Ерөнхий: Тэнцвэрийн загваруудыг (general equilibirium) ерөнхийд нь хэсэгчилсэн (partial equilibirium) ба ерөнхий тэнцвэрийн (general equilibirium) загвар гэж ангилдаг.
Хэсэгчилсэн тэнцвэр бол тайлбарлагдагч хүчин зүйлд нөлөөлөгдөг тодорхой тооны хувьсагчидыг сонгон загварчилсан тэнцвэр юм. Жишээ нь, инфляцид нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох судалгаанд зөвхөн мөнгөний талын хүчин зүйлсийг авч үзсэн бол энэ нь хэсэгчилсэн тэнцвэрийн загвар болж байгаа юм.
Ерөнхий тэнцвэрийн загвар нь тайлбарлагдагч хүчин зүйлд нөлөөлөгч бүхий л хүчин зүйлсийг авч үзсэн загвар юм. Жишээ нь, инфляцид нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох судалгаанд мөнгөний болон сангийн, гадаад секторын болон дотоод эдийн засгийн үзүүлэлтүүдийг бүгдийг нь авч үзэж загварчилсан бол ерөнхий тэнцвэрийн загвар болж байгаа юм.
Зорилго: Ерөнхий тэнцвэрийн загвар нь нөлөөлөгч (тайлбарлагч) хүчин зүйлсийн өөрчлөлтөд тайлбарлагдагч хүчин зүйлс нь хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг симуляци хийх замаар тодорхойлох зорилготой.
Хэрэглээ: Ерөнхий тэнцвэрийн загвар нь худалдааны бодлогуудад маш өргөнөөр хэрэглэдэг. Сүүлийн үед, дэлхийн дулааралтын эдийн засаг дахь нөлөөллийг бууруулах болон хэмжихэд өргөнөөр ашиглаж байна. Мөн засгийн газрын тусламж, ядуурал зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүдтэй холбогдож нилээд хэрэглэгддэг.
Ерөнхийдөө эдийн засгийн туршилт шинжилгээ, нийт баялагын шинжилгээ болон бусад бодлого боловсруулалтад зах зээлийн өөрчлөлт, татвар, татаас, улсын шилжүүлгүүд болон квотууд хэрхэн нөлөөлж байгааг судалхад хамгийн өргөнөөр хэрэглэгддэг загвар юм. Жишээлбэл, гурилийн татвар нь талхны үнэ, хэрэглээний үнийн индекс бүр магадгүй ажилчидын цалинд ч нөлөөлж болох юм.
Үүсэл хөгжил: CGE загварыг Васили Леонтив (Wassily Leontief) –ийн үндэслэсэн орц-гарцыг загвар (input-output models) –аас үүсэлтэй гэж үздэг ч үүнд үнийн гүйцэтгэх үүрэг маш их байсан. Тиймээс ч, Леонтив нь ажилчид тогтмол нэг тонн төмөр үйлдвэрлэх нормтой тохиолдолд цалингийн өөрчлөлт нь хөдөлмөрийн эрэлтэнд нөлөөлдөг болохыг CGE загвараар баталсан.
Буурай орнууд CGE загварыг 1960-аад оноос хойш нийт эдийн засгийн төлөвлөгөө энэ тэрдээ ашиглаж эхэлсэн ба ихэвчлэн гадаадын экспертүүдийг урьж ажиллуулсан байдаг. Эдийн засгийн хөгжилийн төлөвлөгөөний загварууд нь Leontief–ийн загвараас санаагаа авч ажилчидын ур чадвар, капитал болон гадаад валютын хязгаарлалт зэрэг дээр тулгуурлан зохиогдсон байдаг.
Баян улс орнуудын CGE загвар нь Leif Johansen–ийн 1960 онд зохиосон Норвегийн MSG загвар дээр тулгуурлан зохиогдсон байдаг. CGE загварыг боловсронгуй болоход Их Британи дахь Кэмбрижийн Хөгжлийн Төсөл (Cambridge Growth Project) нилээд үүрэгтэй оролцсон. Эдгээр хоёр загвар нь нилээд прагматик шинж чанарыг харуулсан байдаг. Австралийн MONASH загвар нь CGE загварын орчин үеийн шинж чанаруудыг бүрэн агуулсан загвар гэж үздэг.
Өнөөдрийн байдлаар улс орнуудын маш олон CGE загварууд байна. Эдгээрээс бидний хамгийн сайн мэдэх CGE загвар нь глобал: GTAP загвар нь дэлхийн худалдааны загвар юм.
Хөгжиж байгаа эдийн засгууд CGE загварыг ихээр хэрэглэж байгаа ба эдгээр загварууд нь ихэвчлэн IFPRI загвар дээр тулгуурлан зохиогдсон загварууд байна.
Ерөнхий тэнцвэрийн загварын санааг ашигласан олон тооны өгүүлэлүүд байдаг ба эдгээрээс зөвхөн онолыг нь харуулсан хамгийн гол өгүүлэл бол e.g., Jacoby and Sue Wing 1998, мөн Bovenberg and Goulder 1996 нь загварын зөвхөн тэгшитгэлүүдийг холбогдох товч тайлбаруудтай үзүүлсэн байдаг.
