Forex-Суурь шинжилгээ

Forex арилжаачид өөрсдийн арилжааны стратеги, төлөвлөгөөгөө зохиохдоо ихэвчлэн судалгаа шинжилгээн дээр тулгуурладаг. Forex-д суурь шинжилгээ, техник (математик) шинжилгээ гэсэн хоёр гол шинжилгээ байдаг. Энэ удаа суурь шинжилгээ гэж юу болох forex арилжаанд хэрхэн хэрэглэгддэг талаар авч үзэе.

Суурь шинжилгээ нь валютын ханшид нөлөөлөгч улс төр болон эдийн засгийн хүчин зүйлүүдийн талаар авч үздэг. Forex-ийн арилжаанд оролцогчид мэдээ тайлан бэлгэх болон ажилгүйдлийн түвшин, инфляци, эдийн засгийн бодлогууд, эдийн засгийн өсөлт зэрэг эдийн засгийн нилээд чухалд тооцогддог үзүүлэлтүүдийн талаарх мэдээлэл цуглуулах зэрэгт ихэвчлэн суурь шинжилгээг ашигладаг.


Суурь шинжилгээ нь валютын ерөнхий урсгалыг харуулах ба мөн зарим онцгой валютуудад нөлөөлөгч эдийн засгийн хүчин зүйлүүдийн талаарх ерөнхий хандлагыг тодорхойлох зорилготой.

Валютын ханш нь эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр тогтдог ба эдийн засгийн нөхцөл байдалд хүчтэй нөлөө үзүүлдэг. Эрэлт, нийлүүлэлтэнд нөлөөлөгч эдийн засгийн хоёр гол хүчин зүйл байдаг ба эдгээр нь зээлийн хүү болон “эдийн засгийн хүч” юм. Эдийн засгийн хүч гэдэг нь дотоодын нийт бүтээгдэхүүн, гадаадын хөрөнгө оруулалт болон худалдааны тэнцэлээр илэрхийлэгддэг

Эдийн засгийг хэмжигч үзүүлэлтүүд

Засгийн газрын явуулдаг үйл ажиллагаа болон онлын талын хэд хэдэн үзүүлэлтүүд байдаг. Эдгээр нь эдийн засгийн эрүүл мэндийг хэмждэг бөгөөд мөн, хөрөнгө оруулалтын зах зээлийн бүх л секторуудаар хэмждэг. Эдгээр үзүүлэлтүүд нь ихэвчлэн сараар, зарим нь бүр долоо, долоо хонгоор гардаг.

Хамгийн чухал гэгддэг хоёр үндсэн үзүүлэлт байдаг ба эдгээр нь хүүгийн түвшин, олон улсын худалдаа болно. Мөн хэрэглээнийн үнийн индекс, урт хугацааны хэрэглээний бараа (durable goods), үйлдвэрлэлийн үнийн индекс (Producer Price Index), Purchasing Manager's Index (PMI), болон жижиглэн худалдаа зэрэг голлох үзүүлэлтүүд байдаг.

ХҮҮГИЙН ТҮВШИН: энэ нь валютуудад хүчтэй болон сул нөлөөг аль алинийг нь үзүүлж байдаг. Нэг талаас, хүүгийн түвшин өндөр байх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг бөгөөд энэ нь тухайн улсын валютад хүчтэй нөлөө үзүүлдэг. Хөрөнгийн зах зээл дээрх хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгөө зарах замаар хүүгийн түвшинг өсгөдөг ба энэ зээлийн хүүгийн өсөлт нь маш олон компанид сөрөг нөлөө үзүүлдэг. Хөрөнгийн зах зээл дэхь хөрөнгө оруулагчид нь хөрөнгийн зах зээлийн уналт болон нийт эдийн засгийн уналтаас болж өөрсдийн хөрөнгөө зарж борлуулахад хүрдэг.

Дээрх нөлөөллийг тодорхойлох нь олон цогц хүчин зүйлийг өөрчилж байдаг ба эдгээрийн өөрчлөх замаар хүүгийн түвшинг өөрчилж эдийн засагт болон валютын ханшид нөлөөлж ерөнхий эдийн засгийг зохицуулж байдаг.

ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА: Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарах нь нийгэмд таагүй зүйлүүдийг бий болгодог. Гадаад худалдааны тэнцэлийн алдагдал гэдэг нь гадаадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах замаар мөнгө гадаад улс орнуудруу урсах эсвэл тухайн орны валютын үнэ цэнэ буурахыг хэлдэг.

Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарах нь зах зээлд сайн муу аль аль хүлээлтийг бий болгож байдаг. Хэрвээ эрх бүхий байгууллага гадаад худалдааны алдагдалыг урьдийн адил зохицуулна гэж үзвэл үүнийг валютын ханшид л нөлөөлөх замаар хийх болно. Зах зээл дэхь хүлээлт хэдий чинээ их байна гадаад худалдааны алдагдал нь валютын ханшинд төдий чинээ л ихээр нөлөөлнө гэсэн үг.

Бусад үзүүлэлтүүдэд хэрэглээний үнийн индекс буюу амьдралын өртөгийг хэмждэг үзүүлэлт, үйлдвэрлэлийн өртөгийн индекс буюу бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөгийг хэмждэг үзүүлэлтүүд багтдаг. ДНБ нь тухайн улс орны дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөгийн хэмждэг үзүүлэлт, M2 буюу мөнгөний нийлүүлэлт нь тухайн улсын нийт валютын дүнг илэрхийлдэг.

АНУ-д л гэхэд гол гэсэн 28 үзүүлэлтийн тухай авч үздэг. Эдгээр үзүүлэлтүүд нь санхүүгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлдэг ба forex-ийн арилжаанд оролцогчид өөрсдийн арилжааны стратегидаа эдгээрийн хэрэглэж байх хэрэгтэй байдаг. Шинэ мэдээллүүдийг байнга тавьж бэлтгэж байдаг маш олон вэбсайтууд байдаг ба мөн forex брокерүүд арилжаанд оролцож байх үедээ шинэ мэдээллүүдээр хангаж байдаг.

1 comment:

Anonymous said...

их баярллаа хө надад маш их хэрэг боллоо