Төслийн эдийн засгийн орчины шинжилгээ

Төслийн хувьд хамгийн эхэнд хийх шинжилгээ бол макро орчиний судалгаа юм. Макро орчин нь тухайн улсын эдийн засгийн ерөнхий чиг хандлага болон эдийн засаг нь цаашид хэрхэн үргэлжлэх талаар чухал мэдээллийг өгдөг. Бидний энэхүү төслийнхөө хүрээнд макро орчиний судалгааг хийхдээ ДНБ, инфляци болон хүн ам гэсэн эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн өнөөгийн байдлыг дүгнэн ирээдүйн утгыг таамаглаад төслөө хэдийд хэрхэн эхлүүлэх талаар судаллаа.

ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН

Улс орны нийт эдийн засгийн төлөв байдлыг хэмждэг гол үзүүлэлт бол бодит дотоодын нийт бүтээгдэхүүн гэсэн үзүүлэлт байдаг. Манай улсын хувьд бодит дотоодын нийт бүтээгдэхүүний динамик сүүлийн жилүүдэд хэрхэн явж байсныг дараах зургаас харж болохоор байна.

Дээрх зургаас харад сүүлийн жилүүдэд ерөнхийдөө өсөх чиг хандлагатай байсан нь харагдаж байгаа ба цаашид ч өсөх чиг хандлагтай гарсан нь урьдчилсан таамаглалын утгаас харагдаж байна.
Бид бодит ДНБ –ийг таамаглахдаа 1994-2008 онуудын өгөгдлийг авч үзсэн ба ARMA(1,6) загвараар хугацааны цувааны эконометрик шинжилгээ хийж 2009-2013 онуудын утгуудын урьдчилан таамаглалаа. Үнэлгээнээс гарсан тэгшитгэл нь дараах байдалтай байна.

GDP = 11.46*((@TREND+1)^2) + [AR(1)=0.91,MA(6)=-0.97,BACKCAST=1994]

Дээрх тэгшитгэлийг ашиглан урьдчилсан таамаглалыг хийхэд 2012 оныг хүртэл жигд өсөх ба 2012 оноос огцом өсөх хандлагатай байна. Мөн ОУВС –ийн урьдчилсан таамагллаас харад өсөх хандлагатай байгаа ба бидний урьдчилсан таамаглалтай таарч байна.

Манай улсны бодит дотоодын нийт бүтээгдэхүүн ирэх жилүүдэд тасралтгүй өсч байгаагаас харахад ямар нэгэн төсөл хэрэгжүүлэхэд тун таатай байх хандлагатай байна. Яг хэдийн төслөө эхлэх боломжтойг бодит ДНБ –ийн өсөлтийн судалгаа болон нэг хүнд ногдох бодит ДНБ –ийн судалгаанаас илүү тод харагдах боломжтой юм.

НЭГ ХҮНД НОГДОХ БОДИТ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН:

Нэг хүнд ногдох бодит ДНБ гэдэг нь тухайн улсын иргэдийн төлбөрийн чадварыг харуулах болно. Сүүлийн жилүүдэд нэг хүнд ногдох бодит ДНБ хэрхэн хэлбэлзэж ирсэн динамик болон цаашид хэрхэн үргэлжлэх урьдчилсан таамаглалыг дараах зургаас харах боломжтой юм.

Дээрх зургаас харахад нэг хүнд ногдох бодит ДНБ нь ерөнхийдөө жигд өсч ирсэн нь харагдаж байна. Одоогийн байдлаар энэ үзүүлэлт нь манай орны хувьд 1,364,063.95 төгрөг байна. Бид нэг хүнд ногдох бодит ДНБ –ийг таамаглахдаа 1994-2008 онуудын өгөгдлийг авч үзсэн ба ARMA(1,6) загвараар хугацааны цувааны эконометрик шинжилгээ хийж 2009-2013 онуудын утгуудын урьдчилан таамаглалаа. Үнэлгээнээс гарсан тэгшитгэл нь дараах байдалтай байна.

