Forex-ийн арилжаанд оролцогчид болон томоохон хөрөнгө оруулчагчид өдөр тутмын эдийн засгийн мэдээлэлд ихээхэн анхаарлаа хандуулж байдаг. Яагаад гэвэл хөрөнгийн зах зээл болон валютын зах зээл аль, аль нь эдийн засгийн мэдээлэл, өгөгдөл зэргээс ихээхэн хамаарч байдаг. Forex зах зээл болон бусад зах зээлүүдийн хөрөнгө оруулагчидийн байнга хэрэглэдэг эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүдийн нэг нь урт хугацааны хэрэглээний бараа (Durable goods)-ны талаарх мэдээлэл юм.
Урт хугацааны хэрэглээний бараа гэж юу вэ?
Эхлээд урт хугацааны хэрэглээний бараа гэж юу болох тухай тайлбарлая. Урт хугацааны хэрэглээний бараа гэдэг нь гурав болон түүнээс дээш жил хэрэглэгдэх зориулалттай бараа юм. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэглэгчийн хувьд ойрийн ирээдүйд түүнийг орлох бүтээгдэхүүн худалдан авахгүй тийм бүтээгдэхүүнийг урт хугацааны хэрэглээний бараа гэж нэрлэдэг. Жишээлбэл, автомашин, тавилга, тоног төхөөрөмж, болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зэрэг нь урт хугацааны хэрэглээний бараа юм.
Урт хугацааны хэрэглээний барааны тайлан (The durable goods report)
Урт хугацааны хэрэглээний барааны тайлан нь сар бүр гардаг ба өмнөх сарын үйл ажиллагаанд идэвхитэй хэрэглэгдэж байсан 20 барааг нэрлэдэг. Мөн энэ тайланд 85 орчим салбарын 4,000 орчим үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнүүдээс урт хугацааны хэрэглээний бараанд шинээр орж байгаа бүтээгдэхүүний талаар мэдээлдэг. Мөн чанар болон бусад үзүүлэлтүүдээсээ болон урт хугацааны хэрэглээний бараанаас аажмаар хасагдаж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээллийг ч багтаадаг.
Энэ тайлан нь хөрөнгө оруулагчидад маш чухал мэдээлэл хүргэж байдаг гэдэг утгаараа эдийн засгийн тэргүүлэгч голлох үзүүлэлтүүдийн нэг болж өгдөг. Энэ нь хэрвээ урт хугацааны хэрэглээний барааны тоо өсвөл хэрэглэгчид энэ төрлийн бараанаас худалдан авах сонирхол нэмэгдэх ба энэ нь тайланг гаргагч тухайн улсын дотоодын валютыг олон улсын түвшинд хүчтэй болгодог. Нөгөө талаас, хэрвээ урт хугацааны хэрэглээний барааны тоо буурч эхэлбэл хэрэглэгчидийн худалдан авалт буурах ба энэ нь тухайн улсын валютын түвшинд сөрөг нөлөө үзүүлдэг.
Хэрэглээний бус завсрын бүтээгдэхүүн
Мөн урт хугацааны хэрэглээний барааны үйлдвэрлэлийн уналт нь “хэрэглээний бус завсрын бүтээгдэхүүн”-ий хомсдолоос болох тохиолдол байдаг. Харин хэрэглээний бус завсрын бүтээгдэхүүний хомсдол нь тоног төхөөрөмжийн хүрэлцээ болон бусад зүйлсээс хамааралтай байдаг. Тиймээс урт хугацааны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж (producers' durable equipment) нь тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүрдүүлэгч бүхий л үзүүлэлтүүдтэй нягт холбоотой байдаг бөгөөд урт хугацааны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь эдийн засгийн ерөнхий чиг хандлагад хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Хэрвээ хэрэглээний бус завсрын бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөх хандлагатай байвал, энэ нь тухайн улсын эдийн засаг өсөхийн шинж тэмдэг ба энэ нь цаашлаад үндэсний валютын ханшид бодит нөлөө үзүүлнэ. Нөгөө талаас, завсрын бүтээгдэхүүнүүдийн захиалга буурах хандлагатай болоод ирвэл, тухайн улсын эдийн засаг уруудах хандлага ажиглагдах болно.
Архив
-
▼
2009
(60)
-
▼
June
(27)
- Форекс нэр томъёоны тайлбар
- Банкны зээлийн эрсдлийг ”CPV” загвараар үнэлэх бол...
- Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн судалгаа
- MetaTrader 4 Форекс Индикаторууд
- Амбагай хаан
- Валютын зах зээлийн үзүүлэлтүүд болон форекс зах з...
- CGEM-Байгаль орчинтой холбоотой ерөнхий тэнцвэрийн...
- Сайхан зурагнууд байна.
- Дэлхийн үйл явдлууд болон Форекс арилжааны хэв маяг
- Валютын ханш
- Роберт С. Мертон
- Урт хугацааны хэрэглээний бараа ба Forex зах зээл
- Хямралын дуудлага
- Forex - толь бичиг
- Forex-Суурь шинжилгээ
- CGEM-Онолын талын судалгааны ажлууд
- CGEM-Computable general equilibrium model
- The Forex Market and the Employment Cost Index
- Forex-ийн үндсэн ойлголтууд
- Forex буюу Валютын бирж гэж юу вэ?
- Forex арилжааг урьдчилан таамаглах
- Forex буюу гэрийн бизнес
- Валютын зөвлөлийг хаана байгуулж болох вэ?
- Валютын зөвлөл гэж юу вэ?
- Валютын ханшийн системүүд
- Төв банк гэж юу вэ?
- Цэрэнпунцаг гарьдын тухай
-
▼
June
(27)
No comments:
Post a Comment