Шинэ сонгодог эдийн засгийн урсгал

1960 –аад оны сүүлээр, Кэйнсийн зохицуулалт тийм ч тохиромжтой бус санагдаж эхэлсэн ба энэ нь бодит байдал дээр макро эдийн засгийн зохицуулалтыг гажуудуулах болон голлох урсгалын эконометрик загваруудад итгэх итгэлийг сулруулж байв. Энэ нь илүү сонгодог талын үзэл баримтлал бий болох нөхцөлийг бүрдүүлсэн.

Шинэ сонгодог эдийн засгийн эхний давалгаа бол монетаризм ба энэ урсгалын гол төлөөлөгч нь Милтон Фридман юм. Фридманы (1957) ажил нь тогтмол орлогын таамаглал гэж гаргаж ирсэн ба үүгээрээ мөнгө эсвэл бизнесийн мөчлөгийн талаар шууд таамаглал тавиагүй ч бизнесийн мөчлөгийн онолыг гол санааг илэрхийлсэн байдаг. Тогтмол орлогын таамаглал гэдэг нь хэрэглэгчид хэрэглээнийхээ талаар сонголт хийхдээ зөвхөн одоогийн орлогоор биш харин өөрийн урт хугацааны орлогын хүлээлтийн хүрээнд сонгол хийдэг гэсэн таамаглал юм. Энэ онолын гол дүгнэлт нь “орлого дахь богино хугацааны өөрчлөлт нь хэрэглэгчийн хэрэглээний зан төлөвт маш бага нөлөө үзүүлдэг” гэсэн таамаглал юм. Энэ ажил нь ерөнхийдөө Кэйнсийн онолын гол цөм болох сангийн бодлогын үржүүлэгч дээр суурилдаг Кэйнсийн хэрэглээний функыг шүүмжилсэн. Хэрвээ түр зуурын орлогоос гадна ахиу хэрэглэх хандлага нь бага бол Фридманы онолоор бол, тэнцвэрт орлого дахь сангийн бодлогын нөлөө нь Кэйнсчүүдийн хүлээж байгаагаас бага байх болно.

Фридман болон Schwartz –ийн (1963) “АНУ –ийн мөнгөний бодлогын түүх” ажил нь бизнесийн мөчлөгтэй илүү шууд холбогддог ба мөн Кэйнсийн зохицуулалтуудтай илүү их зөрчилддөг. Ихэнх Кэйнсч эдийн засагчид эдийн засаг нь угийн тогторгүй байдаг ба хөрөнгө оруулагчидын “гэнэтийн ” үйл хөдлөлд үргэлж өртөж байдаг гэж үздэг. Фридман болон Schwarz нар эдийн засгийн тогтворгүй байдал нь хувийн тоглогчидоос (эдийн засагт оролцогчид) биш харин буруу мөнгөний бодлогоос үүдэлтэй гэж үздэг. Үүний гол санаа нь бодлого боловсруулагчид хэрвээ хохирол дагуулсан шийдвэр гаргахгүй бол эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадна гэж үздэг. Хэдийгээр, Фридманы санал болгосон мөнгөний агрегетууд дахь тогтвортой өсөлтийн дүрмийг өнөөдөр цөөн хэрэглэж байгаа ч энэ нь өнөөдөр олонх төв банкуудын хэрэглэж байгаа инфляцийг онилсон бодлогын үндэс суурь нь юм.

