Суурь шинжилгээ (fundemantal analisys) болон эдийн засгийн үзүүлэлтүүд дээр тургуурладаг зах зээлийн бусад шинжилгээнүүд нь Forex зах зээлийн хөгжлийн стратегийн голлох хэсгүүд болдог. Ихэнх онлайнаар явагддаг Forex арилжааны системийн платформууд нь онлайн Forex журналаараа дамжуулан хөрөнгө оруулагчдад эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж байдаг. Эдийн засгийн нэлээд чухал үзүүлэлтүүдийн нэг нь Ажил Эрхлэлтийн Зардлын Индекс (Employment Cost Index) ба энэ нь Forex зах зээлийн стратегийг тодорхойлоход голлох үүрэг гүйцэтгэдэг.
Ажил Эрхлэлтийн Зардлын Индекс (АЭЗИ) нь яг юуг хэмждэг вэ?
АЭЗИ нь ерөнхийдөө бизнес эрхлэлтийн зардлыг хэмждэг. Энэ нь ажилчдын цалин, ажил эрхлэлтийн ашиг, ажлын урамшуулал (нөхөн олговор) зэрэг хэд хэдэн чухал гэсэн хэмжигдэхүүнүүдийн сарын өөрчлөлтийг илэрхийлдэг. АЭЗИ нь мөнгөний бодлогын шийдвэр гаргалт болон нөөцийн бодлого боловсруулахад үүрэг гүйцэтгэдэг.
Инфляцийг цалингийн сарын өөрчлөлттэй харьцуулсан харьцаа нь цалин одоогийн үнийн түвшинг хадгалж үлдэж чадах уу, үгүй юу гэдгийг мэдэхэд чухал юм. Жишээлбэл, хэрвээ одоогийн жилийн инфляци 3%, ажилчдын цалингийн өсөлт жилийн 2% бол хэдийгээр цалин ерөнхийдөө өсч байгаа ч гэсэн бодит амьдрах зардалтай харьцуулахад буурсан байдаг. Энэ нь эдийн засагт сөрөг нөлөө (жишээ нь хэрэглээний зардал буурах) үзүүлэх ба урт хугацаанд тухайн улсын валютын ханшинд нөлөөлдөг. Нөгөө талаас цалин жил бүр 3%-иар өсч байвал ажил эрхлэлтийн ашиг болон ажлын урамшуулал зэрэгт эрүүл өсөлт харагдах ба инфляци жилийн 2% байвал нийт эдийн засаг ашигтай байх болно.
Хэдийгээр АЭЗИ нь хугацааны хоцрогдолтой үзүүлэлт ч гэсэн энэ нь зах зээлийн стратегийг тодорхойлоход чухал хүчин зүйл болдог. АЭЗИ нь үндсэндээ эдийн засгийн орчныг тодорхой болгодог ба хөрөнгө оруулагчийн худалдааны стратегийг бэхжүүлэхэд тусалдаг. Хэрэв эдийн засаг нь өнгөрсөн хэдэн сарын туршид уналтанд ороод байна гэсэн мэдээлэл байвал АЭЗИ нь ажилчдын цалингийн бууралт гэх мэт үзүүлэлтүүдээр энэ мэдээллийг баталгаажуулж өгдөг ба энэ нь эргээд тухайн улсын валютын ханшинд сөргөөр нөлөөлдөг. Энэ төрлийн мэдээллүүд нь Forex зах зээлд хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчдыг шаардлагатай стратегийн шийдвэрүүдийг гаргахад хүргэдэг.
Архив
-
▼
2009
(60)
-
▼
June
(27)
- Форекс нэр томъёоны тайлбар
- Банкны зээлийн эрсдлийг ”CPV” загвараар үнэлэх бол...
- Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн судалгаа
- MetaTrader 4 Форекс Индикаторууд
- Амбагай хаан
- Валютын зах зээлийн үзүүлэлтүүд болон форекс зах з...
- CGEM-Байгаль орчинтой холбоотой ерөнхий тэнцвэрийн...
- Сайхан зурагнууд байна.
- Дэлхийн үйл явдлууд болон Форекс арилжааны хэв маяг
- Валютын ханш
- Роберт С. Мертон
- Урт хугацааны хэрэглээний бараа ба Forex зах зээл
- Хямралын дуудлага
- Forex - толь бичиг
- Forex-Суурь шинжилгээ
- CGEM-Онолын талын судалгааны ажлууд
- CGEM-Computable general equilibrium model
- The Forex Market and the Employment Cost Index
- Forex-ийн үндсэн ойлголтууд
- Forex буюу Валютын бирж гэж юу вэ?
- Forex арилжааг урьдчилан таамаглах
- Forex буюу гэрийн бизнес
- Валютын зөвлөлийг хаана байгуулж болох вэ?
- Валютын зөвлөл гэж юу вэ?
- Валютын ханшийн системүүд
- Төв банк гэж юу вэ?
- Цэрэнпунцаг гарьдын тухай
-
▼
June
(27)
No comments:
Post a Comment