Олон улсын маркетинг - Номын тухай

Олон улсын маркетинг бол дэлхийн зах зээлийн аюул ба боломжуудыг шинжилсэний үндсэн дээр тухайн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөх, үнэ тогтоох, идэвхижүүлэх болон хүргэх бизнесийн үйл ажиллагааны гүйцэтгэл болохын зэрэгцээ тухайн аж ахуйн нэгжийн зорилт болон хүмүн капитал, санхүү болон биет хөрөнгө гэх мэт нөөцүүдийг удирдах үйл явц юм. Бүтээгдэхүүн, үйлчилгээ чөлөөтэй нэвтрэх нээлттэй эдийн засагт олон улсын маркетинг нь хэрэглэгч ба үйлдвэрлэгчийг боловсруулах, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, зөв сонголт хийх, трансакцийн зардлыг бууруулах, зах зээлээ өргөжүүлэх, хэлэлцээр хийх болон үндэсний өрсөлдөх чадварыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой байдаг. Худалдан авах чадвар ба биет дэд бүтцээс гадна, олон соёлын үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн, ил тод, хариуцлага хүлээж чаддаг зах зээлд л олон улсын маркетингийн зорилт хэрэгжинэ. Эрдэс баялаг экспортлодог орон байнга түгшүүр дунд амьдардаг бол дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай пүүсүүд л нийгмийг урагш нь авч явдаг зүй тогтолтой. Иймд, бид дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд олон улсын маркетингийн мэдлэгийн ач холбогдол асар өндөр гэдэг нь тодорхой байна.

Номын бүтэц: “Олон улсын маркетинг: мэдээлэл, технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги” хэмээх энэхүү ном нь гурван хэсэгтэй. Олон улсын маркетингийн орчиний хүчин зүйлүүдийн тухай өгүүлэх “Олон Улсын Маркетингийн Орчиний Шинжилгээ” хэмээх нэгдүгээр хэсэг нь гурван бүлгээс бүрдэх бөгөөд “SLEPT” аргад дулдуйдахдаа дотоод маркетинг нь олон улсын маркетингиасаа юугаараа ялгаатай болох, дэлхийн зах зээлд шийдвэр гаргах онцлог, олон улсын маркетингийн нийгэм-эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй орчиний хувьсагчууд нь компаниудын маркетингийн зориулалтад хэрхэн нөлөөлж байдаг, үүдэн бий болох эрсдэлийг хэрхэн бууруулах, олон улсын маркетинг түүнийг хөдөлгөгч хүчин зүйлүүд, дэлхийн зах зээл дэх тоглогчид тэдгээрийн маркетингийн онцлог, боломжуудыг хэрхэн ашиглах, санхүү-эдийн засгийн хямралын үеийн маркетинг, олон улсын зах зээлд маркетингийн үр нөлөөтэй хөтөлбөр боловсруулах урьдач нөхцөл зэргүүдийг авч үзэх болно.

Эхний бүлэгтээ, олон улсын маркетингийн талаархи суурь ойлголт, онцлог; маркетерийн зүгээс олон улсын зах зээлд үр нөлөөтэй өрсөлдөхийн тулд ямар ур чадвар, мэдлэг шаарддаг болох; хөгжиж буй орнуудын маркетинг болон хөгжилд маркетингийн гүйцэтгэх үүрэг; гадаад маркетингийн идэвхижүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд засгийн газар ба хувийн хэвшилийн хоорондын түншилэлийн хэлбэр, энэ талаар төгсгөлд нь Ямайкын жишээтэй танилцах болно.

2-р бүлэгтээ, дэлхийн зах зээлийг өргөжүүлэн тэлэгч даяаршил, бүс нутгийн интеграци ба технологи нь дэлхийн, бүс нутгийн болон нэг улсад ямар боломж, эрсдэл учруулж байгаа, түүнээс үүдэн маркетингийн хөтөлбөр, стратеги боловсруулахад хэрхэн тусгах талаар дэлгэрэнгүй авч үзэх болно.