1968 онд Фридман Америкийн Эдийн Засгийн Ассоциацид Phelps (1968) ажлын дагуу Кэйнсийн загварын хамгийн гол сул талыг инфляци болон ажилгүйдлийн трэйд оффоор тайлбарласан явдал юм гэж мэдэгдсэн. Солов ба Самуэлсон (1960) оны ажилд Филлипсийн муруйн санааг Кэйнсийн зохицуулалтын хэсгээр тайлбарласан ч Кэйнс өөрөө филлипсийн муруйг хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Самуэлсон болон Солов нар нь тус трэйд оффыг онолын хувьд маш сул ойлгосон (Mankiw (2006)) ба тус ажил нь зөвхөн яагаад богино болон урт хугацааны трэйд офф ялгаатай байдаг талаар бичигдсэн байдаг. Гэвч дараа дараагийн судалгааны ажиллууддаа трэйд оффын талаар бүрэн оруулж өгсөн байдаг. Филлипсийн муруй нь Кэйнсийн загварыг төгс болгох тохиромтой арга ба зах зээл дээрх тэнцвэрт үнэ яагаад тэнцвэрээс гардаг болон урт хугацаанд үнийн түвшин хэрхэн зохицуулагддаг вэ зэргийг тайлбарлахдаа муу байдаг.

Фридманы хувьд сонгодог зарчимыг баримталдаг ба мөнгийг нейтраль гэж үздэг учраас урт хугацаанд инфляци болон ажилгүйдлийн хооронд трэйд офф хадгалагдана гэдэгтэй санал нийлдэггүй. Тус трэйд офф нь богино хугацаанд л ажиглагдах ба инфляци нь үргэлж гэнэтийн (таамаглахад хэцүү) буюу тодорхой бус байдаг ба тодорхой бус инфляци нь бага ажилгүйдлийн шалтгаан болдог.

Шинэ сонгодог эдийн засгийн хоёрдох давалгаа бол рациональ хүлээлтийн хувьсгал юм. Энэ хэсэгт хамгийн нөлөө бүхий ажлууд бол Роберт Лукас болон Фридманы ажлууд юм. Лукасын (1976) ажил болох “Econometric Policy Evaluation: A Critique” нь тэр үеийн гол урсгал болох Кэйнсийн загварыг бодлогын шинжилгээнд зохицохгүй гэдгийг баталсан. Кэйнсийн загвар нь хүлээлтийг авч үзэхдээ бүтэлгүйтсэн ба улмаар тус загвар нь эмпирик хамаарлын үнэлгээн дээр алдаж байсан. Лукас (1973) ажил мөн төгс бус мэдээлэл, рациональ хүлээлтүүд, болон зах зээлийн тодорхой байдал дээр тулгуурласан бизнесийн мөчлөгийн онолыг санал болгосон. Барро (1977) ажил нь тус загварын АНУ –ийн өгөгдөл дээр нийцэж байгааг харуулсан. Sargent ба Wallace (1975) ажилд бизнесийн мөчлөгийн онолын бодлого нь: боломжит бүх мэдээллийг ашигладаг рациональ үйл хөдлөлтэй хүн байх боломжгүй учраас мөнгөний бодлого нь тэнцвэргүй байгаа эдийн засгийг тогтворжуулахад үргэлж чиглэгдэж байх ёстой.

Шинэ сонгодог эдийн засгийн гуравдахь давалгаа нь Кидланд ба Прескот (1982) болон Лонг ба Плоссер (1983) ажлуудын санал болгосон бодит бизнесийн мөчлөгийн онол юм. Фридман болон Лукас нарын онолтой адилхан үнэ богино хугацаанд тогтворжих чадвартай гэж таамагладгаараа Кэйнсийн онолчидоос ялгардаг. Гэвч эдийн засгийн мөчлөгийг тайлбарлахдаа мөнгөний бодлогын үүргийг авч үзээгүйгээрээ өмнөх шинэ сонгодогуудын төлөөллүүдээс ялгардаг. Тэд эдийн засгийн мөчлөгийг үүсгэдэг гол хүчин зүйлсээр технологийн гэнэтийн шок болон хэрэглээ ба чөлөөт цагийн хоорондох хугацаа хоорондын мэдрэмжийг нэрлэсэн байна.

