Тэргүүлэгч vs. Хоцрогдолтой үзүүлэлтүүд

Тэргүүлэгч үзүүлэлтүүд

Conference Board-аас сар бүр гаргадаг тэргүүлэгч үзүүлэлтүүдийн нийлбэр индекс (the composite index of leading indicators) нь ирэх саруудад болох магадлалтай эдийн засгийн өөрчлөлтүүдийг урьдчилан таамаглахад хэрэглэгддэг. Тус индекс нь ерөнхий эдийн засаг өөрчлөгдөхөөс өмнө өөрчлөгдөх хандлагатай байдаг дараах арван үзүүлэлтээс бүрдэнэ.

1. Үйлдвэрлэлийн ажилчидын дундаж ажилласан цаг, долоо хоногийн дундажаар
2. Ажилгүйдлийн даатгалд хамрагдах өргөдлийн тоо, дундажаар
3. Хэрэглэгчидийн бараа материал худалдан авах захиалгын дүн
4. Шинэ эд бараа, таваарыг үйлдвэрлэгчээс худалдагчид хүргэх хурд
5. Хамгаалалтын бус үйлдвэрлэлийн хэрэгсэлийн шинэ захиалгы дүн
6. Оршин суугчидад олгосон шинэ барилга барих зөвшөөрлийн дүн
7. S&P 500 хувьцааны индекс
8. Инфляци болон түүнд тохируулсан мөнгөний нийлүүлэлт (M2)
9. Урт болох богино хугацааны хүүгийн түвшиний хоорондын далайц
10. Хэрэглэгчийн мэдрэмж

Эдийн засгийн оролцогчидын олонхи нь ойрын ирээдүйд юу болохыг таамаглахын тулд тэргүүлэгч үзүүлэлтүүдийн нийлбэр индексийг ашигладаг. Тэргүүлэгч үзүүлэлтүүдийн нийлбэр индексийг бизнесийн мөчлөг болон ерөнхий эдийн засгийн нөхцөл байдалтай холбож үзэх замаар хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчид шийдвэр гаргахдаа ашигадаг.

Хоцрогдолтой үзүүлэлтүүд

Conference Board-аас сар бүр гаргадаг хоцрогдолтой үзүүлэлтүүдийн нийлбэр индекс нь өнгөрсөн сарууд дахь эдийн засгийн өөрчлөлтүүдийн чиглэлийг баталгаажуулдаг. Энэ индекс нь ерөнхий эдийн засаг өөрчлөгдсөний дараа өөрчлөгдөх хандлагатай байдаг дараах үзүүлэлтүүдийдээс бүрдэнэ.

1. Худалдааны болон үйлдвэрлэлийн салбарт олгогдсон зээлийн төлөгдөөгүй байгаа дүн
2. Үйлчилгээний салбар дахь хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт
3. Нэгж хөдөлмөрийн гарц дахь хөдөлмөрийн зардлын өөрчлөлт
4. The ratio of manufacturing and trade inventories to sales made
5. Хэрэглэгчидэд олгосон зээлийн төлөгдөөгүй байгаа дүн болон хувийн орлогын харьцаа
6. Банкны зээлийн суурь хүүний (prime rate) өөрчлөлтийн дундаж
7. Ажил эрхлэлтийн дундаж хугацаа

Тэргүүлэгчи үзүүлэлтүүдийн нийлбэр индекс нь ирэх сарын эдийн засгийн үйл ажиллагааг хэмжиж таамаглаж байхад хоцрогдолтой үзүүлэлтүүдийн нийлбэр индекс нь үйл явдлууд болоод өнгөрсний дараа буюу одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлсэн эдийн засагчидын үнэлгээг баталгаажуулахад хэрэглэгддэг.

Форекс эдийн засгийн календарыг унших

Эдийн засгийн календар нь одоогийн мэдээ, тоо баримтууд нь ирээдүйн валютын ханшид хэрхэн нөлөөлөхийг судлах зорилготой.

Таны арилжиж байгаа валютын хосд нөлөөлөгч мэдээ, баримтуудын гардаг цаг хугацааг мэдэж байх нь чухал. Чухал мэдээллүүд гарсан даруйдаа л зах зээлийu хөдөлгөөнд оруулдаг. Зах зээлд нөлөөлөх чадвар нь тухайн мэдээн дэхь “гэнэтийн хүчин зүйлс”-ээс хамаарна.

Зах зээлд нөлөөлөх өндөр чадвартай мэдээ баримтууд гарч ирсэн тохиолдолд тухайн валютын ханшид ямар замаар, яаж нөлөөлөхийг нь сайн мэддэг байх хэрэгтэй. Хугацааны ихэнхд нь нөлөөллийн хүч багатай мэдээ баримтууд байдаг тул зах зээл харьцангуй тогтвортой байдаг.

