Заавал хариулаарай!

Хэрвээ танд яг одоо хамгийн өндөр бүтээмжтэй хоёр цаг өгвөл, та юу хийх вэ?


Эдийн засгийн эргэх холбоо

Ерөнхий тэнцвэрийн загвар нь хэрэглэгчид болон үйлдвэрлэгчидийн оновчтой сонголт хийх зан төлвийг тодорхойлдог таамаглал дээр үндэслэдэг. Энэ нь, хэрэглэгч нь өөрсдийн ханамжаа хамгийн их байлгах, мөн үйлдвэрлэгч нь ашгаа/зардлаа хамгийн их/бага байхаар сонголт хийх таамаглал юм. Эргэх холбоог энгийнээр дараах байдлаар дүрсэлж болох юм:
Дээрх зураг дээр бүтээгдэхүүн үйлчилгээ сумын дагуу шилжинэ. Жишээлбэл, пүүсүүд хүчин зүйлийн зах зээл (ХЗЗЗ) –ээс үйлдвэрлэлд ашиглагдах хүчин зүйлсийг худалдан авах ба мөн бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээл (БҮЗЗ) –ээс завсрын бүтээгдэхүүнийг худалдан авч үйлдвэрлэлдээ ашиглана. Пүүс үйлдвэрлэсэн БҮЗЗ–д нийлүүлнэ. Хэрэглэгчид эцсийн бүтээгдэхүүнийг БҮЗЗ-ээс худалдан авах ба мөн ХЗЗЗ–д хөдөлмөрөө нийлүүлнэ. Эцэст нь, бараа үйлчилгээгээ дэлхийн зах зээлд экспортлож, мөн дэлхийн зах зээлээс дотоодын зах зээлрүүгээ шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг импортлоно. Эргэх холбооны илүү нарийн загварт засгийн газар болон банк санхүүгийн секторуудыг оруулж загварчилсан байдаг:
Энэ зургаас агентуудын бие биедээ шилжүүлэх шилжүүлгийн/төлбөрийн чиглэлийг харж болох ба эндээ салбар хоорондын тэнцэлийг тодорхойлох боломжтой юм. Сумын чиглэл нь төлбөрийн чиглэлийг заана. Энэ загварт татвар, шилжүүлэг, хадгаламж зэргийг бодит урсгал мэтээр авч үздэг.

Дээрх зургуудад өгөгдсөн загварууд бол үйлдвэрлэгчид, хэрэглэгчид болон зах зээлүүдийг багтаасан уламжлалт эдийн засгийн систем юм. Сүүлийн үед байгаль орчины нөлөөллийн оруулсан эдийн засгийн альтернатив загварыг боловсруулахаар эдийн засагчид ажиллаж байна. Жишээлбэл, Дараах зурагт үзүүлсэн систем бол пүүсүүд ашигт малтмалууд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд, мод, бензин, ус болон хүчил төрөгч зэрэг байгалаас олборлодог түүхий эд материалууд ашигладаг. Эдгээр бараа бүтээгдэхүүнүүд нь эцсийн бүтээгдэхүүн эсвэл үйлдвэрлэлийн дараагийн үйл ажиллагаанд зориулагдсан завсрын бүтээгдэхүүн хэлбэрээр зах зээлд борлуулагддаг.

