Forex-ийн үндсэн ойлголтууд

Арилжаанд анхлан оролцогч нарын хувьд зайлшгүй мэдэж байх шаардлагатай 5 зүйл байдаг. Эдгээр нь:

1. Forex-ийн суурь шинжилгээ (Forex Fundamental Analysis)
2. Forex-ийн техник шинжилгээ (Forex Technical Analysis)
3. Мөнгөний менежмент (Money Management)
4. Forex арилжаа-сэтгэл зүй (Forex Trading Psychology)
5. Forex-брокерийн компани (Forex Brokerage)

Арилжааны талын эдгээр үндсэн ойлголтууд нь forex-ийн арилжаанд оролцоход чухал үүрэг гүйцэтгэх болно. Одоо тус тусад нь авч үзэе.

ВАЛЮТЫН БИРЖИЙН СУУРЬ ШИНЖИЛГЭЭ: Суурь шинжилгээ гэдэг нь эдийн засаг дахь бодит үйл явдал болон валют арилжаатай холбоотой макро эдийн засгийн мэдээллүүдийн талаарх зах зээлийн шинжилгээний процесс юм. Суурь шинжилгээ нь зөвхөн Forex-д хэрэглэгддэг биш ба энэ нь ямар нэгэн санхүүгийн төлөвлөгөө болон прогнозийн голлох хэсэг нь болдог. Forex-ийн суурь шинжилгээний голлох ухагдахуунуудад өмнөх үеийн хүүгийн түвшин, төв банкны хурал зөвөлгөөн болон шийдвэр, макро эдийн засгийн бүх төрлийн мэдээллүүд, төрөл бүрийн аж үйлдвэрлэлүүд, эдийн засагч байдал, улс төр болон цаг агаарын мэдээллүүд зэрэг багтдаг. Суурь шинжилгээ нь Forex зах зээлд прогноз хийх хамгийн энгийн арга юм. Онол ёсоор бол, энэ нь дангаараа тийм ч хангалттай сайн шинжилгээ болж чадахгүй ба практикт энэ нь үргэлж техникийн шинжилгээтэй хослон хэрэглэгддэг.

ВАЛЮТЫН БИРЖИЙН ТЕХНИК ШИНЖИЛГЭЭ: Техник шинжилгээ нь үнийн санал, график, энгийн болон систем үзүүлэлтүүд, эрэлт нийлүүлэлтийн багтаамж, өнгөрсөн үеийн зах зээлийн өгөгдлүүд зэрэг зөвхөн тоон мэдээлэл дээр шинжилгээ хийдэг зах зээлийн шинжилгээ юм. Энэ шинжилгээний гол санаа нь зах зээлийн ирээдүйн тоон мэдээллүүд өнгөрсөн үеийнхээ тоон мэдээллүүдээс хамаарч байгаа эсэхийг тодорхойлох болон ямар функцаар илэрхийлэгдэхийг тогтоох юм. Мөн техник шинжилгээ нь суурь шинжилгээтэй хамт хэрэглэгддэг ба Forex-ийн арилжаанд дангаараа ч амжилттай хэрэглэгдэх боломжтой юм. Практикт, энэ хоёр шинжилгээ нь маш өргөн хоёулаа хэрэглэгддэг.

ВАЛЮТЫН БИРЖ ДЭХЬ МӨНГӨНИЙ МЕНЕЖМЕНТ: Хэрвээ зах зээлийн шинжилгээний боломжит бүр аргуудыг эзэмшээд, мөн Forex зах зээлийн ирээдүйн зан төлөвийг маш нарийн урьдчилан таамаглаж чадаж байсан ч зөв мөнгөний менежментийн стратегигүйгээр мөнгө олоход амаргүй. Forex дэхь мөнгөний менежмент (мөн бусад санхүүгийн зах зээлүүд ч хэрэгтэй) гэдэг нь өөрийн арилжаанд тохирсон хамгийн оновтой арилжааны хэлбэрийг олж хөгжүүлэх болон өөрт байх мөнгөн дүнгийн талаарх бүхэл бүтэн цогц зохицуулалтын систем юм. Мөнгөний менежмент нь Forex-оос ашиг олох тоглолт хийхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

ВАЛЮТЫН БИРЖ- АРИЛЖААНЫ СЭТГЭЛ ЗҮЙ: Зах зээлийн шинжилнүүд болон мөнгөний менежмент зэрэг нь амжилттай Forex худалдаачин (Forex trader) болохын тулд зайлшгүй сурах ёстой алхамууд бөгөөд мөн чи арилжаанд оролцож байх үедээ сэтгэлийн хөдлөлөө хянаж байх хэрэгэй. Forex арилжаанд өөрийн сэтгэлийн хөдлөлийг хянах гэдэг нь өөрийн шунал болон болгоомж (greed and cautiousness) хоёрыг үргэлж тэнцвэртэй байлгана гэсэн үг юм. Сэтгэл зүйн дасгал болон техникүүд нь Forex худалдаачнийг сэтгэл хөдлөлөөс илүү өөрийн арилжааны стратегиа баримталж ажилллахад тусладаг.

ВАЛЮТЫН БИРЖ БА БРОКЕРИЙН КОМПАНИ: Мэргэжлийн бус Forex худалдаачин бүрт арилжаанд оролцоход арилжааны тодорхой хэрэгсэлүүд шаардлагатай болдог. Эдгээр хэрэгсэлүүдийн нэг бөгөөд зах зээлийн салшгүй нэг хэсэг бол Forex брокер (Forex Broker) ба энэ нь арилжаанд оролцогчид болон Forex зах зээлийн удирдлагад зах зээл дээрх бодит үйл явдлуудын мэдээллээр хангаж байх үүрэгтэй. Forex брокерийн компани нь дараах эрх, үүргийг хүлээдэг.

- Итгэж болохуйц мэргэжлийн байгууллага байх
- Бодит үйл явдлын мэдээллээр хангах
- Өгсөн даалгаварыг хурдан, нягт нямбай гүйцэтгэдэг байх
- Их олон үүрэг даалгаврыг нэг дор авахгүй байх
- Хадгалах болон буцаан татах зэрэг аргуудыг өндөр түвшинд хэрэглэх

Forex зах зээлд арилжаанд оролцож эхлэх гэж байгаа хүмүүс болон байгууллагуудад зориулан хамгийн шилдэг Forex брокерууд болох дөрвөн Forex брокерийн компанийг санал болгож байна.

- FXOpen- Хамгийн алдартай, шударга брокеруудын нэг ба Metatrader платформийг ашигладаг. Бүх төрлийн арилжаанд оролцогчидод зориулсан хамгийн тохиромжтой арилжааны нөхцлийг санал болгодог.

- InstaForex- Нилээд нэр хүндтэй брокер ба лал, исламын шашинтаны Forex арилжааг зөвшөөрдөг. Та хадгалах болон татан авалт хийхдээ Webmoney-аар дамжуулах боломжтой.

- FXcast- Бага мөнгөөр арилжаанд оролцож болдогоороо давуу талтай ба Metatrader платформ болон хадгалах, татан авалт хийхэд тохиромжтой олон төрлийн аргуудыг өргөнөөр ашигладаг.

- LiteForex- Энэ нь MetaTrader 4 арилжааны платформыг ашигладаг ба мөн бага мөнгөөр арилжаанд оролцоход тохиромжтой.

http://www.earnforex.com/

No comments: