Эдийн засгийн өгөгдөл

Some excellent data sources are listed below.

Bureau of Labor Statistics: http://www.bls.gov//
Federal Reserve Bank of St. Louis: http://research.stlouisfed.org/fred2/
Board of Governors of the Federal Reserve System: http://www.federalreserve.gov/releases/
National Bureau of Economic Research: http://www.nber.org/
US Census: http://www.census.gov/econ/www/
Current Population Survey (CPS): http://www.bls.census.gov/cps/cpsmain.htm
Survey of Income and Program Participation (SIPP): http://www.sipp.census.gov/sipp//
Panel Study of Income Dynamics (PSID): http://psidonline.isr.umich.edu/
U.S. Bureau of Economic Analysis: http://www.bea.doc.gov/
CompuStat: http://www.compustat.com/www/
International Financial Statistics (IFS): http://ifs.apdi.net/imf/

Монголбанкны товч танилцуулга - Дадлага

Монгол улсын Төв банк болох Монголбанкны бүрэн эрх, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс болон төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Улсын их хурлаас Төв банкны хуулиар баталж өгсөн байдаг.

Монголбанк нь Монгол улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага бөгөөд үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт – төгрөгийн тогтвортой байдлыг хангах ба энэ зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Монголбанк нь өөрийн энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд дараах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ. Үүнд:

- Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах
- Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах замаар мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлэх
- Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх
- Банкны үйл ажиллагаанд хяналт тавих
- Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах
- Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, зохицуулах

Монголбанк нь жил бүр Төрөөс мөнгөний бодлогын талаар дараа онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барьж батлуулж, хэрэгжилт үйл ажиллагааныхаа үр дүнг эргэн тайлагнадаг.

Монголбанк “Fitch”, “Мoody’s”, “Standart & Poors” зэрэг зээлжих зэрэглэл тогтоогч компаниудаар Монгол улсын зээлжих зэрэглэлийг тогтоолгох ажлыг хариуцан ажилладаг. Хамгийн сүүлийн байдлаар Төв банк нь одоогоор удирдлага, 6 газар, 11 хэлтэс, 11 алба, 1 тусгай тасаг, 1 төлбөр тооцооны төв, орон нутаг дахь 17 салбар, Лондон дахь төлөөлөгчийн газар гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Статистик мэдээллийн талаар

Монголбанк нь мөнгө, санхүүгийн өргөн хүрээтэй статистикийг боловсруулж нэгтгэн нийтлэдэг. Статистик дэд цэснээс валютын ханш, алтны үнэ, төв банкны үнэт цаасны хүү, инфляци зэрэг эдийн засгийн чухал тоо үзүүлэлтийг харж болохоос гадна мөнгө, санхүүгийн сарын бюллетень, зээлийн тайлан, банкуудын тайлан тэнцэл, төлбөрийн баланстай танилцах боломжтой.

Сарын мэдээ: Монголбанк мөнгөний статистикийн үзүүлэлтийг сарын давтамжтай олон нийтэд мэдээлдэг. Сарын мэдээнээс Төв банк болон арилжааны банкуудын нэгдсэн тайлан тэнцэл, мөнгөний тойм, мөнгөний бусад үзүүлэлтийг харах боломжтой юм. Мөн сарын мэдээнд зарим макро эдийн засгийн үзүүлэлтүүд, тухайлбал, хэрэглээний үнийн индекс, хадгаламж, зээлийн хүү, худалдааны тэнцэл, төсвийн гүйцэтгэл, үнэт цаасны зах зээлийн мэдээ агуулагддаг.

Төлбөрийн тэнцэл:
"Төлбөрийн тэнцэл" гэж тодорхой хугацаанд эдийн засгийн харъяаллын оршин суугч болон эдийн засгийн харъяаллын бус оршин суугчийн хооронд хийсэн худалдаа, үйлчилгээ, орлого, урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалын орлого, зарлагын гүйлгээг системчлэн нэгтгэсэн статистикийн тайланг хэлнэ.

Зээлийн тайлан:
Монголбанк нь арилжааны банкуудын зээлжүүлэлтийг улирал бүр нэгтгэдэг. Зээлийн тайлангаас тухайн улиралд олгосон ба төлөгдсөн, эхний ба эцсийн үлдэгдлийг нэгдсэн байдлаар харах боломжтойгоос гадна зээлийг хугацаа, олгосон салбар, зориулалт зэрэг ангилалаар үзэж болно.

Банкуудын нэгдсэн тайлан:
Тэнцэл буюу санхүүгийн байдлын тухай тайлан гэдэг нь цаг хугацааны тодорхой агшинд тухайн байгууллагын санхүүгийн байдлыг илэрхийлсэнийг хэлнэ.

Мөнгөний бодлого

Монголбанкны үндсэн зорилго нь үндэсний мөнгөн тэмдэг – төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршдог. Түүнчлэн инфляцийг тогтвортой түвшинд барих явдал юм. Өөрийн зорилгын хүрээнд, мөнгөний зохистой нийлүүлэлтийг мөнгөний бодлого хэрэгжүүлэх гол хэрэгсэл болгодог. Түүнчлэн Төв банкны үнэт цаас, заавал байлгах нөөц зэрэг зарим мөнгөний бодлогын хэрэгслүүдийг ашигладаг.

Инфляцийн тайлан: Монголбанкны үндсэн зорилгын нэг нь инфляцийг тогтвортой түвшинд барих явдал. Инфляцийн тогтвортой түвшинд тогтвортой үнэ, бага инфляци, валютын найдвартай ханшийг ойлгоно. Тогтвортой үнэ нь Монголбанкны инфляцийн зорилтоор тодорхойлогдох бөгөөд бэлэн мөнгөний оновчтой нийлүүлэлт, заавал байлгах нөөц ба төвбанкны үнэт цаасны хүү зэрэг мөнгөний бодлогийн хэрэгсэлээр хэрэгждэг. Эндээс та инфляцитай холбоотой зарим судалгааны ажилуудтай танилцах боломжтой.

Нийтлэл: Төрийн мөнгөний бодлогыг сурталчилах, банк, санхүүгийн хөгжил, түвшинг тодорхойлох, өөрийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор Монголбанк нь сар, улирал, жилийн давтамжтай олон төрлийн хэвлэл, товхимол, эмхэтгэл нийтлэн гаргадаг. Тус нийтлэл, хэвлэлүүдийн цахим хуудаснаас татан авч, танилцах боломжтой.

Жилийн тайлан: Монголбанк нь хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, үйл ажиллагааны үр дүнгээ жил бүр нэгтгэж тайлагнадаг. Тус Жилийн тайланг цахим хуудаснаас электрон хувилбараар татан авч танилцах боломжтой.

Судалгааны ажлууд: Монголбанк нь хагас жил бүр өөрсдийн хийсэн судалгаа, шинжилгээний ажлуудын нэгтгэж, хэвлэн гаргадаг.