Ерөнхийдөө, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон хэрэглээнд ашиглагдсан бүх материалан орц эргээд байгаль орчинд хаягдал хэлбэрээр хаягддаг. Эдгээр хаягдлан бүтээгдэхүүн ихэвчлэн хий (угаарийн хий, нүүрстөрөгчийн хоёрдогч исэл, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл г.м), биет (хог новч, өөдөс үлдэгдэл г.м) эсвэл гол, усыг бохирдуулсан (wet solids waste) хэлбэрээр байгаль орчинд хаягддаг. Өрхүүдийн хувьд бол бүх төрлийн хаягдлаа шууд хаях хандлагатай байдаг бол үйлдвэрлэгчдийн хувьд бол зарим тохиолдолд байгальд шууд хаяхаасаа өмнө хоргүйжүүлэх байдлаар ч юмуу цааш нь дор хаяж нэг шатны боловсруулалт хийдэг. Энэ боловсруулалт бол хаягдлын зөвхөн хэлбэрийг өөрчлөх эсвэл байгаль орчинд муу нөлөөлөх нөлөөллийг бууруулах зорилготой. Гэвч, байгаль орчинд эргэж хаягдах хаягдлын нийт хэмжээг бууруулдаггүй.
Дээрх хандлагаас харахад эдийн засаг болон байгаль орчины харилцан үйлчлэл нь “материалын тэнцэл” ('materials balance') зарчим дээр үндэслэдэг болох нь харагдаж байна. Дээрх систем дэхь байгаль орчин нь дараах гурван үүрэгтэйгээр оролцоно:

• Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийг түүхийн эд материалаар хангагч
• Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн үйлдвэрлэлийн хог хаягдлыг агуулагч
• Хэрэглэгчидэд таатай нөхцлийг (зугаа цэнгэл г.м) бүрдүүлэгч

Байгаль орчины дээрх гурван төрлийн үүргийн хоорондын уялдаа холбоог маш хүчтэй илэрхийлдэг. Жишээлбэл, байгаль орчины хог хаягдлыг шингээх чадвар нь агентуудын хаягдлын хэмжээг хязгаарлаж байдаг. Хог хаягдал нь шингээх чадвараас хэтэрсэн тохиолдолд бохирдол болон орчины доройтол бий болно.

Мөнгө яагаад үнэ цэнэтэй байдаг вэ?

Мөнгө нь яг мөн чанарынхаа хувьд ямар ч үнэ цэнэгүй эд. Өөрөөр хэлбэл мөнгө нь зүгээр л жижиг цаас эсвэл тайлан дээр байдаг тоо юм. Машин бол үнэ цэнэтэй, яагаад гэвэл энэ нь таныг хэрэгтэй газраа очиход тусладаг. Ус бол үнэ цэнэтэй. Яагаад гэвэл ус таны анхдагч, зайлшгүй хэрэглээ юм. Хэрвээ та усыг хангалттай уухгүй бол үхнэ гэдгээ мэддэг. Танд үндэсний баатар байсан хүнээ (Чингис хаан, Сүхбаатар жанжин гэх мэт) харах нь л таалагдахгүй бол мөнгө нь зүгээр л нэг цааснаас илүү үнэ цэнэтэй байж чадахгүй.

Мөнгө нь үргэлж ийм (цаасан) хэлбэртэй байгаагүй. Урьд нь мөнгө ерөнхийдөө алт мөнгө зэрэг үнэт металаар зоос хэлбэртэй хийгдэж байсан. Зоосыг хайлуулаад өөр зорилгоор хэрэглэж болох учраас зоосны үнэ цэнэ нь өөртөө агуулагдах металынхаа үнэ цэнэ дээр тулгуурлан тогтодог байсан. Хэдхэн арван жилийг өмнөөс л улсууд алтан стандарт, хүрэл стандарт эсвэл алт болон хүрлээс гаргаж авсан үнэт металаар баталгаажуулсан цаасан мөнгө хэрэглэж эхэлсэн. Энэ цаасан мөнгөөр засгийн газраас тогтоосон валют ханшаар алт болон хүрлийг чөлөөтэй солих боломжтой. Алтан стандарт нь 1971 оны хүртэл, өөрөөр хэлбэл, АНУ-ийн ерөнхийлөгч Никсон “ам.долларыг цаашид алтруу хөрвүүлэхгүй” гэж мэдэгдэх хүртэл байсаар байсан.