Нэгдүгээр хэсгийн төгсгөлийн бүлэгтээ, нийгэм-соёлын, улс төр-эрх зүй, эдийн засгийн болон технологийн орчиний хүчин зүйлүүд нь маркетингийн стратеги боловсруулахад хэрхэн нөлөөлдөг, тэдгээрийг олон улсын маркетингийн хөтөлбөр боловсруулахад хэрхэн тусгах, зорилтот зах зээлийнхээ орчинд хэрхэн үнэлгээ өгөх, олон улсын маркетингийн орчин нь гадаад зах зээлд үйл ажиллагаа хэрэгжүүлж буй пүүсүүдэд хэрхэн нөлөөлдөг, эрс ялгаатай орчинд хэрхэн дасан зохицох, үүсч болох эрсдэлийг хэрхэн бууруулах, боломжийг хэрхэн бүрдүүлж ашиглах талаар SLEPT аргад дулдуйдан дэлгэрэнгүй өгүүлэх болно. Энэхүү бүлгийн төгсгөлд Африкт өрнөж буй мобайль утасны банкны үйлчилгээний хувьсгалтай танилцах болно.

“Олон Улсын Маркетингийн Төлөвлөлт ба Судалгаа” хэмээх хоёрдугаар хэсэг нь олон улсын маркетингийн төлөвлөлт ба олон улсын маркетингийн судалгаа гэсэн хоёр бүлэгтэй.

Энэ хэсэгтээ олон улсын зах зээлд хэрэглэгчидийнхээ хэрэгцээг хангах зорилт тавьж буй пүүсээс төлөвлөлт, хяналт ба судалгааны үйл явцыг хэрэгжүүлэх замаар гадаад маркетингийн төлөвлөлтийн бэлтгэлийг хэрхэн хангах, дэлхийн зах зээл дэх эрсдэл болон сорилтуудад хариу үйлдэл үзүүлэх, боломжуудыг хэрхэн тодорхойлох, аль зах зээлд гарч өрсөлдөх, хэсэгчилэлийг хэрхэн гүйцэтгэх, түүнчилэн өрсөлдөх чадвараа хангах үүднээс шинжилгээний ямар аргачлалууд байдаг, гадаад зах зээлд стратегийн зорилтоо хэрэгжүүлэхдээ хязгаарлагдмал нөөцийн хүрээнд маркетингийн холцийг боловсруулахын тулд Маркетингийн Мэдээллийн Системээр дамжуулан өгөгдлийг хэрхэн цуглуулж гадаад маркетингийн шийдвэр гаргадаг болохыг судлана.

Дөрөвдүгээр бүлэгтээ, олон улсын хэмжээнд маркетингийн боломжуудыг үнэлж тодорхойлохдоо төлөвлөлт хяналтыг ямар үе шаттай хийдэг, гадаад зах зээлд нэвтрэн орох стратегиуд болон олон улсын зах зээлийг хэрхэн хэсэгчлэх асуудлыг авч үзнэ.
Тавдугаар бүлэгтээ, олон улсын маркетингийн мэдээллийн системийн онцлог, судалгааны үе шатууд, гадаад зах зээлийн шинжилгээний “5 с” аргуудыг гадаад, интернет судалгааг маркетингийн судалгаанд тулгарч байдаг бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн зохицуулах талаар хамтатган авч үзэх болно. Хоёрдугаар хэсгийн төгсгөлд “B&R” - ийн зүгээс гадаад шинэ зах зээл нээхэд маркетингийн судалгаа хэрхэн хийж байгааг авч үзэх болно.

“Олон Улсын Маркетингийн Холцийн Стратеги” хэмээх гуравдугаар хэсэгтээ гадаад зах зээлүүдэд маркетингийн үр нөлөөтэй бөгөөд өрсөлдөх чадвартай стратеги хэрхэн бүрдүүлэх талаар авч үзнэ. Энэхүү хэсэг нь 4 бүлэгтэй.
6-р бүлэгтээ, олон улсын зах зээл дэх бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, амьдралын мөчлөг, нэвтрэлтийн үе шатууд, ба өрсөлдөх чадварыг авч үзэх бөгөөд бренд гэж юу болох, брендийн ямар стратегиуд байдаг, бүтээгдэхүүний нийцүүлэх болон жишигчилэх стратеги, олон улсын үйлчилгээний зах зээл ба аутосиргийн зах зээлийг авч үзэхийн зэрэгцээ бүлгийн кейс болгож Египтийн аутсорсингийн амжилтын нууцтай танилцах болно.