Эдийн засгийн календар дахь “Forecast” гэсэн багана нь мэдээ гарах өдрийн байдлын урьдчилсан таамаглалыг харуулдаг. “Actual” багана нь мэдээ гарсаны дараах бодит нөлөөллийг харуулдаг. Энэ нь урьдчилсан таамагласан утгатай (Forecast values) харьцуулж харах боломжыг олгодог.

Эдийн засгийн мэдээ мэдээллийн нөлөөлөл ихэвчлэн 1-3 минутанд (зах зээлд нөлөөлөх өндөр чадвартай бол) үргэлжлэх ба зах зээлийн тогтворгүй байдал 5-10 минутын дотор шинэ тэнцвэрт ордог.

Хүн өөртөө хэрцгий дайсан

Байгаль дахь амьтдын дотроос оюун ухаантай нь хүн боловч дээд зэргийн ухаангүй, дэндүү тэнэг үйлдлийг үйлдэнэ. Хүний дайсагнасан үйлдэл хэмжээ хязгаараа алджээ. Хүн гурван тийш дайсагнана.

1. Өөр хоорондоо дайсагнана.
2. Өлгийдөж авсан байгаль эхдээ дайсагнана.
3. Өөрөө өөртөө дайсагнана.

Дайн тулаан, аллага хядлага, хүчирхийлэл хэлмэгдүүлэл зэрэг хүмүүсийн өөр хоорондын дайсагнал эцэстээ юунд хүргэдгийг түүхийн үнэн зүрхэн дундуур хар мөр татуулан, тодоос тод тольдон харуулна. Хүмүүс хоорондын эв эвдсэн дайсагнал, эцэс төгсгөлгүй эвдрэл цусан гол урсгаж, ясан овоо босгосныг үеийн үед мартах учиргүй. Буурал түүхээс авах хамгийн том бөгөөд хамгаас чухал сургамж энэ. Үндэстэн ястан, шашин шүтлэгээрээ хуваагдан өөр хоорондоо дайсагнасан утга учиргүй мунхаглалаас хохирсон, хохирч байгаа хүмүүсийн хувь заяа туйлын хөөрхийлөлтэй. Танхай балмад үйлдлийн золиос болсон хүмүүсийн тоо толгой бидний толгойтой үсний тоо ширхгээс аль хэдийн давсан байлгүй. Тэр бүхэн хүмүүсийн мунхаг ухаан бодлоос үүссэн байдаг нь халаглан харамсмаар. Мунхаг ухаан бодлын гаслант үр тооцож болох хэмжээ хязгааргүй. Мунхгийн хороос амьдрал биш үхэл л ялгарна. Мунхаг хүнээс хайр нэхэж байгаа хүмүүс өөрөө мунхаг. Учир нь оргүй зүйлийг тэд нэхэж байна. Мунхаг хүнээс ёс суртахуун шаардаж байгаа бол нийгэм өөрөө мунхаг. Учир нь огт байхгүй, ор бүтэхгүй зүйлийг шаардаж байна. Мунхгийн үндэс үзэн ядахуйн хөрсөнд хэт гүн суусан нь хүмүүст үзэшгүй бузар гай гамшиг тарьж байна. Хүн бүр өөрт үүрлэн хоргодсон мунхгийн үндсийг таслахыг хичээг.

Хүн, “хоёр зүйлээс айх хэрэгтэй. Нэг нь хүчтэй дайсан. Нөгөөх нь хар санаат нөхөр”. Өчигдөрхөн миний өр зүрхний нөхөр мэт байсан анд өнөөдөр өстөн дайсан болчихсон байвал нэг их гайхаад хэрэггүй. Яагаад гэвэл “гол төлөв нөхрөөс дайсан буй болдог” юм. Ойр дотны хүн чинь сэтгэл буруулан, санаагаа хувиргавал нөхөр байсан нэгнээ алдаад зогсохгүй дайсан нэгээр нэмэгдлээ гэж тооцохоос аргагүй. “Дайсан болсон ойрын хүн хартан дайснаас илүү аюултай” гэдгийг мэд. Ер нь хамгийн ойр байгаа хүмүүсийн дунд хамгийн хүчтэй дайснууд бий гэж ярьдаг. “Бидний жинхэнэ дайснууд өөрсдийн маань дотор байдаг” гэсэн үг байна. Тийм болохоор ойр тойрны хүмүүсээсээ үргэлж болгоомжилж явахыг оймс илүү илээсэн ахмадууд сургаж, нөхөр мэт дүр эсгэдэг дайсан нэн аюултай гэдгийг анхааруулж иржээ. Ойр дотно хүмүүсийн дайсагнал онцгой эвлэршгүй байдаг нь маргашгүй үнэн билээ. “Зарим хүнийг найз гэснээс дайсан гэж тооцох нь ашигтай байдаг” гэж их зохиолч Ф.М.Достоевский бичсэн байна. Сэрдэж сэжиглэж байгаагүй дайсан бүхнээс аюултай. Нүүрэн дээрээ үнэнч нөхрийн хуурамч царай гаргаад нүүрнээс далд үнэмшмээргүй муу муухайг бодож сэдэж суудаг андын багтай дайснаас бүр их болгоомжил. Ил дайснаас биеэ хамгаалах арай хялбар, далд дайснаас биеэ хамгаалах нь амаргүй. Учир нь “далд дайсагнал илэрхийгээсээ илүү аюултай” байдаг. Дайсны хүчийг зөв үнэлэн тооц. “Хүчин мөхөс дайсан хөнөөл учруулж чадахгүй гэж бодох нь очноос түймэр үүсэхгүй гэж бодохтой адил”. Аминдаа тулахаар хулгана хүртэл муурыг хазаад авдаг юм.