GDP_ONE = 570174.40 + 3018.21*((@TREND+1)^2) + [AR(1)=0.68,MA(6)=-0.97,BACKCAST=1994]

Дээрх тэгшитгэлийг ашиглан урьдчилсан таамаглалыг хийхэд 2012 оныг хүртэл жигд өсөх ба 2012 оноос огцом өсөх хандлагатай байна. Мөн ОУВС –ийн урьдчилсан таамагллаас харад өсөх хандлагатай байгаа ба бидний урьдчилсан таамаглалтай таарч байна.

Манай улсны бодит дотоодын нийт бүтээгдэхүүн ирэх жилүүдэд тасралтгүй өсч байгаагаас харахад ямар нэгэн төсөл хэрэгжүүлэхэд тун таатай байх хандлагатай байна. Яг хэдийн төслөө эхлэх боломжтойг бодит ДНБ –ийн өсөлтийн судалгаа болон нэг хүнд ногдох бодит ДНБ –ийн судалгаанаас илүү тод харагдах боломжтой юм.

Дээрх бодит ДНБ болон нэг хүнд ногдох бодит ДНБ ийн судалгаанаас харахад энэ хоёр үзүүлэлтийн график дүрслэл болон загварын ерөнхий дүгнэлтүүд ойролцоо байгаагаас харахад цаашид судалгаанд энэ хоёр үзүүлэлтийн зөвхөн нэгийн нь авч судлахад хангалттай юм гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

БОДИТ ДОТООДЫН НИЙТ ӨСӨЛТ:

Бодит ДНБ –ийн өсөлт нь улс орны нийт орлогын өсөлт буюу нийт худалдан авах чадварын өсөлтийг илэрхийлдэг чухал үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт нь өндөр байх нь гадаадын хөрөнгө оруулагчид болон дотоодын үйлдвэрлэгчидийн идэвхийг нэмэгдүүлдэг. Тиймээс төслийн судалгаа бичих явцад зайлшгүй судлах ёстой чухал үзүүлэлт гэдэг нь харагдаж байна. Бодит ДНБ –ий өсөлт манай орны хувьд сүүлийн жилүүдэд хэрхэн тогтож байгаа болон цаашид хэрхэн үргэлжлэх талаар дараах зургаас харах боломжтой юм.

Дээрх зургаас харахад бодит ДНБ –ний өсөлт нь ерөнхийдөө жигд өсч байгаад энэ онд буурсан үзүүлэлттэй гарсан байна. Энэ оны бууралт нь манай улсын эдийн засгаас бус дэлхий санхүү эдийн засгийн хямралаас үүдэлтэй гэж олонх эдийн засагчид дүгнэж байна. Бид нэг ДНБ –ий өсөлтийг таамаглахдаа 1996-2008 онуудын өгөгдлийг авч үзсэн хугацааны цувааны эконометрик шинжилгээ хийж 2009-2013 онуудын утгуудын урьдчилан таамаглалаа. Үнэлгээнээс гарсан тэгшитгэл нь дараах байдалтай байна.

GROWTH = 1.02 + 0.67*(@TREND+1)

Дээрх тэгшитгэлийг ашиглан урьдчилсан таамаглалыг хийхэд 2009 он хурд нь буурсан ч ерөнхийдөө жигд өсөлттэй гарах нь харагдаж байна. Харин ОУВС –ийн урьдчилсан таамагллаас харахад 2009 онд огцом буурч 2.6 орчим хувьтай гарахаар байгаа ба 2010 оноос эргээд өсөх хандлагатай байна.

Бидний хийсэн таамаглал нь ОУВС –ийн урьдчилсан таамаглалтай бага зэрэг зөрж байна. Үүний шалтгаан нь: Бид таамаглалаа хийхдээ зөвхөн бодит ДНБ –ийн өсөлтийг тоон өгөгдөл дээр ажилласан ба тоон дарааллынхаа хувьд өмнөх жилүүдэд байнгийн өсөлттэй гарсан учраас ирэх жилүүдэд унана гэсэн таамаглал гарах боломжгүй юм. Харин ОУВС –ийн зүгээс урьдчилсан таамаглалаа хийхдээ хямралын ямар нэгэн үзүүлэлт оруулж ирж байж унагасан нь тодорхой юм. Энэхүү итгэлцлийн хямрал нь дараагийн жилүүдэд эдийн засагт нөлөөлөх магадлалтай учир ОУВС –ийн таамаглалыг авах нь илүү итгэлтэй байж болох талтай. Харин бидний хувьд хямралын ямар нэгэн нөлөөг оруулж таамаглахад туршлага дутаад байна аа :-).