Улирлын тойм: Улирлын тоймоос санхүүгийн сектор болон Монголбанкны мөнгөний бодлогын хэрэгжилтийг үзэж болно. Түүнээс гадна тухайн улирал дахь эдийн засгийн өргөн хүрээний мэдээлэл, судлагаа, шинжилгээний ажлыг авах боломжтой.

Холбогдох хууль, журмууд

Төв банктай холбогдох хэд хэдэн хууль, журмууд байна. Хуулиуд:

- Төв банк /Монголбанк/ –ны тухай хууль:
Монгол Улсын Төв банк /Монголбанк/-ны бүрэн эрх, түүний удирдлага,зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн мөнгөний бодлогыг Төв Банк /Монголбанк/-наас хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой тус хууль нь монгол улсын мөнгөн тэмдэгт, Монголбанкны үйл ажиллагаа, Монголбанкнаас банкинд тавих хяналт, Монголбанкны удирдлага, Монголбанкнаас бусадтай харилцах, Монголбанкны өөрийн хөрөнгө, орлогын хуваарилалт, Монголбанкны бүртгэл, санхүүгийн тайлан, болон бусад заалтын талаар хуульчилж өгсөн байна.

- Банкны тухай хууль: Тус хууль банкны үйл ажиллагаа, банк байгуулах, банкны удирдлага, зохион байгуулалт, банкинд хүлээлгэх албадлагын арга хэмжээ, банкинд онцгой дэглэм тогтоох банкны эрх хүлээн авах болон хариуцлага талаар хуульчилж өгсөн байна.

- Банк, эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль:
Тус хууль нь мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагаа болон бусад зүйлсийн талаар хуульчилж өгсөн байна.

- Компаний тухай хууль: Тус хуул нь компани, түүний эрх зүйн байдал, компани багуулах, компанийг өөрлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас, ногдол ашиг, компанийн өмчийг шилжүүлэх, компани өөрийн үнэт цаасыг худалдан авах болон эргүүлэн авах, хувьцааны хяналтын багцыг худалдан авах, компанийн удирдлага, компанийн эрх бүхий албан тушаалтны хүлээх хариуцлага, их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчилтэй хэлцэл, компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хяналт тавих болон бусад зүйлсийн талаар хуульчилж өгсөн байна.

- Эрдэнэсийн сангийн тухай хууль: Тус хууль нь эрдэнэсийн сангийн талаар төрийн бүрэн эрх, эрдэнэсийн санг эрхлэх үйл ажиллага, түүний зохион байгуулалт, эрдэнэс эзэмшигчийн эрх, үүрэг, болон бусад зүйлсийн талаар хуульчилж өгсөн байна.

- Валютын тухай хууль: Тус хууль нь вальютын зохицуулалтын талаар төрийн байгууллагуудын эдлэх бүрэн эрх, вальютын гүйлгээ хийх, болон вальютын гүйлгээнд тавих хяналтын талаар хуульчилж өгсөн байна.

Мөн дээрх хуулиудаас гадна Монголбанктай холбоотой “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх”, “Банкинд дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай” зэрэг хуулиуд байна.

Монголбанкнаас гаргадаг журмуудад дараах журмууд орж байна. Үүнд:
- Банкны бүртгэл, тооцооны талаарх эрх зүйн акт,
- Мөнгөний бодлогын талаарх эрх зүйн акт,
- Хяналт шалгалтын талаарх эрх зүйн акт, зөвлөмж,
- Санхүүгийн тогтвортой байдлын талаарх журам,

Батсүх багшийн ярилцлага

Ц.Батсүх: Инфляци өсөх үндсэн нөхцөл бүрдээд байхад бэлэн мөнгө тарааж байгаа нь бүр аюултай

Энэ жилийн зуднаар цөөнгүй мал хорогдлоо. Хорогдсоор ч байна. Төрөөс малчдын зээлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Мөн иргэдэд бэлэн мөнгө тарааж байна.

Энэ мэт байдал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол. Эдгээр асуултанд хариулт авахаар СЭЗДС-ийн эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засгийн ухааны доктор Ц.Батсүхтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

-Цагаан сар, зуд, бэлэн мөнгөний тараалт гээд эдийн засгийн салбарт олон үйл явц давхардаад байна. Өнөөдрийн эдийн засгийн байдалд та товч боловч дүгнэлт өгөөч?

-Цагаан сарын өмнө иргэд бэлэг худалдан авдагтай холбоотойгоор хоёрдугаар сард гадаад худалдааны дүн нилээн өндөр гардаг. Энэ үед гадагшаа импортын эрэлт ихэсдэг учраас валютын ханш өсдөг ерөнхий байдал ажиглагддаг. Энэ жил валютын ханш нилээн өсөх болов уу гэж таамаглаж байсан боловч харин төдийлөн өссөнгүй. Шалтгаан нь Төв банкинд валютын нөөц ихэссэн байна. Мөн хүмүүсийн хэт их худалдан авалт буурч.

Өөрөөр хэлбэл худалдан авах чадваргүй болчихож л дээ. Зудны хувьд нөлөө нь одоохондоо сайн мэдрэгдэхгүй. Хэрвээ мал олноор хорогдвол хавраас зудны нөлөө Монголын эдийн засагт маш их нөлөөлнө. Мал их үхсэнээр малчдын худалдан авах чадвар байхгүй болдог. Үүнээс болоод сумын төвийн жижиг бизнесүүд эргэлтгүй болно. Тэр нь Нарантуул захын орлогод тодорхой хэмжээгээр муугаар нөлөөлнө. Мал олноор хорогдсоны дараах эдийн засгийн сэргэлт нь 2-3 жилийн хугацаа шаарддаг. Манай эдийн засагт 2000 онд жижиг хэмжээний хямрал ажиглагдаж байсан. Тэр нь 1999 онд болсон зудтай холбоотой байсан юм. Зуд манай эдийн засагт ингэж ул мөрөө үлдээж байдаг. Энэ удаад манай улсад дэлхийн эдийн засгийн хямралын зэрэгцээ байгаль цаг уурын хямрал давхардаж байна. Тэгэхээр эдийн засагт их л хүндээр тусах асуудал. Үүний хажуугаар бага боловч гэгээтэй харагдаж байгаа нэг зүйл нь энэ хавар дэлхийн эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч, манайд тодорхой хэмжээний орлого орж ирнэ гэсэн хүлээлттэй байна гэсэн арай л дээр мэдээлэл байна даа.

-Тэгэхээр энэ хавраас бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадах нь ээ?