Хүн төрөлхтөн “байгалийг гагцхүү түүний хуульд захирагдах замаар ялж болно” гэдгийг ухааралгүй, өөрсдийн хуулиар ялахаар тэнэглэж, байгаль ээждээ дайсагнаж ирэв. Байгалийг өөрсдийн мулгуу ухаанаар ялж, хүсэл зорилгодоо захируулах гэсэн хүний ухаангүй үйлдэл бүхэн хариу шангаа хатуухан хүртэж байна. “Байгаль бүдүүн бараг байдлыг тэвчдэггүй ба алдааг өршөөдөггүй” гэдэг нь үнэн ажээ. Манай цэнхэр гаригт экологийн доройтлын аюул нүүрлэсээр байгаа гэдгийг хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилт, хуурайшил, цэвэр усны хомсдол, хүлэмжийн хийн нөлөөлөл бүгдээрээ хүмүүсийн байгаль эхдээ дайсагнасан, бодлогогүй үйлдлээс эхтэй. Хэт хожимдож, хэтэрхий оройтоогүй дээрээ эрхбиш ухаарч сэхээрэх цаг нь болсон байна.

“Байгаль үг хэлдэггүй боловч өөрийгөө төлөөлүүлэн ярьдаг хэл, мэдэрдэг зүрхийг бүтээдэг”. Одоо мэдэрдэг зүрх нь хүний ухвар мөчид хэрэгт аюулын харанга дэлдэж, ярьдаг хэл нь урьдын хийсэн бүхэнд харуусч улаан зүрх чинь урагдах мөч ирнэ гэж сэрэмжлүүлэн, түмэнтээ уучлашгүй хэрэг үйлдэж байгааг анхааруулж байна. Хүн төрөлхтөн байгаль эхийнхээ өвөр дээр бурханлиг жаргалд умбах уу, тамын харанхуйд унах уу гэдгээ сонгох сонголтын өмнө байна. Салхийг чулуугаар дарж болдоггүйн адил байгаль эхийн том, бага ямар ч гамшигийн өмнө бид хөөрхийлөлтэй арчаагүй хүчин мөхөс билээ. Байгаль эхдээ дайсагнах нь өөртөө дайсагнаж байгаатай утга нэг. “Хүн-байгаль дэлхийн дээд бүтээгдэхүүн. Гэвч хүн байгалийн нандин бүхнээр цэнгэхийн тулд эрүүл, хүчтэй, ухаантай байх ёстой”.

Цөөн биш хүн эрүүл, хүчтэй, ухаантай байх боломжийнхоо эсрэг өөрөө өөртөө дайсагнан тэмцэж байдаг нь хэтэрхий ухвар мөчид хэрэг. “Эрүүл хүн – байгалийн хамгийн үнэт бүтээл”. Хүмүүс эрүүл мэндийнхээ эсрэг санаатайгаар дайсагнана. Тэд архи арван насыг, тамхи таван насыг авна. Архичин хүний зүрх алаг цоохор, тамхичин хүний уушиг тарлан цоохор, архи, тамхи эрүүл мэндийн дайсан гэдгийг мэддэг, ярьдаг мөртлөө энэ хоёр хорыг хоол унд мэт хэрэглэж, хайран биеэ сүйтгэнэ. Архи, тамхинаас дутуугүй эрүүл мэндийг хорлодог өөр хоёр дайсан бий. Энэ нь хөдөлгөөний хомсдол, хоолны илүүдэл хоёр. “Хүний байгалийн мөн чанар нь хөдөлгөөнд оршино. Огт хөдөлгөөнгүй байх нь үхэл гэсэн үг”. Их идсэнээр урт наслахгүй, хоол хэтэрвэл хор. “Хүн идэхийн тулд амьдардаггүй, харин амьдрахын тулд иддэг”.