Шинэ сонгодгуудын гаргаж ирсэн дээрх гурван давалгааны үр дүнд макро эдийн засгийн судалгаанууд илүү нарийн, мөн микро эдийн засгийн арга хэрэгсэлүүдтэй илүү уялдаатай болсон. Бодит бизнесийн мөчлөгийн загвар нь илүү онцлогтой ба үүний гол динамик жишээ нь Arrow-Debreu нарын ерөнхий тэнцвэрийн онол юм. Ерөнхийдөө, тус ажил нь бизнесийн мөчлөг нь мөнгөний гэхээсээ илүү бодит хувьсагчидыг дагадаг гэсэн таамаглалд эргүүлэн авчирдаг ба аргачилалын хувьд томоохон хувь нэмэр оруулсан. Өнөөдөр, шинэ сонгодог онолын талын олон макро эдийн засагчид урт хугацаанд үнэ уян хатан бус гэсэн Кэйнсийн таамаглалыг хүлээн зөвшөөрч байгаа ба тус таамаглал нь эдийн засагт оролцогчдын үйл хөдлөлийг загварчилахад тохиромжтой байдаг. “Динамик стохастик ерөнхий тэнцвэр” –ийн төрлийн загварыг хөгжүүлэхийн тулд тус таамаглалын хүлээн зөвшөөрөх шаардлагатай байдаг.

Шинэ сонгодогуудын дээрх гурван давалгааны эхний нь 1970 –аад оноос 1980 –аад оны үед гарч ирсэн ба тэдний нэг зорилго нь хуучин Кэйнсийн макро эконометрикийн загварыг шинжлэх ухаан уу эсвэл инженерчилэл үү гэдгийг тодруулах байсан. Sargent ба Лукас нарын (1979) өгүүлэл болох “After Keynesian Macroeconomics” –д “For policy, the central fact is that Keynesian policy recommendations have no sounder basis, in a scientific sense, than recommendations of non-Keynesian economists or, for that matter, noneconomists.” Хэдийгээр Sargent болон Лукас нар нь Кэйнсийн эдийн засгийг төгс бус шинжлэх ухаан дээр тулгуурласан инженерчилэл гэж дүгнэсэн ч шинэ сонгодог сургуулийхан тэр үед илүү тохиромжтой загвар боловруулахад бэлэн биш байгаагаа мэдэж байсан: “Бид одоогоор тэнцвэрийг илүү сайн илэрхийлэх илүү сайн туршилтын загварын талаар хэлэлцэж байгаа ба ирээдүйд бодлогын түвшинд хэрэглэгдэх нарийн боловсронгуй загвар боловсруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн байдаг. Тус ажилд мөн “бидэнд аз таарвал ойрийн арван жилдээ” сайн загвартай болох боломжтой гэсэн байна.

Динамик стохастик ерөнхий тэнцвэрийн загвар

Динамик стохастик ерөнхий тэнцвэрийн (ДСЕТ) загвар нь хэрэглээний ерөнхий тэнвцэрийн загварын нэг салбар ба орчин үеийн макро эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлж байна. ДСЕТ–ийн арга зүй нь эдийн засгийн өсөлт, бизнесийн мөчлөг, мөнгөний болон сангийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөө гэх мэт нийт эдийн засгийн үзэгдлүүдийг микро эдийн засгийн зарчимуудаас үүсэлтэй макро эдийн засгийн загварууд дээр тулгуурлан тайлбарлахыг оролддог. Макро эдийн засагчдын ДСЕТ –ийн загварыг боловсруулах хамгийн гол шалтгаан бол тус загвар нь Лукасийн шүүмжлэлийг няцааж чадсан ба үүгээрээ уламжлалт макро эдийн засгийн прогнозийн загваруудаас ялгаатай юм.

ДСЕТ –ийн загварын бүтэц

Нэрийн учир бол, ДСЕТ –ийн загвар нь эдийн засгийг бүх цаг хугацааны туршид хувьсан өөрчлөгдөнө гэж үздэг учир динамик юм. Мөн эдийн засагт технологийн өөрчлөлт, нефт болон алт зэсийн үнийн хэлбэлзэл эсвэл макро эдийн засгийн бодлогын алдаа зэрэг гэнэтийн өөрчлөлтүүдийн (шок) нөлөөллийг оруулж өгдөгөөрөө стохастик шинжтэй юм.

