдэл үлдээж болно. Бас https://www.facebook.com/pages/Mongol-gutal-Mongolian-national-shoes/342842439063642 хаягаар орж сэтгэгдэл бичих боломжтой. 

Амбага





Шатар тоглоорой.

Азийн эдийн засгийн хөгжил

Ази тивийн улсуудын худалдаа, хүмүүн капитал, дэд бүтэц болон санхүүгийн зах зээлийн хөгжлөөр дамжуулан эдийн засгийн энэхүү өсөлтийг тогтвортой хадгална гэж үзэж байна.

Эдгээр салбарууд нь хоорондоо нягт уялдаа холбоотой салбарууд ба аль нэгийх нь өөрчлөлт, дэвшил бусад салбарыхаа өөрчлөлтөд чухал нөлөөтэй. Жишээлбэл, худалдааны салбар хөгжихөд учирч болох гол саад бэрхшээл бол тээвэрийн салбарын дэд бүтэц юм. Мөн зөвхөн дотоодын дэд бүтцийг хөгжүүлэхээс гадна худалдаа хийж байгаа түнш улсын дэд бүтэц сайн хөгжиж байж тухайн хоёр улсын хооронд худалдаа сайн хийгдэх болно. Энэ нь худалдаа хийгч улсууд дэд бүтцийн хувьд хамтран ажиллах хэрэгтэйг харуулж байна. 


Санхүүгийн зах зээлийн хөгжил ялангуяа бондын зах зээлийн үйл ажиллагаа нь тогтвортой, найдвартай явагдаж байж урт хугацаатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож чадна. Урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэр бий болж байж тээвэр, харилцаа холбоо болон эрчим хүчний дэд бүтцэд шаардлагатай санхүүжилт бий болох юм. Мөн санхүүгийн зах зээлийн хөгжил нь хүмүүн капиталын хуримтлалыг бий болгоход чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, хувь хүмүүс өөрийн боловсролдоо хөрөнгө оруулж байж хүмүүн капитал хөгжих болно.

Эдгээр дөрвөн салбар дөрвүүлээ хөгжиж байж өнөөдрийн эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, эдийн засгийн өндөр хөгжилд хүрэх болно.

Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахад төсвийн хөрөнгө оруулалтыг зөв удирдах хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтыг хувийн хөрөнгө оруулалттай өрсөлдүүлж болохгүй. Төсвийн хөрөнгийг үр ашигтай салбаруудад, тэр дундаа суурь дэд бүтцийн салбаруудыг дэмжих замаар ажлын байрыг ч нэмэгдүүлж, амьжиргааг нь сайжруулах боломжтой. Зам барилга зэрэг уламжлалт дэд бүтэцийг хөгжүүлэхийн зэрэгцээгээр арчилгааны асуудалд хөрөнгө оруулалтыг оруулах хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтыг ийм байдлаар эдийн засагт оруулж байж үр ашгаа урт хугацаанд өгч, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих болно.

Ази тивд, ялангуяа Зүүн Ази болон Зүүн Өмнөд Азийн улсуудад бүс нутгийн хамтын ажиллагаа болон интеграци эрчимтэй явагдаж байна. Бүс нутаг хоорондын худалдааны хамгийн гол давуу тал нь дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхэд оршино. Либералчиллын дүнд худалдааны тарифын болон тарифын бус хязгаарлалтууд тухайн бүс нутагт буурч байгаа ч хил дээрх саадууд байсаар байгаа нь тухайн бүс нутгийн худалдааг хязгаарлаж байгаа талаар АХБ-ны тайланд дурьдсан байна.

Бүс нутгийн интеграци нь тухайн бүс нутгийн бүтээгдэхүүний зах зээлийг хөгжүүлэхээс гадна санхүүгийн зах зээлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Ялангуяа, тухайн бүс нутгийн бондын зах зээл илүү интеграцид орох тусам санхүүгийн зах зээл нь илүү хөрвөх чадвартай болно. Одоо, хил орчмын зам эвсэл төмөр замыг сайжруулах зэрэг бүс нутгийн дэд бүтцийг сайжруулахад улсууд хамтан ажиллах шаардлагатай байна.

Мөн, сайн засаглал болон институци нь өсөлтөд хамгийн чухал нөлөөг үзүүлэх болно. Ялангуяа, засгийн газрын үр ашигтай ажиллагаа, авилгын хяналт нь чухал эерэг нөлөөтэй. Мөн засаглал нь хөгжиж буй улс орнуудын нөөцийн хуваарилалтад том нөлөө үзүүлэх юм. Чадавхи сайтай Засгийн газар гэдэг нь төрийн удирдлага, боловсрол болон эрүүл мэнд зэрэг нийтийн үйлчилгээг ард түмэнд үр ашигтай хүргэх, нийт пүүсүүд болон салбаруудын бүтээмжийг өсгөхөд дэмжлэг үзүүлдэг байх ёстой.

