Ерөнхий тэнцвэрийн загвар нь хэрэглэгчид болон үйлдвэрлэгчидийн оновчтой сонголт хийх зан төлвийг тодорхойлдог таамаглал дээр үндэслэдэг. Энэ нь, хэрэглэгч нь өөрсдийн ханамжаа хамгийн их байлгах, мөн үйлдвэрлэгч нь ашгаа/зардлаа хамгийн их/бага байхаар сонголт хийх таамаглал юм. Эргэх холбоог энгийнээр дараах байдлаар дүрсэлж болох юм:
Дээрх зураг дээр бүтээгдэхүүн үйлчилгээ сумын дагуу шилжинэ. Жишээлбэл, пүүсүүд хүчин зүйлийн зах зээл (ХЗЗЗ) –ээс үйлдвэрлэлд ашиглагдах хүчин зүйлсийг худалдан авах ба мөн бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээл (БҮЗЗ) –ээс завсрын бүтээгдэхүүнийг худалдан авч үйлдвэрлэлдээ ашиглана. Пүүс үйлдвэрлэсэн БҮЗЗ–д нийлүүлнэ. Хэрэглэгчид эцсийн бүтээгдэхүүнийг БҮЗЗ-ээс худалдан авах ба мөн ХЗЗЗ–д хөдөлмөрөө нийлүүлнэ. Эцэст нь, бараа үйлчилгээгээ дэлхийн зах зээлд экспортлож, мөн дэлхийн зах зээлээс дотоодын зах зээлрүүгээ шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг импортлоно. Эргэх холбооны илүү нарийн загварт засгийн газар болон банк санхүүгийн секторуудыг оруулж загварчилсан байдаг:
Энэ зургаас агентуудын бие биедээ шилжүүлэх шилжүүлгийн/төлбөрийн чиглэлийг харж болох ба эндээ салбар хоорондын тэнцэлийг тодорхойлох боломжтой юм. Сумын чиглэл нь төлбөрийн чиглэлийг заана. Энэ загварт татвар, шилжүүлэг, хадгаламж зэргийг бодит урсгал мэтээр авч үздэг.
Дээрх зургуудад өгөгдсөн загварууд бол үйлдвэрлэгчид, хэрэглэгчид болон зах зээлүүдийг багтаасан уламжлалт эдийн засгийн систем юм. Сүүлийн үед байгаль орчины нөлөөллийн оруулсан эдийн засгийн альтернатив загварыг боловсруулахаар эдийн засагчид ажиллаж байна. Жишээлбэл, Дараах зурагт үзүүлсэн систем бол пүүсүүд ашигт малтмалууд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд, мод, бензин, ус болон хүчил төрөгч зэрэг байгалаас олборлодог түүхий эд материалууд ашигладаг. Эдгээр бараа бүтээгдэхүүнүүд нь эцсийн бүтээгдэхүүн эсвэл үйлдвэрлэлийн дараагийн үйл ажиллагаанд зориулагдсан завсрын бүтээгдэхүүн хэлбэрээр зах зээлд борлуулагддаг.
Ерөнхийдөө, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон хэрэглээнд ашиглагдсан бүх материалан орц эргээд байгаль орчинд хаягдал хэлбэрээр хаягддаг. Эдгээр хаягдлан бүтээгдэхүүн ихэвчлэн хий (угаарийн хий, нүүрстөрөгчийн хоёрдогч исэл, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл г.м), биет (хог новч, өөдөс үлдэгдэл г.м) эсвэл гол, усыг бохирдуулсан (wet solids waste) хэлбэрээр байгаль орчинд хаягддаг. Өрхүүдийн хувьд бол бүх төрлийн хаягдлаа шууд хаях хандлагатай байдаг бол үйлдвэрлэгчдийн хувьд бол зарим тохиолдолд байгальд шууд хаяхаасаа өмнө хоргүйжүүлэх байдлаар ч юмуу цааш нь дор хаяж нэг шатны боловсруулалт хийдэг. Энэ боловсруулалт бол хаягдлын зөвхөн хэлбэрийг өөрчлөх эсвэл байгаль орчинд муу нөлөөлөх нөлөөллийг бууруулах зорилготой. Гэвч, байгаль орчинд эргэж хаягдах хаягдлын нийт хэмжээг бууруулдаггүй.
Дээрх хандлагаас харахад эдийн засаг болон байгаль орчины харилцан үйлчлэл нь “материалын тэнцэл” ('materials balance') зарчим дээр үндэслэдэг болох нь харагдаж байна. Дээрх систем дэхь байгаль орчин нь дараах гурван үүрэгтэйгээр оролцоно:
• Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийг түүхийн эд материалаар хангагч
• Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн үйлдвэрлэлийн хог хаягдлыг агуулагч
• Хэрэглэгчидэд таатай нөхцлийг (зугаа цэнгэл г.м) бүрдүүлэгч
Байгаль орчины дээрх гурван төрлийн үүргийн хоорондын уялдаа холбоог маш хүчтэй илэрхийлдэг. Жишээлбэл, байгаль орчины хог хаягдлыг шингээх чадвар нь агентуудын хаягдлын хэмжээг хязгаарлаж байдаг. Хог хаягдал нь шингээх чадвараас хэтэрсэн тохиолдолд бохирдол болон орчины доройтол бий болно.
No comments:
Post a Comment