Дээрх ДНБ –тэй холбоотой үзүүлэлтүүдийн судалгаанаас харахад манай эдийн засаг хямралын нөлөөнөөс гараад, эдийн засаг тогтворжиж эхлэх он бол 2012 он байна. Өөрөөр хэлбэл, бодит дотоодын нийт бүтээгдхүүн өсөх ба өсөлт нь мөн өсч байгаа харагдаж байна.

ИНФЛЯЦИ

Инфляци бол хэрэглэгчидийн гар дээр байгаа мөнгөний үнэ цэнийн бууралтыг харуулдаг үзүүлэлт. 2009 оны байдлаар хоёрдугаар улирлын байдлаар инфляцийн түвшин 2,8 хувьтай байсан ба хүнсний бүтээгдэхүүний хувьд инфляци нь оны эхнээс 8,02 хувьтай байна. Хүнсний бүтээгдэхүүний хувьд үнийн өсөлт бусад салбартай харьцуулахад харьцангуй өндөр байгаа нь магадгүй маслоны эрэлтийг бууруулж болох талтай. Манай орны инпляцийн сүүлийн жилүүдийн динамик болон урьдчилсан таамаглалын утгуудыг дараах зурагт харууллаа.

1997-2009:2 хоорондох инфляцийн улирлаар өгөгдсөн өгөгдөл дээр үнэлгээ хийн 2012 он хүртэлх инфляцийн түвшинг урьдчилан таамаглалаа.

INF = 0.19*(@TREND+1) + 4.47*(@SEAS(4)) + [AR(10)=-0.59,MA(1)=1,BACKCAST=1999:3]

Үнэлгээ нь трэндээрээ шугаман үнэлэгдэж байгаа ба 4-р улирлын нөлөөтэй ARMA(10, 1) процесс болох нь харагдаж байна. Урьдчилсан үнэлгээнээс харахад ирэх онуудад инфляци өсөхөөр байдалтай байна. 2009 онд 14,9 хувьтай, 2010 онд 15,4 хувьтай гарахаар харагдаж байна. Инфляцийн энэ өсөлт нь маслоны эрэлтэд сөргөөр нөлөөлж болох талтай.

Бидний хийсэн таамаглал нь ОУВС –ийн урьдчилсан таамаглалтай бага зэрэг зөрж байна. Үүний шалтгаан нь: Бид таамаглалаа хийхдээ зөвхөн бодит инфляцийн тоон өгөгдөл дээр ажилласан ба тоон дарааллынхаа хувьд өмнөх жилүүдэд байнгийн өсөлттэй гарсан учраас ирэх жилүүдэд унана гэсэн таамаглал гарах боломжгүй юм. Харин ОУВС –ийн зүгээс урьдчилсан таамаглалаа хийхдээ хямралын ямар нэгэн үзүүлэлт оруулж ирж байж унагасан нь тодорхой юм. Энэхүү итгэлцлийн хямрал нь дараагийн жилүүдэд эдийн засагт нөлөөлөх магадлалтай учир ОУВС –ийн таамаглалыг авах нь илүү итгэлтэй байж болох талтай. Харин бидний хувьд хямралын ямар нэгэн нөлөөг оруулж таамаглахад туршлага дутаад байна аа :-).

ХҮН АМ

Масло бол гурлин бүтээгдэхүүнтэй хослодог, тэр тусмаа талхтай хослодог бүтээгдэхүүн юм. Талх бол хүмүүсийн өдөр тутмын зайлшгүй хэрэглээний бүтээгдэхүүн. Тиймээс масло ч мөн байнгын хэрэглээний бүтээгдэхүүн болж байгаа юм. Хүн амын зайлшгүй хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглээ бол хүн амын өсөлттэй шууд хамааралтай байдаг. Тиймээс хүн ам өсөхийн хэрээр талх маслоны хэрэглээ өсч, хүн ам тогвортой байвал талх маслоны хэрэглээ мөн тогтвортой байх болно. Манай улсын хүн амын сүүлийн жилүүдийн динамик болон ирэх жилүүдийн урьдчилсан таамаглал дараах байдалтай харагдаж байна.

