Форекс нэр томъёоны тайлбар

Ийм сүрхий гарчиг тавьчихсан нь болж байна уу, үгүй юу? За тэгээд хүмүүсийн шүүмжлэлийг аваад тусгаад өгвөл яваандаа болох байлгүй дээ! :-)
--- A ---

Accrual – Форвард арилжаан дээр гарсан шагнал болон хямдруулалтын хуваарлалт

Adjustment – Төлбөрийн тэнцвэргүй байдлыг залруулсан эсвэл албан ханштай холбоотой дотоодын эдийн засгийн бодлогын өөрчлөлтөөр хийгдэх албан ёсны үйл ажиллагаа

Adjustable Peg – Валютын ханшийг евро, ам.доллар гэх мэт олон улсад арилжигддаг хүчтэй валюттай уяж өгдөг валютын ханшийн тогтолцоо. Ингэж уяж өгөх нь тухайн улсыг олон улсын олон улс дахь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг. Одоогийн байдлаар хамгийн алдартай валютын зөвлөл (үүнийг currency board буюу валютын зөвлөл ч гэх нь бий) нь Хонг-Конгд байна. Хонг-Конг долларийг Америк доллартай HK$7.87=US$1 байхаар уяж өгсөн.

Aggregate Risk – Банкууд спот болон фючерс гэрээнүүдэд нэг тал болж орсоноор банкинд нөлөөлөх гадны нөлөөлөл

APIs
– Форексийн автомат арилжаанд ашиладаг программ (Application Programming Interface)

Appreciation – Үнийн өөрчлөлт нь зах зээлийн эрэлтэд харьцангуй тогтвортой байдаг валютыг 'appreciate' буюу үнэ цэнэ өндөртэй валют гэж нэрлэдэг.

Arbitrage – Нэг валютын хосыг олон зах зээл дээр зэрэг арилжиж ханшийн зөрүүнээс ашиг олох

Ask (Offer) — Худалдахаар санал болгож байгаа үнэ, та энэ үнээр үндсэн валют буюу ханшийн баруун талд бичигдсэн валютыг худалдан авна. Жишээлбэл, ханш дараах USD/CHF 1.4532 байдлаар байвал нэг ам.долларыг 1.4532 Швейцарын Франкаар худалдан авна гэж ойлгоно.

At Best – Хүрч болох хамгийн өндөр ханшаар худалдан авах/худалдах даалгавар (захиалга)

At or Better – Тогтоосон ханш эсвэл түүнээс өндөр ханшаар гэрээ хийх захиалга

Aussie — Авсртали долларын форекс дахь хэллэг

Automated Trader – Хүний оролцоогүйгээр арилжаанд оролцдог автомат системийг ашигладаг арилжаачин

Authorized Dealer – Форекс дахь арилжаан зохицуулах тусгай эрхтэй дилер

Automated Trader – Хүний оролцоогүйгээр арилжаанд оролцдог автомат системийг ашигладаг арилжаачин

Authorized Dealer – Форекс дахь арилжаан зохицуулах тусгай эрхтэй дилер
– Форекс дахь арилжаан зохицуулах тусгай эрхтэй дилер

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- B ---

Back Office – Санхүүгийн арилжаа явагдаж байгаа газар (албан өрөө (оффис) эсвэл салбар)

Balance of Trade (худалдааны тэнцэл) –Тухайн улсын экспорт импортын зөрүү

Bank Rate (Банкны ханш) — Улсын төв банкнаас өөрийн улсын арилжааны банкуудад олгох зээлийн хүүний түвшин

Band – Хүчтэй гадаад валюттай уяж өгсөн валютын ханшийн хэлбэлзлийн зөвшөөрөгдөх интервал (далайц)

Banking Day – Арилжааны банкууд валютын арилжаанд оролцдог долоо хоногийн өдрүүд

Bar Chart (Бар график)– Графикийн нэг төрөл ба энэ нь ач холбогдол бүхий дөрвөн цэгийн агуулж байдаг: хамгийн дээд болон хамгийн доод ханшийг босоо бараас харж болох ба нээлтийн ханшийг барын зүүн талд жижиг хөндлөн шугамаар тэмдэглэдэг, харин хаалтын ханшийг барын баруун талд жижиг хөндлөн шугамаар тэмдэглэн харуулдаг.

Base Currency (Суурь валют)– Валютын хос (Currency Pair)-ын эхний валют. Валютын хос нь суурь валютын хоёрдогч валютаар илэрхийлэгдэх үнэлгээ юм. Жишээлбэл, хэрвээ USD/CHF-ийн ханш 1.6215 байвал форекс зах зээл дээрх USD-ын үнэ 1.6215 CHF-тай тэнцүү байна гэсэн үг. Энэ тохиолдолд USD нь суурь валют болох ба хоёрдогч валют нь CHF болж байна.

Basis Point – Нэг хувийн зууны нэг, өөрөөр хэлбэл, 0,0001 хувь

Bear – Ханш унана гэж итгэж (хүлээж) байгаа арилжаачин

Bear Market (баавгай зах зээл) – Зах зээл дээрх бүх валютын ханш унаж байх үеийн зах зээлийн баавгай зах зээл гэж нэрлэдэг. Энэ нэр томъёо нь газар дээр ямар нэгэн зүйл самардаж байгаа баавгайны зурагнаас үүсэлтэй.

Bid — Худалдан авахаар санал болгож байгаа үнэ, та энэ үнээр суурь валютыг худалдах боломжтой.

Bid/Ask Spread – Худалдан авах болон худалдах ханшийн зөрүү.

Big Figure – Гадаад валютын ханшийн эхний хоёр эсвэл гурван орон. Жишээлбэл, USD/JPY-ийн ханш 108.05/10 байгаа бол big pigure нь 108 болно. EUR/USD –ийн ханш .8325/28 бол big figure нь .83 болно.

BOJ (Bank of Japan) - Японы төв банк

Book (Бүртгэл) – Мэргэжлийн түвшинд арилжаанд оролцогчидын барьж байгаа позицуудын бүртгэл. Энэ нь худалдан авах чиглэлтэй (long position) болон худалдан чиглэлтэй (short postion) позицуудын нийт дүнг харуулдаг.

Broker — Жижиг арилжаачид болон томоохон арилжааны институтуудийн хооронд зуучлан зах зээлд оролцогч хүмүүс

Brokerage – нийтэд арилжаанд оролцохтой холбоотой үйлчилгээ үзүүлдэг компани

Bretton Woods Agreement of 1944 – Валютын зах зээлд төв банк интервенц хийхэд зориулан голлох таван гадаад валютыг тогтмол ханштай болгосон албан ёсны гэрээ ба нэг унц алтыг 35 ам.доллартой тогтмолоор уяж өгсөн. Энэ гэрээ нь 1971 он буюу ерөнхийлөгч Никсоны үе хүртэл хүчинтэй үргэлжилсэн ба энэ үеэс эхлэн дээрх голлох таван валютыг хөвөгч ханшийн системтэй болгосон.

Bull – Ханш өснө гэж итгэж (хүлээж) байгаа арилжаачин

Bull Market (Бух зах зээл)- Бараг бүх валютын ханш өсөж байгаа зах зээлийг бух зах зээл гэж нэрлэдэг. Энэ нэр томъёо нь агаарт эргэлдэж байгаа бухны зургаас үүсэлтэй гэж үздэг.

Bundesbank – Германы Төв Банк

Business Day – Banking Day-ийг хар.

Buy Limit Order – Тогтоосон үнэ эсвэл түүнээс доогуур үнээр арилжааг гүйцэтгэх захиалга

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- C ---

Cable — GBP/USD хосын форекс дахь хэллэг

Candlestick Chart (Лаа хэлбэрийн график) – Энэ график нь тухайн өдрийнхөө арижлааны хэлбэлзэл, далайцыг харуулах ба мөн нээлт, хаалтын ханшуудыг харуулдаг. Хэрвээ, нээлтийн ханш хаалтын ханшаас өндөр байвал нээлт болон хаалтын ханш тэнш өнцөгт хэлбэртэй байдаг. 18-р зууны үеэс Японы алдартай арилжаачин Homma Munehisa хөгжүүлсэн.