Тэгвэл яагаад таван долларын дэвсгэрт үнэ цэнэтэй байхад бусад цааснууд тийм биш байдаг юм бэ? Энэ бол маш энгийн: Мөнгө бол хязгаарлагдмал нийлүүлэлттэй бараа болох ба хүмүүс түүнийг авахыг хүсдэг учраас эрэлтт ихтэй байдаг. Үүний шалтгаан нь хүмүүс мөнгөтэй болохыг хүсдэг, тэгээд өөрийнхөө мөнгөөр бусдаас бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг худалдан авдаг гэдгийг мэддэг учраас бид мөнгөтэй болохыг хүсдэг. Тэд мөнгийг өөрсдийнхөө хүссэн бараа үйлчилгээг худалдан авахад ашигладаг. Эдийн засгийн гол асуудал бол бүтээгдэхүүн, үйлчилгээ байдаг ба мөнгө нь хүмүүст өөрсдийн хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн болгох хүслийг нь хязгаарлаж байдагаас гадна мөн хүссэн бараа үйлчилгээгээ өөрийн болгох бололцоог олгодог. Хүмүүс хөдөлмөрөө хөлсөлж мөнгө олох ба тэр мөнгөөрөө ирээдүйд бараа үйлчилгээг худалдан авдаг. Хэрвээ би ирээдүйд мөнгөний үнэ цэнэ өснө гэдэгт итгэж байгаа бол, би мөнгийг илүү их олж хуримтлуулахын тулд ажиллах болно.

Мөнгө бол бараа бүтээгдэхүүн юм. Тиймээс ч эрэлт нийлүүлэлтийн хуульд захирагдана. Ямар нэгэн бүтээгдэхүүний үнэ цэнэ өөрийн эрэлт нийлүүлэлт болон эдийн засаг дахь бусад бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогдож байдаг. Ямар ч бүтээгдэхүүний үнэ тухайн бүтээгдэхүүний солилцох мөнгөн дүнг илэрхийлж байдаг ба бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг инфляци гэдэг. Өөрөөр хэлбэл, бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад мөнгөний үнэ цэнэ буурсан гэсэн үг. Энэ нь дараах тохиолдлуудад бий болно.

1. Мөнгөний нийлүүлэлтийг өсгөх.
2. Бусад бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт буурах.
3. Мөнгөний эрэлт буурах.
4. Бусад бараа бүтээгдэхүүний эрэлт өсөх.

Инфляцийн хамгийн том шалтгаан бол мөнгөний нийлүүлэлтийн өсөлт юм. Инфляци мөн өөр бусад шалтгаанаас болж өсдөг. Хэрвээ байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон бол банк дампуураагүй ч бараа бүтээгдэхүүний үнэ тэр даруйд өсдөг ба бусад бараа бүтээгдэхүүнүүд ч мөнгөтэй холбоотойгоор ховордож болдог. Энэ төрлийн үнийн өсөлт ховор байдаг. Инфляцийн ихэнх хэсэг нь бусад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтээс илүү гарсан мөнгөний нийлүүлэлтээс шалтгаалдаг. Инфляцийн талаар дэлгэрүүлж мэдэхийг хүсвэл Ц.Батсүх (2008) “Инфляцийн эсрэг макро эдийн засгийн бодлого” судалгааны ажлыг унших хэрэгтэй.

Тиймээс бидний асуултын хариулт бол хүмүүс ирээдүйд мөнгөөр бараа бүтээгдэхүүнийг солилцож чадна гэдэгт итгэдэг учраас мөнгө үнэ цэнэтэй байдаг байна.

