CGE загварыг зарим тохиолдолд AGE (applied general equilibrium) загвар гэж нэрлэдэг.
CGE загвар нь тэгшитгэл болон загварт хамаарах хувьсагчуудыг тодорхойлоод дараа нь тухайн загварын тэгшитгэлүүдэд тохирсон өгөгдөлийг цуглуулна. CGE загварыг тэгшитгэлүүд нь ерөнхийдөө шинэ сонгодог (neo-classical)-уудын үйлдвэрлэгчийн зардалыг хамгийн бага байлгах болон хэрэглэгчийн үйл хөдлөл дээр тулгуурлан өрхүүдийн худалдан авах үнэ, эрэлтийг тогтмол байлгах гэсэн үзэл санаан дээр тулгуурлаж байдаг. Хэдий шинэ сонгодогуудын үзэл баримтлал дээр тулгуурлаж байдаг боловч онлын хувьд ерөнхий тэнцвэрийн зарчим нь зарим зүйл дээр сул байдаг ба өөрөөр хэлбэл хэд хэдэн зүйлсийн хүлээн зөвшөөрөхөд хүрдэг. Үүнд:
- non-market clearing, especially for labour (unemployment) or for commodities (inventories)
- Төгс бус өрсөлдөөн (Монополь гэх мэт)
- Үнэ нь эрэлтэд нөлөөлөхгүй байх (жишээлбэл, засгийн газрын эрэлт)
- Татварын хэмжээ
- Гадаад хүчин зүйл (байгалийн үзэгдэл, бохирдол зэрэг)
- Салбар хоорондын бүртгэл (social accounting matrix мөн input-output table гэж нэрлэх нь бий.): энэ нь ажил гүйлгээнүүдийн утгын хүснэгт ба тухайн улсын нийт эдийн засгийг бараа бүтээгдэхүүн болон анхдагч хүчин зүйл, бүр зарим тохиодолд өрхүүдээр нь ангилсан секторуудыг багтаасан байдаг.
- Мэдрэмжүүд: ямар нэгэн зүйл хариу үйлдэл үзүүлэх параметрүүд. Жишээлбэл, хэрвээ экспортын барааны үнэ өсөхөд экспортын хэмжээ хир хэмжээгээр багасахыг экспортын эрэлтийн мэдрэмжээр тодорхойлдог. Өөр бас олон төрлийн мэдрэмжүүд байдаг ба эдгээрт орлуулалтын тогтмол мэдрэмж (Constant Elasticity of Substitution) багтана. Мөн Armington мэдрэмж (Armington elasticities) буюу өөр орнуудын бүтээгдэхүүнүүдийн орлуулалтын мэдрэмжийг харуулдаг үзүүлэлт ч багтана.
CGE загварыг Wassily Leontief-ийн үндэслэсэн орц-гарцыг загвар (input-output models)-аас үүсэлтэй гэж үздэг ч үүнд үнийн гүйцэтгэх үүрэг маш их байсан. Тиймээс ч, Leontief нь ажилчид тогтмол нэг тонн төмөр үйлдвэрлэх нормтой тохиолдолд цалингийн өөрчлөлт нь хөдөлмөрийн эрэлтэнд нөлөөлдөг болохыг CGE загвараар баталсан.
Буурай орнууд CGE загварыг 1960-аад оноос хойш нийт эдийн засгийн төлөвлөгөө энэ тэрдээ ашиглаж эхэлсэн ба ихэвчлэн гадаадын экспертүүдийг урьж ажиллуулсан байдаг. Эдийн засгийн хөгжилийн төлөвлөгөөний загварууд нь Leontief-ийн загвараас санаагаа авч ажилчидын ур чадвар, капитал болон гадаад валютын хязгаарлалт зэрэг дээр тулгуурлан зохиогдсон байдаг.
Баян улс орнуудын CGE загвар нь Leif Johansen-ийн 1960 онд зохиосон Норвегийн MSG загвар дээр тулгуурлан зохиогдсон байдаг. CGE загварыг боловсронгуй болоход Их Британи дахь Кэмбрижийн Хөгжлийн Төсөл (Cambridge Growth Project) нилээд үүрэгтэй оролцсон. Эдгээр хоёр загвар нь нилээд прагматик шинж чанарыг харуулсан байдаг. Австралийн MONASH загвар нь CGE загварын орчин үеийн шинж чанаруудыг бүрэн агуулсан загвар гэж үздэг.
Бид эдийн засгийн нэг хэсэгт гарсан өөрчлөлт нь нийт эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг үнэлэх, судлах зэрэгт CGE загварыг өргөнөөр ашигладаг. Жишээлбэл, гурилийн татвар нь талханы үнэ, хэрэглээний үнийн индекс бүр магадгүй ажилчидын цалинд ч нөлөөлж болох юм. Мөн энэ загварыг худалдааны бодлогуудад маш өргөнөөр хэрэглэдэг. Сүүлийн үед, дэлхийн дулааралтын эдийн засаг дахь нөлөөллийг бууруулах болон хэмжихэд өргөнөөр ашиглаж байна.
CGE загвар нь үргэлж тэгшитгэлээсээ олон хувьсагчуудыг агуулж байдаг. Тиймээс зарим хувьсагчуудыг тухайн загвараас гадна үлдээгээд тогтмол гэж үздэг. Ийм хувьсагчуудыг exogenous буюу гадаад хувьсагчууд гэж нэрлэдэг. харин тухайн загвараараа тодорхойлогддог хувьсагчуудыг endogenous буюу дотоод хувьсагч гэж нэрлэдэг. Гадаад хувьсагчийн сонголтыг загварын хаалт (closure) гэх ба эдгээр хувьсагчууд дээр хамгийн их маргаан үүсдэг. Жишээлбэл, зарим загварт ажил эрхлэлт болон худалдааны тэнцэлийг тогтмол гэж үзээд бусад хувьсагчуудыг өөрчлөгдөхийг зөвшөөрдөг. Ихэвчлэн, технологийн өөрчлөлт, хэрэглэгчийн сонирхол болон засгийг газрын үйл хөдлөл (татварын түвшин гэх мэт) зэргийг гадаад хувьсагчаар сонгодог.
Өнөөдрийн байдлаар өөр өөр улс орнуудын маш олон CGE загварууд байна. Эдгээрээс бидний хамгийн сайн мэдэх CGE загвар нь глобал: GTAP загвар нь дэлхийн худалдааны загвар юм.
Хөгжиж байгаа эдийн засгууд CGE загварыг ихээр хэрэглэж байгаа ба эдгээр загварууд нь ихэвчлэн IFPRI загвар дээр тулгуурлан зохиогдсон загварууд байна.
1 comment:
Сайн байна уу?
Сайхан нийтлэл байна. Манайд энэ загварыг ашиглаж байгаа хүмүүс байгаа хэдий ч зөвхөн судалгаа шинжилгээний үндсэн дээр ашиглаж байна. Энэ чухал загварыг эдийн засгийн бодлогын түвшинд шийдвэр гаргадаг яам, статистикийн хороо гэх мэт газрууд өргөнөөр ашиглаж эдийн засгийн өргөн хэлбэрээр тодорхойлоход хэрэгтэй юм. Өнөөдөр статистикийн хороо ямар үзүүлэлтээр эдийн засгийг тодорхойлж байгаа тун хомс байнга өөрлөшдөж байаар юм. загварыг танин мэдүүлэхэд тус нэмрээ оруулж байгаад чинь талархал илэрхийлье.
Post a Comment