Валютын зөвлөлийг хаана байгуулж болох вэ?


Валютын зөвлөлийг ямар ч улс байгуулж болох ба хамгийн гол нь чанга ханштай, мөн урт хугацаанд олон улсад арилжаалагдаж байгаа валюттай валютын зөвлөлийг байгуулах хэрэгтэй. Урт хугацаа гэдэг нь 10 жил болон түүнээс дээш жилийг ойлгоно. Одоогоор нилээд олон валютууд сүүлийн хэдэн жилийн туршид л гүйлгээнд байгаа ба эдгээртэй валютын зөвлөлийг байгуулахад нилээд хүндрэлтэй. Одоогоор, олон улсад арилжаалагддаг гол валютууд гэвэл америк доллар, евро, фаунд болон японы иен зэрэг байна.

Хөгжингүй орнуудын төв банкуудаас зөвхөн 50% нь, хөгжиж байгаа орнуудын төв банкуудаас зөвхөн 5% нь л урт хугацаанд олон улсад арилжаалагддаг валют гаргасан байна. Тиймээс, ихэнх улсуудад байгуулагдсан валютын зөвлөлүүд нь үндэсний валютынхаа чанарыг сайжруулахыг чухалчилдаг.

Зарим хүмүүс валютын зөвлөлийг зөвхөн жижиг эдийн засгийн хувьд гадаад худалдаанд идэвхитэй оролцоход тохиромжтой гэж үздэг. Хэдийн тийм боловч, түүхэнд, валютын зөвлөл нь том, хаалттай эдийн засаг болон жижиг, нээлттэй эдийн засагт аль алинд нь сайн ажиллаж байсан. Энэ нь том хаалттай эдийн засагт хэрхэн ажиллаж байсан нь чухал биш ба энд валютын зөвлөлөөс гаргасан эрүүл валют нь төв банкнаас гаргасан эрүүл бус валютын харьцангуй давуу талтай юм.

Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн валютын зөвлөлийн түүхээс

Одоогоор, дэлхийд нийтдээ дал гаруй валютын зөвлөл байгуулагсан байна. Валютын зөвлөл байгуулах санаа 1800-гаад оны эхээр Британи дахь Валютын Институт (Currency school)-ийн эдийн засагчидын дунд үүссэн. Тэд улс төрийн маш хүчтэй нөлөөлөлтэй тулгарсан ба 1844 оны банкны хууль нь английн засгийн газрын банк (Bank of England)-ийг валютын зөвлөл болгон хувиргахыг зорьсон. Валютын Институт гэдэг нь валютын зөвлөлийн систем дэхь суурь мөнгө (M1) нь 100% гадаадын активаар сэлбэгдэж байх ёстой гэж шаарддаггүй байснаараа орчин үеийн валютын зөвлөлөөс ялгаатай юм. Английн Банкны Хуульд хадгаламжын зайлшгүй шаардлагатай нөөцийн талаар заалт байдаггүй ба энэ нь Английн Банкыг төв банк болгож өөрчлөхийн оронд валютын зөвлөл болгон өөрчилсөнтэй холбоотой. Англи улс нь эдийн засгийн хувьд хамгийн тэргүүний дэвшилтэй улс байсан ба энэ нь бусад маш олон улс орнууд английн энэ эрх зүйн системийг хуулбарлахад хүргэсэн.

Валютын зөвлөлийг байгуулах анхны амжилттай оролдлогыг 1849 онд Английн колони орон болох Маврик улсад хийсэн. Энэ мэт хэд хэдэн туршилт хийсний дараагаар, Баруун Африкийн Валютын Зөвлөл (West African Currency Board) байгуулагдаж валютын зөвлөл нь нийтээр хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн ба 1912 онд Английн колони улс Нигера, Ghana, Sierra Leone болон Gambia улсуудад валютын зөвлөл байгуулагдсан. Баруун Африкийн Валютын Зөвлөл нь олон валютын зөвлөлүүдэд үлгэр, загвар болж байсан. 1930 оны үеэр валютын зөвлөл нь Африк, Ази, Карибийн тэнгис болон Номхон далайн эрэг хавь дахь Английн колони орнуудад өргөн тархсан.

Мөн валютын зөвлөл нь хэд хэдэн тусгаар тогтносон улсуудад хэрэглэгддэг ба 1900-аад оны эхээр Аргентинад, 1920 онд Польш болон Yemen (баруун өмнөд араб дахь бүгд найрамдах улс)-д байгуулагдсан. Сүүлийн үеийн валютын зөвлөлийн системүүд ихэвчлэн тусгаар тогтносон улс орнуудад хэрэглэгдэж байна.

