Форекс арилжаа нь танийг орлоготой болох бодит боломжоор хангах ба хамгийн гол нь та ямар нэгэн их сургуулийн диплом болон бусад сертификати зэргийн шаардлагагүйгээр амьдралын маш олон хэв маягуудаас өөрийн дураар сонгон хүссэнээрээ амьдарч өөрийн карераа өндөрд авч явах боломжтой.
Гэвч форексийн арилжаанд оролцох нь тийм ч амархан биш. Арилжаанд орох болон анхны арилжаагаа хийх зэрэг нь маш энгийн, харин арилжаанаас ашиг олох нь эдгээрээс өөр хэрэг юм. Та форексийн арилжаанд оролцох, ашиг олох, мөнгө босгох гэсэн зорилгодоо хүрэх болон арилжааны талаар сайн ойлголттой болохын тулд юун түрүүнд зөв мэдлэг болон техникүүдийг эзэмших хэрэгтэй.
Та форекс зах зээл дээр арилжаанд оролцохдоо үндсэн шинжилгээ болон техникийн шинжилгээ гэсэн хоёр төрлийн шинжилгээг ашигладаг. Арилжаанд оролцогчид энэ хоёр шинжилгээг төдийлөн хоёуланг нь ашигладаггүй ба зарим нь техникийн шинжилгээг, зарим нь үндсэн шинжилгээг дагнан ашигладаг.
Техникийн шинжилгээг ашиглан арилжаанд оролцогчид график, үнийн хэлбэлзэлийн үзүүлэлтүүд болон үнийн загварууд зэрэг дээр тулгуурлан өөрсдийн арилжаагаа явуулдаг. Харин үндсэн шинжилгээг ашиглан арилжаанд оролцогчид нь эдийн засгийн үзүүлэлтүүд дээр тулгуурлан арилжаагаа явуулдаг. Хэдийгээр арилжаанд оролцогчидыг ашигладаг шинжилгээгээр нь ийнхүү хоёр ангилж үздэг ч бусад шинжилгээнүүдийг тодорхой хэмжээгээр ашигладаг.
Энэхүү нийтлэлдээ үндсэн шинжилгээг ашиглан худалдаанд оролцогчидын талаас авч үзсэн ба форекс арилжаачидын заавал мэдэж байх ёстой болон тэдний арилжааны амжилт, ололтонд бодит нөлөө үзүүлэхүйц үйл явдлуудын талаар авч үзлээ.
Дэлхий дээр болж байгаа таамаглагдаагүй гэнэтийн үйл явдлууд нь өдөр бүр арилжаанд оролцоход эрсдэл дагуулж байгаа энэ нь арилжааны стартегийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байна. Телевизор, интернет, сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн хүч өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ба энэ нь зарим тохиолдолд мэдээллийг гажуудуулж байдаг ч олон талын ач холбогдолтой аргуудаар арилжааны үйл ажиллагаануудад нөлөөлж байна. Болж өнгөрч байгаа сөрөг үйл явдлуудын талаарх мэдээллийн өсөлт болон тэдгээрийн хурдтай тархалт зэрэг нь нийгэмд болгоомжлолыг төрүүлж байгаа ба энэ нь дэлхий нийтийр арилжаанд сөргөөр нөлөөлж байгаа ба арилжааны тодорхой бус байдал бий болгож байна. Нийт арилжаанд оролцогчидын дунд нэгэнт болгоомжлол бий болсон тохиолдолд тэд томоохон арилжаанд оролцохоос татгалзах хандлагатай болдог.
Хэрвээ танд энэ төрлийн жишээ хэрэгтэй байвал, та бага зэрэг л бодоход хангалттай ихийг олж бодож болно. Жишээлбэл, улс төрийн эргэлт эсвэл Enron, WorldCom зэрэг зарим томоохон корпорацуудын уналт, дампуурал зэрэг байж болох юм. Мөн Нью-Иоркт болсон есдүгээр сарын 11 үйл явдал, Спанийн гуравдугаар сарын 11-ний террорист үйл ажиллагаа зэрэг. Мөн байгалийн гамшигууд: Цунами, газар хөдлөлт, үер, агаарын температурийн өөрчлөлт, ган болон хар салхи зэрэг нь арилжааны нөхцөл байдалд маш хүчтэй нөлөөлж байдаг.
Товчхондоо гэвэл, форекс арилжаанд оролцогч бүр дээр авч үзсэн дэлхий нийтийг хамарсан гэнэтийн таагүй үйл явдлуудаас үүдэлтэй санхүүгийн тоомхон алдагдалд өртөх боломжуудаас сэргийлж чадахуйц арилжааны арга хэрэгсэлүүдийг ашигладаг байх хэрэгтэй. Бодит байдал дээр тэдгээр таагүй үйл явдлуудын ихэнх нь гэнэт болж өнгөрдөг.
Архив
-
▼
2009
(60)
-
▼
June
(27)
- Форекс нэр томъёоны тайлбар
- Банкны зээлийн эрсдлийг ”CPV” загвараар үнэлэх бол...
- Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн судалгаа
- MetaTrader 4 Форекс Индикаторууд
- Амбагай хаан
- Валютын зах зээлийн үзүүлэлтүүд болон форекс зах з...
- CGEM-Байгаль орчинтой холбоотой ерөнхий тэнцвэрийн...
- Сайхан зурагнууд байна.
- Дэлхийн үйл явдлууд болон Форекс арилжааны хэв маяг
- Валютын ханш
- Роберт С. Мертон
- Урт хугацааны хэрэглээний бараа ба Forex зах зээл
- Хямралын дуудлага
- Forex - толь бичиг
- Forex-Суурь шинжилгээ
- CGEM-Онолын талын судалгааны ажлууд
- CGEM-Computable general equilibrium model
- The Forex Market and the Employment Cost Index
- Forex-ийн үндсэн ойлголтууд
- Forex буюу Валютын бирж гэж юу вэ?
- Forex арилжааг урьдчилан таамаглах
- Forex буюу гэрийн бизнес
- Валютын зөвлөлийг хаана байгуулж болох вэ?
- Валютын зөвлөл гэж юу вэ?
- Валютын ханшийн системүүд
- Төв банк гэж юу вэ?
- Цэрэнпунцаг гарьдын тухай
-
▼
June
(27)
No comments:
Post a Comment