Carry Trade — форекс зах зээл дээр их хэмжээний ашиг олно гэсэн итгэлтэйгээр позицоо хаахгүйгээр шөнөжин нээлттэй байлгах

Cash Market – Фючерс эсвэл опцион зэрэг бодит санхүүгийн хэрэгсэл дээр суурилсан зах зээл

Chartist – График болон чартуудыг ашигладаг, мөн өнгөрсөн арилжааны өгөгдлийг ашиглан тренд болон ирээдийн ханшийн өөрчлөлтийг урьчилан таамагладаг хүн. Ийм хүнийг мөн Техник Арилжаачин ч гэж нэрлэдэг.

Cleared Funds – Арилжааг гүйцэтгэхтэй холбоотой сангууд

CFD (Contract for Difference) — Хувьцаа, товар болон бусад хэрэгсэлүүдийг худалдаж авалгүйгээр зуучлан ашиг олох тусгай арилжааны хэрэгсэл

Closed Position – Позицийг алдагдалгүй болгосноор гадаад валютын позицийг худалдаж эсвэл худалдан авах процесс (жаахан асуудалтай, дараа зөв болгож оруулна аа.)

Clearing – Арилжааг зохицуулах процесс

Contagion (Хямрал) – Эдийн засгийн хямрал нэг зах зээлээс нөгөө зах зээлрүү тархах хандлага. 1997 онд Индонези дахь улс төрийн тогворгүй байдалтай холбоотойгоор тэдний үндэсний валют болох Rupiah маш их хэлбэлзэж байж байсан. Энэ нь цаашлаад Азийн хөгжиж буй орнууд болон Латин Америкийг хамарсан хямрал болсон ба одоо тэр хямралыг “Азийн хямрал” гэдгээр нь хүмүүс мэддэг.

Collateral (Зээлийн барьцаа) – Зээл төлөгдөнө гэсэн баталгаа болгож барьцаанд авсан эд зүйл.

Commission — Брокерийн үйлчилгээний хөлс

Confirmation – Арилжаанд хэрэглэгдсэн нэр томъёонууд (тухайн өдөр, үнэ, брокерийн хураамж, болон бусад зүйлс)-ыг агуулсан талуудын харилцсан солилцсон баримт бичиг.

Contract - Ирээдүйд тогтоосон хугацаанд тодорхой валют/опционыг худалдан авах/худалдах гэрээ (фючерс гэрээ)

Counter Currency – Валютын хосын хоёрдогч валют

Counterparty – Санхүүгийн ажил гүйлгээнд оролцогч тал

Country Risk – Хил дээр дамжин өнгөрөх валютын ажил гүйлгээтэй холбоотой эрсдэл. Үүнд улс төрийн нөхцөл байдал болон хуулийн хязгаарлалтуудыг оруулж ойлгоно.

CPI (Consumer price index) — Хэрэглээний үнийн индекс нь тодорхой бараа бүтээгдэхүүнүүдээс бүрдэх багцын үнийн өөрчлөлт дээр тулгуурлан инфляцийг хэмждэг статистикийн хэмжигдэхүүн

Cross Rate (Кросс ханш) – Крос ханш гэдэгт ам.доллар (USD)-ыг оруулдаггүй ба бусад GBP/JPY гэх мэт валютын хосыг оруулж ойлгоно. EUR/GBP гэх мэт евротой холбоотой хосыг евро кросс гэнэ. Бусад валютын хосыг ерөнхийд нь cross rate буюу кросс ханш гэж нэрлэдэг.

Currency symbols (Ваютын тэмдэглэгээ)
AUD – Австралийн доллар
CAD – Канадын доллар
EUR - Евро
JPY – Японы иен
GBP – Британы фаунд
CHF – Швейцарийн франк

Currency (Валют) – Төв банк болон засгийн газраас гаргасан бүх төрлийн мөнгөний хэлбэрүүд. Энэ нь хууль ёсоор хүлээн зөвшөөрөгддөг ба худалдаа, арилжааны хэрэгсэл болж хэрэглэгддэг.

Currency Pair (Валютын хос) – Валютын ханшийг бүрдүүлэгч хоёр валют. Жишээлбэл, EUR/USD. Голлох таван валютын хосоор EUR/USD, GBP/USD, USD/JPY, USD/CHF, AUD/USD болон USD/CAD-ийг нэрлэдэг.

Currency Risk (Валютын эрсдэл) – Валютын ханш таагүй байдлаар өөрчлөгдөх магадлал

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- D ---

Day Trader – Богино хугацааны үнийн өөрчлөлтөөс ашиг олохыг чухалчилдаг арилжаачин, ихэвчлэн арилжааны нэг өдөр л позицоо хэрэглээд хаадаг.

Dealer – Дилер нь хувь хүмүүс болон пүүсүүд хөрөнгө худалдан авах болон өөрийн багцаасаа хөрөнгөө худалдахад тухайн арилжаанд итгэмжлэгдсэн байдлаар эсвэл оролцогчийн үүргээр ажилладаг.

Deficit (алдагдал)– Төлбөрийн/худалдааны тэнцэл хасах гарах

Delivery – Арилжигдсан валютыг бодитоор солилцох ажиллагаа. Ихэвчлэн арилжаа хийгдсэнээс хойш хоёр өдрийн дараагаар форекс гэрээ гүйцэтгэгддэг.

Depreciation – Зах зээлийн (эрэлт, нийлүүлэлтийн) нөлөөгөөр валютын үнэ цэнэ унах

Derivative (үүсмэл үнэт цаас) – Үндсэн үнэт цааснаас хамааралтайгаар үнэ цэнэ нь өөрчлөгддөг санхүүгийн гэрээ. Опцион бол хамгийн энгийн, элбэг хэрэглэгддэг үүсмэл үнэт цаас юм.

Devaluation – Бусад орны валюттай харьцуулахад тухайн орны үндэсний валютын ханшийн уналт

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- E ---

EA (Expert Advisor) — Арилжааны платформын программ хангамж нь позиц болон захиалгуудыг гар ажиллагаагүйгээр автоматаар зохицуулах замаар хэрэглэгддэг автоматижсан скрифт

ECN Broker — Захиалагчидаа форекс зах зээл дэхь бусад оролцогчидруу шууд хандалт хийх боломжоор хангадаг брокерийн пүүсүүдийн нэг төрөл.

ECB (European Central Bank-Европын төв банк) — Европын Холбооны санхүүгийн системийн гол зохицуулагч

Economic Indicator (Эдийн засгийн үзүүлэлтүүд) – Засгийн газраас одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг заасан статистикийг гаргадаг тэдгээр үзүүлэлтүүдийн эдийн засгийн үзүүлэлтүүд гэж нэрлэдэг. Үүнд: ажил эрхлэлтийн түвшин, дотоодын нийт бүтээгдэхүүн, инфляци болон жижиглэн худалдаачидын борлуулалт зэрэг энгийн үзүүлэлтүүд багтдаг.

End Of Day Order (EOD) – Тогтоосон ханшаар худалдан авах болон худалдах захиалга. Энэ захиалга нь арилжааны өдрийг дуусах хүртэл хүчинтэй хэвээр байдаг.

EURO – EMU буюу Европын Мөнгөнийн Холбооны валют. ECU буюу Европын Мөнгөнийн Нэгжээр хэрэглэгддэг.

European Central Bank (ECB) – Шинэ Европын Мөнгөнийн Холбооны төв банк

Exposure — Тухайн валют дээрх худалдан авах/худалдах чиглэлтэй позицуудыг ерөнхийд нь ингэж нэрлэдэг. Нийт валютууд дээрх арилжаачидын позицууд дээр тулгуурлан хэний оруулсан хөрөнгө ашиг олох/алдагдал хүлээх нь тодорхой болно.

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- F ---

Fed (Federal Reserve-Холбооны Нөөц) — АНУ-ын санхүүгийн системийн гол зохицуулагч, дотроо холбооны хүүний түвшинг зохицуулагч газар болох FOMC (Federal Open Market Committee) буюу Холбооны Нээлттэй Зах Зээлийн Хороо гэж хуваагддаг.

Federal Deposit Insurance Corporation (FDIC-Холбооны Хадгаламжын Даатгалын Корпораци) – АНУ-ын банкуудын хадгаламжын даатгалыг зохицуулах үүрэгтэй агентлаг

Fibonacci Retracements — Трендээсээ унах болон өсөх өндөр магадлалын түвшин, трендийн 23.6%, 32.8%, 50% болон 61.8% үед тооцдог.