Дээрх зургаас харахад нэг хүн ам нь ерөнхийдөө жигд өсч ирсэн нь харагдаж байна. Хүн амын өсөлт нь манай орны хувьд 2.6 сая орчим байна. Бид нэг хүн амыг таамаглахдаа 1994-2008 онуудын өгөгдлийг авч үзсэн ба хугацааны цувааны эконометрик шинжилгээ хийж 2009-2013 онуудын утгуудын урьдчилан таамаглалаа. Үнэлгээнээс гарсан тэгшитгэл нь дараах байдалтай байна.

POP = 2.050508772 + 0.0312754386*(@TREND+1)

Дээрх тэгшитгэлийг ашиглан урьдчилсан таамаглалыг хийхэд ирэх жилүүдэд тасралтгүй тогтмол өсөх хандлагатай байна. Мөн ОУВС –ийн урьдчилсан таамагллаас харад өсөх хандлагатай байгаа ба бидний урьдчилсан таамаглалтай таарч байна.

Маслоны хувь хөдөөнийхөн (малчид) бараг хэрэглэхгүй. Тэдэнд маслог орлуулах бүтээгдэхүүн (сүү, өрөм, шар тос гэх мэт) хангалттай байгаа. Харин масло нь хотыхны байнгын хэрэглээ. Тэхээр бидний судлах ёстой зүйлүүдийн нэг бол хотын хүн амын судалгаа юм. Улаанбаатар хотруу чиглэсэн шилжих хөдөлгөөний урсгал их байгаа нь хотын хүн ам жил ирэх тутам хурдтай өсөх нөхцөл болж байна. 2005 оны байдлаар Улаанбаатар хотод нэг квадрат километр нутаг дэвсгэрт 205,4 хүн ногдож байгаа нь 2002 оныхоос 14 хувь, 2004 оныхоос 4 хувиар тус тус нэмэгджээ. 2005 оны байдлаар нийт хүн амын 60,2 хувь буюу 1,543,300 нь хотод амьдарч байна. Улсын хэмжээгээр 2005 оны байдлаар 611,000 өрх байгаагийн 58,5 хувь нь хотод, 41,5 хувь нь хөдөөд байгаа багаад улсын дундажаар нэг өрхөд 4,2 хүн ногдож байна.

Хотын хүн ам өснө гэдэг нь талханы хэрэглээ өсөх ба түүнийг дагаад маслоны хэрэглээ мөн нэмэгдэх юм. Мэдээж маслог орлуулах бүтээгдэхүүнүүд байдаг. Үүнийг өрсөлдөгч болон технологийн судалгаан дээр тодруулах болно.

Маслыг ингэж хийдэг юм байна:



Төслийн багийн гишүүд: Т.Алтанзул, П.Буянхишиг, Д.Октябрь, Л.Энх-Амгалан

Шинэ жилийн мэндчилгээ




Олон улсын маркетинг - Номын тухай

Олон улсын маркетинг бол дэлхийн зах зээлийн аюул ба боломжуудыг шинжилсэний үндсэн дээр тухайн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, үнэ тогтоох, идэвхижүүлэх болон хүргэх бизнесийн үйл ажиллагааны гүйцэтгэл болохын зэрэгцээ тухайн аж ахуйн нэгжийн зорилт болон хүмүн капитал, санхүү болон биет хөрөнгө гэх мэт нөөцүүдийг удирдах үйл явц юм. Бүтээгдэхүүн, үйлчилгээ чөлөөтэй нэвтрэх нээлттэй эдийн засагт олон улсын маркетинг нь хэрэглэгч ба үйлдвэрлэгчийг боловсруулах, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, зөв сонголт хийх, трансакцийн зардлыг бууруулах, зах зээлээ өргөжүүлэх, хэлэлцээр хийх болон үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой байдаг. Худалдан авах чадвар ба биет дэд бүтцээс гадна, олон соёлын үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн, ил тод, хариуцлага хүлээж чаддаг зах зээлд л олон улсын маркетингийн зорилт хэрэгжинэ. Эрдэс баялаг экспортлодог орон байнга түгшүүр дунд амьдардаг бол дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай пүүсүүд л нийгмийг урагш нь авч явдаг зүй тогтолтой. Иймд, бид дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд олон улсын маркетингийн мэдлэгийн ач холбогдол асар өндөр гэдэг нь тодорхой байна.