Азийн хөгжлийн банкны жилийн тайлангаас нилээд мэдээлэл авч бичлээ.

Хөдөлмөрийн бүтээмж

Олон улсын санхүүгийн менежмент: Үндэстэн дамнасан корпорацийн бодлого


Номны нэр: Олон Улсын Санхүүгийн Менежмент: Үндэстэн Дамнасан Корпорацийн Бодлого

Зохиогч: Д.Төмбөрбат

Редактор: Ч.Тогтохцэрэн

Хуудасны тоо: 318

Цаас: Номын шар

Үнэ: 25000 төгрөг

Энэхүү номонд Үндэстэн Дамнасан Корпорацийн санхүүгийн менежментийн тухай бүхэлдээ өгүүлэх зорилт тавьсангүй. Харин дотоодын компаниудад ач холбогдолтой ханш, гадаад валютын болон олон улсын санхүүгийн зах зээл, эрсдлийн удирдлага гэх мэт асуудлуудыг багтаах зорилт тавьсан болно. Учир нь Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр олон улсын санхүүгийн менежментийн ач холбогдол өсөн нэмэгдсээр байдаг хэдий ч жижиг компаниуд болон хувь хөрөнгө оруулагчидаас олон улсын бизнест идэвхитэй оролцох нь нэмэгдсээр байна. Олон улсын санхүүгийн менежмент нь гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулдаггүй компаниудын хувьд ч ихээхэн ач

холбогдолтой байдаг. Учир нь өрсөлдөгч гадаадын компаниудад нь ханш, хүүгийн хэмжээ, хөдөлмөрийн зардал болон инфляцийн өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг тандах шаардлага гардаг. Эдийн засгийн иймэрхүү онцлог шинж нь гадаад өрсөлдөгчийнх нь үйлдвэрлэлийн зардал ба үнийн бодлогод нь нөлөөлдөг.

Энэхүү ном нь бодит асуудлыг шийдэхээс илүүтэй олон улсын санхүүгийн суур ойлголтуудыг бодлого кейсээр дамжуулан хүргэх зорилт тавьсан болно. Сэдэв бүрийг кейс, бодлогоор тайлбарлах бөгөөд хэсэг тус бүрийн төгсгөлд бас кейс, бодлого, хариуных нь хамт багтаасан болно.

Номын бүтэц

Энэхүү номын 1-р хэсэгт олон улсын санхүүгийн менежментийн мөн чанар хийгээд ач холбогдлыг авч үзэх бөгөөд ингэснээр дараа, дараагын бүлгүүдийг ойлгох үүд хаалга болж өгнө. 1-р хэсгийн кейсээр дэлхийх хамгийн шилдэг компанийг сүүлийн 4 жилийн турш тэргүүлж буй Apple корпорацитай танилцах болно. Бидний тавьж буй зорилго бол уул уурхай компаниас илүүтэй мэдлэгийн эдийн засгийг бүтээж буй ҮДК-ийн санхүүгийн менежментээс суралцах зорилго тавьлаа.

Компаниудын хувьцаа эзэмшигчдийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад зах зээлд гардаг. Гадаад зах зээлд үр ашигтай өрсөлдөхийн тулд орчиноо судалсан байх шаардлагатай. Иймээс бид 2-р хэсэгтээ олон улсын санхүүгийн менежментэд нөлөөлөх институцийн орчинг тодорхойлох зорилт тавьсан. Институцийн хэмээн нэрийдсэн нь орчин гэдгээс илүү тодорхой ойлголт агаад үйл ажиллагаа явуулахад саад болох бүхий л хүчин зүйл тухайлбал, ханшийн бодлого, төлбөрийн тэнцэл, татварын хэмжээ болон засаглал гэх мэт асуудлыг энд ойлгоно. Иймээс 2-р хэсэгтээ зорилтот гадаад зах зээлээс нь компаниудад ямар сорилт тулгардаг, тэдгээрийг менежерүүдээс хэрхэн даван туулдаг болохыг судлах болно. Олон улсын санхүүгийн менежментийн соёлын орчингийн талаар дэлгэрэнгүй зүйл хөндсөнгүй. Учир юу гэвэл өмнө нь 2009 онд "Олон Улсын Маркетинг: Мэдээлэл, технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги" номанд энэ тухай бид дэлгэрэнгүй өгүүлсэн болно. Энэхүү хэсгийн төгсгөлийн кейсээр Аргентинийн загсийн газраас үндэсний валютынхаа ханшийн талаар баримталж буй бодлого нь компаниудад хэрхэн нөлөөлж байгаа болон Blades компани тулгарч буй мөнгөн урсгалын эрсдлийг авч үзэх болно.

Гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компаниудад нөлөөлж байдаг санхүүгийн томоохон хүчин зүйл нь гадаад валютын зах зээл байдаг учираас 3-р хэсэгтээ энэ тухай хөндлөө. Энэхүү хэсэгтээ санхүүгийн үүсмэл хэрэгсэлүүдийг валют дээр авч үзсэний сацуу ойлгомжтой болгох үүднээс эдгээр хэрэгсэлийг ашиглан хеджинг хийх аргачлалыг багтаасан болно. Энэхүү хэсгийн кейсээр Хятадын засгийн газраас өсөн нэмэгдсээр буй валютын нөөцөө удирдахад ямар сорилт тулгарч байгаа болон хэрхэн үр дүнтэй ашиглаж буй талаар авч хэрэгжүүлж буй бодлогыг авч үзэх болно. Энэхүү кейс нь манай улсын хувьд ч ихээхэн ач холбогдолтой юм.

Валютын эрсэдл нь компаниудад тулгарч байдаг хамгийн томоохон эрсдэл бөгөөд гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулахад компаниудын орлого, зарлага нь валютад хамааралтай үед үүсдэг. 4-р хэсэгтээ бид валютын эрсдлийн удирдлагын тухай өгүүлэхийг зорихдоо үйл ажиллагааны, ажил гүйлгээнэ болон хөрвүүлгийн эрсдэлийн зэргйг кейсээр дамжуулан хүргэхийг хичээлээ. Энэхүү хэсгийн төгсгөлийн кейсээр Porsche компанийн эрсдлийн зэрэгтэй танилцах болно.

Аливаа санхүүгийн менежерүүдэд нь үндсэндээ гурван зорилгыг шийдвэрлэх шаардлага гардаг гэж сонгодог сурах бичгүүдэд өгүүлсэн байдаг. Энэ нь капитал төлөвлөлт, санхүүжилтийн бүтэц ба ажлын капиталын удирдлага юм. 5-р хэсэгтээ бүхэлдээ дээрх 3 зорилгыг олон улсын санхүүгийн менежментийн орчинд хэрхэн шийдвэрлэдэг болохыг судална. Иймд ҮДК-иуд хөрөнгийн агууламж ихтэй аж ахуйн нэгж байдагтай холбоотой. Иймд ҮДК-иуаас төслөө хэрхэн санхүүжүүлдэг болох, капиталын өртөг нь ямар байдаг, санхүүжилтийн зардлыг бууруулах зорилгоор олон улсын санхүүгийн зах зээлээс хэрхэн хөрөнгө босгодог, мөнгөн урсгалаа хэрхэн удирддаг болохыг 5-р хэсэгт авч үзэх болно. Энэхүү бүлэгт олон улсын санхүүгийн менежментийг хэрэгжүүлэх үеийн улс орны эрсдлийн тухай цухас дурдаад орхисон болно. Учир нь өмнөх номондоо энэ тухай бид маш дэлгэрэнгүй өгүүлсэн болно. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын хэлбэрүүдийг авч үзэхийн сацуу хэсгийнхээ төгсгөлийн кейсээр Евро диснейлэндийн хөрөнгийн төлөвлөлтийг авч үзэхийн сацуу, Blades компанийн мөнгөн урсгалын менежменттэй танилцах болно.

Эрдэм шинжилгээний хурлын зар

“Сангийн яамны 100 жилийн ойд зориулсан

нэрэмжит эрдэм шинжилгээний хурал” –ын ЗАРЛАЛ

Сангийн яамны 100 жилийн ойд зориулан онол, практикийн ач холбогдол бүхий эрдэм шинжилгээний хурлыг шинэ үзэл санааг хөгжүүлэх, олон

нийтэд түгээн таниулах, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, оюутан, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих ба судалгаа, шинжилгээнээс гарсан үр дүнг бодлогын баримт бичиг, зөвлөмжид тусгахад чиглэгдэнэ.

Сангийн яамны 100 жилд зориулагдсан эрдэм, шинжилгээний хурлыг их, дээд сургуулийн оюутнууд, багш, судлаач болон шинжээчдийн дунд хоёр түвшинд зохион байгуулна.

· Нэгдүгээр буюу -бакалаврын түвшинд:

§ Эхний шатанд ирсэн нийт илтгэлүүдээс шилдэг 10 илтгэлийг шалгаруулна.

§ Хоёрдугаар шатанд шалгарсан 10 илтгэл сонсч шүүгчдийн оноогоор байрыг шалгаруулна.

