Эрдэм шинжилгээний хурлын зар

“Сангийн яамны 100 жилийн ойд зориулсан

нэрэмжит эрдэм шинжилгээний хурал” –ын ЗАРЛАЛ

Сангийн яамны 100 жилийн ойд зориулан онол, практикийн ач холбогдол бүхий эрдэм шинжилгээний хурлыг шинэ үзэл санааг хөгжүүлэх, олон

нийтэд түгээн таниулах, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, оюутан, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих ба судалгаа, шинжилгээнээс гарсан үр дүнг бодлогын баримт бичиг, зөвлөмжид тусгахад чиглэгдэнэ.

Сангийн яамны 100 жилд зориулагдсан эрдэм, шинжилгээний хурлыг их, дээд сургуулийн оюутнууд, багш, судлаач болон шинжээчдийн дунд хоёр түвшинд зохион байгуулна.

· Нэгдүгээр буюу -бакалаврын түвшинд:

§ Эхний шатанд ирсэн нийт илтгэлүүдээс шилдэг 10 илтгэлийг шалгаруулна.

§ Хоёрдугаар шатанд шалгарсан 10 илтгэл сонсч шүүгчдийн оноогоор байрыг шалгаруулна.

§ Илтгэлийг 2011 оны 4-р сарын 29 хүртэл Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газарт хэвлэмэл 1 хувь, мөн электрон хэлбэрээр хүлээн авна.

· Хоёрдугаар буюу -судлаач, багш нарын дунд:

§ Эхний шатанд шүүгчдийн бүрэлдэхүүн ирсэн нийт илтгэлүүдээс шилдэг 10 илтгэлийг шалгаруулна.

§ 2011 оны 4-р сарын 29 хүртэлх хугацаанд Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газарт хэвлэмэл 1 хувь, мөн электрон хэлбэрээр хүлээн авна.

Эрдэм, шинжилгээний хуралд ирүүлэх илтгэлүүдийг оюутнуудын ирүүлэх сэдвийн чиглэл:

1. Төрийн албанд ажиллагсадын хөдөлмөрийн бүтээмжийг цалин хөлстэй уялдуулах нь

2. Монголын хөгжлийн эдийн засгийн бүтэц ба технологийн төрөлжилт

3. Эдийн засгийн шингээх чадвар, хөрөнгө оруулалтын үр өгөөж

4. Эдийн засгийн өсөлтөд байгалийн нөөцийн үзүүлэх нөлөө

5. Мөнгө болон сангийн бодлогын уялдаа холбоог хангах нь

6. Тэтгэвэр, даатгалын тогтолцоо, цаашдын хандлага

Эрдэм, шинжилгээний хуралд ирүүлэх илтгэлүүдийг судлаачдын ирүүлэх сэдвийн чиглэл:

1. Сангийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн сувгууд, тэдгээрийг шинжлэх нь

2. Гадаад валютын нөөцийн удирдлага

3. Нийгмийн халамжийн бодлогын үр дагавар

4. Экологи суурьтай эдийн засгийн хөгжлийг дэмжих арга механизмууд, олон улсын туршлага

· Илтгэлд тавигдах шаардлага

o Шинжлэх ухааны үндэслэлтэй, шинжлэх ухааны тодорхой арга зүйг ашигласан байх;

o Шинэлэг санааг дэвшүүлсэн байх;

o Санаагаа товч тодорхой, дэвшүүлсэн байх;

o Практик ач холбогдолтой байх;

o Доорхи бичлэгийн стандарт шаардлага хангасан байна. Үүнд:

§ Microsoft Оffice Word 2003-2007, Times New Roman, Size 12, хуудасны дээд, доод, баруун талаас 2 см, зүүн талаас 2.5 см зай авна, А4 бичгийн цаас, мөр хоорондын зай 1.5 байх, Эх хувь Хуудасны тоо 15–аас ихгүй байх;

§ Үндсэн бүтээл нь абстракттай байх ба хавсралттай байж болно. Бүтээлд иш татсан, ашигласан ном, эх сурвалжийн жагсаалт гэх мэт судалгааны ажлын үр дүнд зайшгүй тавигдах шаардлагууд хангагдсан байх;

§ Сургуулийн нэр, Илтгэлийн сэдэв, Зохиогчийн овог нэр, хаяг, холбоо барих утасыг тодорхой бичих

· Илтгэл хүлээн авах хугацаа ба хаяг: Илтгэлүүдийг хүлээж авах цэсийн хугацаа нь 2011 оны 4 дүгээр сарын 29-ний 15.00 цаг байна.

· Шалгаруулалт, хэвлэх

Нэгдүгээр түвшинд ирүүлсэн илтгэлүүд эрдэмтэд, докторууд болон Сангийн яамнаас орсон бүрэлдэхүүнтэйгээр шалгаруулах бөгөөд шалгарсан илтгэлүүдийг эрдэм шинжилгээний хуралд тавигдана. Нэгдүгээр болон хоёрдугаар түвшинд шалгарсан илтгэлүүдийг “Сангийн яам-100 жил” нэртэйгээр эмхэтгэл болон хэвлэгдэнэ.

Хоёр түвшингийн шалгаруулалт бүрт: нэгдүгээр байр нэг /мөнгөн шагнал, дурсамжийн зүйл/, хоёрдугаар байр хоёр /мөнгөн шагнал, дурсамжийн зүйл/, гуравдугаар байр гурав /мөнгөн шагнал, дурсамжийн зүйл/-тай байх болно.

· Холбоо барих утас: 264158

Сангийн яам,

Санхүү, эдийн засгийн бодлогын газар:

Н.Түвшинжаргал /tuvshinjargal_n@mof.gov.mn/,

Г.Хандцоож /khandtsooj_g@ mof.gov.mn/,

Э.Болор /bolor_e@ mof.gov.mn /