Номын бүтэц: “Олон улсын маркетинг: мэдээлэл, технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги” хэмээх энэхүү ном нь гурван хэсэгтэй. Олон улсын маркетингийн орчиний хүчин зүйлүүдийн тухай өгүүлэх “Олон Улсын Маркетингийн Орчиний Шинжилгээ” хэмээх нэгдүгээр хэсэг нь гурван бүлгээс бүрдэх бөгөөд “SLEPT” аргад дулдуйдахдаа дотоод маркетинг нь олон улсын маркетингиасаа юугаараа ялгаатай болох, дэлхийн зах зээлд шийдвэр гаргах онцлог, олон улсын маркетингийн нийгэм-эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй орчиний хувьсагчууд нь компаниудын маркетингийн зориулалтад хэрхэн нөлөөлж байдаг, үүдэн бий болох эрсдэлийг хэрхэн бууруулах, олон улсын маркетинг түүнийг хөдөлгөгч хүчин зүйлүүд, дэлхийн зах зээл дэх тоглогчид тэдгээрийн маркетингийн онцлог, боломжуудыг хэрхэн ашиглах, санхүү-эдийн засгийн хямралын үеийн маркетинг, олон улсын зах зээлд маркетингийн үр нөлөөтэй хөтөлбөр боловсруулах урьдач нөхцөл зэргүүдийг авч үзэх болно.

Эхний бүлэгтээ, олон улсын маркетингийн талаархи суурь ойлголт, онцлог; маркетерийн зүгээс олон улсын зах зээлд үр нөлөөтэй өрсөлдөхийн тулд ямар ур чадвар, мэдлэг шаарддаг болох; хөгжиж буй орнуудын маркетинг болон хөгжилд маркетингийн гүйцэтгэх үүрэг; гадаад маркетингийн идэвхижүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд засгийн газар ба хувийн хэвшилийн хоорондын түншилэлийн хэлбэр, энэ талаар төгсгөлд нь Ямайкын жишээтэй танилцах болно.

2-р бүлэгтээ, дэлхийн зах зээлийг өргөжүүлэн тэлэгч даяаршил, бүс нутгийн интеграци ба технологи нь дэлхийн, бүс нутгийн болон нэг улсад ямар боломж, эрсдэл учруулж байгаа, түүнээс үүдэн маркетингийн хөтөлбөр, стратеги боловсруулахад хэрхэн тусгах талаар дэлгэрэнгүй авч үзэх болно.

Нэгдүгээр хэсгийн төгсгөлийн бүлэгтээ, нийгэм-соёлын, улс төр-эрх зүй, эдийн засгийн болон технологийн орчиний хүчин зүйлүүд нь маркетингийн стратеги боловсруулахад хэрхэн нөлөөлдөг, тэдгээрийг олон улсын маркетингийн хөтөлбөр боловсруулахад хэрхэн тусгах, зорилтот зах зээлийнхээ орчинд хэрхэн үнэлгээ өгөх, олон улсын маркетингийн орчин нь гадаад зах зээлд үйл ажиллагаа хэрэгжүүлж буй пүүсүүдэд хэрхэн нөлөөлдөг, эрс ялгаатай орчинд хэрхэн дасан зохицох, үүсч болох эрсдэлийг хэрхэн бууруулах, боломжийг хэрхэн бүрдүүлж ашиглах талаар SLEPT аргад дулдуйдан дэлгэрэнгүй өгүүлэх болно. Энэхүү бүлгийн төгсгөлд Африкт өрнөж буй мобайль утасны банкны үйлчилгээний хувьсгалтай танилцах болно.