Өөрийн биеэ өөд татан, урагш ахин дэвжих замд арчаагүй байдал, сурч мэдэх тэмүүллийн хомсдол саад болж, саатуулан хөндөлсөнө. Арчаагүй байдал адгаас адаг дайсан. Арчаагүй байдалд хүлэгдсэн хүнийг авралын од гэрэлтүүлэн гийгүүлэхгүй. Сурч мэдэх тэмүүллийн хомсдолд орсон хүн суусан газраасаа хөдлөхгүй. Мэдэхгүй, чадахгүйн дарамтан дор мөнхөд зовж явахад хүрнэ. Хэн байх нь ялгаагүй, хэний хүүхэд байх нь хамаагүй өнгөрснийг мэдэхгүй, өнөөг ойлгохгүй, ирээдүй нь тодорхойгүй байж хэрхэвч болохгүй. Бидэнд байгаа хамгийн хүчирхэг хөрөнгө бол бидний оюун ухаан. Оюун ухаанаа байнга цэнэглэн, үргэлж хөгжүүлээд байх юм бол маш их баялгийг нүд ирмэхийн зуур олоод өгч чадна. Өөрт байгаа хүч чармайлтаа дайчлахгүй үлбэгэр сулбагар амьдралын хэвшлээр өдөр өнгөрөөх нь өөдлөх замд чинь тээглэх өстөн дайсан яах аргагүй мөн. Хичээнгүй хүч чармайлт гайхалтай үр дүнд хүргэдэгт эргэлзээ байхгүй. Залхахыг мэдэхгүй идэвх чармайлт гаргасны үр дүнд амжилт олно. Хэчнээн авьяаслаг хүн байлаа ч тогтворгүй, тэвчих хүч дутагдах аваас авьяас чадваргүй ч байнга чармайдаг хичээнгүй хүнд ялагддаг. “Аажуу удаан алхдаг нь алс хол газар хүртэл очиж чаддаг” гэх Итали ардын цэцэн үг бий.

Аймхай хулчгар зан бүтээлч үйлсийн дайсан. “Хулчгар зан маш их хортой. Яагаад гэвэл, тэр нь ашигтай үйлдэл хийх санаа зоригийг саатуулдаг”. Айдас бүрийн өмнө өвдөг чичрүүлэн бууж өгөөд байвал амжилт олно гэж бодож санахын хэрэггүй. Айдсыг ялан дийлэх сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Аливаа айдсыг зүрх зоригоо хөвчлөн байж ялж дийлнэ. “Хүн айдсыг хэдийчинээ ялна, тэрээр төдийчинээ хүн байдаг”.

Тэвчээргүй зан урагшлах замд садаа болж, амжилт олоход арагш чангаана. “Бүхнийг тэсвэрлэн давах чадвартай хүн бүхнийг шийдэж чаддаг”. Тэвчээргүй хүн үйл хэргийг эхлээгүй байхдаа хийх гэж агадан сандран яардаг ч эцсийг нь үзэж гүйцээлгүй няцдаг. Тэвчээргүй зан тэрсэлдэх дайсан адил хортой. “Тэвчээр гашуун ч түүний үр шим нь чихэр мэт амттай байдаг”.

Хүний бодол сэтгэлийг боож цоожлон, бүтээлч оролдлогыг хааж түгжин, гар хөлийг хүлж багладаг заналт дайсан бол залхуурал. Хүмүүсийн хамгийн амархан эвлэрдэг гажгуудын нэг нь мөн л залхуурал. Залхуугаас заяа зайлдаг болохоор залхуурах гажгийг засч залруулан, ялан дийлэхгүйгээр сайн сайхан амьдрал хий хоосон хүсэл мөрөөдөл төдий үлдэнэ. Хэн ч гэсэн залхууралгүй, хичээн зүтгэж мэрийвэл хүссэн зорьсон өөдөө итгэл төгс урагшлана. Оюуны залхуурал онцгой хорлолт дайсан. Сурч мэдэхгүй бол тас харанхуй өрөөнд тэмтчин яваа хүн мэт. Бодож сэтгэхгүй бол буусан бууринаасаа нүүж, байсан байрнаасаа хөдлөхгүй. Мөрөөдөл тэмүүлэлгүй бол мөхөс нэгэн байсаар хорвоог туулна. Зорьсон зорилгогүйгээр зол жаргалыг олохгүй. Бага зорилгоор их хэргийг бүтээхгүй. Оюун санааны саруул орон зайд залхуугийн гамшиг үүрлэвэл заяа тавилан чинь төөрч, хувь хишиг дутна. “Хүн их төлөв өөртөө хэрцгий дайсан болдог”. Өөртөө дайсагнасан хүн өнийн жаргалыг эдлэхгүй. Өөрөө өөртөө дайсагнах биш, өөрөө өөртөө тусал!

Форекс эдийн засгийн үзүүлэлтүүд

Форекс зах зээл дэхь суурь шинжилгээний хэрэгжилт нь эдийн засгийн үзүүлэлтүүдээр дамжин хэрэгжидэг. Эдгээр үзүүлэлтүүд нь тухайн улсынхаа эдийн засаг болон таны арилжихыг хүсч байгаа валютын нөхцөл байдлыг харуулдаг.