Shoven, Whalley нар 1992 онд, Ginsburgh, Keyzer нар 1997 онд Lofgren et al 2002 онд ерөнхий тэнцвэрийн загварыг хэрэглээний талаас нь маш нарийн харуулсан гарын авлага, Rutherford 1995 онд, Ferris, Pang 1997 тус загварт numerical optimization-ийг ашигласан ба бүх хэсэгт нь өндөр түвшиний математик хийсвэрлэл ашигласан.
Хувьсагчид өгөгдөл: CGE загвар дахь хувьсагчид нь тэгшитгэлүүдээсээ ямагт олон байдаг. Тиймээс зарим хувьсагчуудыг тухайн загварт гадаад хувьсагч хэлбэрээр авч үздэг. Тухайн загвар ямар чиглэлд хийгдэж байгаагаас (гадаад худалдаа, байгаль орчин гэх мэт) нь хамаараад гадаад хувьсагчдыг загвар бүрт ялгаатай сонгох ба ихэвчлэн, технологийн өөрчлөлт, хэрэглэгчийн сонирхол болон засгийг газрын үйл хөдлөл (татварын түвшин гэх мэт) зэргийг гадаад хувьсагчаар сонгодог.
Ерөнхий тэнцвэрийн загвар нь (1) загварын хувьсагчдыг тодорхойлсон тэгшитгэлүүд, (2) загварын тэгшитгэлүүдэд тохирсон өгөгдлийн сангаас бүрдэнэ. CGE загвар нь тэгшитгэл болон загварт хамаарах хувьсагчуудыг тодорхойлоод дараа нь тухайн загварын тэгшитгэлүүдэд тохирсон өгөгдөлийг цуглуулна. Тус загварын тэгшитгэлүүд нь ерөнхийдөө неоклассикалчуудын баримталдаг пүүсүүдийн зардалыг хамгийн бага байлгах, дундаж зардлаар үнэ тогтоох болон хэрэглэгчийн таашаалыг хамгийн их байлгах зэрэг таамаглалууд дээр тулгуурладаг. Хэдийн тийм боловч, ихэнх ерөнхий тэнвэрийн загварууд нь ерөнхий тэнвцэрийн онолын зарчимуудтай маш сул холбогддог. Жишээлбэл, ерөнхий тэнвэрийн загварт дараахыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Үүнд:
1. non-market clearing, especially for labour (unemployment) or for commodities (inventories)
2. Төгс бус өрсөлдөөн (Монополь гэх мэт)
3. Үнэ нь эрэлтэд нөлөөлөхгүй байх (жишээлбэл, засгийн газрын эрэлт)
4. Татварын хэмжээ
5. Гадаад хүчин зүйл (байгалийн үзэгдэл, бохирдол зэрэг)
Ерөнхий тэнцвэрийн загварт ашиглагдах өгөгдөлүүд:
1. Салбар хоорондын бүртгэл (social accounting matrix мөн input-output table гэж нэрлэх нь бий.): энэ нь ажил гүйлгээнүүдийн утгын хүснэгт ба тухайн улсын нийт эдийн засгийг бараа бүтээгдэхүүн болон анхдагч хүчин зүйл, бүр зарим тохиодолд өрхүүдээр нь ангилсан секторуудыг багтаасан байдаг.
2. Мэдрэмжүүд: ямар нэгэн зүйлд хариу үйлдэл үзүүлэх параметрүүд. Жишээлбэл, хэрвээ экспортын барааны үнэ өсөхөд экспортын буурах хэмжээг экспортын эрэлтийн мэдрэмжээр тодорхойлдог. Өөр бас олон төрлийн мэдрэмжүүд байдаг ба эдгээрт орлуулалтын тогтмол мэдрэмж (Constant Elasticity of Substitution) багтана. Мөн Armington мэдрэмж (Armington elasticities) буюу өөр орнуудын бүтээгдэхүүнүүдийн орлуулалтын мэдрэмжийг харуулдаг үзүүлэлт ч багтана. Armington мэдрэмж нь үйлдвэрлэлийн орцууд бусад улсад ямар мэдрэмжтэй байдагийг заадаг. Зарлагын мэдрэмж (Expenditure elasticities) нь орлогыг хэмжээ өөрлөгдөхөд өрх гэрүүдийн эрэлт хэрхэн өөрчлөгдөж байгааг заадаг хэмжигдэхүүн юм.
Загварын шүүмжлэл: Ихэнх шүүмжлэлүүд ерөнхий тэнцвэрийн загвар нь хэтэрхий олон хувьсагчид, параметрүүд дээр ажилладаг ба баримталдаг гол үзэл баримтлал нь төвөгтэй шийвэрлэхэд хэцүү байдаг гэсэн байдаг. Шүүмжлэгчидийн хамгийн сайн жишээ бол чөлөөт худалдааны тухай өгүүллэг болох Panagariya болон Duttagupta (2001) юм. Тэрээр энэ өгүүллэгтээ ”ерөнхий тэнцвэрийн загвар нь маш их цаг шаарддаг. Хэтэрхий том хэмжээтэй учир орчин үед компютерийн технологиуд ашиглах болсон ба үүгээр онцгой үр дүнгүүдийг илүү нарийвчлалтайгаар тодорхойлоход нэлээд хүндрэлтэй юм. Энэ алдаа “хар хайрцаг”-т байнга үлдсэн байдаг. Үнэн хэрэгтээ зохиогчид нь хангалтгүй мэдээлэл хэрэглэж, тайлбарлах боломжгүй үр дүнгүүдийг зөн совингоороо тайлбарлаж байсан...” гэж бичжээ.
No comments:
Post a Comment