“Олон Улсын Маркетингийн Төлөвлөлт ба Судалгаа” хэмээх хоёрдугаар хэсэг нь олон улсын маркетингийн төлөвлөлт ба олон улсын маркетингийн судалгаа гэсэн хоёр бүлэгтэй.

Энэ хэсэгтээ олон улсын зах зээлд хэрэглэгчидийнхээ хэрэгцээг хангах зорилт тавьж буй пүүсээс төлөвлөлт, хяналт ба судалгааны үйл явцыг хэрэгжүүлэх замаар гадаад маркетингийн төлөвлөлтийн бэлтгэлийг хэрхэн хангах, дэлхийн зах зээл дэх эрсдэл болон сорилтуудад хариу үйлдэл үзүүлэх, боломжуудыг хэрхэн тодорхойлох, аль зах зээлд гарч өрсөлдөх, хэсэгчилэлийг хэрхэн гүйцэтгэх, түүнчилэн өрсөлдөх чадвараа хангах үүднээс шинжилгээний ямар аргачлалууд байдаг, гадаад зах зээлд стратегийн зорилтоо хэрэгжүүлэхдээ хязгаарлагдмал нөөцийн хүрээнд маркетингийн холцийг боловсруулахын тулд Маркетингийн Мэдээллийн Системээр дамжуулан өгөгдлийг хэрхэн цуглуулж гадаад маркетингийн шийдвэр гаргадаг болохыг судлана.

Дөрөвдүгээр бүлэгтээ, олон улсын хэмжээнд маркетингийн боломжуудыг үнэлж тодорхойлохдоо төлөвлөлт хяналтыг ямар үе шаттай хийдэг, гадаад зах зээлд нэвтрэн орох стратегиуд болон олон улсын зах зээлийг хэрхэн хэсэгчлэх асуудлыг авч үзнэ.
Тавдугаар бүлэгтээ, олон улсын маркетингийн мэдээллийн системийн онцлог, судалгааны үе шатууд, гадаад зах зээлийн шинжилгээний “5 с” аргуудыг гадаад, интернет судалгааг маркетингийн судалгаанд тулгарч байдаг бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн зохицуулах талаар хамтатган авч үзэх болно. Хоёрдугаар хэсгийн төгсгөлд “B&R” - ийн зүгээс гадаад шинэ зах зээл нээхэд маркетингийн судалгаа хэрхэн хийж байгааг авч үзэх болно.

“Олон Улсын Маркетингийн Холцийн Стратеги” хэмээх гуравдугаар хэсэгтээ гадаад зах зээлүүдэд маркетингийн үр нөлөөтэй бөгөөд өрсөлдөх чадвартай стратеги хэрхэн бүрдүүлэх талаар авч үзнэ. Энэхүү хэсэг нь 4 бүлэгтэй.
6-р бүлэгтээ, олон улсын зах зээл дэх бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, амьдралын мөчлөг, нэвтрэлтийн үе шатууд, ба өрсөлдөх чадварыг авч үзэх бөгөөд бренд гэж юу болох, брендийн ямар стратегиуд байдаг, бүтээгдэхүүний нийцүүлэх болон жишигчилэх стратеги, олон улсын үйлчилгээний зах зээл ба аутосиргийн зах зээлийг авч үзэхийн зэрэгцээ бүлгийн кейс болгож Египтийн аутсорсингийн амжилтын нууцтай танилцах болно.