First In First Out (FIFO) – Нээлттэй позицуудыг бүртгэлийн FIFO (эхэлж авсанаа эхэлж зарлагадах) дүрмээр хаах. Тодорхой нэг валютын хос дээр нээгдсэн нийт позицуудыг эхэлж нээгдсэнийг нь эхэлж хаах дарааллаар хаадаг арга.

Flat/square – Захиалга нь бүрэн гүйцэтгэгдсэн позиц

Foreign Exchange – Нэг валютыг өөр нэг валютаар худалдах/худалдан авах

Forward – Ирээдүйд хийхээр тохиролцсон арилжаа. Зарим тохиолдолд "forward deal" болон "future" гэдэгтэй адил утгатай хэрэглэгддэг.

Forward Points – Валютын одоогийн ханш пипээр нэмэгдэж/хасагдахад форвард арилжааны үнийг тооцдог. Пипийн тоо нь ирээдүйн зах зээлийн нөхцөл байдлыг хэрхэн урьдчилан таамагласан болон хэрхэн хэлбэлзэж болох зэргээс хамааран ялгаатай байдаг.

Fundamental Analysis (Суурь шинжилгээ) — Зөвхөн мэдээ, мэдээлэл, эдийн засгийн үзүүлэлтүүд болон дэлхийн хэмжээний үйл явдлууд дээр тулгуурладаг шинжилгээ

Futures Contract – Ирээдүйд тогтоосон үнээр бараа бүтээгдэхүүнийг эсвэл санхүүгийн хэрэгсэлийг арилжих өрийн бичиг (облигац).

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- G ---

G7 (Их долоо)– Үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч долоон орон: АНУ, Герман, Япон, Франц, Их-Британи, Канад болон Итали

Going Long – Хөрөнгө оруулалт болон арилжааны зориулалтаар хувьцаа, товар, болон валютыг худалдан авах

Going Short – Валют болон санхүүгийн хэрэгсэлүүдийн борлуулалт

GDP (Gross Domestic Product-Дотоодын Нийт Бүтээгдэхүүн) — Тухайн улсын үйлдвэрлэлийн хэмжээ болон үндэсний орлого/зарлагыг хэмждэг ба энэ нь форекс дахь чухал үзүүлэлтүүдийн нэг юм.

Gross National Product – Дотоодын нийт бүтээгдэхүүн дээр хөрөнгө оруулалтаас олсон орлого болон хилийн чандад ажиллаж олсон орлогын нийлбэр хэмжигдэхүүн

GTC (Good Till Cancelled) — Тогтоосон үнээр эсвэл бага үнээр валют худалдан авах/худалдах захиалга. Ийм захиалга нь тухайн захиалагч нь хүчингүй болох эсвэл гүйцэтгэгдэх хүртлээ хүчинтэй байдаг.

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- H ---

Hedging — Бирж болон арилжаанд валютын рискээс даатгуулах янз бїрийн аргуудыг илэрхийлсэн ойлголт

"Hit the bid" – Худалдан авахаар санал болгосон үнээр нь борлуулах

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- I ---

Inflation (Инфляци)– Хэрэглээний барааны үнийн ерөнхий түвшин өссөний улмаас худалдан авах чадвар буурсан эдийн засгийн нөхцөл байдал

Initial Margin (Анхны маржин)– Хэрэглэгчийн хамгийн анхны хадгаламжын хэмжээ

Interbank Rates (Дотоодын банкны хүү)– Томоохон олон улсын банкуудын бусад банкуудад тогтоосон гадаад валютын ханш

Interest Rate (хүүний түвшин) - мөнгийг хэрэглэснийхээ төлөө төлөх хүү. Хүүний түвшин нь үндсэн төлбөрийн тодорхой хувиар илэрхийлэгддэг. Хүүний түвшин нь инфляци болон Төв Банкны бодлогын нөлөөгөөр байнга өөрчлөгдөж байдаг.

Intervention (Интервенц) – Төв банк зах зээлд орж валютын үнэ цэнэд нөлөөлөх үйл ажиллагаа

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- J ---

Jobber — Нэг өдрийн дотор арилжааны үеэр богино хугацаанд бага ашиг олдог арилжаачидыг форекст ингэж нэрлэдэг. Ийм төрлийн арилжаачид позицоо шөнөжин нээлттэй байлгах нь тун ховор байдаг.

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- K ---

Kiwi — Шинэ Зиландын долларын форекс дахь хэллэг

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- L ---

Leverage (Хөшүүрэг) – Позицийг хамгийн их хэмжээнд нь хүргэх маржиний харьцаа. $5000-ын хадгаламжтай байгаад хөшүүрэг нь 50 бол тухайн арилжаачин $250,000-ын үнэлгээтэй позицоор арилжаанд орох боломжтой гэсэн үг. Хөшүүрэг нь танд хурдан хугацаанд ашиг олох боломжоор хангадаг боловч мөн хурдан хугацаанд мөнгөө алдах ч эрсдэлийг дагуулдаг. Хөшүүрэг нь ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулахад шаардлагатай мөнгө зээлэхтэй адилхан ойлголт юм

LIBOR - The London Inter-Bank Offered Rate. Банкууд өөр банкаас зээл авах даа LIBOR-ийг ашигладаг.

Leading Indicators (Тэргүүлэгч үзүүлэлтүүд) — Эдийн засгийн ирээдүйн үйл хөдлөлийг тодорхойлогч макро эдийн засгийн хамгийн чухал арван үзүүлэлтийн нэгдсэн индекс

Limit Order — Тогтоосон эсвэл түүнээс бага үнээр худалдан авах эсвэл тогтоосон/түүнээс өндөр үнээр худалдах захиалга

Liquidity (Хөрвөх чадвар)– Ханшийн ерөнхий түвшинд нөлөөлөхгүйгээр томоохон арилжаануудыг хүлээж авах зах зээлийн чадвар

Long — Худалдан авах чиглэлтэй байгаа позиц.

Lot (Багц) – Арилжааны дүнг хэмжих арга ба нэг багцад 100,000 нэгж валютын хос шаардлагатай.

Loss — Нээлтийн ханшнаас доогуур ханштай байхад long position буюу худалдан авах чиглэлтэй байсан позицоо хаасан эсвэл нээлтийн ханшнаас өндөр ханштай байхад short position буюу худалдах чиглэлтэй байсан позицийг хааснаас үүсэх алдагдал ба мөн позицоо хаах үед олсон ашиг нь брокерийн хураамжаас бага байгаа тохиолдолд алдагдал үүсдэг.

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- M ---

Margin (Маржин) — Нээлттэй позицийг тодорхой үнэлгээн дээр хадгалж байхад шаардлагатай хадгаламжын (deposit) хамгийн бага хэмжээ. Жишээлбэл, $250,000-ын үнэлгээтэй позицыг хөшүүрэг нь 50 байх үед шаардлагатай хамгийн бага маржины хэмжээ бол $5000 болно.

Margin Account (Маржин данс)— Форекс арилжаанд оролцогчийн (хөрөнгө оруулагч) арилжаанд арилжаанд тавьсан (оруулсан) мөнгө

Margin Call – Дансны үнэлгээ унаж позиц хүчин төгөлдөр байхад шаардлагатай хамгийн бага маржиний хэмжээнээс бага болсон тохиолдолд позицод нэмэлт хөрөнгө оруулах шаардлагатай тухай мэдэгдэл

Market Maker (Зах зээл үүсгэгч) – Дилер нь авах болон зарах ханшийг тогтмол хэмжээтэй тогтоодог ба мөн тухайн тогтоосон үнээр санхүүгийн хэрэгсэлүүдийг худалдан авах эсвэл худалдахад бэлэн байдаг. Тиймээс тэднийг зах зээл үүсгэгч гэж нэрлэдэг.

Market Order (Зах зээлийн захиалга) — Одоогийн зах зээлийн үнээр их хэмжээний валют худалдан авах болон худалдах захиалга

Market Price (Зах зээлийн үнэ) — Зах зээл дээр арилжигдаж байгаа валютын одоогийн үнэ

Market Risk – Зах зээлийн үнийн өөрчлөлт дэхь гадны нөлөөлөл мөн хөрөнгө оруулалтын үнэлгээний хэлбэлзлээс хамаарсан зах зээл дэхь эрэлт нийлүүлэлтийн өөрчлөлтөөс зах зээлийн эрсдэл үүсдэг.

Mark-to-Market – Бүх позицуудыг одоогийн зах зээлийн үнээр дахин үнэлэх процесс. Энэ шинэ үнэлгээ нь маржины шаардлагыг тодорхойлдог.

Maturity (Төлөгдөх өдөр)– гэрээ хэлэлцээрүүд эсвэл санхүүгийн хэрэгсэлүүдийн хугацаа дуусах өдөр

Momentum — Валютын заасан удирдлагаар шилжих чадварыг хэмждэг үзүүлэлт

Moving Average (Шилжүүлэгдсэн дундаж) — Энэ нь техник шинжилгээний хамгийн гол үзүүлэлтүүдийн нэг ба дараалсан хугацаан дахь дундаж ханшийн тооцож үзүүлдэг. Exponential Moving Average (EMA), Weighted Moving Average (WMA) зэрэг ханш болон хугацааг жигнэх аргууд байдаг.

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- N ---

Net Position – Нээлттэй худалдан авах чиглэлтэй позицууд болон нээлттэй худалдах чиглэлтэй позицуудын зөрүү

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- O ---

Offer (Ask-Худалдан авах үнэ) — Худалдахаар санал болгож байгаа үнэ, та энэ үнээр худалдан авах боломжтой.

One Cancels the Other Order (OCO) – Нэг захиалга нь гүйцэтгэгдэхэд нэг нь автоматаар цуцлагдахаар зохицуулсан хоёр захиалга

Open order (Нээлттэй захиалга) – Зах зээлийн үнэ захиалгын үнэтэй тэнцэхэд гүйцэтгэгдэх захиалга. Өөрөөр хэлбэл, хугацаа нь дуусаагүй, албан ёсоор хүчингүй болгоогүй захиалга гэсэн үг.

Open Position (Нээлттэй позиц) — Зах зээлийн хэлбэлзэл болон ашиг/алдагдалд өртөж болзошгүй худалдан авах/худалдах чиглэлтэй позицууд

Order (Захиалга) — Тодорхой үнийн түвшинд валют худалдан авах болон худалдах хэрэглэгчийн хүсэлтээрх брокерийн захиалга

Over the Counter (OTC) – Албан ханшийг дахин хэрэглэдэггүй арилжаанд хэрэглэдэг.

Overnight Position – Дараагийн ажлын өдөр хүртэл нээлттэй байдаг позиц

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- P ---

Pivot Point (Суурь цэг)— Өмнөх трендийн хамгийн өндөр, хамгийн бага болон хаалтын ханшийн арифметик дундаж цэг. Дараа өдрийн ханшийг энэ цэг дээш байх эсвэл доош байх гэсэн таамаглалууд дээр үндэслэн тухайн валютыг худалдан авах эсвэл худалдан эсэхээ шийддэг.

Pip (Пип) — Форекс дахь ханшийн өөрчлөлтийн хамгийн бага нэгж. EUR/USD хосын хувьд нэг пип гэдэг нь 0.0001 (жишээлбэл, ханш 140.005-ээс 140.004 болж өөрчлөгдөхийг нэг пипээр өөрчлөгдөх гэнэ.) байдаг бол USD/JPY хосын хувьд нэг пип нь 0.01 буюу ханш нь 116.32-ээс 116.31 болж өөрчлөгдөхийг заадаг.

Political Risk – Нийт позицуудын тал дээрх засгийн газрын бодлогын өөрчлөлтийн улмаас хөрөнгө оруулагчидын позицод үзүүлэх сөрөг нөлөөлөл

Position (Позиц)– Тухайн хүний барьж байгаа валют болон үнэт цаасны багцийн дүн

Premium (Шагнал) – Валютын зах зээл дээр хийгдсэн форвард/фючерс гэрээнд заасан ханш одоогийн зах зээлийн ханшаас өндөр байгаа бол энэ хоёр ханшийн зөрүүгээр шагнал тодорхойлогдоно.

Price Transparency – Зах зээлд оролцогч бүр адил боломжтой байх үеийн үнэ тогтолт

Profit (Gain) — Позицоо хаахад олсон бодит мөнгөн дүн

Principal Value (Үндсэн өртөг)— Анх хөрөнгө оруулсан мөнгөн дүн

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- Q ---

Quote (Квот)– Зах зээлийн үнэ, ханшийг заадаг ойлголт ба энэ нь зөвхөн мэдээллийн зорилгоор хэрэглэгддэг.

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- R ---

Rally – Үнэ эргээд өсөх

Range (Далайц) – Тухайн арилжааны өдрийн хамгийн өндөр ханш болон хамгийн бага ханшийн зөрүү

Rate (Ханш) – Нэг валютын бусад валютуудаар илэрхийлэгдэх үнэ

Realized Profit/Loss — Хаагдасан позицийн ашиг/алдагдал

Resistance – Хүмүүсийн валютаа худалдах үнийг таамагладаг, техник шинжилгээнд ашиглагддаг нэр томъёо.

Revaluation (Дахин үнэлгээ) – 1. Төв банк интервенц хийсний улмаас валютын ханш өсөх. Эсрэгийг нь Devaluation гэж нэрлэдэг. 2. Нээлттэй позицийн бодит ашиг алдагдалыг өмнөх өдрийн тохиролцсон ханш (settlement price) болон тухайн өдрийн ханшийн зөрүүн дээр тулгуурлан тооцох

Risk (Эрсдэл)– Хөрөнгө оруулагчийн барьж байгаа позицийн эсрэг хөрөнгө оруулалтын үнэлгээг бууруулж болохуйц гадаад валютын ханшийн өөрчлөлт.

Risk Management (Эрсдэлийн удирдлага)– Санхүүгийн шинжилгээнүүдийг ашиглан арилжааны арга техникүүдээр эрсдэлийг бууруулах, мөн эрсдэлийн төрлүүдийг тогтоож хянах

Roll-Over – Гэрээний дагуух тооцоо хийх өдрийг дараагийн өдөр болгож сунгах. Энэ үйл ажиллагааны зардлыг тухайн хоёр валютын ханшийн зөрүүн дээр тулгуурлан тооцдог.

Round trip – Тодорхой хэмжээний валютыг худалдан авах болон худалдах

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- S ---

Scalping — Богино хугацаанд бага ашиг олохын тулд олон позицоор арилжаанд оролцох арилжааны хэлбэр

Settled Position — Сlosed position-тай адил утгатай

Short Position – Зах зээлийн үнийн өсөлтөөс ашиг хүлээж байгаа позиц, өөрөөр хэлбэл худалдан авах чиглэлтэй позиц

Slippage — Тодорхой шалтгааны улмаас захиалгын үнээс ялгаатай үнээр захиалгыг гүйцэтгэх

Spread — Валютыг худалдах болон худалдан авах ханшийн зөрүү

Spot Price – Одоогийн зах зээлийн үнэ.

Square – Тэнвэртэй хэмжээгээр худалдан авах болон худалдах

Standard Lot — Валютын хосын суурь валютын 100,000 нэгжийг худалдан авах эсвэл худалдах

Sterling – Их Британы фаундын форекс дахь хэллэг.

Stop-Limit Order — Зах зээлийн ханш тодорхой түвшинд хүрэх үед их хэмжээгээр худалдан авах эсвэл худалдах захиалга. Ихэвчлэн stop-order болон limit-order -ийг хослуулан хэрэглэдэг.

Stop-Loss Order — Зах зээлийн ханш тодорхой түвшинд эсвэл түүнээс бага түвшинд хүрэхэд худалдах эсвэл худалдан авах захиалга. Үүнийг зах зээл эсрэг чиглэлд өөрчлөгдөх тохиолдолд үүсч болох их хэмжээний алдагдлаас сэргийлэх зорилгоор хэрэглэдэг.

Support — Үнэ унаж байхад их хэмжээгээр худалдан авах үнийн түвшин, өөрөөр хэлбэл худалдан авахаар хүлээж байсан үнийн түвшин

Swap – Форвард арилжааны ханшаар тухайн валютыг ижил дүнгээр нэг дор худалдан авах болон худалдах

Swissy – Швейцарын Франкийн форекс дахь хэллэг

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- T ---

Technical Analysis (Техник шинжилгээ)— Янз бүрийн техник индикаторуудын тусламжтайгаар олж авсан зах зээлийн өгөгдлүүд дээр тулгуурлан хийгддэг шинжилгээ

Tick – Үнийн хамгийн бага өөрчлөлт, ерөнхийдөө пиптэй адил хэрэглэгддэг.

