Валютын зөвлөл гэж юу вэ?
Валютын зөвлөл (Currency board) гэдэг нь мөнгө хэвлэх гэх мэт мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч гэдэг утгаараа төв банктай нилээд төстэй юм. Гэхдээ төв банкнаас ялгаатай нь валютын зөвлөл нь хамгийн эцсийн зээлдүүлэгч (lender of last resort) биш, мөн засгийн газрын банк ч биш юм. Валютын зөвлөл нь дангаараа болон төв банктай хамтаран үйл ажиллагаа явуулдаг хэдий ч энэ нь сүүлийн үед улс орнуудад хэрэглэгдэх нь ховор байна.
Уламжлалт онлоор бол, валютын зөвлөл нь өөрийн орон дахь уягч гадаад валют (anchor currency)-ийн нөөц дээр тулгуурлан мөнгөн тэмдэгтийг хэвлэж гүйлгээнд гаргадаг. Энэ нь валютын зөвлөлийн нэг давуу тал нь юм. Уягч валют гэдэг нь хатуу мөн олон улсад арилжаалагдаж валют (ихэвчлэн америк доллар, евро, английн фаунд зэргийг сонгодог) байх ёстой бөгөөд өөрийн орны валютын үнэ цэнэ болон тогтвортой байдлыг уягч валютын үнэ цэнэ тогтвортой байдалтай шууд уяж холбож өгдөг. Ингэсэнээр, тухайн орны валютын ханш харьцангуй чанга, тогтвортой болдог.
Валютын зөвлөл гэдэг нь тухайн орныхоо мөнгөний бодлогод нөлөө үзүүлдэггэй ба зөвхөн эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогдоно. Валютын зөвлөл, энгийнээр хэлбэл, мөнгөн тэмдэгтийг хэвлэх ба өөрийн орны валютын үнэ цэнэ, тогтвортой байдлыг хариуцдаг газар юм. Валютын зөвлөл зээлийн хүүд нөлөөлөх ёсгүй. Яагаад гэвэл валютын зөвлөл нь засгийн газар болон банкуудад зээл өгдөггүй ба засгийн газарт мөнгө хэрэгтэй болсон үед мөнгөн тэмдэгт нэмж хэвлэх эрхгүй ч татвар болон бусад зээлээр дамжуулан хэрэгцээгээ хангах ёстой. Мөн зээлийн хүү нь урт хугацаанд уягч валютын орны зээлийн хүүтэй ойролцоо болно. Жишээ нь, төгрөгийг америк доллартай уясан тохиолдолд урт хугацаанд монголын зээлийн хүү, америкийн зээлийн хүүтэй ойролцоо түвшинд хүрнэ гэсэн үг.
Онлоор бол валютын зөвлөлийн үйл ажиллагаанд ядаж 100%-ийн валютын бэлэн нөөцтэй байхыг шаарддаг ба тухайн орны валют урт хугацаанд хэрэглэгдэх ёстой байдаг. Валютын тогтмол ханшын систем нь валютын зөвлөлийг хэрэглэхийг шаарддаг ба хатуу валютын хувьд хамгийн бага нөөцтэй байхыг хуулиар шаарддаг.
Уягч валютын нөөц хамгийн бага байх нь гүйлгээнд зуун хувь өөрийн орны мөнгөн тэмдэгт байх бололцоог олгодог ба уягч валютыг бага хүүтэй бонд болон бусад үнэт цаас хэлбэрээр байлахыг илүүд үздэг. Тиймээс валютын зөвлөлийн системд суурь мөнгө (M1) нь 100% гадаад валютаар сэлбэгдэж (дэмжигдэж) байх ёстой.
Валютын зөвлөл нь тухайн орны валют уягч валютруугаа шилжихэд ямарч асуудалгүй байх талыг бүрэн хариуцдаг. Энэ нь, хэрэглэгч болон бизнесийн салбаруудын хоорондох бүх төлбөр тооцоонд өөрийн орны валютыг уягч валютруу шилжүүлэхэд ямарч хязгаарлалтгүй байх талыг хариуцдаг гэсэн үг юм.
Валютын зөвлөл нь банкны хадгаламжын хэмжээ, зээлийн хүү болон банкны ашигийн өсөлт зэрэгтэй ямарч хамааралгүй байдгаараа төв банкнаас ялгаатай. Тиймээс, валютын зөвлөл нь банкны систем дэхь хамгийн эцсийн зээлдэгчийн үүрэг гүйцэтгэдэггүй ба хэрвээ банк дампуурлаа гэхэд валютын зөвлөл банкинд ямар нэгэн батлан даалт гаргах ёсгүй. Уламжлалт валютын зөвлөлийн системд банкны дампуурал маш ховор тохиолддог.
Валютын зөвлөлийн үүсэл
Валютын зөвлөл нь анх төв банктай нилээд төстэй байсан ба 1844 оны Английн Банкны Тогтоомж (English Bank Act) дээр үндэслэн одоогийн хэлбэрээ олсон. Бодит байдал дээр, ихэнх валютын зөвлөл нь колони орнуудад хэрэглэгддэг байсан бөгөөд тухайн улсын эдийн засгийг эх улс (mother country)-ийн эдийн засагтай уяж өгдөг байсан.
Хэдийгээр колончлолын үед маш олон автономит эрхтэй улсууд шинээр, валютын зөвлөлийг өөрийн хүчтэй байдлаа нэмэгдүүлэх болон өөрийн гэсэн мөнгөн тэмдэгтээ хэвлэж нэр хүндээ нэмэгдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байлаа. Та, яагаад бусад улс орнууд уягч валютыг өөрийн орондоо энгийнээр хэрэглэдэггүй юм бэ? гэж асууж болох юм. Үүнд хоёр шалтгаан бий: 1) тухайн орны уягч валютын нөөцөөс олох хүүгийн орлого болон гүйлгээн дэхь мөнгөн тэмдэгтүүдийг хэвлэх зардлын зөрүүгээс олох ашиг (алдагдал) 2) үндэсэрхэг үзэл (колони орнууд хэрэглэж байсантай холбоотой)
Орчин үеийн валютын зөвлөлийн систем нь практик дээр нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй ба чухамдаа валютын зөвлөл болон түүнтэй төстэй системүүд мөнгөний эрх мэдлийн зориулалттай аргуудыг хослуулан ашиглаж байна. Жишээлбэл, төв банк ном ёсоороо оршин байгаа боловч валютын тогтвортой нөөцтэй байж түүнийгээ захирах, валютын ханшыг тогтмол түвшинд барих зэргийг шаардаж байдаг. Өнөөдрийн байдлаар, шинээр тусгаар тогтносон орнуудаас Lithuania, Estonia болон Bosnia зэрэг улсууд валютын зөвлөлтэй төстэй системийг хэрэглэж байна (тухайн орны валютыг уягч валют нь евро). Аргентина 2002 оныг хүртэл валютын зөвлөл системийг хэрэглэж байсан ба Карибийн тэнгисийн олонхи орнууд өнөөдрийг хүртэл энэ төрлийн системийг хэрэглэж байна.
Эх сурвалж: http://econotimes.mn/
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
бесплатное порно памелы андерсон
порно фото папа трахает дочь
кпк видео скачать бесплатно
сайт любителей группового секса
фото юных писек
Post a Comment