7-р бүлэгтээ үйлдвэрлэгчээс хэрэглэгчрүү хүргэх үүрэгтэй олон улсын хувиарлалтын төрөл бүрийн сувгуудыг авч үзэхийн зэрэгцээ улс орнуудын хоорондын зуучилагчидийн хэлбэр, чиг үүрэг болон зорилтуудыг дурдана. Олон хувиарлалтын суваг сонгоход нөлөөлөх хүчин зүйл, сувгын гишүүдийг хэрхэн сонгох, сэдэлжүүлэх, хянах болон хувиарлалтын сувгийг жишигчлэх ба нийцүүлэх асуудлыг Лико компанийн жишээн дээр авч үзэж эцэст нь олон улсын ложистикийн талаар товчихон өгүүлэх болно.
Олон улсын орчинд үнийн шийдвэр гаргах аргачлалын талаар дурдах 8-р бүлэгтээ, олон улсын маркетингийн үнэ бүрэдэхэд нөлөөлөгч хувьсагчууд, үнэ тогтоох аргууд шилжих үнэ, коунтертрейд, шилжих үнэ Олон улсын зах зээлд үнийг жишигчилэх болон нийцүүлэх стратегийг “Getinge AB” компанийн жишээнээс суралцах болно. Дараагаар нь олон улсын зах зээлээс автомашины эд ангиуд дахь зах зээлийн таатай байдлыг ашиглахад Сингапурын үйлдвэрлэл эрхлэгчийн сул болон давуу талыг үнэлэх байдлаар “Beta Automotive” компанийн кейстей ажиллах болно.
9-р бүлэгтээ, олон улсын маркетингийн холцид идэвхижүүлэлтийн стратегийг хэрхэн төлөвлөж хэрэгжүүлэх, борлуулалтын багыг хэрхэн байгуулах, интернет идэвхижүүлэлт болон олон улсын зах зээлд идэвхижүүлэлтийн стратегийг хэрхэн нийцүүлэх болон жишигжүүлэх асуудлыг авч үзээд бүлгийн кейсээр “Монгол Кашимер” Хувьцаат компанийн экспортын идэвхижүүлэлтийг хямралын энэ цаг үед хэрхэн хэрэгжүүлж болох талаар суралцах болно.

Төгсгөлийн хэсэгтээ ашигласан эх сурвалж болон веб сайтуудыг багтаасан болно. Дэлхийн сонгодогыг Америк сурах бичгүүд тодорхойлдог учираас маркетингийг Америк болон Европын орчиноос тайлбарладаг. Иймд, Монгол хэл дээр дэлхийн сонгодог сурах бичгийг хуулбарлаж байгаа нөхцөлд бид өөрсдийн үндэсний онцлогын үүднээс тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үйлчилэх учиртай болов ч энэ талд тун дутмаг болсныг хүлээн зөвшөөрч байгааг өчөөд цөөн хувьтай хэвлэж судлаач, бизнес эрхлэгчид болон энэ чиглэлээр суралцаж буй ирээдүйн тогтвортой хөгжлийг бүтээгч оюутан та бүхний мэргэн санаа, зөвлөмж асар чухаг тул сэтгэлээ харамгүй хайрлана уу.

Цаасны хэмжээ- A4
Хуудасны тоо-290
Үсгийн шрифт-9.5
Хэвлэсэн газар: “Соёмбо принтинг” ХХК
Хэвлэсэн он: 2009
Харилцах шуудангийн хаяг: Зип код 14201 Шуудангийн хаяг 46A, хайрцаг 404
Цахим шуудан: tumurbatdalkhsuren@ymail.com

Заавал хариулаарай!

Хэрвээ танд яг одоо хамгийн өндөр бүтээмжтэй хоёр цаг өгвөл, та юу хийх вэ?