Уламжлалт макро эдийн засгийн урьдчилсан таамаглалын загваруудыг 1970 –аад оноос өнөөг хүртэл төв банкууд эдийн засгийн секторууд дахь үнэ болон тоо хэмжээний динамик хамаарлыг тодорхойлоход хэрэглэж ирсэн. ДСЕТ –ийн загвар нь тооцоолол болон шинжилгээний хувьд илүү хэцүү учир илүү олон секторүүдэд (хэсгүүдэд) задалж судлах эсвэл илүү цөөн хувьсагчид оруулан судалж байна. Одоо бол онолын ДСЕТ –ийн ажлууд, эсвэл зуу шахам хувьсагчтай туршилтийн ДСЕТ –ийн прогнозийн загваруудыг төв банкууд боловсруулж байна.

ДСЕТ –ийн загвар нь шийдвэр гаргалтын микро эдийн засгийн зарчимууд дээр үндэслэдэг учир ДСЕТ –ийн загваруудыг хэсэг хэсэг болгон нарийвчилан авч үзэх нь тэдний логик уялдааг ойлгоход тусалдаг. ДСЕТ –ийн загварт дараах эдийн засгийн хүчин зүйлсийг тодорхой тайлбарлаж авч үзэх ёстой байдаг:

Таашаал: Эдийн засгийн агентуудын зорилго нь тодорхой байх. Жишээлбэл, өрхийн зорилго бол хэрэглээ болон хөдөлмөрлөхөөсөө авах ханамжаа хамгийн их байлгах бол пүүсүүдийн зорилго нь ашигаа хамгийн их байлгах юм.
Технологи: Эдийн засгийн агентуудын бүтээмж тодорхой байх. Жишээлбэл, пүүсүүдийн хувьд үйлдвэрлэлийн функцаа тодорхойлох буюу тодорхой хөдөлмөр болон капиталыг ашиглаад үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээг тодорхойлох хэрэгтэй. Агентуудын шийдвэр гаргалтанд технологийн суурилуулалтын зардал, ажил эрхлэлтийн түвшин эсвэл үнийн түвшиний нөлөөг оруулж болох талтай.
Институцийн тогтолцоо: Эдийн засгийн агентуудын үйл ажиллагааг тодорхой хэмжээнд зохицуулж байдаг интитуцийн тогтолцоо нь тодорхойлогдсон байх ёстой. Олон ДСЕТ –ийн загваруудад институцийг энгийн байдлаар буюу агентууд сонголтоо төсвийнхөө хүрээнд хийнэ, үнэ зах зээлийн хуулиар зохицуулагдана гэх мэтээр таамаглаж авсан байдаг. Мөн институц гэдэг магадгүй мөнгөний болон сангийн бодлого эсвэл улс төрийн үйл ажиллагаанаас хамааран төсвийн хязгаарлалт хэрхэн өөрчлөгдөх вэ зэргийн тодорхойлох ёстой.

ДСЕТ –ийн загварын давуу болон сул талууд

Эдийн засгийн агентуудын таашаал (агентууд юу хүсч байгааг), технологи (агентууд юуг үйлдвэрлэж чадах), болон институци (тэдний харилцаа яаж явагдах) зэргийг тодорхойлсоноор ДСЕТ –ийн загварыг боловсруулан (практик дээр маргаантай байдаг ч зарчмын хувьд бол болно) бодит үйлдвэрлэл, худалдаа болон хэрэглээг урьдчилан таамаглах боломжтой болно. Зарчмын хувьд бол, институцийн тогтолцооны өөрчлөлтийн нөлөөллийг ч урьдчилан тодорхойлох боломжтой юм.