7-р бүлэгтээ үйлдвэрлэгчээс хэрэглэгчрүү хүргэх үүрэгтэй олон улсын хувиарлалтын төрөл бүрийн сувгуудыг авч үзэхийн зэрэгцээ улс орнуудын хоорондын зуучилагчидийн хэлбэр, чиг үүрэг болон зорилтуудыг дурдана. Олон хувиарлалтын суваг сонгоход нөлөөлөх хүчин зүйл, сувгын гишүүдийг хэрхэн сонгох, сэдэлжүүлэх, хянах болон хувиарлалтын сувгийг жишигчлэх ба нийцүүлэх асуудлыг Лико компанийн жишээн дээр авч үзэж эцэст нь олон улсын ложистикийн талаар товчихон өгүүлэх болно.
Олон улсын орчинд үнийн шийдвэр гаргах аргачлалын талаар дурдах 8-р бүлэгтээ, олон улсын маркетингийн үнэ бүрэдэхэд нөлөөлөгч хувьсагчууд, үнэ тогтоох аргууд шилжих үнэ, коунтертрейд, шилжих үнэ Олон улсын зах зээлд үнийг жишигчилэх болон нийцүүлэх стратегийг “Getinge AB” компанийн жишээнээс суралцах болно. Дараагаар нь олон улсын зах зээлээс автомашины эд ангиуд дахь зах зээлийн таатай байдлыг ашиглахад Сингапурын үйлдвэрлэл эрхлэгчийн сул болон давуу талыг үнэлэх байдлаар “Beta Automotive” компанийн кейстей ажиллах болно.
9-р бүлэгтээ, олон улсын маркетингийн холцид идэвхижүүлэлтийн стратегийг хэрхэн төлөвлөж хэрэгжүүлэх, борлуулалтын багыг хэрхэн байгуулах, интернет идэвхижүүлэлт болон олон улсын зах зээлд идэвхижүүлэлтийн стратегийг хэрхэн нийцүүлэх болон жишигжүүлэх асуудлыг авч үзээд бүлгийн кейсээр “Монгол Кашимер” Хувьцаат компанийн экспортын идэвхижүүлэлтийг хямралын энэ цаг үед хэрхэн хэрэгжүүлж болох талаар суралцах болно.

Төгсгөлийн хэсэгтээ ашигласан эх сурвалж болон веб сайтуудыг багтаасан болно. Дэлхийн сонгодогыг Америк сурах бичгүүд тодорхойлдог учираас маркетингийг Америк болон Европын орчиноос тайлбарладаг. Иймд, Монгол хэл дээр дэлхийн сонгодог сурах бичгийг хуулбарлаж байгаа нөхцөлд бид өөрсдийн үндэсний онцлогын үүднээс тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үйлчилэх учиртай болов ч энэ талд тун дутмаг болсныг хүлээн зөвшөөрч байгааг өчөөд цөөн хувьтай хэвлэж судлаач, бизнес эрхлэгчид болон энэ чиглэлээр суралцаж буй ирээдүйн тогтвортой хөгжлийг бүтээгч оюутан та бүхний мэргэн санаа, зөвлөмж асар чухаг тул сэтгэлээ харамгүй хайрлана уу.

Цаасны хэмжээ- A4
Хуудасны тоо-290
Үсгийн шрифт-9.5
Хэвлэсэн газар: “Соёмбо принтинг” ХХК
Хэвлэсэн он: 2009
Харилцах шуудангийн хаяг: Зип код 14201 Шуудангийн хаяг 46A, хайрцаг 404
Цахим шуудан: tumurbatdalkhsuren@ymail.com

Заавал хариулаарай!

Хэрвээ танд яг одоо хамгийн өндөр бүтээмжтэй хоёр цаг өгвөл, та юу хийх вэ?


Эдийн засгийн эргэх холбоо

Ерөнхий тэнцвэрийн загвар нь хэрэглэгчид болон үйлдвэрлэгчидийн оновчтой сонголт хийх зан төлвийг тодорхойлдог таамаглал дээр үндэслэдэг. Энэ нь, хэрэглэгч нь өөрсдийн ханамжаа хамгийн их байлгах, мөн үйлдвэрлэгч нь ашгаа/зардлаа хамгийн их/бага байхаар сонголт хийх таамаглал юм. Эргэх холбоог энгийнээр дараах байдлаар дүрсэлж болох юм:
Дээрх зураг дээр бүтээгдэхүүн үйлчилгээ сумын дагуу шилжинэ. Жишээлбэл, пүүсүүд хүчин зүйлийн зах зээл (ХЗЗЗ) –ээс үйлдвэрлэлд ашиглагдах хүчин зүйлсийг худалдан авах ба мөн бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээл (БҮЗЗ) –ээс завсрын бүтээгдэхүүнийг худалдан авч үйлдвэрлэлдээ ашиглана. Пүүс үйлдвэрлэсэн БҮЗЗ–д нийлүүлнэ. Хэрэглэгчид эцсийн бүтээгдэхүүнийг БҮЗЗ-ээс худалдан авах ба мөн ХЗЗЗ–д хөдөлмөрөө нийлүүлнэ. Эцэст нь, бараа үйлчилгээгээ дэлхийн зах зээлд экспортлож, мөн дэлхийн зах зээлээс дотоодын зах зээлрүүгээ шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг импортлоно. Эргэх холбооны илүү нарийн загварт засгийн газар болон банк санхүүгийн секторуудыг оруулж загварчилсан байдаг:
Энэ зургаас агентуудын бие биедээ шилжүүлэх шилжүүлгийн/төлбөрийн чиглэлийг харж болох ба эндээ салбар хоорондын тэнцэлийг тодорхойлох боломжтой юм. Сумын чиглэл нь төлбөрийн чиглэлийг заана. Энэ загварт татвар, шилжүүлэг, хадгаламж зэргийг бодит урсгал мэтээр авч үздэг.