NASDAQ 100 ИНДЕКС

NASDAQ-100 Индексийг 1985 оны нэгдүгээр сараас эхэлж тооцож байгаа ба энэ нь NASDAQ хөрөнгийн зах зээл дээрх дотоодын болон олон улсын хамгийн томоохон гэгдэх санхүүгийн бус үнэт цааснуудын жагсаалт юм. Эдгээр үнэт цааснуудын жагсаалт нь зах зээлийн үнэлгээн дээр тулгуурладаг. Тус индекс нь компьютерийн програм хангамж, харилцаа холбоо болон биотехнологи зэрэг ялгаатай салбаруудын олон янзын компаниудыг хамруулдаг.
Одоогийн тэргүүлж байгаа компаниуд:

1. Activision, Inc.
2. Adobe Systems Incorporated
3. Akamai Technologies, Inc.
4. Altera Corporation
5. Amazon.com, Inc.
6. American Power Conversion Corporation
7. Amgen Inc.
8. Amylin Pharmaceuticals, Inc.
9. Apollo Group, Inc.
10. Apple Computer, Inc.
11. Applied Materials, Inc.
12. ATI Technologies Inc.
13. Autodesk, Inc.
14. BEA Systems, Inc.
15. Bed Bath & Beyond Inc.
16. Biogen Idec Inc
17. Biomet, Inc.
18. Broadcom Corporation
19. C.H. Robinson Worldwide, Inc.
20. Cadence Design Systems, Inc.
21. CDW Corporation
22. Celgene Corporation
23. Check Point Software Technologies Ltd.
24. CheckFree Corporation
25. Cintas Corporation
26. Cisco Systems, Inc.
27. Citrix Systems, Inc.
28. Cognizant Technology Solutions Corporation
29. Comcast Corporation
30. Comverse Technology, Inc.
31. Costco Wholesale Corporation
32. Dell Inc.
33. DENTSPLY International Inc.
34. Discovery Holding Co
35. eBay Inc.
36. EchoStar Communications Corporation
37. Electronic Arts Inc.
38. Expedia, Inc.
39. Expeditors International of Washington, Inc.
40. Express Scripts, Inc.
41. Fastenal Company
42. Fiserv, Inc.
43. Flextronics International Ltd.
44. Garmin Ltd.
45. Genzyme Corporation
46. Gilead Sciences, Inc.
47. Google Inc.
48. IAC/InterActiveCorp
49. Intel Corporation
50. Intuit Inc.
51. Intuitive Surgical, Inc.
52. JDS Uniphase Corporation
53. Joy Global Inc.
54. Juniper Networks, Inc.
55. KLA-Tencor Corporation
56. Lam Research Corporation
57. Lamar Advertising Company
58. Liberty Global, Inc.
59. Lincare Holdings Inc.
60. Linear Technology Corporation
61. LM Ericsson Telephone Company
62. Marvell Technology Group, Ltd.
63. Maxim Integrated Products, Inc.
64. MedImmune, Inc.
65. Microchip Technology Incorporated
66. Microsoft Corporation
67. Millicom International Cellular S.A.
68. Monster Worldwide, Inc.
69. Network Appliance, Inc.
70. NII Holdings, Inc.
71. NTL Incorporated
72. NVIDIA Corporation
73. Oracle Corporation
74. PACCAR Inc.
75. Patterson Companies Inc.
76. Patterson-UTI Energy, Inc.
77. Paychex, Inc.
78. PETsMART, Inc.
79. QUALCOMM Incorporated
80. Red Hat, Inc.
81. Research in Motion Limited
82. Ross Stores, Inc.
83. SanDisk Corporation
84. Sears Holdings Corporation
85. Sepracor Inc.
86. Sigma-Aldrich Corporation
87. Sirius Satellite Radio Inc.
88. Staples, Inc.
89. Starbucks Corporation
90. Sun Microsystems, Inc.
91. Symantec Corporation
92. Tellabs, Inc.
93. Teva Pharmaceutical Industries Limited
94. Urban Outfitters, Inc.
95. VeriSign, Inc.
96. Whole Foods Market, Inc.
97. Wynn Resorts, Limited
98. Xilinx, Inc.
99. XM Satellite Radio Holdings Inc.
100. Yahoo! Inc.

Нөөц, харьцангуй давуу тал ба орлого хуваарилалт

Олон улсын эдийн засаг номны дөрөвдүгээр бүлгийн дүгнэлт.

