
Дээрх зургуудад өгөгдсөн загварууд бол үйлдвэрлэгчид, хэрэглэгчид болон зах зээлүүдийг багтаасан уламжлалт эдийн засгийн систем юм. Сүүлийн үед байгаль орчины нөлөөллийн оруулсан эдийн засгийн альтернатив загварыг боловсруулахаар эдийн засагчид ажиллаж байна. Жишээлбэл, Дараах зурагт үзүүлсэн систем бол пүүсүүд ашигт малтмалууд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд, мод, бензин, ус болон хүчил төрөгч зэрэг байгалаас олборлодог түүхий эд материалууд ашигладаг. Эдгээр бараа бүтээгдэхүүнүүд нь эцсийн бүтээгдэхүүн эсвэл үйлдвэрлэлийн дараагийн үйл ажиллагаанд зориулагдсан завсрын бүтээгдэхүүн хэлбэрээр зах зээлд борлуулагддаг.
Ерөнхийдөө, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон хэрэглээнд ашиглагдсан бүх материалан орц эргээд байгаль орчинд хаягдал хэлбэрээр хаягддаг. Эдгээр хаягдлан бүтээгдэхүүн ихэвчлэн хий (угаарийн хий, нүүрстөрөгчийн хоёрдогч исэл, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл г.м), биет (хог новч, өөдөс үлдэгдэл г.м) эсвэл гол, усыг бохирдуулсан (wet solids waste) хэлбэрээр байгаль орчинд хаягддаг. Өрхүүдийн хувьд бол бүх төрлийн хаягдлаа шууд хаях хандлагатай байдаг бол үйлдвэрлэгчдийн хувьд бол зарим тохиолдолд байгальд шууд хаяхаасаа өмнө хоргүйжүүлэх байдлаар ч юмуу цааш нь дор хаяж нэг шатны боловсруулалт хийдэг. Энэ боловсруулалт бол хаягдлын зөвхөн хэлбэрийг өөрчлөх эсвэл байгаль орчинд муу нөлөөлөх нөлөөллийг бууруулах зорилготой. Гэвч, байгаль орчинд эргэж хаягдах хаягдлын нийт хэмжээг бууруулдаггүй.
• Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийг түүхийн эд материалаар хангагч
• Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн үйлдвэрлэлийн хог хаягдлыг агуулагч
• Хэрэглэгчидэд таатай нөхцлийг (зугаа цэнгэл г.м) бүрдүүлэгч
Байгаль орчины дээрх гурван төрлийн үүргийн хоорондын уялдаа холбоог маш хүчтэй илэрхийлдэг. Жишээлбэл, байгаль орчины хог хаягдлыг шингээх чадвар нь агентуудын хаягдлын хэмжээг хязгаарлаж байдаг. Хог хаягдал нь шингээх чадвараас хэтэрсэн тохиолдолд бохирдол болон орчины доройтол бий болно.
No comments:
Post a Comment