Эдийн засгийн үзүүлэлтүүдийг засгийн газрын хэсгүүд (хороодууд) болон хувийн компаниуд гаргадаг. Эдгээр статистикууд нь хөрөнгө оруулагчид форекс зах зээлийн ирээдүйн өөрчлөлтийг урьдчилан таамаглахад ашиглагддаг. Форекс эдийн засгийн үзүүлэлтүүд нь тогтмол хугацаанд гардаг ба онлайн форекс арилжаачид ч мөн эдийн засгийн индикаторуудыг хөтөлдөг.

Маш олон хүн тэдгээрийг ашигладаг учраас форекс эдийн засгийн үзүүлэлтүүд нь форекс арилжааны зах зээл дэхь валютын үнэд нилээд том нөлөөтэй байдаг. Эдийн засгийн үзүүлэлтүүд нь нилээд төвөгтэй санагддаг учраас ихэнх арилжаачид суурь шинжилгээг ашигладаггүй. Хэдий тийм боловч дараах энгийн зааварууд нь танд форекс эдийн засгийн индикаторуудыг хялбараар ойлгоход туслах болно.

Форекс эдийн засгийн үзүүлэлтүүдийг хэрэглэж эхлэх

Юун түрүүнд та чухал гэсэн форекс эдийн засгийн үзүүлэлтүүдийн гардаг өдрийг нь мэддэг байх хэрэгтэй. Тэгээд эдийн засгийн сэтгүүлүүдийн нэгийг нь захиалах ба та хамгийн гол хүчин зүйл бол цаг хугацаа гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ та JPY-аар арилжаанд оролцох гэж байгаа бол тухайн валютынхаа хэв шинж чанартай холбоотой форекс эдийн засгийн үзүүлэлтүүдийг харах шаардлагатай.

Эдийн засгийн үзүүлэлтүүд бүр нь танд эдийн засгийг нөхцөл байдлын талаар хэлж байдаг ба мөн валютын ханшийн ирээдүйн өөрчлөлтийг танихад тус дөхөм болдог. Тэгэхээр эдгээр үзүүлэлтүүд нь яг юуг заадаг (хэмждэг) болохыг нь нарийн мэддэг байх хэрэгтэй. Жишээлбэл, ДНБ нь эдийн засгийн өсөлтийг хэмждэг бол ХҮИ буюу хэрэглээний үнийн индекс нь инфляцийг хэмждэг.

Тухайн улсын валюттай холбоотойгоор үзүүлэлт тус бүрийн ач холбогдол нь өөр өөр байдаг. зарим валютын ханшид хамгийн ихээр нөлөөлдөг үзүүлэлт нь инпляци байхад заримых нь хувьд ажил эрхлэлтийн түвшин байх жишээтэй. Эдгээрийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл илүү олон төрлийн ном болон онлайн хөтөч гарын авлагуудыг уншиж судлах шаардлагатай.

Эдийн засгийн тэргүүлэгч үзүүлэлтүүд, мөн хоцрогдолтой үзүүлэлтүүд гэж байдаг. Форексд тренд нь тогтохоос өмнө өөрчлөгддөг үзүүлэлтийг тэргүүлэгч үзүүлэлт гэж нэрлэдэг бол эдийн засаг өөрчлөгдсөнийн дараа өөрчлөгдөж тодорхой хэлбэрт ордог үзүүлэлтийг хоцрогдолтой үзүүлэлт гэнэ. Валютын ханшийн өөрчлөлтөд энэ хоёр төрлийн үзүүлэлтүүд хоёулаа чухал нөлөө үзүүлдэг.

Голлох форекс эдийн засгийн индикаторууд

• Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) – Тухайн улсын нутаг дэвсгэр дээр дотоодын болон гадаадын компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн нийлбэр.

• Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн – Үйлдвэрлэлийн өөрчлөлт, аж үйлдвэрийн багтаамж болон тухайн улсын үйлдвэрийн болон олборлолтын нөөцийг хэмждэг.

• Purchasing Managers Index (PMI) – Тухайн улсын үйлдвэрлэлийн нөхцөл байдал, шинэ захиалга орж ирэх байдал, нийлүүлэгчийн хүргэлтийн хугацаа, бараа материал, үнэ, ажил эрхлэлт, экспортын захиалга болон импортын захиалга зэргийг сар бүрийн индекс.

• Үйлдвэрлэгчийн үнийн индекс (producer price index) – үйлдвэрлэлийн секторын үнийн өөрчлөлтийг харуулдаг хэмжигдэхүүн.

• Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) – Хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн ерөнхий түвшиний өөрчлөлтийг хэмждэг хэмжигдэхүүн.

• Ажил эрхлэлтийн зардлын индекс - Ерөнхийдөө бизнес эрхлэлтийн зардлыг хэмждэг. Энэ нь ажилчдын цалин, ажил эрхлэлтийн ашиг, ажлын урамшуулал (нөхөн олговор) зэрэг хэд хэдэн чухал гэсэн хэмжигдэхүүнүүдийн сарын өөрчлөлтийг илэрхийлдэг.

Recession болон Depression-ийн ялгаа

Эдийн засагчидийн дунд яригддаг нэг онигоо бий: Хэрвээ таны хөрш ажилгүй болвол recession буюу уналт, харин та өөрөө ажилгүй болвол depression буюу хямрал болно гэсэн үг :-).

Уналт болон хямрал гэсэн энэ хоёр нэршилийн ялгааг хүмүүс нэг энгийн шалтгааны улмаас сайн ойлгож чаддаггүй: Тэр бол нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолт байдаггүйтай холбоотой юм. Хэрвээ та 100 эдийн засагчаас уналт (recession) болон хямрал (depression)-ний талаар асуувал та 100 ялгаатай хариулт авч ч болно. Би (би ч гэж http://economics.about.com/ л дээ. :-).) одоо энэ хоёр нэршилийн хоорондын ялгааны талаар ихэнх эдийн засагчидын хүлээн зөвшөөрдөг тайлбарыг өгөх гэж байна.

Уналт (Recession): Энгийн тодорхойлолт

Уналт (Recession)-ийн энгийн тодорхойлолт бол ДНБ нь хоёр болон түүнээс олон улирлаар буурсан үзүүлэлттэй гарах үзэгдэл юм гэсэн байна.

Энэ тодорхойлолт нь хоёр шалтгааны улмаас ихэнх эдийн засагчидаар хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа юм. Эхний шалтгаан нь, энэ тодорхойлолт нь бусад хувьсагчидад анхаарал хандуулдаггүй. Жишээлбэл, ажилгүйдлийн түвшин болон хэрэглэгчийн итгэл (consumer confidence) зэргийн өөрчлөлтийн талаар огт авч үздэггүй. Хоёрдахь шалтгаан нь, энэ тодорхойлолтод улирлаарх өгөгдлийг ашигладаг учраас recession эхлэх болон дуусах үеийг нарийн тодорхойлоход хэцүү байдаг.

Уналт (Recession): BCDC тодорхойлолт

NBER (National Bureau of Economic Research)-ийн дэргэдэх BCDC (Business Cycle Dating Committee) буюу бизнесийн мөчлөгийн үргэлжлэх хугацааг тодорхойлох хороо уналт (recession) тохиолдсон тохиолдолд түүний олж мэдэх, илрүүлэх хамгийн оновчтой аргыг боловсруулдаг. Тус хороо нь ажил эрхлэлт, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, бодит орлого, бөөний болон жижиглэнгийн худалдаачидын борлуулалт зэрэг дээр үндэслэн эдийн засаг дахь худалдааны эргэлт (amount of business)-ийн үйл ажиллагааг тодорхойлдог. Тэд уналтыг (recession)-ийг бизнесийн үйл ажиллагаа суларч эхлэх үеэс эхлээд хүрч болох хамгийн доод цэгтээ хүрэх хүртэлх хугацааг хэлнэ гэж тодорхойлжээ. Бизнесийн үйл ажиллагаа эргээд өсч эхлэхэд түүнийн expansionary буюу өсөлтийн үе гэж нэрлэдэг. Энэ тодорхойлолтоор бол дундаж уналт 1 жилийн хугацаанд үргэлжилдэг гэжээ.

Хямрал (Depression)


1930-аад оны Их Хямралаас өмнө эдийн засгийн үйл ажиллагаа тийм хямралын хэмжэээнд хүртэл унасан тохиолдол байгаагүй. Уналт (Recession) гэдэг нэр томъёо нь 1910 болон 1913 онуудад тохиолдож байсан эдийн засгийн жижиг уналтуудын үеэс 1930-аад он хүртэл арай өөрөөр ойлгогдож байсан ба 1930-аад оноос уналт болон хямрал гэдэг нэр томъёонуудын ялгааны талаар яригдаж эхэлсэн. Depression буюу хямралын нийтээр хүлээн зөвшөөрөгддөг хамгийн энгийн тодорхойлолт бол уналт (Recession)-тай хэлбэрийн хувьд төстэй боловч арай удаан үргэлжилж бизнесийн үйл ажиллагаанд арай их хэмжээний уналт, гарзыг бий болгодог үзэгдэл юм гэжээ.

Уналт болон хямралын ялгаа

Тэхээр, одоо бид уналт болон хямралын ялгааг хэлж чадахаар боллоо. Уналт болон хямралын ялгааг тодорхойлж болох хамгийн гол зарчим бол ҮНО-ын өөрчлөлт дээр анхаарлаа хандуулах явдал юм. Хямрал гэдэг нь бодит ДНБ-ий уналт 10 хувиас дээш болох үзэгдэл. Харин уналт гэдэг нь бодит ДНБ-ий уналт 10 хувиас багаар унах үзэгдэл юм байна.