-Эдийн засаг муудна гэхээр эдийн засгийн бодит секторуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, тэр салбарынхны орлогын хэмжээ буурдаг. Гэхдээ хотод байгаа хүмүүсийн орлогот тодорхой хэмжээний нэмэлт гарч ирнэ. Мөн уул уурхайн салбарын орлого сайжирвал тэр салбарт ажиллагсадын цалин нэмэгдэнэ гэх зэргээр нэг талдаа хүмүүсийн орлого буурч байхад нөгөө талдаа хүмүүсийн орлого ихэснэ л дээ. Гэхдээ зуд болж байгаа учраас махны эрэлт ихсэнэ. Ингэхээр махны үнэ нилээн өсөх байх. Манай инфляцид хамгийн гол нөлөөлдөг хүчин зүйл нь махны үнэ байдаг. Хэрвээ махны үнэ өсчихвөл инфляци маш өндөр болж гарч ирнэ. “Махны үнийн өсөлтийг дагаж бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг” гэж Төв банкныхан ч ярьж байна. Махны үнэ өсөхийн өмнөх өсөлт нь ноолуурын үнэ байдаг. Тэгэхээр энэ хавраас ноолуурын үнэ өсөх шинжтэй байгаа. Энэ мэтээр инфляц өсөх үндсэн нөхцөл бүрдээд байхад дээр нь бэлэн мөнгийг ард иргэдийн гар дээр тарааж байгаа нь бүр аюултай гэсэн дүгнэлт хийгээд байна.

-Далан мянгыг гар дээрээ авч байгаа иргэдийн хувьд бол их л баяртай байх шиг байна?

-Яахав дээ, үнэхээр хэцүү амьдралтай иргэдэд мэдээж сайн нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Гэтэл энэ их сонин. Одоо 70 мянгаа авангуутаа бэлэг худалдаад авчихна ш дээ. Тэгэхээр энэ мөнгө Монголд ямар ч нөлөө үзүүлэхгүйгээр гадаад худалдаагаар дамжаад гадагшаа гарчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засгийг биш Эрээний эдийн засгийг дэмжсэн үйл ажиллагаа л даа. Бас нэг аюултай юм бий. Манайд бэлэн мөнгө тарааснаар болон цалин нэмсэнийг далимдуулж үнэ өсгөдөг сөрөг хандлага бий. Тэгэхээр энэ өгч байгаа бэлэн мөнгийг олон удаа тараавал тэр бүрт үнэ нэмэгдээд бүр “ядаргаа” болно. Тийм болохоор өгөх гэж байгаа юм бол нэг удаа тараагаад л, тэр үед нь нэг удаа юмны үнэ нэмэгдээд өнгөрвөл арай дээр юм болов уу гэж би бодож байна.

-Төрөөс малчдыг малжуулах, санхүүгийн туслалцаа үзүүлэх гэх мэт арга хэмжээ авч байх шиг байна. Хэдийгээр хүнд үед нь тусалж байгаа буянтай ажил мэт боловч үүний цаана сөрөг үр дагавар байгаад байх шиг?

-Төрийн гол үүрэг нь ард түмний амьжиргааны түвшинг ямагт дээшлүүлэхийн төлөө байх ёстой. Тэр үүргээр нь авч үзвэл энэ зөв. Гэхдээ үүний цаана төрийн халамж яваад байхын хэрээр иргэдэд ёс зүйн гажуудал үүсээд байдаг. “Бид ингээд хариуцлагагүй байгаад малаа үхүүлчих юм бол дараа нь төр малтай болгоод өгчихнө, бид хариуцлагагүй байж байгаад малаа үхүүлээд зээлээ төлөхгүй байвал төр хариуцаад төлчихнө, хариуцлагагүй банк хариуцлагагүй зээл өгсөн ч төр хариуцаад өгчихнө” гээд ингээд ерөөсөө ямар ч үүрэг хариуцлагагүйгээр шийдвэр гаргадаг дураараа нөхдүүд болно. Тэгэхээр энэ нь хүмүүсийн сэтгэхүйд хамгийн аюултай үзэгдэл. Түүнээс бодит утгаараа малгүй болчихсон хүнд мал аваачаад өгвөл баярлах уу гэвэл баярлана шүү дээ. Уг нь хүн өөрөө амьдралын төлөө биеэ дааж явж байх ёстой. Ямар үед эдийн засаг хөгждөг вэ гэхээр дундаж амьдралтай хүмүүс ихсээд, өөр өөрийнхөө амьдралыг чирээд яваад байх хэмжээнд хүрэхэд төр ч айх аюулгүй, эдийн засаг ч өөрөө хөгжөөд явчихдаг талтай. Гэтэл одоо манайхан чинь дундаж амьдралтай хүмүүсээ хүртэл халамжийн сэтгэхүйд сургаад, чирдэг болчихож. Төр халамжаар мөнгө өгөөд байгаа юм шиг боловч тэр мөнгө чинь биднийх л шүү дээ. Нэг үгээр хэлбэл нэгийг нь хохироож баахан мөнгө аваад нөгөө хариуцлагагүй нөхөрт өгчихдөг ийм хачин хачин тогтолцоонууд бий болоод байна. Тэгэхээр энэ нь урт хугацаанд нь аваад үзвэл буруу үр дагавар. Өнөөдөртөө бол хүн баярлуулж байгаа сайхан үйл ажиллагаа л юм даа.

-Малчдын Хаан банкинд тавьсан зээлийг төр хүчингүй болгоно гэх юм. Энэ байж боломгүй тэнэг гэмээр шийдвэрт татвар төлөгчид маш их бухимдаж байгаа. Энэ шийдвэрийн эдийн засгийн үр нөлөө нь юу байх вэ. Одоо сүүлдээ энэ төр банкуудыг угжих бодлого л явуулаад байдаг болчихсон ч юм шиг?

-Дургүйцэх субъект нь мэдээж татвар төлөгч. Яагаад гэхээр төр гэдэг чинь өөрөө мөнгө ургуулаад байдаг тийм субъект биш. Нэгээс мөнгө аваад, нөгөөд нь өгөх гэж байгаа л хэрэг. Тэгэхээр хэнээс мөнгө авах юм. Татвар төлөгчдөөс л авна. Бид татвар төлж байхдаа “бидний амьдралыг ирээдүйд сайхан болгоорой” гээд өгч байхад өнөөдрийн болохгүй байгаа юмандаа зарцуулаад харин ч бидний ирээдүйг бүр бүрхэг болгож байгаа учраас мэдээж дургүйцнэ. Мөн түрүүн хэлсэнчлэн ёс зүйн гажуудал энд бас үүснэ. Одоо малчид “хамаа замбараагүй зээл авъя. Болохоо байчихвал төр төлчих юм чинь яадаг юм” гэх нь байна шд.

-Ямар ч зуданд үхэж болох “мал” гэх найдваргүй барааг барьцаалан зээл өгсөн тухайн банк өөрөө хариуцлагаа үүрэх ёстой баймаар. Гэтэл банкны хариуцлагыг төр шүүрч аваад байдаг нь сонирхолтой. Мэдээж үүний цаана Хаан банк, Төр хоёрын дунд “асуудал” байгаа гэдэг нь ойлгомжтой болж байх шиг.