Роберт Лукас тэмдэглэхдээ, уламжлалт макро эконометрик прогнозийн загварууд макро хувьсагчдын өнгөрсөн үеийн өгөгдөл болон хамаарал дээр тулгуурлан урьдчилсан таамаглал хийдэг учраас таамаглал нь төдийлөн яг таараад байдаггүй. Ямар нэгэн шинэ бодлогын арга хэмжээ явуулахад тухайн хамаарал буюу корреляци өөрчлөгддөг ба энэ нь өнгөрсөн үеийн ажиглалт дээр хийсэн урьдчилсан таамаглалыг буруу болгох үндэс болдог байна.

Нарийн боловсронгуй ДСЕТ –ийн загварын боловсруулах нь нилээд хүндрэлтэй байдаг ба одоогоор ихэнх төв банкууд богино хугацааны прогноз хийхдээ уламжлалт макро эконометрикийн загваруудыг ашиглаж байна. Гэвч, бодлогын хувилбаруудын нөлөөллийг судлахад ДСЕТ –ийн загварыг ашиглахаар судалсаар байна. Би ч гэсэн судлах гэээл байна :-).

Бодит бизнесийн мөчлөгийн онол нь неоклассик өсөлтийн загваруудыг боловсруулдаг ба эдийн засаг дахь бодит шокууд нь бизнесийн мөчлөгийн хэлбэлзэлүүдэд хэрхэн нөлөөлдөгийг судалдаг. Kydland болон Prescott (1982) ажил нь бодит бизнесийн мөчлөгийн онол болон ДСЕТ –ийн загварын анхны ажил гэгддэг. Бодит бизнесийн мөчлөгийн онолын бас нэгэн гол ажил бол Cooley (1995) юм.

Шинэ –Кэйнсийн ДСЕТ –ийн загвар бодит бизнесийн мөчлөгийн загваруудын бүтэцтэй ижил боловч нэг ялгаатай зүйл нь гэвэл монополи өрсөлдөөнд пүүсүүд үнийг тогтоодог гэж үздэг. Энэ загварыг анх танилцуулсан ажил бол Rotemberg болон Woodford (1997) юм. Анхан шатны болон гүнзгий шатны сурах бичгүүд бол Galí (2008) болон Woodford (2003) юм. Clarida et al. (1999) ажил нь мөнгөний бодлоготой холбоотой ДСЕТ –ийн загварыг боловсруулан.

Европын төв банк нь Smets-Wouters model гэсэн ДСЕТ –ийн загварын хөгжүүлж Евробүсийн эдийн засгийн шинжилгээнд ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, тус загвар нь Европын улсуудын хувьд тус тусдаа шинжилгээ хийдэггүй ба зөвхөн нийт Евро бүс (Eurozone) –ийн хувьд шинжилгээ хийх боломжтой юм. Тус загвар нь Area-Wide Model (AWM) загварын нэг хувилбар юм.

Smets–Wouters загварын тэгшитгэлүүд нь гурван төрлийн шийдвэр гаргагчын сонголтуудыг тодорхойлдог: өрхүүдийн хувьд бол хэр их ажиллах, хэрэглэх болон хөрөнгө оруулах вэ; пүүсүүдийн хувьд бол, хэдэн хөдөлмөр болон капиталыг авч ажиллуулах вэ; төв банкны хувьд бол мөнгөний бодлогыг хэрхэн хянах вэ гэдэгт хариулт өгдөг. Тэгшитгэлүүд дэхь параметрүүдийг үнэлэхэд Байесийн статистикийн техникүүдийг ашигладаг ба тус загвар нь Евро бүсийн эдийн засгийн ДНБ, хэрэглээ, хөрөнгө оруулалт, үнэ, цалин, ажил эрхлэлт болон хүүний түвшинг ойролцоогоор тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, тус загвар нь шокийн зохицуулалт, хөрөнгө оруулалтын зардалын зохицуулалт болон цалин үнэ зэргийг нэгтгэн бүс нутгийн үзүүлэлтүүдийн маш нарийн тодорхойлдог юм.