Tomorrow Next (Tom/Next) – Дараа өдрийн хүргэлтэд зориулсан валютын худалдан авалт болон борлуулалт

Transaction Cost (Үйл ажиллагааны зардал)– Санхүүгийн хэрэгсэлүүдийг худалдан авах болон борлуулахад гарах үйл ажиллагааны зардал

Transaction Date – Позицийг хаасан эсвэл нээсэн өдөр, өөрөөр хэлбэл арилжаа хийгддэг өдөр

Trend (Тренд-чиг хандлага)— Янз бүрийн хүчин зүйлсийн нөлөөгөө үүсч бий болж буй зах зээлийн чиглэл

Turnover (Эргэлт)– тухайн өдөр гүйцэтгэгдсэн арилжааны нийт өртөг

Two-Way Price – Форекс арилжааны худалдан авах болон худалдах ханш тогтолт (Quote (квот)-той адил утгаар хэрэглэгддэг)

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- U ---

Unrealized (Floating) Profit/Loss — Позицоо хаагаагүйгээс үүсэх ашиг/алдагдал

Uptick – Өмнөх үнээс арай өндөр шинэ үнэ тогтох

Useable Margin — Арилжаанд оролцохдоо хэрэглэдэг дансан дахь мөнгөний дүн

Used Margin — Позицоо нээж барихаас өмнө хэрэглэдэг дансанд дахь мөнгөний дүн

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- V ---

Value Date – Гэрээний дагуу төлбөр тооцоо хийх өдөр. Одоогийн валют арилжааны хувьд энэ өдөр нь ерөнхийдөө хоёр ажлын өдөр байдаг. Мөн үүнийг төлөгдөх өдөр буюу maturity date гэж нэрлэдэг.

Variation Margin – Анхны маржиний түвшинг баталгаажуулахаар дансанд тодорхой хэмжээний хадгаламж байх шаардлагатай ба энэ нэмэлт санг үнийн гэнэтийн өөрчлөлтийн үед хэрэглэдэг. Энэ санг өдөр бүр тооцдог.

Volatility — Нийт хугацааны турш дахь зах зээлийн ханшийн өөрчлөлтийг хэмждэг статистикийн хэмжигдэхүүн. Ерөнхийдөө өдөр бүрийн ханшийн өөрчлөлийн стандарт алдаагаар хэмжигддэг.

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- W ---

Whipsaw — Тогтворгүй зах зээл (volatile market) буюу гэнэтийн өөрчлөлтийн нөлөөгөөр үнэ маш хурдан өөрчлөгддөг зах зээлийн төлвийн форекс дахь нэршил

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

--- Y ---

Yard – Мянган сая буюу миллиардын форекс дахь хэллэг

A | B | C | D | E | F | G | H | I | K | M | N | O | P | Q | R | S | T | U | V | W | Y

За хэрээсээ хэтэрсэн зүйлээр жаахан оролдчих шиг боллоо :-). Та уншиж үзээд болохгүй байгаа (найруулгын хувьд, орчуулгын хувьд мөн үг үсгийн алдаа) зүйлсийг сэтгэгдэлд бичиж өгвөл би дор нь засаад байна аа. Хэдүүлээ нийлж байгаад хүн ашиглахуйц болгочихвол форекс сонирхож байгаа хүмүүст хэрэг болох болуу гэж бодож байна. Би бодохдоо өдөрт гурваас дээш шинэ үг нэмж оруулаад байя гэсэн санаатай байгаа. Та ч бас өөрийн сурч мэдсэн энд ороогүй байгаа, форекстэй холбоотой үгсийг сэтгэгдэлд үлдээвэл би нэмээд л оруулчихна. Аль эсвэл ambaga_2@yahoo.com хаягаар явуулсан ч болно.
За даа, өөр чинь юу бичих билээ ... за одоохондоо ингээд зогсий :-), нэмэх юм байвал дараа үргэлжлүүлнэ ээ.
Ашигласан, мөн цаашид ашиглаж болох сайтууд:
http://earnforex.com/
http://forextradings.org/
http://www.forexglossary.com/
http://en.easy-forex.com/
http://www.investopedia.com/

Банкны зээлийн эрсдлийг ”CPV” загвараар үнэлэх болон зээлийн багцын оновчтой сонголт

Энэ хавар хийсэн хоёрдахь судалгаа маань энэ. МУИС-ЭЗС-ийн багш Ө.Гэрэлт-Од (Магистр) багшаар удирдуулан Г.Отгончимэг /МУИС, Банк-3/ Ч.Тогтохцэрэн /МУИС, Санхүү-3/ гэдэг хоёр найзтайгаа нийлж хийж ГБНОЭШБХ-д оролцсон юм. Ёстой нэг оройхон гарч ширүүхэн дайрна л гэдэг болсон доо :-). Тэгээд хоёрдугаар байранд орсон гэж байгаа. Энэ судалгааг хийхэд бас л чамгүй зүйлс мэдэж авсан шүү.
Удиртгал

Дэлхийн улс орнуудад ихэвчлэн санхүүгийн зах зээлийн бүрэлдэхүүн хэсэг болох хөрөнгийн зах зээл, мөнгөний зах зээлийн аль нэг нь давамгайлж хөгжсөн байдаг. Манай улсын хувьд хөрөнгийн захын хөгжил сул бөгөөд мөнгөний зах зээл нь хөрөнгийн зах зээлээсээ арай илүү хөгжсөн. Санхүүгийн зах зээлийн дийлэнх хувийг банкны салбар дангаараа төлөөлж байгаа.

Банкны салбарын хувьд олон төрлийн эрсдлүүд тохиолддог бөгөөд манай орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд зээлийн эрсдэл нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Тийм учраас банкны системийн зээлийн эрсдэлд макро эдийн засгийн ямар хүчин зүйлүүд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох, мөн салбаруудыг эрсдэлтэй болон эрсдэл багатайгаар нь ангилж авч үзэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Гадаад улс орнуудын хувьд өөрийн орныхоо хувьд банкны зээлийн эрсдэлийг салбар тус бүрээр нь тооцохдоо Wilson (1997a, 1997b) -ны CreditPortfolioView (CPV) загварыг ихээхэн ашиглаж байна.

Энэхүү судалгааны ажлаараа бид Монголын банкны системийн зээлийн эрсдэлд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээг эконометрикийн аргуудыг ашиглан хийж, олон хүчин зүйлийн шугаман загвар боловсруулсан. Мөн эдийн засгийн голлох салбаруудын хувьд тухайн салбарт олгосон зээлийн эрсдэлийг CreditPortfolioView (CPV) загвараар үнэлж, макро эдийн засгийн үндсэн хувьсагчидын ирээдүйн утгыг таамаглан, түүнд харгалзах салбарын зээлийн эрсдэлийг таамагласан. Салбаруудын зээлийн эрсдэлийг таамагласнаар банкуудын хувьд ирээдүйд аль салбарт зээл олгож болох, аль салбарт зээл олгохоос татгалзах хэрэгтэйг тогтоолоо.

Уг судалгааны ажил нь дараах бүтэцтэй: l бүлэгт удиртгал, ll бүлэгт судалгааны хураангуй, lll бүлэгт банкны салбарын зээлийн эрсдэлд нөлөөлөгч хүчин зүйлс, CPV загварын үндсэн тавилын тухай онолын хэсэг, lV бүлэг нь судалгааны хэсэг ба энэхүү хэсэгтээ эконометрик загваруудыг боловсруулж эмпирик үнэлгээнүүдийг хийнэ. V бүлэгт судалгаанаас гарсан ерөнхий дүгнэлт, санал зөвлөмжөө дэвшүүлж, төгсгөлийн бүлэгт ашигласан материал болон хавсралтыг оруулж өгсөн.