-Мэдээж банк хариуцлага үүрэх ёстой. Өгсөн нөхөр хариуцлагаа хүлээх ёстой байтал тэр нөхрийн толгойг илж байснаа явуулчихдаг ийм хачин хачин зүйл их гарах болжээ. Яг адилхан хоёр нөхцөлтэй банкыг өөр өөр нөхцлөөр дампууруулж байна. Ерөөсөө одоо энэ гаргаж байгаа шийдвэрүүд нь эдийн засгийн агуулгатай биш болоод бүх зүйл нь улс төрийн агуулгатай болчихоод байна. Энгийн иргэд түүнийг нь ойлгохгүй. Хүн алчихсан хоёр хүнийг нэгийг нь нэг янз, нөгөөтхийг нь өөр янзаар шийдээд тавьчихаж байна л гэсэн үг шүү дээ.

-Банкны салбарт итгэх иргэдийн итгэл ч байхгүй боллоо. Төв банкнаас мөнгөний хэт хатуу бодлого барьж, зээлийн хүүг өндөр барьж байгаа нь буруу гэж ярьж байна. Энэ тал дээр?

-Төв банкнаас явуулж байгаа бодлого нь зарим талаараа зөв, зарим талаараа буруу байна. Эдийн засаг хямарч байна гэдгийг бид бүгд яриад байна. Хямралтай үед Төв банк яаж ийж байгаад тэлэх бодлого явуулах ёстой. Зээлийг аль болох дэмжээд, хүүгий нь бууруулаад, янз бүрийн эх үүсвэр, урт хугацаатай бүтээгдэхүүнүүдийг бий болгох ёстой. Банкны салбар илүү уян хатан ажиллах хэрэгтэй. Мэдээж сэргэлтийн дараа иргэд зээлээ төлнө шүү дээ. Жишээлбэл, нэг жилийн дотор үндсэн зээлээ төлөхгүй байх бүтээгдэхүүн гаргах ёстой байхгүй юу. Сэргэхээрээ үндсэн төлбөртэйгээ цуг төлдөг ч юм уу. Энд бас төрийн хоёр институцийн зөрчил ажиглагдаад байгаа юм. Засгийн газар, Монголбанк хоёр нь хоорондоо үйл ажиллагаагаа тохируулдаггүй. Засгийн газар нь дураараа загнаад мөнгө тараагаад байдаг. Тэгээд мөнгө тараагдаад инфляци өсчихөөр Монголбанкаа загначихдаг. Тэд нар нь үнэн хэрэгтээ наана болж байгаа бодит процессийн үйл хөдлөлийг яагаад ч хязгаарлаж чадахааргүй нөхдүүд шүү дээ. Тэгэхээр тэрнээсээ айгаад элдэв алхам хийж инфляци дээр инфляци нэмснээс боломжийнхоо хэмжээнд хязгаарлаад тавьчихъя л гэж бодож байгаа байхгүй юу.

-Хар толгойгоо бодоод байдаг?

-Харин тийм л байдал ажиглагдаад байна. Эдийн засгийн сангийн, мөнгөний гэсэн хоёр бодлого байна ш дээ. Тэр хоёр чинь хоёулаа эдийн засгийг урагш нь явуулахад нийцэж явах ёстой. Гэтэл нэг нь урагшаа, нөгөө нь хойшоо болчих гээд дунд нь байлгаад байж болохгүй л дээ. Хоорондоо нийэхгүй болчихоод байгаа байхгүй юу. Ямар ч улс төрийн зохицол байхгүй. Нэг байгууллага дээр очихоор нөгөөтхөө муулаад л байдаг. Манай төрд өөрийн институцийн удирдлага зохион байгуулалт гэж нэг юм байх ёстой доо. Гэтэл тэр нь байх ёстой хэмжээндээ биш, нэг л тийм өөр зохицуулалт яваад байх шиг байгаа юм. Юу ч гэж хэлмээр юм. Шууд хэлэхэд олигархиудын гарт төрийн эрх мэдэл шилжчихээд байна гээд хүмүүс яриад байгаа шүү дээ. Яг л ийм байхгүй юу. Цөөн хэдэн хүний дур зоргоороо зохион байгуулалтанд ороод доод талууд нь тэдний зохион байгуулалтанд зарим нь орно, зарим нь орохгүй гээд байгаа зөрчил нь улс орны эрх ашгийн төлөө биш болчихож байгаа юм.

-Банкуудын байдал хүндхэн болж ирлээ. Энэ салбарт дүгнэлт хийвэл?

-Эдийн засгийн өсөлттэй үед зээлийн төлөлт сайжраад найдваргүй зээл багасаад ирэхээр тэрэнд эрдсэн шиг байгаа юм. Баахан хариуцлагагүй зээл олгогдсон. Ер нь банк ч бай өөр бусад салбар ч бай Монголд ерөөсөө хариуцлагын тогтолцоо гэж зүйл байхгүй. Хариуцлагын тогтолцоо хэдийд бий болох вэ гэхээр хариуцагч нь тодорхой болсон үед л бий болно. Тэгэхээр хариуцагч тодорхойгүй нийтийн юм болгож шийдвэр гаргадагт гол аюул нь байгаа юм. Улс төрийн маш том шийдвэр гаргачихна. Тэгээд хариуцлага тооцох гэхээр 76 хүнийг чинь бүгдийг нь барьж аваад “хийчхэлтэй” нь биш дээ, тийм үү. Гэтэл гаргасан шийдвэрийн цаана нэг л хүн хариуцдаг бол “миний энэ шийдвэр алдаатай гарвал би хар толгойгоороо хариуцна” гэж тэр хүн бодно шдээ. Гэтэл “би гаргаад ямар ч хариуцлага үүрэхгүй, эд нартай адилхан юм чинь. Бүгдээрээ л явна. Бүгдээрээ явтал хаа юм” гэсэн байдал үүсч байна. Яг тийм байхгүй юу. Энэ банкны шийдвэр гаргалт ч гэсэн адилхан. Зээл олгосон нөхөр нь нэг л хариуцагч байх юм бол “зээл өгснөөрөө би хариуцна” гэж бодно. Хариуцлагатай хандана. Гэтэл одоо бол зээлийн хороо хуралдаад өгчихөж байгаа учраас хороонд сууж байсан нөхөд бүгд хариуцлага үүрэх болохоор тарамдаад л алга болно. Ерөөсөө л манай улсад хувь хүн дээр тогтсон хариуцлага гэж бахйгүй болсон. Нийтэд нь нялзаагаад хаячихдаг. Энэ л хамгийн том аюул.

-Барилгын салбарт их анзаарагдаж байна. Төрийн зүгээс иргэдэд “1 м2-ыг нь 650 мянгаар зарна” гээд хэлчихдэг. Гэтэл өнөө барилгынхан нь “тэгж ярихгүй” гээд гүрийчихдэг. Эдийн засгийн тооцооллоор бодоод үзэхээр үнэхээр барилгын салбар үнээ бууруулах аргагүй юм уу?