1940 оны сүүлээр, валютын зөвлөлийг 50 орчим улсууд хэрэглэж байсан ба энэ үед валютын зөвлөлийн систем хамгийн оргил үедээ хүрсэн. Валютын зөвлөл нь доогуур инфляци, үндэсний валют нь уяъгч валютруу хөрвөх чадвар болон сайн эдийн засгийн өсөлт зэрэг сайн үр дүн үзүүлж байсан.

Одоогийн байдлаар хамгийн алдартай валютын зөвлөл нь Хонг-Конгд байна. Хонг-Конг долларийг Америк доллартай HK$7.87=US$1 байхаар уяж өгсөн. Хонг-Конг 1997 оны 7-р сарын 1-нд н Их британиас хятадруу эргэж ирсэн ба үүний дараагаар хятадын засгийн газар 50 жилийн дотор Хонг-Конгийн эдийн засгийн систем найдвартай оршин тогтнох хэмжээнд хүрнэ гэсэн амлалт өгч байсан боловч Хятадын засгийн газар нь бүрэн итгэлтэй биш байсан. Хонг-Конг систем нь яг ч нийтээр бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй ба 1988 оноос хойш, Хонг-Конгийн засгийн газар Хонг-Конгийн Мөнгөний Эрх мэдэлтэний (HKMA)-ний төв банктай өрсөлдөх бүрэн эрхийг аажмаар нэмэгдүүлж байсан ба валютын зөвлөлийг дангаараа ажиллахыг зөвшөөрсөн. Хонг-Конг системийн сул тал нь тодорхой дүрэм журам дээр тулгуурлахгүй, харин зан заншил, уламжлал дээр илүү тулгуурлаж байсанд л байгаа юм. Тэдний дүрэм нь HKMA-ийг валютын тогтмол ханшыг дэмжихийг ч шаардахгүй, нөөцийн гэрээг нарийн тодорхойлсон байдаг.

Өөр бусад валютын зөвлөлүүд гэвэл Bermuda, Cayman Island, Falkland Island, Giblartar зэрэгт байдаг ба бас дээр нь Дани улсын нэг хэсэг болох Faroe Island-д байдаг. Bermuda-д, оршин суугчидад нь зориулсан маш хатуу хяналт байдаг ба энэ нь нэг жилийн дотор, хилийн чанадад тусгай зөвшөөрөлгүйгээр 30000 Америк доллараас дээш хөрөнгө оруулалт хийхийг хориглодог. Мөн суурь мөнгө (M1)-ний 115% нь Америк доллар байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Бидний мэдэхээр бол, өөр ямар ч валютын зөвлөлд уягч валютын гүйлгээнд ийм хатуу хяналт тавьдаггүй.

1991 оноос хойш цөөхөн улсууд валютын зөвлөл байгуулагдсан. Аргентина 1991 оны 4-р сарын 1-нд валютын зөвлөл байгуулсан ба солилцооны ханшыг 10000 australes=US$1 гэж тогтоосон. 2002 оны нэгдүгээр сарын 6-нд энэ системээсээ татгалзсан. Эстони улс нь 1992 оны 6-р сарын 20-нд солилцооны ханшыг 8 kroons=1 German mark байхаар валютын зөвлөлийг байгуулж байсан ба хожим нь уяъгч валютаа еврогоор сольсон. Эстонийн валютын зөвлөл нилээд амжилттай ажласан ба Lithuania улс яг энэ системийг 1994 оны 4-р сарын 1-нд байгуулсан ба солилцооны ханшыг 4 Litas (Litai) =US$1 байхаар тогтоосон. 2002 онд уяъгч валютаа евро болгон өөрчилсөн.

Болгар улс 1997 онд өндөр инфляци болон эдийн засгийн уналтын үед байгуулсан ба ингэсэнээр инфляцийг маш хурдан бууруулж, эдийн засгийн өсөлтийг эрүүлжүүлэх үндэс суурийг тавьсан байна. Болгар улс мөн хожим нь уяъгч валютаа евро болгон өөрчилсөн байна. Энэ мэт хэдэн улс орнууд валютын зөвлөлийг байгуулж байсан ба эдгээрийг доор хүснэгтээр харуулав.

No comments: