2007 онд 8GB-ийн багтаамжтай Apple-ийн iPhone 599 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарахад хүмүүс тэрнийг яг худалдаж авахад бэлэн хүлээж байсан ба зарим нь бүр хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж орлого олж байсан. Тэр iPhone-ийн нийлүүлэлт маш бага ба эрэлт нь маш өндөр байсан. Энэ нь юунд хүргэсэн бол?
Тухайн үедээ энэ нь гар утасны зах зээлд хамгийн эрэлттэй технологи байсан. Хэрвээ та үүнээс нэгийг авчихвал яагаад хоёр, гурав бүр тавыг авч болохгүй гэж гэх ч байсан байж магадгүй.
Хэдийгээр ийм байсан боловч хоёр сарын дараа л гэхэд iPhone-ийн үнэ нь 200 ам.доллар болтлоо унасан билээ. Тэдгээр хөрөнгө оруулагчид iPhone-ийн үнийг 33%-д хүртлээ тэгж хурдан унана гэж яаж таамагласан байх билээ? Хоёрдогч моргежийн хямралаас үүсэлтэй 2007 оны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний уналтын үед хөрөнгө оруулагчид моргежийн хямралтай төстэй шоконд дахин орлоо. Хэрвээ iPhone-ийн хөрөнгө оруулагчи нарт моргежийн хямралын үеэр орон сууцны зээлтэй адилхан зээл олгочихсон бол юу болох байсан бол? Энэ талаар үргэлжлүүлэн уншина уу.
iPhone-ийн хямралын таамаглалууд
iPhone-ийн хямрал нь хэд хэдэн зүйлээс үүсэлтэй гэж үздэг. Үүнд:
• Банкууд iPhone-ийн үнийн өсөлтийг шууд хүлээн зөвшөөрсөн ба iPhone-ийн хөрөнгө оруулагч нарт 5000 ам.доллар хүртэлх зээлийн картыг Halloween-ий баяраар чихэр тарааж байгаа юм шиг л олгосон, тэрч байтугай iPhone-ийн хөрөнгө оруулагч нарт ямарт орлого болон зээлийн түүхгүй, хэрэв хөрөнгө оруулагч нар нь хөрөнгө оруулалтаа хийх боломжгүй болсон тохиолдолд зээлийн төлбөрийг хийлгэх ямар нэгэн хөшүүрэг баталгаагүйгээр зээл олгож эхэлсэн.
• Худалдан авагч нарт урьдчилгаа төлбөрийг маш багаар тогтоосон ба энэ нь iPhone-ийн үнэ унах шалтгаан болсон.
• Олонхи худалдан авагч нар төлбөрөөс зайлсхийж байсан ба мөн зээлийн карт гаргасан компанид iPhone-ийг зарахыг зөвшөөрсөн.
Тэгээд, iPhone худалдан авсан хөрөнгө оруулагч нар одоо зээлийн картын төлбөрөө яаж төлөх вэ? Мөн, хэрвээ iPhone худалдан авсан хэрэглэгчид төлбөрөө төлж чадахгүй бол банкин дахь хөрөнгө оруулагч нарт яаж нөлөөлөх вэ буюу зээлийн картаа хэрхэн цэнэглэх вэ?
Нэг хувилбар бол iPhone худалдан авсан хэрэглэгчид iPhone-оо зээлийн картын компанид эргүүлэн өгөх (iPhone foreclosure). Энэ тохиолдолд, зээлийн картын компани 200 ам.доллар болтлоо унасан үнийн уналтаас их хэмжээний ашиг олно. Энэ нь iPhone-ийн зээлийн үнэт цаасанд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч бүрийн багцын үнэ цэнэ алдагдах болно. Улмаар төвөгтэй асуудлууд ар араасаа урган гарч ирэх ба энэ нь яг ийм л замаар бий болсон iPhone-ийн зах зээлийн тогтвортой байдалтай холбоотой.
Эх сурвалж: http://investopedia.com/
Архив
-
▼
2009
(60)
-
▼
June
(27)
- Форекс нэр томъёоны тайлбар
- Банкны зээлийн эрсдлийг ”CPV” загвараар үнэлэх бол...
- Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн судалгаа
- MetaTrader 4 Форекс Индикаторууд
- Амбагай хаан
- Валютын зах зээлийн үзүүлэлтүүд болон форекс зах з...
- CGEM-Байгаль орчинтой холбоотой ерөнхий тэнцвэрийн...
- Сайхан зурагнууд байна.
- Дэлхийн үйл явдлууд болон Форекс арилжааны хэв маяг
- Валютын ханш
- Роберт С. Мертон
- Урт хугацааны хэрэглээний бараа ба Forex зах зээл
- Хямралын дуудлага
- Forex - толь бичиг
- Forex-Суурь шинжилгээ
- CGEM-Онолын талын судалгааны ажлууд
- CGEM-Computable general equilibrium model
- The Forex Market and the Employment Cost Index
- Forex-ийн үндсэн ойлголтууд
- Forex буюу Валютын бирж гэж юу вэ?
- Forex арилжааг урьдчилан таамаглах
- Forex буюу гэрийн бизнес
- Валютын зөвлөлийг хаана байгуулж болох вэ?
- Валютын зөвлөл гэж юу вэ?
- Валютын ханшийн системүүд
- Төв банк гэж юу вэ?
- Цэрэнпунцаг гарьдын тухай
-
▼
June
(27)
No comments:
Post a Comment