1. Олон улсын худалдаанд нөөцүүдийн (газар, хөдөлмөр, капитал, үйлдвэрлэл эрхлэх ур чадвар) гүйцэтгэх үүргийг ойлгохын тулд бид хоёр хүчин зүйл ашиглаж хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг загвар авч үздэг. Тухайн хоёр бүтээгдэхүүн нь ашиглагдаж байгаа нөөцийнхөө хэмжээгээр ялгагдах ба энэ нь өгөгдсөн цалин түрээсийн харьцааны түвшинд, бүтээгдэхүүнүүдийн нэгийх нь үйлдвэрлэлд нөгөөгийнх нь үйлдвэрлэлээс газар хөдөлмөрийг өндөр харьцаагаар хэрэглэдэг.

2. Улс нь хоёр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ба бүтээгдэхүүнүүдийн харьцангуй үнэ болон тухайн хоёр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашиглагдаж байгаа хүчин зүйлүүдийн харьцангуй үнүүд хоорондоо хамааралтай. Хөдөлмөр түлхүү ашиглагдаж байгаа бүтээгдэхүүний харьцангуй үнийн өсөлт нь хөдөлмөрөөр дамжих орлогын хуваарилалтад нөлөөлнө. Газар эзэмшигчдийн бодит орлого хоёр бүтээгдэхүүнээс хамааран буурах үед хөдөлмөрийн бодит цалин нь хоёр бүтээгдэхүүнээс хамааран өсдөг.

3. Үйлдвэрлэлийн нэг хүчин зүйлийн нийлүүлэлтийн өсөлт нь үйлдвэрлэлийг ерөнхийдөө нэмэгдүүлэх боловч тухайн хүчин зүйлийг түлхүү ашиглаж үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ илүүтэй өсгөнө. Бүтээгдэхүүнүүдийн харьцангуй үнэ өөрчлөгдөхгүй үед тухайн хүчин зүйлийг түлхүү ашиглаж үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний гарцын өсөлт нь бусад бүтээгдэхүүний гарцыг бодитоор бууруулдаг.

4. Тухайн улсын хувьд элбэг байгаа нөөцийн нийлүүлэлт өндөр байдаг ба нийлүүлэлт нь өндөр байгаа нөөцөө түлхүү ашиглаж үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ ихээр үйлдвэрлэхийг чухалчилдаг. Худалдааны H–O загварын гол дүгнэлт бол: тухайн улс нь элбэг байдаг нөөцөө түлхүү ашиглаж үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ экспортлох хандлагатай байдаг.

5. Бүтээгдэхүүнүүдийн харьцангуй үнийн өөрчлөлт нь нөөцүүдийн харьцангуй орлогод хүчтэй нөлөө үзүүлдэг болон худалдаа нь харьцангуй үнүүдийг өөрчилдөг зэргээс хамаараад олон улсын худалдаа нь орлого хуваарилалтад хүчтэй нөлөө үзүүлдэг. Тухайн улсын элбэг байдаг нөөцийн эзэмшигч нь худалдаанаас ашиг олдог бол ховор байдаг нөөцийн эзэмшигчид нь худалдаанаас алдагдал хүлээдэг.

6. Олон улсын худалдааны бодит загваруудад улсуудын хоорондох хөдөлмөр болон капитал гэх мэт хүчин зүйлүүдийн үнийн тэгшитгэлийг гаргаж ирдэг. Бодит байдал дээр, нөөцийн ялгаатай байдал, худалдааны хязгаарлалт болон олон улсын технологийн ялгаа зэргээс хамаараад хүчин зүйлийн үнийг тэгшитгэлүүд төгс тодорхойлогдож чаддаггүй.

7. Худалдаанд хожигч болон хожигдогч гэж байдаг. Гэвч тодорхой нөхцөлд хоёр тал хоёулаа хожигч байх боломжтой.

