Forex буюу Валютын бирж гэж юу вэ?


Forex буюу Валютын бирж гэдэг нь нэг валют бусад валютуудаар арилжаалагддаг зах зээл ба дэлхийн хамгийн том зах зээлүүдийн нэг юм.

Энэ зах зээлд оролцогчидын тодорхой хувь нь үндэстэн дамнасан корпорациуд байдаг ба эдгээр нь үйл ажиллагаа явуулдаг улс орнуудадаа төлбөр хийх болон бусад зорилгоор зүгээр л гадаад валют худалдан авах гэж л зах зээлд оролцдог байна. Хэдийн тийм боловч зах зээлийн томоохон хэсэг нь валютын ченжүүд байдаг ба эдгээр нь валютын ханшыг хөдөлгөөнд оруулж, энэ нь цаашлаад бүр хувьцааны үнэнд ч мөн нөлөөлж байдаг. Валютын арилжаанд оролцогчид нь ханшын бага өөрчлөлтийг ч өөрт ашигтайгаар ашиглаж чаддаг.

Гадаад валютын зах зээл дээр дотоод мэдээлэл (inside information) гэж байдаггүй. Валютын ханш нь ихэвчлэн бодит мөнгөний урсгал болон дэлхий дахиний макро эдийн засгийн бодлогоос хамааран хэлбэлзэж байдаг. Чухал мэдээллүүд нь олон нийтэд шууд цацагдаж байдаг ба дэлхий дээрх хүн бүхэн ижил мэдээллүүдийг ижил цаг хугацаанд хүлээн авч байдаг.

Валютууд нь бусад валютуудынхаа эсрэг арилжаалагддаг. Валютын хослол бүр нь өөрийн үнэ цэнийг барьж байдаг ба XXX/YYY гэж тэмдэглэгддэг. YYY нь олон улсын ISO 4217 стандартаас тогтоосон гурван үсэгт валютын код ба энэ нь нэгж XXX-д ногдох YYY-ийн үнийг илэрхийлнэ. Жишээ нь, EUR/USD нь еврогийн үнийг US доллараар илэрхийлж байна гэсэн үг. 1 евро=1.2045 доллар гэх мэт.

Валюты бирж буюу forex нь interbank, OTC (over the counter) зах зээл гэдгээрээ хувьцааны болон Фючерс (Futures)-ийн зах зээлээс ялгаатай. Forex нь долоо хоногийн турш өдөр бүр 24 цагаар forex-ийн брокерууд, брокер банкууд болон банкуудын хооронд үйл ажиллагаа явуулдаг. Хэрвээ европт арилжаа дуусахад ази эсвэл америкийн арилжаа эхэлдэг ба энэ мэтчилэн, дэлхийн бүх валютууд тасралтгүй арилжаанд орж байдаг. Арилжаанд оролцогч маань мэдээллийн өөрчлөлт болгон ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй.

2004 оны дөрөвдүгээр сарын байдлаар олон улсын Forex дээр өдөрт дундажаар 1,9 триллион доллар арилжаалагддаг байсан бол одоогийн байдлаар өдөрт ойролцоогоор 3,2 триллион доллар арилжаалагдаж байна.

Ямар ч зах зээл дээр авах болон зарах үнэ гэж байдаг ба энэ үнүүд нь зөрүүтэй байдаг. Энэ үнийн зөрүү нь зах зээл үүсгэгч их хэмжээгээр валют худалдан авч байгаа захиалагчидад валют зарахад болон зах зээл үүсгэгч нь захиалагчидаас валютын худалдан авах үеүүдэд л маш бага хэмжээгээр үүсдэг. Ихэвчлэн 1 эсвэл 2 pip-ээр л ялгаатай байдаг. 1pip нь 0,0001-тэй тэнцүү байдаг. Жишээ нь, EUR/USD-ийн үнэ 1,4238 бол pip нь 8 байна ба EUR/USD-ийн өөрлөлт нь 1,4238/1,4239 болох магадлалтай. Энэ нь жижиг худалдан авагчидад нэг их ажиглагдахгүй.

Валютын арилжаанд оролцогчидын ихэнх нь үнээ өсгөх болон үнээ зарлахдаа брокерт ханддаг. Тухайн брокер нь хэрэглэгчидэд хамгийн давуу талтай хувилбаруудыг санал болгодог ба мөн ямар үед авах болон ямар үед зарах гэдэг дээр хэрэглэгчидэд тусладаг. Тухайн брокер нь АНУ-ийн үнэт цаас болон Валютын Комиссоор зохицуулагдахгүй учир тэдэнд хувьцаа, үнэт цаасны брокерийг бодвол ямар нэгэн хязгаарлалт байдаггүй. Валютын арилжаа нь 2 өдөрт нэг удаа шаардлагатай ажил гүйлгээг бичихийн тулд позициудыг хаагаад дахин нээдэг.

Forex нь 24 цагаар ажилладаг учир валютын арилжаанд оролцогч хэн бүхэн өдөр ч, шөнө ч арилжаанд оролцож чадах учир өөрийн хамгийн тохиромтой цагтаа компьютерийнхээ урд суухад л та ашиг мөнгийг хүссэнээрээ олох боломжтой.

Эх сурвалж: http://www.earnforex.com/what_is_forex.php

1 comment:

gbdguggbdgug said...

Энэ http://earnforex.com/ ер нь их зүгээр сайт байна. Бичлэгүүд нь их товчхон ойлгомжтой.