Судалгааны хураангуй

Судлах болсон шалтгаан: 2007 оны дунд үеээс эхлэн АНУ-ын томоохон хөрөнгө оруулалтын банк болох Lehman Brothers-ын дампуурлаас үүдэлтэй, глобаль шинжтэй энэхүү хямрал нь манай улсыг ч гэсэн дайраад байна. АНУ төдийгүй бусад улс орнууд үнэт цаасаар барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн зээлийн хурдтай өсөлт, түүнээс үүдсэн зээлийн эрсдэл нь эдгээр улсуудын хямралын нэг томоохон шалтгаан болсон. Үүний нэгэн адил манай улсын хувьд 2004-2008 онуудад зээлийн хэмжээ өмнөх жилтэйгээ харьцуулахад 28,7-42,3 хувиар өсч байсан. Гэвч 2008 дунд үеээс эхлэн зээлийн нийлүүлэлт эрс багассан нь зээлийн эрсдэл үүссэн байж болзошгүйг харуулж байна. Энэхүү үүсээд байгаа зээлийн эрсдэлд макро эдийн засгийн үзүүлэлтүүд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж эрсдэлийг бууруулах боломжыг олох үүднээс энэхүү асуудлыг сонгон судалсан болно.

Судалгааны зорилго: Бид дараах асуултуудад хариулт олох зорилгыг дэвшүүлж байна. Үүнд:

1.Монголын банкны системийн зээлийн эрсдэлд макро эдийн засгийн үндсэн хувьсагчид хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох
2.CPV загвар ашиглан салбар тус бүрийн (ХАА, Барилга, Боловсрол гэх мэт.) зээлийн эрсдэлд макро хүчин зүйлс хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох
3.Цаашид аль салбарт зээл олговол эрсдэл багатай байх, мөн аль салбарт зээл болгохоос татгалзах хэрэгтэй талаар санал зөвлөмжөө дэвшүүлэх

Судлагдсан байдал: Банкны секторын эрсдэлийг тодорхойлохдоо макро хүчин зүйлийг чанаргүй зээлийн харьцаатай холбосон энгийн загваруудыг динамик эгнээний болон панел шинжилгээгээр хийж өргөн хэрэглэдэг. Ийм төрлийн хураангуй тэгшитгэлийн загварыг ашигласан судалгаа олон байдаг бөгөөд энд дурьдвал: Kaliria and Schiecjer(2002), Mario(2002), Carking et al (2003) зэрэг байна.

Зээлийн эрсдэлийг тооцохдоо макро бүтцийн загваруудаар хийх оролдлого харьцангуй цөөн хийгдэж байсан боловч сүүлийн хоёр (2007, 2008) жилээс эхлэн энэ хэлбэрийн судалгааны ажлуудыг хийх нь нэмэгдэж байна. Экзоген шокууд (дэлхийн зах зээлийн бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, ханшийн өөрчлөлт, ДНБ-ийн өөрчлөлт, төсвийн алдагдал гэх мэт.) -ын макро эдийн засгийн холбогдох бүх үзүүлэлтүүдэд үзүүлэх нөлөөг тусгадгаараа бүтцийн макро загварууд нь эрсдэлийг илүү бодитой тодорхойлох боломжийг олгодог хэмээн Sorge (2004) өөрийн судалгааны ажилдаа онцолсон байдаг. Макро бүтцийн төрөл бүрийн загварт зээлийн эрсдэлийн хамаарлыг оруулах оролдлогыг хийсэн судалгааны ажлуудаас дурьдвал: Английн төв банк 2003 онд өөрийн дунд хугацааны макро эдийн засгийн бүтцийн загвартаа дээрх хамаарлыг оруулсан. Харин Evjen et al (2003) Норвегийн Төв банкны макро загварт арай өөр байдлаар буюу микро түвшний компаниудын үнэлгээний загварыг оруулан өргөтгөжээ. Мөн эдгээр ангилал дээр Drehman (2005) зээлийн эрсдэлийн загварууд болох CreditPortfolioView, Merton төрлийн загварын бүтцийг ашигласан макро түвшинд эрсдэлийг тодорхойлсон загваруудыг нэмж оруулж болохыг дурджээ. Akira Otani, Shigenori Shiratsuka, Ryoko Tsurui, Takeshi Yamada (2009) Японы банкны зээлийн багцад стресс тест хийхдээ CPV загварын mark to market хэлбэрийг ашигласан байдаг бол Michael C S, Wong Yat-fai Lam (2008) нар Хонгконгийн зээлийн эрсдэлийн 1997-2007 оны тоон мэдээг ашиглан зээлийн эрсдэлд стресс тест хийсэн байдаг.

Онол (academic)-ын төвшинд зээлийн эрсдэлийн загварууд маш сайн хөгжсөн боловч тоон өгөдлийн болон зарим практик асуудлуудаас шалтгаалан практикт цөөн хэрэглэсэн байдаг.

Зээлийн эрсдэлийн загварын хувьд ерөнхийд нь гурван үндсэн загвар байдаг. Эхний нь Merton(1974)-ны загвар дээр үндэслэдэг ба энэ нь пүүсийн эрсдэлд орох магадлалыг (firm’s probability default (PD)) опционы үнээр загварчилдаг. Энд өргөн хэрэглэгддэг KMV-ийн ‘’Portfolio Manager’’ (PM) болон J.P Morgan-ий “CreditMetricsTM” (CMTM) загварууд нь Merton-ий аргыг өөр хувьсагчид болон өөр техниктэй хослуулан хэрэглэдэг. Хоёрдахь зээлийн багцын загвар нь ‘’Credit Siusse Financial Products’ Credit Risk+ ‘’ (CR+) . Энэ арга нь эрсдэлийн өмнөх өгөгдлүүд (historical default rates) болон түүний хэлбэлзэл (volatilities)-ийг ашиглан багцын алдагдлын тархалтыг үнэлэхдээ актуар (actuarial)2 аргыг ашигладаг. Сүүлийн загвар нь Credit Portfolio View (CPV) ба энэ загварыг Wilson (1997a ба 1997b) гаргасан. CPV загварт эрсдэлийг макро эдийн засгийн зарим хувьсагчидтай нарийн холбодог ба багцын алдагдалын тархалтыг Monte Carlo simulation ашиглан тооцоолдог. Энэхүү загвар нь бусад загвартайгаа харьцуулахад салбарын зээлийн эрсдэл (industry­specific macroeconomic index)-ийг макро хүчин зүйлээс хамааруулан тооцдогоороо онцлогтой юм. Wilson(1997)-ны дараа Boss(2002), Virolainen (2004), болон C. Coşkun Küçüközmen, Ayhan Yüksel (2006) нар энэхүү загварыг ашиглан судалгаагаа хийсэн нь чухал үр дүнд хүрсэн юм.

Манай орны хувьд Монгол банкны эдийн засагч Н.Ургамалсувд(2006) зээлийн эрсдэлд нөлөөлж буй макро хүчин зүйлийг тодорхойлж стресс тест хийсэн байдаг. Мөн Frontier брокер диллерийн компаны эдийн засагч Ё.Рэнцэндорж (2007) уг судалгааг өргөжүүлэн зээлийн төвлөрлийн индекс (herfindalh index) -ийг оруулж өгсөн байдаг.

Дурдагдсан судалгаануудын онцлог, хамрах хүрээ, хүрсэн үр дүн: Банкны системийн зээлийн эрсдэлийн судалгаануудад макро эконометрик загварын ялгаатай олон хувилбаруудыг хэрэглэсэн байдаг. Эдгээр судалгааны ихэнх нь FSAP (Financial service assessment program) хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн байдаг. Эдгээр судалгаанууд нь дотоод болон гадаад макро хувьсагчдыг ашигласан хоёр төрлийн загварыг ашигласан байдаг. Жишээлбэл, Tudela ба Young (2003) нар дампуурсан пүүсүүдийн балансын мэдээлэл дээр “probit” загвар ашиглан эрсдэлийн магадлалыг Merton-ий аргаар судалсан. Тэд Merton-ий арга бол зөвхөн пүүсийн балансийн мэдээлэл дээр үндэслэн хийхэд тохиромжтой юм гэж дүгнэсэн. Сонирхолтой нь тэд пүүсийн балансын хувьсагчид болон эрсдлийг Merton-ий аргаар судлахад пүүсийн эрсдэлд ДНБ нөлөөлдөг гэж гаргасан.

Pain and Vesala (2004) нар Merton-based Moody’s KMV загварыг ашиглан пүүсийн эрсдлийг тодорхойлох динамик загварыг Европийн холбооны улсуудын пүүсүүдийн том хэмжээний panel дээр судалсан. Гэвч тэдний судалгааны үр дүн зээлийн эрсдэлийг тайлбарлахад хангалтгүй гарсан.