8. Ихэнх эдийн засагчид орлого хуваарилалтан үзүүлэх олон улсын худалдаа нөлөөнд төдийлөн санаа тавьдаггүй. Энэ хуваарилалтын тухайд бол, худалдаа нь эдийн засгийн өөрчилөлтийн бусад олон хэлбэрүүдээс төдийлөн ялгагдахгүй ба илүү нарийн дүрэм шаардлагагүй гэж үздэг. Цаашилбал, ... (яасан юм болдоо :-))

9. Гэсэн хэдий ч, бодит байдал дээр худалдааны бодлогод орлого хуваарилалт чухал ач холбогдолтой. Ялангуяа, орлого хуваарилалт нь худалдаанаас хэн нь хожиж, хэн нь алдаж байгааг хэлж өгдөг.

10. H–O загварын эмпирик нотолгоонууд байдаг боловч ихэнх эдийн засагчид дэлхийн худалдаа эсвэл дэлхийн хүчин зүйлүүдийн үнийг нөөцийн ялгаатай байдал ганцаараа тайлбарлана гэдэгт итгэдэггүй. Харин ч нөөцийн ялгаатай байдал гэдгийн оронд олон улсын технологийн ялгаатай байдал зайлшгүй чухал нөлөөтэй гэдгийн хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч, Н–О загвар нь яах аргагүй чухал юм. Ялангуяа, орлого хуваарилалт дахь худалдааны нөлөө судлах гол арга болдог.

2010 онд хамгийн өндөр өсөлттэй байх 12 эдийн засаг

2010 оны дэлхийн улсуудын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаас харахад хамгийн өндөр өсөлттэй улсуудын тоонд АНУ, Япон, Их Британи зэрэг анхны Их 7 –гийн орнуудаас аль нь ч алга.

Тус жагсаалтыг ОУВС –ийн Дэлхийн Эдийн Засгийн Хэтийн Төлөв (World Economic Outlook) –өөс гаргадаг ДНБ –ний өсөлтийн урьдчилсан таамаглал дээр үндэслэж гаргасан байна.

Их 20 –ийн орнуудаас шилдэг 12 –т зөвхөн нэг л улс орсон байна. Хятад бол өндөр өсөлттэй (high-growth) улс гэдгийг бид бүгд мэднэ. Гэвч, та энэ мэдээг уншсанаараа Хятад бол дэлхийн хамгийн өндөр өсөлттэй улс, эсвэл зөвхөн хятад л өндөр өсөлттэй улс гэдэг бодлоосоо татгалазахад хүрч байна. Хятадаас гадна олон улсууд ойрийн арван жилд өнгөрсөн арван жилээсээ харьцангуй өндөр өсөлттэй байхаар байна.

1. Катар 16.4%
2. Ботсвана 14.4%
3. Азербайджан 12.3%
4. Конгийн бүгд найрамдах улс 11.9%
5. Ангола 9.3%
6. Зүүн Тимор 7.87%
7. Либериа 7.53%
8. Хятад 7.51%
9. Афганистан 7.01%
10. Узбекистан 7.00%
11. Туркменистан 6.96%
12. Ирак 6.69%
Эх сурвалж: ДНБ –ний өсөлтийн урьдчилсан таамаглал, EconomyWatch.com

Катар улс бол 2009 оны урьдчилсан таамаглалаар эдийн засгийн өсөлт нь 17,98 хувиар дэлхийн улсуудыг тэргүүлсэн ба 2008 онд мөн 16,39 хувиар дэлхийн улсуудыг тэргүүлсэн байна. Харин 2006 болон 2007 онуудад Азербайжан улс тус бүр 30,55 болон 23,38 хувиар тэргүүлжээ.

Сүүлийн жилүүдийн эдийн засгийн өсөлтийг харвал Катар, Азербайжан, Туркменистан болон Ангола зэрэг улсууд тогтмол өндөр өсөлттэй байгаа ба Хятад улсын хувьд эдийн засгийн өсөлтөөрөө Зүүн Тимор, Афганистан, Ирак, Риванда, Конго, Equatorial Guinea болон Малави зэрэг улсуудад байраа тавьж өгч байна.