Энэ хэмжилтээр бол, АНУ-д 1937 оны тавдугаар сараас 1938 оны зургаадугаар сар хүртэл хямрал үргэлжилж байсан ба ДНБ нь 18,2 хувиар буурч байсан байна. Хэрвээ бид энэ аргыг хэрэглэвэл 1930-аад оны их хямралыг хоёр үед салгаж авч үзэх болно: эхнийх нь хэт хүчтэй хямрал буюу 1929 оны наймдугаар сараас 1933 оны гуравдугаар сарын хүртэл бодит ДНБ-ийн уналт бараг 33 хувьд хүрч байсан. Хоёрдох үе нь бага хүчтэй хямрал буюу 1937-38 онуудын үе юм. АНУ нь дайны үе дэхь хямралыг зогсоохоор юу ч хийж чадахгүй байсан. Өнгөрсөн 60 жилийн хугацаан дахь хамгийн том уналт бол 1973 оны 11-р сараас 1975 оны 3-р сарыг хүртэл үргэлжилсэн ба бодит ДНБ-ийн уналт 4,9 хувьд хүрч байсан.

Форекс хөшүүрэг: Давхар иртэй сэлэм

Форекс нь бусад санхүүгийн хэрэгсэлүүдтэй харьцуулахад яагаад маш олон хүний анхаарлыг татаад байдгийн нэг шалтгаан бол маш өндөр хөшүүргийн нөлөө юм. Хөшүүрэг гэдгийг сонсоод танд хамгийн түрүүнд хөшүүрэг гэж юу юм бол, хөшүүрэг яаж ажилладаг юм бол, яагаад хөшүүрэг форекст хүмүүсийг татах үндсэн шалтгаан шууд болдог юм бол гэсэн асуултууд бодогдож байж болох юм.

Хөшүүрэг гэж юу вэ?

Хөшүүрэг нь ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулахад шаардлагатай мөнгө зээлэхтэй адилхан ойлголт юм. форексд бол хөшүүрэг гэдэг нь брокероос зээлнэ гэсэн үг. Форекс арилжаа нь анхны маржиний хэрэгцээнд нь зориулж өндөр хөшүүргийг санал болгосноор арилжаачинд их хэмжээний мөнгөтэй ажиллаж, мөн их хэмжээний мөнгийг босгох боломжыг олгодог. Маржинд суурилсан хөшүүрэг болон бодит хөшүүрэг гэж хоёр янзцын хөшүүрэг бий.

Маржинд суурилсан хөшүүргийг тооцоход нийт арилжааны дүнг маржинийн дүнд нь харьцуулдаг.

Маржинд суурилсан хөшүүрэг = Нийт арилжааны дүн / шаардлагатай маржин

Жишээлбэл, хэрвээ нийт арилжааны дүнгийн 1% нь хадгаламж (deposit) байх шаардлагатай ба та USD/CHF-ийн нэг стандарт багц буюу US$100,000-оор арилжаанд оролцох гэж байгаа бол танд US$1,000-ийн маржин шаардлагатай. Тиймээс, таны маржинд суурилсан хөшүүрэг нь 100:1 (100,000/1,000) болж байна. Маржиний шаардлага нь 0,25% байвал маржинд суурилсан хөшүүрэг нь 400:1 болно.

Маржинд суурилсан хөшүүргийг харьцаагаар илэрхийлбэл:

Нийт арилжаан дахь маржины шаардлага

400:1

0.25%

200:1

0.50%

100:1

1.00%

50:1

2.00%


Бодит хөшүүрэг (real leverage)-ийг тооцохдоо нээлттэй позицийн нийт үнэлгээг арилжааныхаа капиталд харьцуулж олно.

Бодит хөшүүрэг = арилжааны нийт үнэлгээ / арилжааны нийт капитал

Жишээлбэл, хэрвээ таны дансанд $10,000 байгаа, мөн $100,000-ийн позиц нээгсэн бол та арилжаанд 10 (100,000/10,000) гэсэн хөшүүрэгтэйгээр арилжаанд оролцох болно. Хэрвээ таны дансанд $10,000 байгаад хоёр стандарт багцаар арилжаанд оролцох бол таны дансанд 20 хөшүүрэг хэрэглэгдэнэ.

Бодит хөшүүргийн маржинд суурилсан хөшүүргээс ялгаатай тал нь ихэнх арилжаачид арилжаанд оролцохдоо маржин дансаа бүхлээр нь арилжаанд оруулахгүй байж болдог. Энэ нь мөн маржинд суурилсан хөшүүрэг нь бодит хөшүүргийн хамгийн өндөр утгатай тэнцүү гэсэн утга санааг илэрхийлнэ.

Форекс зах зээлд хөшүүрэг хэрхэн ажилладаг вэ?