Дээрх зургуудад өгөгдсөн загварууд бол үйлдвэрлэгчид, хэрэглэгчид болон зах зээлүүдийг багтаасан уламжлалт эдийн засгийн систем юм. Сүүлийн үед байгаль орчины нөлөөллийн оруулсан эдийн засгийн альтернатив загварыг боловсруулахаар эдийн засагчид ажиллаж байна. Жишээлбэл, Дараах зурагт үзүүлсэн систем бол пүүсүүд ашигт малтмалууд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд, мод, бензин, ус болон хүчил төрөгч зэрэг байгалаас олборлодог түүхий эд материалууд ашигладаг. Эдгээр бараа бүтээгдэхүүнүүд нь эцсийн бүтээгдэхүүн эсвэл үйлдвэрлэлийн дараагийн үйл ажиллагаанд зориулагдсан завсрын бүтээгдэхүүн хэлбэрээр зах зээлд борлуулагддаг.

Ерөнхийдөө, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон хэрэглээнд ашиглагдсан бүх материалан орц эргээд байгаль орчинд хаягдал хэлбэрээр хаягддаг. Эдгээр хаягдлан бүтээгдэхүүн ихэвчлэн хий (угаарийн хий, нүүрстөрөгчийн хоёрдогч исэл, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл г.м), биет (хог новч, өөдөс үлдэгдэл г.м) эсвэл гол, усыг бохирдуулсан (wet solids waste) хэлбэрээр байгаль орчинд хаягддаг. Өрхүүдийн хувьд бол бүх төрлийн хаягдлаа шууд хаях хандлагатай байдаг бол үйлдвэрлэгчдийн хувьд бол зарим тохиолдолд байгальд шууд хаяхаасаа өмнө хоргүйжүүлэх байдлаар ч юмуу цааш нь дор хаяж нэг шатны боловсруулалт хийдэг. Энэ боловсруулалт бол хаягдлын зөвхөн хэлбэрийг өөрчлөх эсвэл байгаль орчинд муу нөлөөлөх нөлөөллийг бууруулах зорилготой. Гэвч, байгаль орчинд эргэж хаягдах хаягдлын нийт хэмжээг бууруулдаггүй.
Дээрх хандлагаас харахад эдийн засаг болон байгаль орчины харилцан үйлчлэл нь “материалын тэнцэл” ('materials balance') зарчим дээр үндэслэдэг болох нь харагдаж байна. Дээрх систем дэхь байгаль орчин нь дараах гурван үүрэгтэйгээр оролцоно:

• Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийг түүхийн эд материалаар хангагч
• Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн үйлдвэрлэлийн хог хаягдлыг агуулагч
• Хэрэглэгчидэд таатай нөхцлийг (зугаа цэнгэл г.м) бүрдүүлэгч

Байгаль орчины дээрх гурван төрлийн үүргийн хоорондын уялдаа холбоог маш хүчтэй илэрхийлдэг. Жишээлбэл, байгаль орчины хог хаягдлыг шингээх чадвар нь агентуудын хаягдлын хэмжээг хязгаарлаж байдаг. Хог хаягдал нь шингээх чадвараас хэтэрсэн тохиолдолд бохирдол болон орчины доройтол бий болно.