-Ер нь тэд чинь эхлээд өндөр үнээр зарж байсан шүү дээ. Яг тэр өндөр үнээр зарж байсан үеийнхээ тэр өндөр үнээр зарсан ашгаа түүхий эд нийлүүлэгчидтэйгээ хувааж байгаа. Тэгэхээр түүхий эдийнх нь үнэ нь тэндээ шингэчихсэн. Түүхий эдийн үнэ ч хөөрөгдчихсөн явж байсан гэсэн үг. Мөн угсралтын ажлын хөлс ч хөөрөгдсөн байсан. Хий хөөрөгдсөн үнээс болж барилга бариулсан эзний ашиг ч ихэссэн байгаа. Ингээ үе шат бүхэндээ хөөрчихсөн байсан. Тэр бүгдээс үйл ажиллагаанд оролцсон бүгд хожиж байсан. Одоо буурулъя гэхээр оролцогч бүхэн хохирч таарна даа. Ингэхээр тэд бүгд дургүйцэх нь ойлгомжтой. Яахав барилга зарагч нь 650 мянга болгоотхоё гэхээр доод талынх нь нөхөр анх хийсэн гэрээгээрээ л зардлаа авна гээд дайрна. Тэгэхээр үйл ажиллагаанд оролцож байсан субъектуудын хоорондын зөрчил гараад ирж байгаа юм. Хэрвээ төр 650 мянгаар үнэлэх гэж байгаа бол “хоёр жилийн дараа баригдаж эхлэх байшин тийм болно” гэж хэлэх хэрэгтэй. Одоо нэгэнт бүх ашиг нь бодогдоод баригдчихсан байшинд тэгж болохгүй.

-Барилгын салбарынхан агаарт хөөрч байсан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж тийм үү?

-Тийм. Агаарт хөөрч байсан, түүнээс ч их юм хүртэж байсан гэдгээ ойлгох хэрэгтэй. Төр өөрийн гэсэн аудитын газартай шдээ. Барилга баригдах үе шат бүхэнд өртөг нэмэгдэх нь ойлгомжтой. Тэр бүх үнэлгээг нь бодитоор тогтоогоод 650 мянгаар зарж болох юм гэдгийг нь батлах хэрэгтэй. Гэхдээ 650 мянгад гарах байшин нь энэ байшин шиг чанартай байх уу гэдгийг бас бодож үзэх ёстой. Сэтгэлийн хөөрлөөр “Нэг м.кв-аа 650 мянгад зар” гэж хэлж болохгүй л дээ.

-Банкууд хүүгээ бууруулах арга тал байдаггүй юм байх даа?

-Зээлийн хүү буурах асуудал чинь ийм учиртай. Зээлийн эх үүсвэр нь хадгаламж. Тэгэхээр зээлийн хүү буурахын тулд хадгаламжийн хүү буурах ёстой. Мэдээж жилийн 12 хувийн хүүтэй хадгаламж авчихаад тэрийгээ 15 хувийн хүүтэй болгож л цааш нь өгөхгүй юм бол банк байж болохгүй биз дээ. Тэгвэл хадгаламжийн хүү буурна гэхээр хадгаламжинд хийсэн хүний мөнгөний үнэ цэнэ буурахгүй байх ёстой. Инфляци 12 хувь байхад хадгаламжинд 12 хувийн хүүтэй мөнгө хадгалуулбал шал утгагүй зүйл болно. Тэгэхээр инфляцийн хохирлыг нөхөөд цаана нь ядаж 2 хувийн ашигтай байхаар хадгаламжийн хүү 14 хувь байх хэрэгтэй. Тэгэхээр инфляцийг бууруулах шаардлагатай. Эцсийн дүндээ үнэ хэт өсдөггүй байх нөхцлийг л бүрдүүлэх ёстой юм. Тэгж байж бүх зүйл уялдана. Ганц асуудал байж болно. Дотоодоос татсан эх үүсвэр чинь өөрөө үнэтэй эх үүсвэр учраас болдоггүй. Тэгэхээр гадны орнуудаас ирж байгаа жилийн гурав орчим хувийн хүүтэй зээл тусламж дээр ханшны өсөлтийг нэмээд 6 боллоо гэхэд түүнийг олон “гар” дамжилгүй 8 хувийн хүүтэй гаргах асуудал байгаа юм. Энэ эх үүсвэр бол арай хямд үүсвэр. Олон улсын байгууллагаас Засгийн газар аваад, Засгийн газар Монголбанкинд хүү нэмж дамжуулан зээлдээд, Монголбанк хүү нэмж цааш нь арилжааны банкуудад зээлдэг. Тэгэхээр гурван шат дамжиж байна шдээ. Энэ дамжлагыг хоёрыг нь алга болгоход 4-5 хувийн хүү унадаг. Тэгэхээр энэ дамжлагыг л цөөрүүлэх хэрэгтэй. Төрийн хоёр институци хоорондоо дамжуулан зээлдээд байгаа нь сонин л байгаа биз дээ.

-Оюутолгойн гэрээ батлаад 100 сая ам.доллар зээлээр авлаа гэх юм. Тэгээд хүнээс хүүтэй зээлж авсан мөнгөө иргэддээ зүгээр тараана гэх. Байж боломгүй тэнэг шийдвэрүүд ар араасаа их л гарах болж дээ.

-Энэ цэвэр улс төр яваад байгаа юм. Утгагүй байхгүй юу. Уг нь тэр Оюутолгойн орд газрыг ашиглах ашиглалтын татвараа өгөх ёстой шүү дээ. Тэр татварыг урьдчилж авсан юмаа гэж л авах ёстой байсан. Гэтэл “та нар урьдчилаад зээл өгчих. Бид нар хүү төлье” ч гэж байх шиг. Хачин сонин юм яриад байдаг. Тэгээд тэр авчирсан зээлээ ямар ч эргэлтэнд оруулахгүйгээр Эрээний бараа луу явуулчихаж байна. Улстөрчид суудалдаа удаан хугацаагаар байх гэсэн айхтар ашиг сонирхол л ийм шийдвэрүүдэд хүргээд байна. Түүнээс энгийн малчин хүн ч бодно шүү дээ. Хүнд юмаа өгөх гэж байж зээл аваад л байх уу. Уг нь гуйж байгаа нь өгье гэмээр юм. Тэгсэн өгч байгаа нь “зээл өгөөч” гээд байдаг.

-Монгол улсын ирээдүйд хор хөнөөлтэй энэ мэт шийдвэрүүдэд эдийн засагчдын зүгээс санаа бодлоо оруулж болдоггүй юм уу. “Ойрын арван жилийн эдийн засгийн төлөв ийм байна. Эдийн засгийн бодлогын хүрээнд ийм асуудал шийдэх хэрэгтэй байна” гэх мэтээр асуудал дэвшүүлж болохгүй юу?