2012 онд Гана улс 16,78 хувьтай эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэхээр урьдчилсан таамаглал гэрч байгаа бол араас нь Ангола болон Либери улсууд орох төлөвтэй байна. Мөн Мавританиа, Нигер зэрэг улсууд өндөр өсөлттэй улсуудын тоонд байхаар байна.

Энэхүү чиг хандлагыг Тэргүүлэгч Улс Төрийн Эдийн Засагч (Chief Political Economist) Дэвид Капола PhD (David Caploe) дараах байдлаар тайлбарлаж байна:

1. Эрчим хүчний тасралтгүй хэрэглээ. Энэ арван жилийн ихэнхд нь маш том үйл явдалууд болж байна. Амьдралын өндөр өртөг, олон улсын аялал жуулчлалын хямдрал, болон барууны орнууд дахь электроникийн пролифераци (маш хурдтай өсөлт) зэрэг нь тэргүүлэгч эдийн засгууд дахь нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээг өсөхөд хүргэж байна. Хятад, Энэтхэг болон Индонези зэрэг аварга том эдийн засгийн өсөлт нь тэдгээр улсуудын иргэдийг илүү баян болгох ба тэдний амьдралын хэв маяг нь өөрөө эрчим хүчний хэрэглээг өсөхөд хүргэж байна. Үүний нөлөөгөөр дэлхийн хамгийн их байгалийн хийн нөөцтэй улс болох Катар, болон нефт, газрын тосны маш өргөн талбайтай Азербайжан зэрэг улсуудын эдийн засаг маш хурдтайгаар өсч байна.

2. 2010 - 2020 Африкийн арван жил. Эдийн засгийн бичлэг нийтлэлүүдэд, Африк бол авилгалд идэгдсэн, дайн болон ядуурлын хөлд автагдсан газар гэж тодорхойлогдсоор ирсэн. Гэвч энэ одоо өөрчилөгдөж байна. Сайн засаглал тогтож байна. Гана зэрэг улсад хөдөлгөөн утасын сүлжээ нэвтэрснээр орчин үеийн дэлхий ертөнцрүү ойртоход туслаж байна. Мөн Хятад улс эдгээр улсуудад орчин үеийн дэд бүтэцийг барьж байгуулж өгөөд хариуд нь эрчим хүч болон бараа бүтээгдэхүүн импортолж авч байна. (тиймээс Хятад улсын АНУ дахь экпорт өсч, Ази болон Африкийн ихэнх улсуудын Хятад дахь экспорт нэмэгдэж байна. Энд, эдгээр улсууд нь анхдагч экспортлогчид болж байгаа юм.)

3. Энх тайвнаас үүдэлтэй эдийн засгийн цэцэглэлт. Дайны дараах сэргээн босголт болон хөгжлөөс маш их ашиг олж эдийн засаг хурдтай өсдөг нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европ болон Маршалын төлөвлөгөөнөөс харагддаг. Яг энэ үйл явц одоо Ирак, Афганистан, Зүүн Тимор болон Риванда зэрэг улсууд дээр ажиглагдаж байна. Эдгээр улсуудын эдийн засгийн өсөлтөнд тухайн улсын энх тайван байдал ихээр нөлөөлж байгаа.

4. Бага суурьтай эхэлж байгаа бол өндөр өсөлттэй байна. Энэ нь Африк болон Төв Азийн улсуудад ажиглагдаж байгаа ба мөн Хятадын буурай хөгжилтэй томоохон мужуудад ажиглагдаж байна. Гэвч, удахгүй өгөөж буурах хууль үйлчилж эхлэх нь дамжиггүй юм.

5. Хүн амын өсөлт. Эдгээр улсуудын хувьд хүн амын өсөлтөөрөө мөн дэлхийд тэргүүлж байгаа ба энэ нь цаашлаад эдийн засгийн өсөлтөд дэм болж байна. Тэдгээр улсууд илүү их хөгжиж дэвжих тусам, хүн ам болон эдийн засгийн өсөлт нь аажмаар хэлбийх болно.

ОУВС –гийн тооцоогоор 2010 онд Монгол улсын эдийн засгийн өсөлт 4,28 хувьтай байхаар урьдчилсан таамаглал гарч байгаа ба 2011 онд 5,96 хувь, 2012 онд 11,31 хувьтай байхаар харагдаж байна.

Австрали нь өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгийн түвшинөө нэмэгддүүлсэн нь нэгдэх Их 20 –ийн орнуудаас хүүгээ нэмэгдүүлсэн анхны орон болж байна. Австрали болон дэлхийн хамгийн ахицтай эдийн засаг болох Канад улсууд банкны систем болон бараа бүтээгдэхүүний экспортдоо хумих бодлого баримталж байна. Эдгээр улсуудад хөрөнгийн үнийн уналт болон барууны санхүүгийн зах зээлийн хэврэг байдал муугаар нөлөөлж байна.

Роетерс агентлагаас эдийн засагчидын дунд явуулсан хамгийн сүүлийн судалгаагаар, 2010 онд Азийн улсуудаас Хятад болон Энэтхэг улсуудын эдийн засгийн өсөлт хамгийн өндөр байх урьдчилсан таамаглал гарч байна. Хятадын хувьд ДНБ –ний өсөлт 9 хувьтай байх бол энэтхэгийн хувьд энэ үзүүлэлт нь 7,5 хувь орчим байхаар таамаглагдаж байна. Сингапур улсын хувьд экспортын орлого нилээд өсөх төлөвтэй байгаа ба Азийн эдийн засгуудаас өсөлтөөрөө гуравт буюу 5,7 хувьтай байхаар таамаглал гарсан байна. Мөн Азийн улс орнуудаас Тайван болон Солонгос зэрэг улсуудын эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр байхаар байна. Хоёрдох Их 20 –ийн орнуудын хувьд хүүгийн түвшин нилээд өсөхөөр байгаа ба Энэтхэг улсын хувьд өнөөг хүртэл хэрэглээний үнийн индекс мөлхөө буюу нэг оронтой тоонд байсан бол 2010 онд 12 хувь болж өсөхөөр урьдчилсан таамаглал гарсан байна.

Эх сурвалж: http://economywatch.com/

С. Удвалын “Од гэрэл” туужаас

“ … Миний ижий их хатуу хүн байжээ гэж заримдаа надад санагддаг юм. Намайг арван гурав, дөрөв хүрээд байх үед бүр ч хатуу болж байжээ. Хар багаасаа аваад сурсан заншил маань бүр нарийсаад л байсан. За, жишээ нь, өглөө босоод гэрээсээ гарахад толгойгоо сэгсийлгэж гарч болдоггүй, ер нь нөмгөн явж болохгүй. Ах хүмүүсийн яриаг чагнаж болохгүй. Танихгүй хүний дэргэд хамаагүй инээж болохгүй (энэ бол бүр ч хэцүү байдагсан). Хормой сул тавьж задгай сууж болохгүй. Үдэш орой болтол айл хэсэж болохгүй гэдэг. Ийм “болохгүй” маш олон байсан. Аль нэгийг нь зөрчвөл айлгүй, аашгүй, журам дэггүй гэж зэмлэдэгсэн. Суниах, эвшээх, хэвтээгээрээ дуулах, гараа ар шилдээ зөрүүлэх, нуруугаа үүрэх цөм хориотой. Ийм сургаалыг жагсааж бичвэл лав зуу хүрэх байх. Аа бас эрэмдэг зэрэмдэг хүнийг элэглэж болохгүй, их бага ямар ч хүнийг шоолж болохгүй. Ядарсан зовсон хүний дэргэд инээж болохгүй, тийм хүнд заавал тус хүргэж бай гэдэг ...”

С. Удвал. Тууж, өгүүлллэг, 1974. 27-28 дахь тал.