Эдийн засгийн эргэх холбоо

Ерөнхий тэнцвэрийн загвар нь хэрэглэгчид болон үйлдвэрлэгчидийн оновчтой сонголт хийх зан төлвийг тодорхойлдог таамаглал дээр үндэслэдэг. Энэ нь, хэрэглэгч нь өөрсдийн ханамжаа хамгийн их байлгах, мөн үйлдвэрлэгч нь ашгаа/зардлаа хамгийн их/бага байхаар сонголт хийх таамаглал юм. Эргэх холбоог энгийнээр дараах байдлаар дүрсэлж болох юм:
Дээрх зураг дээр бүтээгдэхүүн үйлчилгээ сумын дагуу шилжинэ. Жишээлбэл, пүүсүүд хүчин зүйлийн зах зээл (ХЗЗЗ) –ээс үйлдвэрлэлд ашиглагдах хүчин зүйлсийг худалдан авах ба мөн бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээл (БҮЗЗ) –ээс завсрын бүтээгдэхүүнийг худалдан авч үйлдвэрлэлдээ ашиглана. Пүүс үйлдвэрлэсэн БҮЗЗ–д нийлүүлнэ. Хэрэглэгчид эцсийн бүтээгдэхүүнийг БҮЗЗ-ээс худалдан авах ба мөн ХЗЗЗ–д хөдөлмөрөө нийлүүлнэ. Эцэст нь, бараа үйлчилгээгээ дэлхийн зах зээлд экспортлож, мөн дэлхийн зах зээлээс дотоодын зах зээлрүүгээ шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг импортлоно. Эргэх холбооны илүү нарийн загварт засгийн газар болон банк санхүүгийн секторуудыг оруулж загварчилсан байдаг:
Энэ зургаас агентуудын бие биедээ шилжүүлэх шилжүүлгийн/төлбөрийн чиглэлийг харж болох ба эндээ салбар хоорондын тэнцэлийг тодорхойлох боломжтой юм. Сумын чиглэл нь төлбөрийн чиглэлийг заана. Энэ загварт татвар, шилжүүлэг, хадгаламж зэргийг бодит урсгал мэтээр авч үздэг.

Дээрх зургуудад өгөгдсөн загварууд бол үйлдвэрлэгчид, хэрэглэгчид болон зах зээлүүдийг багтаасан уламжлалт эдийн засгийн систем юм. Сүүлийн үед байгаль орчины нөлөөллийн оруулсан эдийн засгийн альтернатив загварыг боловсруулахаар эдийн засагчид ажиллаж байна. Жишээлбэл, Дараах зурагт үзүүлсэн систем бол пүүсүүд ашигт малтмалууд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд, мод, бензин, ус болон хүчил төрөгч зэрэг байгалаас олборлодог түүхий эд материалууд ашигладаг. Эдгээр бараа бүтээгдэхүүнүүд нь эцсийн бүтээгдэхүүн эсвэл үйлдвэрлэлийн дараагийн үйл ажиллагаанд зориулагдсан завсрын бүтээгдэхүүн хэлбэрээр зах зээлд борлуулагддаг.

Ерөнхийдөө, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон хэрэглээнд ашиглагдсан бүх материалан орц эргээд байгаль орчинд хаягдал хэлбэрээр хаягддаг. Эдгээр хаягдлан бүтээгдэхүүн ихэвчлэн хий (угаарийн хий, нүүрстөрөгчийн хоёрдогч исэл, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл г.м), биет (хог новч, өөдөс үлдэгдэл г.м) эсвэл гол, усыг бохирдуулсан (wet solids waste) хэлбэрээр байгаль орчинд хаягддаг. Өрхүүдийн хувьд бол бүх төрлийн хаягдлаа шууд хаях хандлагатай байдаг бол үйлдвэрлэгчдийн хувьд бол зарим тохиолдолд байгальд шууд хаяхаасаа өмнө хоргүйжүүлэх байдлаар ч юмуу цааш нь дор хаяж нэг шатны боловсруулалт хийдэг. Энэ боловсруулалт бол хаягдлын зөвхөн хэлбэрийг өөрчлөх эсвэл байгаль орчинд муу нөлөөлөх нөлөөллийг бууруулах зорилготой. Гэвч, байгаль орчинд эргэж хаягдах хаягдлын нийт хэмжээг бууруулдаггүй.
Дээрх хандлагаас харахад эдийн засаг болон байгаль орчины харилцан үйлчлэл нь “материалын тэнцэл” ('materials balance') зарчим дээр үндэслэдэг болох нь харагдаж байна. Дээрх систем дэхь байгаль орчин нь дараах гурван үүрэгтэйгээр оролцоно:

• Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийг түүхийн эд материалаар хангагч
• Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн үйлдвэрлэлийн хог хаягдлыг агуулагч
• Хэрэглэгчидэд таатай нөхцлийг (зугаа цэнгэл г.м) бүрдүүлэгч

Байгаль орчины дээрх гурван төрлийн үүргийн хоорондын уялдаа холбоог маш хүчтэй илэрхийлдэг. Жишээлбэл, байгаль орчины хог хаягдлыг шингээх чадвар нь агентуудын хаягдлын хэмжээг хязгаарлаж байдаг. Хог хаягдал нь шингээх чадвараас хэтэрсэн тохиолдолд бохирдол болон орчины доройтол бий болно.