Германы “Financial Sector Assessment Program” хөтөлбөрийн хүрээнд International Monetary Fund (IMF) болон Германий төв банк зээлийнхээ эрсдэлийг загварчлахдаа макро эконометрик загварыг ашигласан (Deutsche Bundesbank, 2003). Үүндээ зээлийн чанарт орох өөрчлөлтийг тайлбарлахдаа бодит хүүгийн түвшин, зээлийн өсөлт, ДНБ-ний өсөлтийг ашигласан ба энэ загвараа ашиглан нийт банкны системийнхээ стресс тест буюу симуляци хийсэн.

Мөн FSAP хөтөлбөрийн хүрээнд IMF ба Bank of England зээлийнхээ төлөв байдалд орох өөрчлөлтийг тайлбарлахдаа 5 тайлбарлагч хувьсагчийг ашигласан. Эдгээрт UK-ийн болон дэлхийн GDP-ийн өсөлт, бодит хүүгийн түвшин, мөнгөний нийлүүлэлт болон зээлийн багц дахь төвлөрлийг харуулах “Herfindahl index”-ийг хамруулсан. (Hoggart and Whitley, 2003 ба Hoggarth, Logan and Zicchino, 2003). Загвараа ашиглан зээлийн алдагдалыг тооцсон ба UK-ийн банкуудын өнөөгийн байдал нь зээлийн эрсдэлийг давах бүрэн боломжтой ба зээлийн эрсдэлийн өөрчлөлт нь эдийн засгийн уналтын үетэй давхацдаг гэж дүгнэсэн.

Kalirai and Scheicher (2002) нар Австрийн банкны системийн зээлийн алдагдлын байдлыг 1990-2001 оны өгөгдөл ашиглан 9 макро хувьсагчаар тайлбарласан. Тэдний судалгаагаар банкны капиталын өнөөгийн түвшинтэй харьцуулахад үр дүн нь маш доогуур гарсан. Boss (2002) Австрийн 1965-2001 оны банкны зээл дэхь эрсдлийн түвшинг CPV загвараар 8 ялгаатай макро хувьсагч ашиглан тайлбарласан. Эндээсээ Австрийн банкны системийн эрсдэлийг даах багтаамж нь шаардалагатай түвшингээс өндөр байна гэж дүгнэсэн. Virolainen (2004) Финляндын 1986-2003 оны хоорондох корпорацийн секторын дампуурлыг CPV загвар ашиглан судалсан ба зээлийн эрсдэл /corporate sector default rates/ нь ДНБ, хүүгийн түвшин, корпорацийн зээлийн түвшин зэрэг макро хувьсагчидтай хамааралтай гэж баталсан. Загвараа өнөөгийн макро эдийн засгийн нөхцөлд зээлийн эрсдлийн нөхцөлийн шинжилгээ хийхдээ ашигласан. Цаашлавал энэ ажилдаа макро стресс тест хийх буюу макро эдийн засгийн муу тохиолдолуудын банкны зээлийн эрсдэлд үзүүлэх нөлөөг шинжилсэн. Үр дүнд нь Финляндын одоогийн нөхцөл байдалд зээлийн эрсдэл сайн хязгаарлагдсан байна гэж гарсан.

C. Coşkun Küçüközmen ба Ayhan Yüksel (2006) нар Туркын банкны салбарын зээлийн эрсдлийг 8 макро хувьсагчаар тайлбарласан байдаг.

Монгол банкны мөнгөний бодлогын хэлтсийн эдийн засагч Н. Ургамалсувд (2006) “Банкны системийн зээлийн эрсдэлийн өөрчлөлт түүнд нөлөөлж буй хүчин зүйлс” хэмээх судалгааг нийт банкны салбарын зээлийн эрсдэл болон макро хүчин зүйлсийн шинжилгээг 1997:1 - 2006:7 хоорондох мэдээллийг ашиглан хийжээ. Үүнээс урьд өмнө энэ чиглэлийн судалгаа манай оронд хийгдээгүй ба нийтэд хэвлэгдэн гарсан зүйл байхгүй байна гэж тэрээр дурьдсан байна. Тэрээр банкны салбарын зээлийн эрсдлийг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 8-н сарын хожимдолтойгоор бууруулдаг. Банкуудын зээлийн зарласан дундаж хүүгийн түвшин 4-н сарын хожимдолтойгоор эрсдлийг өсгөдөг. Төгрөгийн сарын дундаж нэрлэсэн ханш хоёр сарын хоцролттойгоор эрсдлийг өсгөдөг, Хэрэглээний үнийн индекс 11-н сарын дараа эрсдлийг өсгөх нөлөө үзүүлдэг гэж харуулжээ. Харин Ажилгүйдэл 5-н сарын дараах эрсдэлтэй сөрөг хамааралтай гэсэн үр дүнг гаргажээ. Мөн эдгээр таван макро хүчин зүйл болон өмнөх сарын эрсдлийн түвшин нөлөөтэй гэж харуулсан байна.

Frontier брокер диллерийн компаны эдийн засагч Ё.Рэнцэндорж (2007) 2002:01 - 2006-12 хоорондох тоон мэдээлэл дээр үндсэслэн банкны салбарын зээлийн эрсдэлд нөлөөлөгч хүчин зүйлийн шинжилгээг хийсэн байдаг. Тэрээр банкны салбарын зээлийн эрсдэлд дараах хүчин зүйл нөлөөлж байгаа гэж үзсэн. Үүнд: Ам.долларын ханшийн өсөлт нь хоёр сарын дараа зээлийн эрсдлийг өсгөдөг, ХҮИ өсөх нь дөрвөн сарын дараах зээлийн эрсдлийг өсгөх нөлөө үзүүлдэг бол аж үйлдвэрийн бүтээгдэхүүн өсөх нь зээлийн эрсдлийг найман сарын дараа бууруулдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн ба эрсдэл болон зээлийн багцын төвлөрлийн хооронд парабол хэлбэрийн хамаарал байгаа бөгөөд багцын эрсдэл хамгийн бага байх төвлөрлийн индекс нь 0,59 байна.

Судалгаанд ашигласан тоон өгөгдөл, түүний эх сурвалж: Банкны системийн зээлийн эрсдлийг тооцохын тулд нийт зээлийн үлдэгдэл болон чанаргүй зээлийн үлдэгдлийн 2000:2-2008:12 хоорондох мэдээллийг ашигласан. Ингэж сонгох болсон шалтгаан нь 2000 оны 2-р сараас татан буугдсан банкуудын балансын үзүүлэлтийг зээлийн тайлангаас хассан явдал юм. Эрсдэлийг чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувиар тооцсон (non-performing loan / total loan). Монгол банкны сарын статистик мэдээллийн ангилалын дагуу чанаргүй зээл (Nonperforming Loans)-д хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлүүдийн дүнг нэгтгэн авсан.

Зээлийн эрсдэлд нөлөөлж болох 9 макро хувьсагчийг сонгон авсан. Эдгээр хувьсагчдад ам.долларын төгрөгтэй харьцах ханш (USD), юанийн төгрөгтэй харьцах ханш (CHY), жигнэсэн дундаж хүүгийн түвшин (IR), ажилгүйдлийн түвшин (UNEM), ХҮИ (CPI), банкны системийн дотоодын нийт зээл (CRD), аж үйлдвэрийн бүтээгдэхүүн (IP), экспорт (EXPORT), мөнгөний нийлүүлэлт (M2) гэсэн хувьсагчдыг авсан. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг манай улсад сараар тооцоолдоггүй учраас түүнийг төлөөлүүлж аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авсан. Банкны системийн дотоодын нийт зээл, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн (2000 оны үнээр), мөнгөний нийлүүлэлт гэсэн үзүүлэлтүүд сая төгрөгөөр, ажилгүйдлийн төвшний оронд бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоог авсан (мянган хүн), хүүгийн түвшин хувиар илэрхийлэгдсэн ба хэрэглээний барааны үнийн индекс нь 2005 оын 12 сарыг 100 хувь хэмээн үзэж харьцуулсан үзүүлэлт юм.

Эдгээр тоон мэдээллийг Монгол банкны сарын статистик мэдээлэл, улирлын зээлийн нэгдсэн тайлан болон Үндэсгийн статистикийн газраас эрхлэн гаргадаг сарын бюллетенээс авсан.