-Их, дээд сургуулийн багш нараас асуувал тэд чинь өөр өөрийн судалгаатай, туршлагатай хүмүүс байгаа л даа. Гэтэл бидний хэлснийг тэд сонсдоггүй юм. Тэгээд бас бид үгээ тэдэнд хүргэх механизм байхгүй. Би одоо УИХ-ын гишүүнтэй зүгээр яриад шийдүүлчихнэ гэж байхгүй. Саяхан ийм механизм бий болгоё гэдэг асуудал гарч ирсэн. Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Энхбаяр гуай Их дээд сургуулийн судлаачдыг аваачиж уулзаад “2010 онд бидний тооцоолоогүй өөр эрсдлийг та нар олж харж байна уу. Энэ дээр засгийн газар зардлаа оновчтой төлөвлөе” гэж байна. Их дээд сургуулийн багш нарыг сонсдог болох ийм алхмууд хийгдэж эхэлж байна. Энэ бол сайшаалтай хэрэг. Гэхдээ нэг талаасаа бидэнд бас иргэн хүний хариуцлага байх хэрэгтэй юм шиг байна. Хийсэн судалгаагаа хэвлэл мэдээллээр дамжуулаад ч юм уу, иргэд болон төрийн удирдлагуудад хүргэдэг өөр шугамууд л олох хэрэгтэй юм байна л даа. Түүнээс нэг хүн орилоод ч юм уу, бичээд хүрдэггүй юм байна.

-Та бүхний дуу хоолой үнэхээр дутагдаад байх шиг. Эс тэгвэл өнөө 76 чинь бүх салбарт доктор хамгаалчихсан мэт л аашлах юм.

-Тэд нар чинь мэдэхгүй зүйл байхгүй болчихсон мэт байдалдаа эрдээд хүний үгийг сонсдоггүй юм. Үнэндээ бол. Би одоо энд тэнд хурал дээр очоод суулаа гэхэд ерөөсөө сонсохгүй ш дээ. Нэг ёсондоо түвшний ялгаа гээд өөрсдийгөө ойлгочихсон байхгүй юу. Өөрсдөө тасраад дээшээ гарчихсан гээд ойлгочихсон. Эрүүл төр бол бид битгий хэл жирийн иргэнийхээ үгийг ч гэсэн сайн сонсож байх хэрэгтэй шдээ. Амьдралын хар ухаантай, туршлагатай, тун ухаалаг үг хэлж байгаа хүмүүс олон бий. Гэтэл тэр 76 л бүхнийг мэдэгч болчихоод байгаа нь их аюултай. Нэг талаасаа хүний хэлж байгаа үгний цаана санхүүгийн чадавх их нөлөөтэй байдаг. Санхүүгийн чадвар нь тэдний гарт байгаа цагт биднийг сонсоод хэрэггүй л байхгүй юу. Тийм аюул бий. Тэгэхээр тэдэнд хөрөнгө хуваарилахад иргэний оролцоо асар өндөр байдаг механизм бүрдүүлэхгүй бол болохгүй болчихоод байна. Яагаад гэвэл тэд чинь төсвийг баталдаг, одоо бүр өөрсдөө захиран зарцуулдаг болж байна. Төрийн бүх эрх мэдэл гарт нь орж байна. Энэ маш аюултай.

-Миний бодоход манай улсын ирээдүй энэ маягаараа явбал тийм ч гэрэл гэгээтэй харагдахгүй байна. 2012 оны сонгууль болоод ч нэмэргүй болчихлоо. Эдийн засагчийн зүгээс ойрын үед гэрэл гэгээтэй юм олж харагдана уу?

-Өнөөдрийн энэ нөхцөл байдлаас харахад надад ч гэсэн хэцүү харагддаг. Монголын ирээдүй бол эвгүй харагдаад байгаа. Яахав Монгол хүнийхээ амны билгээр ярьвал цаашдаа сайхан л болох байх л даа. Гэхдээ хараад байхад 2013, 2014 оноос эхлээд гадаад байдал болон цаг үеийн нөхцөл байдал ч гайгүй болно. 2007, 2008 онуудад хэсэг сайхан байлаа шдээ. Тэр сайхан байдал нь иргэдэд нэг их тусаагүй л дээ. Гэхдээ яахав байж байгаа байдал нь арай дээр болсон. Ийм нөхцөл 2013-16 онуудад харагдана. Ажиглаад байхад шилжилтээс хойш 20 жил өнгөрсөн гээд бодоход 1994 оноос Монголын эдийн засаг гайгүй болоод 1999 он хүрээд муудсан. Тэгээд 2004 оноос гайгүй болоод 2008 оноос уначихаж байгаа байхгүй юу. Ингэхээр ийм энерцээрээ яваад байвал 2013-2014 онуудад гайгүй болоод 2019 оны үед дахиад л хямарч эхлэх магадлалтай. Би уул уурхайгаас орж ирэх орлогыг зөв менежмент хийх талаар судалгааны ажил хийж байгаа. Уул уурхайгаас орж ирж байгаа байгалийн баялгийн орлогын менежмент гэдэг чинь олон улсад хөгжчихсөн, ямар стандарттай байдаг вэ, сангууд нь яаж ажилладаг вэ гээд тэр бүгдийг уншиж, судалсан. Тэгээд “Монгол улсын хөгжлийн сан” болгоод бүх мөнгийг нь арай ч ингээд зүгээр тараачихгүй, нэг хэсгийг нь хөрөнгө оруулалтанд хийдэг, нөгөө хэсгийг нь гадна дотны сангуудад арвижуулж байгаад тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ёсоор хойч үеийнхэндээ үлдээдэг байхаар бодож хийсэн. Бид ч хүртэх ёстой, хойч үе маань ч нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг хүртэж л байх ёстой шдээ. Тэр утгаараа бид одоо олсон мөнгөө арвижуулаад байж л байх ёстой. Энэ утгаараа олон функцтэй сангийн хувилбар гаргаад сууж байтал гэнэт харин эсрэгээрээ бүх мөнгийг зүгээр л тараагаад хаячихдаг сан байгуулчихлаа л даа. Хүний хөгжлийн сан гээд. Ингээд их л сонин яваад байх юм. Энэ сан шиг зүгээр л тараадаг сантай байх юм бол Монгол улсын хөгжлийн ирээдүй гэрэл гэгээтэй байна гэж байхгүй. Яагаад гэвэл энэ тараалт нь хоёрхон зүйлд л нөлөөлнө. Дотоодод болохоор барааны үнэнд, гадаадад болохоор гадаад худалдааны тэнцэл алдуулна. Өөр зүйлд бараг л нөлөөлөхгүй л дээ.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Ярилцсан О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/
Copied by Ambaga /ambaga_2@yahoo.com/

Гондурас улсын тухай

Гондурас нь Шинэ Дэлхийн эзэнт гүрэн болох Испанийн нэг хэсэг байсан ба 1821 онд тусгаар тогтносон. Үүнээс 25 жилийн дараа цэргийн ихэнх дүрэм журмаа баталсан ба 1982 оноос засгийн газар нь ард иргэдийн санлаар сонгогддог чөлөөт сонгуулийн тогтолцоо бий болсон.
hondu_ppt

Гвантемала болон Никарагуа, энэ хоёр улсын хооронд байдаг Карибын Тэнгис, мөн Сальвадор болон Никарагуа, энэ хоёр улсын хооронд байдаг Fonseca-гийн хоолойгоор (хойд Номхон далайн) хүрээлэгдэн Төв америкт оршидог.

Гондурас нь Төв Амеркийн хоёрдох ядуу улс ба орлогын тэгш бус байдал болон ажилгүйдлийн түвшин маш өндөр байдаг. Эдийн засаг нь банана болон кофений экспорт дээр нилээд анхаарлаа хандуулдаг. Эдгээр нь байгалийн үзэгдлүүдээс ихээхэн хамааралтай байдаг ба энэ нь бүтээгдэхүүний үнийг тогтворгүй болгодог байна. Хэдийгээр maquila болон уламжлалт бус экпортын салбарын хөрөнгө оруулагчид эдийн засгаа янз янз болгож авч явж байна. Эдийн засгийн өсөлт нь АНУ-ийн эдийн засгаас хараат байдаг. АНУ нь гондурасын хамгийн том худалдааны түнш орон ба эдийн засгийн өсөлт нь 2009 онд экспортын барааны эрэлтийн бууралт болон дэлхий дахинд зээлийн зах зээл хумигдаж байгаагаас хамаараад буурах хандлагатай байна. АНУ-Төв америкийн чөлөөт худалдааны гэрээ (The US-Central America Free Trade Agreement - CAFTA) 2006 онд хүчин төгөлдөр болсон ба энэ нь хөрөнгө оруулалтанд ихээхэн дэмжлэг үзүүлж байна. Хэдийгээр татварын нэр төрөл өсч байгаа ч эрчим хүч болон телефон утасны компаниудын санхүүгийн алдагдал болон урсгал зардал өсөлтийн нөлөөгөөр засгийн газрын төсвийн алгагдал өссөөр байна.

Латин Америкийн ихэнх орнуудын адилаар Гондурасийн эдийн засаг ч АНУ –тай нягт холбоотой байдаг. АНУ нь Гондурасын хамгийн чухал худалдааны түншээс гадна тус улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 2/3 нь АНУ-гаас орж ирдэг байна (2009 оны мэдээлэл). Мөн ХАА –н бүтээгдэхүүнийхээ ихэнх хэсгийн АНУ –д экспортлодог байна. АНУ-д ажиллаж амьдардаг Гондурасын иргэд жил бүр Гондурасд амьдардаг ар гэрлүүгээ 2 тэрбум гаруй ам.долларыг шилжүүлдэг байна. Энэ шилжүүлгийн хэмжээ нь Гондурасын ДНБ –ий 28,2 –ийг бүрдүүлдэг байна (2007 оны мэдээлэл).

Honduras Final


Ерөнхий тэнцвэрийн загвар

Ерөнхий: Тэнцвэрийн загваруудыг (general equilibirium) ерөнхийд нь хэсэгчилсэн (partial equilibirium) ба ерөнхий тэнцвэрийн (general equilibirium) загвар гэж ангилдаг.

Хэсэгчилсэн тэнцвэр бол тайлбарлагдагч хүчин зүйлд нөлөөлөгдөг тодорхой тооны хувьсагчидыг сонгон загварчилсан тэнцвэр юм. Жишээ нь, инфляцид нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох судалгаанд зөвхөн мөнгөний талын хүчин зүйлсийг авч үзсэн бол энэ нь хэсэгчилсэн тэнцвэрийн загвар болж байгаа юм.

Ерөнхий тэнцвэрийн загвар нь тайлбарлагдагч хүчин зүйлд нөлөөлөгч бүхий л хүчин зүйлсийг авч үзсэн загвар юм. Жишээ нь, инфляцид нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох судалгаанд мөнгөний болон сангийн, гадаад секторын болон дотоод эдийн засгийн үзүүлэлтүүдийг бүгдийг нь авч үзэж загварчилсан бол ерөнхий тэнцвэрийн загвар болж байгаа юм.

Зорилго: Ерөнхий тэнцвэрийн загвар нь нөлөөлөгч (тайлбарлагч) хүчин зүйлсийн өөрчлөлтөд тайлбарлагдагч хүчин зүйлс нь хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг симуляци хийх замаар тодорхойлох зорилготой.

Хэрэглээ: Ерөнхий тэнцвэрийн загвар нь худалдааны бодлогуудад маш өргөнөөр хэрэглэдэг. Сүүлийн үед, дэлхийн дулааралтын эдийн засаг дахь нөлөөллийг бууруулах болон хэмжихэд өргөнөөр ашиглаж байна. Мөн засгийн газрын тусламж, ядуурал зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүдтэй холбогдож нилээд хэрэглэгддэг.

Ерөнхийдөө эдийн засгийн туршилт шинжилгээ, нийт баялагын шинжилгээ болон бусад бодлого боловсруулалтад зах зээлийн өөрчлөлт, татвар, татаас, улсын шилжүүлгүүд болон квотууд хэрхэн нөлөөлж байгааг судалхад хамгийн өргөнөөр хэрэглэгддэг загвар юм. Жишээлбэл, гурилийн татвар нь талхны үнэ, хэрэглээний үнийн индекс бүр магадгүй ажилчидын цалинд ч нөлөөлж болох юм.

Үүсэл хөгжил:
CGE загварыг Васили Леонтив (Wassily Leontief) –ийн үндэслэсэн орц-гарцыг загвар (input-output models) –аас үүсэлтэй гэж үздэг ч үүнд үнийн гүйцэтгэх үүрэг маш их байсан. Тиймээс ч, Леонтив нь ажилчид тогтмол нэг тонн төмөр үйлдвэрлэх нормтой тохиолдолд цалингийн өөрчлөлт нь хөдөлмөрийн эрэлтэнд нөлөөлдөг болохыг CGE загвараар баталсан.

Буурай орнууд CGE загварыг 1960-аад оноос хойш нийт эдийн засгийн төлөвлөгөө энэ тэрдээ ашиглаж эхэлсэн ба ихэвчлэн гадаадын экспертүүдийг урьж ажиллуулсан байдаг. Эдийн засгийн хөгжилийн төлөвлөгөөний загварууд нь Leontief–ийн загвараас санаагаа авч ажилчидын ур чадвар, капитал болон гадаад валютын хязгаарлалт зэрэг дээр тулгуурлан зохиогдсон байдаг.

