Амбага ахын талаарх сонирхолтой баримтууд



Jargalan Erdenetungalag

  • Амбага ахын талаарх сонирхолтой баримтууд
    • Jargalan Erdenetungalag: Эверест хамгийн анх Жомоглунма оргил дээр гарахад Амбагийн таавчигны мөр үлдсэн байлаа.

    • Jargalan Erdenetungalag: Барак Обама, Элбэгдорж, Путин нарын бүх мэйлүүд Амбага руу СС хийгддэг. Бусад улсын ерөнхийлөгчдийнх түүний туслах Билл Гейтс-д ирдэг байна.

    • Jargalan Erdenetungalag: Амбага хэлгүй хүний дохио ашиглан Universe Best Songs наадамд түрүүлжээ.

    • Jargalan Erdenetungalag: Амбага дэлхийн покерийн аварга шалгаруулах тэмцээнд Мортал Комбатын картаар оролцож нэгдүгээр байр эзэлсэн байна.

    • Энх-Амгалан Лхагвабаяр: Цаашилбал grin

    • Jargalan Erdenetungalag: Амбага нэг залуутай зодолдоод дийлэгдсэн нь дотоожоо өмднийхөө гадна өмсөж байхаар тохиролцжээ. Одоо тэр залууг хүмүүс Супермэн гэж дууддаг

    • Jargalan Erdenetungalag: Амбагийг цэцэрлэгийн багш нь "Эрхэм ээ" гэж дууддаг байсан.

    • Jargalan Erdenetungalag: Хүмүүс далайн эрэг дээр элсээр байшин барихыг Амбага харчихаад дэлхийн хамгийн анхны дан усаар хийсэн цайзыг бүтээсэн байна.

    • Jargalan Erdenetungalag: Дэлхийн банкны ерөнхийлөгч Амбагаас зээлсэн мөнгөө өгөөгүй учираас элдэв хэл аманд орж суудлаасаа буужээ.

    • Jargalan Erdenetungalag: Амбага нэг удаа цаасан дээр бодож байсан юмаа сараачсаныг нь Жэймс Камеруун олоод кино болгосон байна. Энэ киноны нэрийг Титаник гэдэг.

    • Jargalan Erdenetungalag: Түүхэнд зөвхөн Амбага л Барселеона багийг 36:0-ийн харьцаатайгаар хожиж байжээ.

    • Jargalan Erdenetungalag: Амбага өөрийнхөө утсан дээр Playstation 3, XBOX360-ийн тоглоомуудыг ядах юмгүй ажиллуулдаг.

    • Jargalan Erdenetungalag: Амбага анх өөрийнхөө мөнгийг хадгалуулахаар нэгэн сейф хийсэн байна. Түүнийгээ харж хандуулахаар тусгай байгууллага үүсгэснийг нь одоо Монгол Банк гэж нэрлэдэг.

    • Jargalan Erdenetungalag: Амбагийн iPhone-ийн лого хазаагүй, бүтэн алим байдаг.

    • Jargalan Erdenetungalag: Дэлхийгээс сар хүртэлх зайг алхаж хэмжсэн Цорын ганц хүн нь Амбага юм. Түүний гаргасан замаар 1969 онд Америкчууд саранд хүрчээ

    • Jargalan Erdenetungalag: Амбага сонгино арилгахад сонгино нь уйлдаг

    • Jargalan Erdenetungalag: Амбагийн компьютерт орсон вирус өөрөө вирустдэг

    • Jargalan Erdenetungalag: Google-ийн мэдээллээ авдаг эх сурвалж нь Амбага

    • Jargalan Erdenetungalag: Tetris Battle-аар тасралтгүй 10000 мөр унагаснаараа Амбага дэлхийн дээд амжилт тогтоожээ.

    • Jargalan Erdenetungalag: Амбагад утасны дугаар байдаггүй. Түүнтэй ярихыг хүсвэл утасныхаа ногоон товчлуурыг дарахад л хангалттай.

    • Jargalan Erdenetungalag: Амбага мориор давхиж байхдаа юм индүүдэж чаддаг. Энэ үедээ тогоо хаанаас авдгыг нь эрдэмтэд тайлбарлахаар оролдож байгаа ч ахиц гараагүй л байна.

    • Jargalan Erdenetungalag: Монголын нууц товчоо номны ерөнхий редактор бол Амбага

    • Jargalan Erdenetungalag: Амбагийн бичсэн цөмийн зэвсэг гэрийн нөхцөлд өөрөө хийж сурах бичгийг Хойд Солонгосчууд олсоноосоо хойш дэлхийн улс төрийн тавцан дахь хамгийн хорон тоглогч болсон байна.

    • Jargalan Erdenetungalag: АНУ-ийн үндэсний нийт өрийн 95 хувь нь Амбагад ноогддог. Энэ нь ойролцоогоор 15 орчим их наяд доллар юм.

