С. Удвалын “Од гэрэл” туужаас

“ … Миний ижий их хатуу хүн байжээ гэж заримдаа надад санагддаг юм. Намайг арван гурав, дөрөв хүрээд байх үед бүр ч хатуу болж байжээ. Хар багаасаа аваад сурсан заншил маань бүр нарийсаад л байсан. За, жишээ нь, өглөө босоод гэрээсээ гарахад толгойгоо сэгсийлгэж гарч болдоггүй, ер нь нөмгөн явж болохгүй. Ах хүмүүсийн яриаг чагнаж болохгүй. Танихгүй хүний дэргэд хамаагүй инээж болохгүй (энэ бол бүр ч хэцүү байдагсан). Хормой сул тавьж задгай сууж болохгүй. Үдэш орой болтол айл хэсэж болохгүй гэдэг. Ийм “болохгүй” маш олон байсан. Аль нэгийг нь зөрчвөл айлгүй, аашгүй, журам дэггүй гэж зэмлэдэгсэн. Суниах, эвшээх, хэвтээгээрээ дуулах, гараа ар шилдээ зөрүүлэх, нуруугаа үүрэх цөм хориотой. Ийм сургаалыг жагсааж бичвэл лав зуу хүрэх байх. Аа бас эрэмдэг зэрэмдэг хүнийг элэглэж болохгүй, их бага ямар ч хүнийг шоолж болохгүй. Ядарсан зовсон хүний дэргэд инээж болохгүй, тийм хүнд заавал тус хүргэж бай гэдэг ...”

С. Удвал. Тууж, өгүүлллэг, 1974. 27-28 дахь тал.


2 comments:

Anonymous said...

iim xumuus xovordjee dee?

Ambaga said...

Хэлээд яахав ээ,