Баян улс орнуудын CGE загвар нь Leif Johansen–ийн 1960 онд зохиосон Норвегийн MSG загвар дээр тулгуурлан зохиогдсон байдаг. CGE загварыг боловсронгуй болоход Их Британи дахь Кэмбрижийн Хөгжлийн Төсөл (Cambridge Growth Project) нилээд үүрэгтэй оролцсон. Эдгээр хоёр загвар нь нилээд прагматик шинж чанарыг харуулсан байдаг. Австралийн MONASH загвар нь CGE загварын орчин үеийн шинж чанаруудыг бүрэн агуулсан загвар гэж үздэг.

Өнөөдрийн байдлаар улс орнуудын маш олон CGE загварууд байна. Эдгээрээс бидний хамгийн сайн мэдэх CGE загвар нь глобал: GTAP загвар нь дэлхийн худалдааны загвар юм.

Хөгжиж байгаа эдийн засгууд CGE загварыг ихээр хэрэглэж байгаа ба эдгээр загварууд нь ихэвчлэн IFPRI загвар дээр тулгуурлан зохиогдсон загварууд байна.

Ерөнхий тэнцвэрийн загварын санааг ашигласан олон тооны өгүүлэлүүд байдаг ба эдгээрээс зөвхөн онолыг нь харуулсан хамгийн гол өгүүлэл бол e.g., Jacoby and Sue Wing 1998, мөн Bovenberg and Goulder 1996 нь загварын зөвхөн тэгшитгэлүүдийг холбогдох товч тайлбаруудтай үзүүлсэн байдаг.

Shoven, Whalley нар 1992 онд, Ginsburgh, Keyzer нар 1997 онд Lofgren et al 2002 онд ерөнхий тэнцвэрийн загварыг хэрэглээний талаас нь маш нарийн харуулсан гарын авлага, Rutherford 1995 онд, Ferris, Pang 1997 тус загварт numerical optimization-ийг ашигласан ба бүх хэсэгт нь өндөр түвшиний математик хийсвэрлэл ашигласан.

Хувьсагчид өгөгдөл: CGE загвар дахь хувьсагчид нь тэгшитгэлүүдээсээ ямагт олон байдаг. Тиймээс зарим хувьсагчуудыг тухайн загварт гадаад хувьсагч хэлбэрээр авч үздэг. Тухайн загвар ямар чиглэлд хийгдэж байгаагаас (гадаад худалдаа, байгаль орчин гэх мэт) нь хамаараад гадаад хувьсагчдыг загвар бүрт ялгаатай сонгох ба ихэвчлэн, технологийн өөрчлөлт, хэрэглэгчийн сонирхол болон засгийг газрын үйл хөдлөл (татварын түвшин гэх мэт) зэргийг гадаад хувьсагчаар сонгодог.

Ерөнхий тэнцвэрийн загвар нь (1) загварын хувьсагчдыг тодорхойлсон тэгшитгэлүүд, (2) загварын тэгшитгэлүүдэд тохирсон өгөгдлийн сангаас бүрдэнэ. CGE загвар нь тэгшитгэл болон загварт хамаарах хувьсагчуудыг тодорхойлоод дараа нь тухайн загварын тэгшитгэлүүдэд тохирсон өгөгдөлийг цуглуулна. Тус загварын тэгшитгэлүүд нь ерөнхийдөө неоклассикалчуудын баримталдаг пүүсүүдийн зардалыг хамгийн бага байлгах, дундаж зардлаар үнэ тогтоох болон хэрэглэгчийн таашаалыг хамгийн их байлгах зэрэг таамаглалууд дээр тулгуурладаг. Хэдийн тийм боловч, ихэнх ерөнхий тэнвэрийн загварууд нь ерөнхий тэнвцэрийн онолын зарчимуудтай маш сул холбогддог. Жишээлбэл, ерөнхий тэнвэрийн загварт дараахыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Үүнд:

1. non-market clearing, especially for labour (unemployment) or for commodities (inventories)
2. Төгс бус өрсөлдөөн (Монополь гэх мэт)
3. Үнэ нь эрэлтэд нөлөөлөхгүй байх (жишээлбэл, засгийн газрын эрэлт)
4. Татварын хэмжээ
5. Гадаад хүчин зүйл (байгалийн үзэгдэл, бохирдол зэрэг)

Ерөнхий тэнцвэрийн загварт ашиглагдах өгөгдөлүүд:

1. Салбар хоорондын бүртгэл (social accounting matrix мөн input-output table гэж нэрлэх нь бий.): энэ нь ажил гүйлгээнүүдийн утгын хүснэгт ба тухайн улсын нийт эдийн засгийг бараа бүтээгдэхүүн болон анхдагч хүчин зүйл, бүр зарим тохиодолд өрхүүдээр нь ангилсан секторуудыг багтаасан байдаг.
2. Мэдрэмжүүд: ямар нэгэн зүйлд хариу үйлдэл үзүүлэх параметрүүд. Жишээлбэл, хэрвээ экспортын барааны үнэ өсөхөд экспортын буурах хэмжээг экспортын эрэлтийн мэдрэмжээр тодорхойлдог. Өөр бас олон төрлийн мэдрэмжүүд байдаг ба эдгээрт орлуулалтын тогтмол мэдрэмж (Constant Elasticity of Substitution) багтана. Мөн Armington мэдрэмж (Armington elasticities) буюу өөр орнуудын бүтээгдэхүүнүүдийн орлуулалтын мэдрэмжийг харуулдаг үзүүлэлт ч багтана. Armington мэдрэмж нь үйлдвэрлэлийн орцууд бусад улсад ямар мэдрэмжтэй байдагийг заадаг. Зарлагын мэдрэмж (Expenditure elasticities) нь орлогыг хэмжээ өөрлөгдөхөд өрх гэрүүдийн эрэлт хэрхэн өөрчлөгдөж байгааг заадаг хэмжигдэхүүн юм.

Загварын шүүмжлэл:
Ихэнх шүүмжлэлүүд ерөнхий тэнцвэрийн загвар нь хэтэрхий олон хувьсагчид, параметрүүд дээр ажилладаг ба баримталдаг гол үзэл баримтлал нь төвөгтэй шийвэрлэхэд хэцүү байдаг гэсэн байдаг. Шүүмжлэгчидийн хамгийн сайн жишээ бол чөлөөт худалдааны тухай өгүүллэг болох Panagariya болон Duttagupta (2001) юм. Тэрээр энэ өгүүллэгтээ ”ерөнхий тэнцвэрийн загвар нь маш их цаг шаарддаг. Хэтэрхий том хэмжээтэй учир орчин үед компютерийн технологиуд ашиглах болсон ба үүгээр онцгой үр дүнгүүдийг илүү нарийвчлалтайгаар тодорхойлоход нэлээд хүндрэлтэй юм. Энэ алдаа “хар хайрцаг”-т байнга үлдсэн байдаг. Үнэн хэрэгтээ зохиогчид нь хангалтгүй мэдээлэл хэрэглэж, тайлбарлах боломжгүй үр дүнгүүдийг зөн совингоороо тайлбарлаж байсан...” гэж бичжээ.