    • Энх-Амгалан Лхагвабаяр: Ээ бурхан минь, зарим баримтуудыг нь би өөрөө ч мартаж орхисон байна. Нээрээ иймэрхүү зүйлүүд болсийн шүү smile

    • Jargalan Erdenetungalag: Эдгээр сонирхолтой баримтуудыг Амбагийн амьдралын нэг жилийн талаар өгүүлсэн 108 цуврал ботиос ишлэн авлаа. Нэг цуврал нь ойролцоогоор 1080 хуудас, А3-ийн хэмжээтэй байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

    • Tsogo Tsogo: Ter nomiig neg olood unshchih yumsan smile

    • Jargalan Erdenetungalag: New York Times-аас гаргасан Bestseller 2012 жагсаалтыг тэргүүлсэн ш дээ. Мэдээгүй юм уу?

    • Энх-Амгалан Лхагвабаяр: Бүгдийг нь зэрэгцүүлээд тавихад хэр талбай хамрах бол? Бас гэрлийн хурдаар уншихад хэдэн өдөр хэрэгтэйв? Бодуул 108 цувралд багтаах гэж фондийг нь мангар жижгээр бичсэн байх даа тээ?

    • Jargalan Erdenetungalag: Талбайн хэмжээг тооцоохоор Монголын Кадастрын Газар 3 сарын турш өдөр шөнөгүй ажиллаж байгаа бөгөөд 2 долоо хоногийн дараа дуусах төлөвтэй байна. Одоогоор 0,5-ын хэмжээтэй шрифтээр бичсэн 108 ботийг Амбагаас өөр уншиж дуусгасан хүн гараагүй бөлгөө.

  • Eldev-Ochir Enhjargal: Амбага дэлхийн шатрын аваргыг хожсон компьютерын програмтай тоглохоороо ерөөсөө ганц ч нүүлгүйгээр эвийн гэрээ байгуулж тэнцээ хийдэг. Тэр хоёр өргийнхээ эхний 60 нүүдлийн нийт 3 бум илүү боломжит байрлалыг үнэлж үзээд яалт ч гүй тэнцээ үүсэх нь гэж аль аль нь хүлээн зөвшөөрдөг.

  • Jargalan Erdenetungalag: Амбага ном уншдаггүй. Зүгээр л түүн дээр өөрт нь хэрэгтэй мэдээлэл гарч ирэх хүртэл цоо ширтдэг.

  • Jargalan Erdenetungalag: Амбага 0-ийг /тоо/ 2-т хувааж чадна

  • Jargalan Erdenetungalag: Хятадууд Амбагийг оруулахгүйн тулд цагаан хэрмийг барьсан боловч түүнийг нисдэг гэдгийг мартсан байлаа.

  • Jargalan Erdenetungalag: Facebook компани олон сая хүмүүсийн амь насыг хамгаалах үүднээс Амбагийн нээсэн Facebook Page-д dislike товчлуур хийгээгүй ажээ.

  • Jargalan Erdenetungalag: Амбага бороо орж байхад цасан хүн хийж чаддаг.

  • Jargalan Erdenetungalag: Амбага самарыг цөмөхгүйгээр доторх чөмгийг нь идэж чаддаг

  • Jargalan Erdenetungalag: Амбагийг Камертон 3 шоунд оролцох сургаар ганц ч хүн тэмцээнд бүртгүүлээгүй байна

  • Jargalan Erdenetungalag: Ерөнхий шалгалт өгч байхдаа бүх асуултанд Амбага гэж хариулбал таны авах оноо 8000 байх болно гэдгийг мэдэх үү?

  • Jargalan Erdenetungalag: Амбагийг дэлхий бөөрөнхий гэж хэлэх хүртэл хүмүүс түүнийг хавтгай гэж боддог байлаа.

  • Jargalan Erdenetungalag: Амбага гэрийнхээ хажууд байдаг Номин Электрониксоос долоо хоногийн хүнсний бараагаа цуглуулдаг.

  • Jargalan Erdenetungalag: Амбага нэг удаа Жульета гэдэг охинд хальт дурлажээ. Даанч тэр нь Ромео гэдэг залуутай нэг л биш байв. Тэгээд цааш нь юу болсныг та нар мэдэж байгаа.

  • Jargalan Erdenetungalag: Дэлхийн дулаарал гэж дэмий хоосон зүйл. Зүгээр л Амбага даарсан болохоор нарны темпаратурыг бага зэрэг нэмсэн

  • Jargalan Erdenetungalag: Амбага онгоц жолоодох эрхийн үнэмлэхээ төрөөд 18 секунд болсныхоо дараа авчээ.

  • Eldev-Ochir Enhjargal: Дэлхийн бүх лоттери сугалаа Амбагыг сугалаа худалдаж авахыг хориглох хуулийн төслийг баталсан. Сүүлийн үеийн бүх сугалааны супер шагналыг ганцхан Амбага авснаас тэр

  • Eldev-Ochir Enhjargal: Амбага нэг том дуугарахад тахиа шууд өндөглөдөг байна.



    ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

3 comments:

Unknown said...

hahaha

Unknown said...

Hahaha

Ganaife said...

хорин хэдтэйдээ ингэж байгаа хүн, гуч дөчдөө яах нь болж байна аа.