Дүгнэлт, санал зөвлөмжүүд

Бид судалгааны эхэнд дэвшүүлсэн зорилгодоо хүрч банкны секторын зээлийн эрсдэлд нөлөөлөгч макро хүчин зүйлсийг тодорхойлж эдгээр нь зээлийн эрсдэлд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойллоо. Макро үзүүлэлтүүд нь зээлийн эрсдэлд дараах байдлаар нөлөөлж байна.

Регрессийн олон хүчин зүйлийн шугаман загварын параметрүүдийн үнэлгээнээс харахад тайлбарлагдагч хувьсагч болох чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь (NPL) нь:

- Өөрийнхөө өмнөх утгаас хамаардаг буюу хугацааны нэг хожимдолтой дасан зохицох хүлээлт хийдэг гэж дүгнэж болохоор байна.

- Юанийн ханшийн одоогийн утга болон өмнөх үеийн утгаас хамаарч байгаа бол ам.долларын ханшийн нэг болон хоёр хугацааны хоцрогдолтой утгаас хамаарч байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш нэг нэгжээр чангарвал дараагийн хоёр улирлынхаа чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувьд нөлөөлдөг ба юаний хувьд тухайн улирал болон дараа улиралдаа л нөлөөлдөг гэсэн үг.

- Мөн ажилгүйдлийн түвшин болон жигнэсэн дундаж хүүний одоогийн утгаас, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн болон дотоодын нийт зээлийн нэг хугацааны хоцрогдолтой утгаас хамаарч байна. Өөрөөр хэлбэл, жигнэсэн дундаж хүүгийн түвшин нэг нэгжээр өөрчлөгдөхөд чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 0.000709 нэгжээр өсдөг байна.

- Судалгаанд тайлбарлагч үзүүлэлтүүдээр сонгож авсан үзүүлэлтүүд нь чанаргүй зээлийн нийт зээл эзлэх хувийн 98,9 хувьтай тайлбарлаж байна.

Салбаруудын зээлийн эрсдэлийг CPV загвараар үнэлсэн судалгаанаас дараах үр дүнд хүрлээ.

- Салбар бүрийн нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн түвшинд макро хувьсагчид янз бүрийн хугацааны хоцрогдолтойгоор эерэг, сөрөгөөр нөлөөлж байна.

- Салбар бүрийн онцлогоос хамаараад валютын ханшны нөлөөллийн тэмдгийг таамаглах боломжгүй гэж судалгааны эхэнд таамаглал дэвшүүлсэнтэй бидний үр дүн нийцэж байна.

- Тухайн хугацааны банкны зарласан жигнэсэн дундаж зээлийн хүү нийт 7 салбарт эерэг болон сөрөг хамаарлаар нөлөөлсөн байгаагаас харахад салбаруудын хувьд зээлийн хүү бусад үзүүлэлтүүдээсээ илүү чухал хүчин зүйл болох нь харагдаж байна.

- Экспорт нь болосвсруулах салбарт эерэгээр нөлөөлсөн хэдий ч бусад салбарт сөргөөр нөлөөлж байгаа нь бидний өмнөх таамаглах боломжгүй гэдэгтэй нийцэж байна.

Салбар бүрийн зээлийн эрсдлийн хувьд макро хүчин зүйлсийн нөлөөлөл харилцан адилгүй нөлөөлдөг болох нь харагдсан бөгөөд ХАА-н салбарын нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн үзүүлэлт үр дүнг төлөөлүүлэн авч үзвэл дараах байдалтай байна.

- ХАА-н салбарын хувьд зээлийн эрсдэл нь өөрийнхөө өмнөх утггаас хамаардаг буюу хугацааны нэг хожимдолтойгоор дасан зохицох хүлээлт хийдэг гэж дүгнэж болохоор байна. Юаний ханшийн хоёр хожигдолтой утгаас хамаарч байгаа бол дотоодын нийт зээлийн одоогийн утгаас сөрөг хамааралтай байна.

- Мөн ХАА-н салбарын хувьд зээлийн эрсдэл хэрэглээний үнийн индекс, жигнэсэн дундаж хүүний түвшин болон ажилгүйдлийн түвшний нэг хожимдолтой утга болон түвшиний утгаас хамаарч байна.

- Иймд нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ нь эдгээр хувьсагчидаар 91 орчим хувиар тайлбарлагдаж байна.

Бусад салбарын хувьд бидний сонгон авсан макро хувьсагчид нь салбар бүрийн хувьд 77-96 хувийг тайлбарлаж байгаа нь CPV загвар нь салбарын зээлийн эрсдлийг үнэлэхэд тохиромжтой гэдгийг харуулж байна. Үнэлгээгээр тайлбарлагдахгүй байгаа хэсэг нь тухайн салбарын үйл ажиллагааны онцлогоос хамаарсан хэсэг буюу бусад хүчин зүйлсийн нөлөө юм.

Макро хувьсагчидын ирээдүйн утгыг таамаглан CPV загвараар салбар тус бүрийн хувьд зээлийн эрсдлийн ирээдүйн утгыг тодорхойлсноор дараах дүгнэлтүүдэд хүрч байна.

- CPV загварын салбарын онцлогыг харуулдаг Y хувьсагч нь өсөх тусмаа тухайн салбарт олгогдсон зээлийн эрсдэл бага байгааг харуулдаг. Манай улсын салбаруудын NPL харьцаа (0.0005-0.99) интервалд байгаа бөгөөд (2.2) томьёонд орлуулан Y-ийн утгыг олоход Y-ийн утга нь [5,29; -4,5] интервалд хэлбэлзэж байна. Y нь өсөх тусам тухайн салбарын эрсдэл бага байх бол, харин NPL харьцаа өсөх тусам тухайн салбарын зээлийн эрсдэл өснө.

- ХАА, уул уурхай, боловсруулах, бөөний болон жижиглэн худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал болон бусад салбарын Y- ын утга нь харьцангуй өндөр гарсан нь эдгээр салбарууд эрсдэл багатайг харуулж байна.

- Хамгийн бага эрсдэлтэй багц сонголтоос харвал бàðèëãà (CONS), бîëîâñðóóëàõ (MAN), бîëîâñðîë, ýð¿¿ë ìýíä (EDU), бººíèé áîëîí æèæèãëýí õóäàëäàà (WHS), үë õºëäºõ õºðºíãº, çóó÷ëàë (MRG) ãýñýí ñàëáàðóóäàä зээл олговол өндөр эрсдэлтэй байгаа нь харагдаж байна.

- Харин хамгийн их хөрөнгө оруулах салбар буюу эрсдэл багатай салбар нь óóë óóðõàé îëáîðëîõ ñàëáàð (MIN), õºäºº àæ àõóé, àí àãíóóð (ARG), òýýâýð õîëáîîíû ñàëáàð (TRS), áîëîí áóñàä ñàëáàð (àÿëàë æóóë÷ëàë, çî÷èä áóóäàë çîîãèéí ãàçàð ãýõ ìýò) гэсэн үйлчилгээний салбар байна.

- Банкууд зээлийнхээ 26%-ийг õºäºº àæ àõóéí ñàëáàðò, 42.9%-ийг óóë óóðõàé îëáîðëîõ, 5,9%-ийг òýýâýð õîëáîîíû ñàëáàðò, 24%-ийг áóñàä ñàëáàðò õóâààðèëâàë õàìãèéí áàãà ýðñäýëòýé áàéíà. Энэ бүхнээс харагдаж байгаа нэг зүйл нь үйлчилгээний салбар хамгийн ашигтай салбар бөгөөд эð¿¿ë ìýíä, боловсруулах салбарууд өндөр эрсдэлтэй гэдэг нь харагдаж байна.

- Нэгж эрсдэлд ноогдох өгөөжийг хамгийн их байлгахаар зээлээ хувиарлавал ХАА-н салбарт 35,8%, олборлох салбарт 22,3%, бусад салбар 16%, үл хөдлөх хөрөнгө, зуучлалын салбарт 13,3%, бөөний болон жижиглэн худалдааны салбар 6,02%, боловсруулах салбарт 5,29%, тээврийн салбарт 1,22% тус тус байршуулбал бусад багцуудаас харьцангуй эрсдэл багатай байна.