Хөшүүрэг гэдэг ойлголтыг хөрөнгө оруулагчид болон компаниуд аль аль нь хэрэглэдэг. Хөрөнгө оруулагчид хөшүүргийг хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг өсгөхийн тулд ашигладаг. Тэд опцион, фьючерс болон маржин данс зэрэг санхүүгийн хэрэгсэлүүдэд хөрөнгө оруулахдаа хөшүүргийг ашигладаг. Харин компаниуд өөрсдийн санхүүгийн хөрөнгүүддээ хөшүүргийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, хувьцаа гаргаж капиталаа өсгөхийн оронд компаниуд зээлээр санхүүжиж хувьцаа эзэмшигчидийнхээ үнэлгээг өсгөх бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулдаг.

Форексд, хөрөнгө оруулагчид валютын ханшийн хэлбэлзлээс ашиг олоход хөшүүргийг ашигладаг. Хөшүүрэг нь хөрөнгө оруулагчидын хувьд форекс зах зээл дэхь хамгийн өндөр боломжуудын нэг юм. Хөшүүрэг нь брокероос зээлж хөрөнгө оруулагчид форекс дансандаа оруулсан зээлтэй адил ойлголт юм. Хөрөнгө оруулагч нь форекс зах зээлд хөрөнгөө оруулахаар шийдэх үед хамгийн түрүүнд брокер дээр маржин данс нээх ёстой. Ихэвчлэн, хөшүүргийн түвшин нь 50:1, 100:1 эсвэл 200:1 байдаг ч энэ нь брокер болон тухайн хөрөнгө оруулагчын арилжаанд оролцох позицын хэмжээнээс хамаарч өөр өөр байж болдог. Стандарт арилжаа нь 100,000 нэгж валютаар хийгддэг. Тиймээс ийм хэмжээний арилжаанд хөшүүрэг нь 50:1 эсвэл 100:1 байдаг. 200:1 хөрүүрэг нь ихэвчлэн позицийн хэмжээ $50.000 болон үүнээс бага байхад хэрэглэгддэг.

Маржины дүн 1% байхад $100,000-ын валютын арилжаанд оролцохыг хүсвэл та өөрийнхөө маржин дансандаа зөвхөн $1,000-той байхад л хангалттай. Энд, хөшүүрэг нь 100:1 байна гэсэн үг. Хувьцаа, үнэт цаас зэргийн хөшүүрэг нь ерөнхийдөө 2:1 болон түүнээс бага зэрэг дээш байдаг бол фьючерс зах зээлийн хөшүүрэг нь 15:1 байдаг. Хэдийгээр, 100:1 хөшүүрэг нь хэтэрхий эрсдэлтэй санагдаж байж магадгүй. Валютын ханш арилжааны 24 цагийн дотор ихэвчлэн 1%-иас бага хэмжээгээр л өөрчлөгддөг нь өндөр эрсдэлийг харьцангуй бууруулдаг. Хэрвээ, валютын ханш нь хувьцаа эсвэл үнэт цаасны ханштай адилхан их хэмжээгээр хэлбэлздэг байсан бол брокерууд тийм өндөр хөшүүргийг хөрөнгө оруулагчиддаа санал болгох боломжтгүй.

Хэдийгээр, хөшүүргийг ашиглаад өндөр ашиг олох боломжтой ч, хөшүүрэг нь мөн хөрөнгө оруулагчыг өндөр алдагдалд оруулж мэдэх талтай. Жишээлбэл, таны гол валютын ханш таны таамаглаж байснаас эсрэг чиглэлд хөдөлвөл, энэ нь таны боломжит алдагдалыг маш ихээр нэмэгдүүлэх (сүйрлийн хэмжээнд) болно.

Ялгаатай хөшүүргийн түвшинд адил хэмжээний арилжааны капиталгаар арилжаанд оролцож тус бүр 100 пипийн алдагдал хүлээхэд А болон В арилжаачны хувь дахь бодит арилжааны капиталын өөрчлөлтийг харууллаа.

-

A-арилжаачин

B-арилжаачин

Арилжааны капитал

$10,000

$10,000

Бодит хөшүүрэг

50 times

5 times

Арилжааны нийт үнэлгээ

$500,000

$50,000

100 пипийн алдагдал үүссэн тохиолдолд

-$4,150

-$415

Арилжааны капиталын алдагдал

41.5%

4.15%

Үлдэх арилжааны капитал

58.5%

95.8%


Форекс арилжаачид энэхүү их хэмжээний алдагдлаас зайлсхийхийн тулд stop orders (Зах зээлийн ханш тодорхой түвшинд хүрэх үед их хэмжээгээр худалдан авах эсвэл худалдах захиалга) болон limit orders (Тогтоосон эсвэл түүнээс бага үнээр худалдан авах эсвэл тогтоосон/түүнээс өндөр үнээр худалдах захиалга) зэргийг ашигладаг арилжааны маш нарийн хэлбэрийг ашигладаг.