§ Илтгэлийг 2011 оны 4-р сарын 29 хүртэл Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газарт хэвлэмэл 1 хувь, мөн электрон хэлбэрээр хүлээн авна.

· Хоёрдугаар буюу -судлаач, багш нарын дунд:

§ Эхний шатанд шүүгчдийн бүрэлдэхүүн ирсэн нийт илтгэлүүдээс шилдэг 10 илтгэлийг шалгаруулна.

§ 2011 оны 4-р сарын 29 хүртэлх хугацаанд Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газарт хэвлэмэл 1 хувь, мөн электрон хэлбэрээр хүлээн авна.

Эрдэм, шинжилгээний хуралд ирүүлэх илтгэлүүдийг оюутнуудын ирүүлэх сэдвийн чиглэл:

1. Төрийн албанд ажиллагсадын хөдөлмөрийн бүтээмжийг цалин хөлстэй уялдуулах нь

2. Монголын хөгжлийн эдийн засгийн бүтэц ба технологийн төрөлжилт

3. Эдийн засгийн шингээх чадвар, хөрөнгө оруулалтын үр өгөөж

4. Эдийн засгийн өсөлтөд байгалийн нөөцийн үзүүлэх нөлөө

5. Мөнгө болон сангийн бодлогын уялдаа холбоог хангах нь

6. Тэтгэвэр, даатгалын тогтолцоо, цаашдын хандлага

Эрдэм, шинжилгээний хуралд ирүүлэх илтгэлүүдийг судлаачдын ирүүлэх сэдвийн чиглэл:

1. Сангийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн сувгууд, тэдгээрийг шинжлэх нь

2. Гадаад валютын нөөцийн удирдлага

3. Нийгмийн халамжийн бодлогын үр дагавар

4. Экологи суурьтай эдийн засгийн хөгжлийг дэмжих арга механизмууд, олон улсын туршлага

· Илтгэлд тавигдах шаардлага

o Шинжлэх ухааны үндэслэлтэй, шинжлэх ухааны тодорхой арга зүйг ашигласан байх;

o Шинэлэг санааг дэвшүүлсэн байх;

o Санаагаа товч тодорхой, дэвшүүлсэн байх;

o Практик ач холбогдолтой байх;

o Доорхи бичлэгийн стандарт шаардлага хангасан байна. Үүнд:

§ Microsoft Оffice Word 2003-2007, Times New Roman, Size 12, хуудасны дээд, доод, баруун талаас 2 см, зүүн талаас 2.5 см зай авна, А4 бичгийн цаас, мөр хоорондын зай 1.5 байх, Эх хувь Хуудасны тоо 15–аас ихгүй байх;

§ Үндсэн бүтээл нь абстракттай байх ба хавсралттай байж болно. Бүтээлд иш татсан, ашигласан ном, эх сурвалжийн жагсаалт гэх мэт судалгааны ажлын үр дүнд зайшгүй тавигдах шаардлагууд хангагдсан байх;

§ Сургуулийн нэр, Илтгэлийн сэдэв, Зохиогчийн овог нэр, хаяг, холбоо барих утасыг тодорхой бичих

· Илтгэл хүлээн авах хугацаа ба хаяг: Илтгэлүүдийг хүлээж авах цэсийн хугацаа нь 2011 оны 4 дүгээр сарын 29-ний 15.00 цаг байна.

· Шалгаруулалт, хэвлэх

Нэгдүгээр түвшинд ирүүлсэн илтгэлүүд эрдэмтэд, докторууд болон Сангийн яамнаас орсон бүрэлдэхүүнтэйгээр шалгаруулах бөгөөд шалгарсан илтгэлүүдийг эрдэм шинжилгээний хуралд тавигдана. Нэгдүгээр болон хоёрдугаар түвшинд шалгарсан илтгэлүүдийг “Сангийн яам-100 жил” нэртэйгээр эмхэтгэл болон хэвлэгдэнэ.

Хоёр түвшингийн шалгаруулалт бүрт: нэгдүгээр байр нэг /мөнгөн шагнал, дурсамжийн зүйл/, хоёрдугаар байр хоёр /мөнгөн шагнал, дурсамжийн зүйл/, гуравдугаар байр гурав /мөнгөн шагнал, дурсамжийн зүйл/-тай байх болно.

· Холбоо барих утас: 264158

Сангийн яам,

Санхүү, эдийн засгийн бодлогын газар:

Н.Түвшинжаргал /tuvshinjargal_n@mof.gov.mn/,

Г.Хандцоож /khandtsooj_g@ mof.gov.mn/,

Э.Болор /bolor_e@ mof.gov.mn /