Мөнгө яагаад үнэ цэнэтэй байдаг вэ?

Мөнгө нь яг мөн чанарынхаа хувьд ямар ч үнэ цэнэгүй эд. Өөрөөр хэлбэл мөнгө нь зүгээр л жижиг цаас эсвэл тайлан дээр байдаг тоо юм. Машин бол үнэ цэнэтэй, яагаад гэвэл энэ нь таныг хэрэгтэй газраа очиход тусладаг. Ус бол үнэ цэнэтэй. Яагаад гэвэл ус таны анхдагч, зайлшгүй хэрэглээ юм. Хэрвээ та усыг хангалттай уухгүй бол үхнэ гэдгээ мэддэг. Танд үндэсний баатар байсан хүнээ (Чингис хаан, Сүхбаатар жанжин гэх мэт) харах нь л таалагдахгүй бол мөнгө нь зүгээр л нэг цааснаас илүү үнэ цэнэтэй байж чадахгүй.

Мөнгө нь үргэлж ийм (цаасан) хэлбэртэй байгаагүй. Урьд нь мөнгө ерөнхийдөө алт мөнгө зэрэг үнэт металаар зоос хэлбэртэй хийгдэж байсан. Зоосыг хайлуулаад өөр зорилгоор хэрэглэж болох учраас зоосны үнэ цэнэ нь өөртөө агуулагдах металынхаа үнэ цэнэ дээр тулгуурлан тогтодог байсан. Хэдхэн арван жилийг өмнөөс л улсууд алтан стандарт, хүрэл стандарт эсвэл алт болон хүрлээс гаргаж авсан үнэт металаар баталгаажуулсан цаасан мөнгө хэрэглэж эхэлсэн. Энэ цаасан мөнгөөр засгийн газраас тогтоосон валют ханшаар алт болон хүрлийг чөлөөтэй солих боломжтой. Алтан стандарт нь 1971 оны хүртэл, өөрөөр хэлбэл, АНУ-ийн ерөнхийлөгч Никсон “ам.долларыг цаашид алтруу хөрвүүлэхгүй” гэж мэдэгдэх хүртэл байсаар байсан.

Тэгвэл яагаад таван долларын дэвсгэрт үнэ цэнэтэй байхад бусад цааснууд тийм биш байдаг юм бэ? Энэ бол маш энгийн: Мөнгө бол хязгаарлагдмал нийлүүлэлттэй бараа болох ба хүмүүс түүнийг авахыг хүсдэг учраас эрэлтт ихтэй байдаг. Үүний шалтгаан нь хүмүүс мөнгөтэй болохыг хүсдэг, тэгээд өөрийнхөө мөнгөөр бусдаас бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг худалдан авдаг гэдгийг мэддэг учраас бид мөнгөтэй болохыг хүсдэг. Тэд мөнгийг өөрсдийнхөө хүссэн бараа үйлчилгээг худалдан авахад ашигладаг. Эдийн засгийн гол асуудал бол бүтээгдэхүүн, үйлчилгээ байдаг ба мөнгө нь хүмүүст өөрсдийн хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн болгох хүслийг нь хязгаарлаж байдагаас гадна мөн хүссэн бараа үйлчилгээгээ өөрийн болгох бололцоог олгодог. Хүмүүс хөдөлмөрөө хөлсөлж мөнгө олох ба тэр мөнгөөрөө ирээдүйд бараа үйлчилгээг худалдан авдаг. Хэрвээ би ирээдүйд мөнгөний үнэ цэнэ өснө гэдэгт итгэж байгаа бол, би мөнгийг илүү их олж хуримтлуулахын тулд ажиллах болно.

Мөнгө бол бараа бүтээгдэхүүн юм. Тиймээс ч эрэлт нийлүүлэлтийн хуульд захирагдана. Ямар нэгэн бүтээгдэхүүний үнэ цэнэ өөрийн эрэлт нийлүүлэлт болон эдийн засаг дахь бусад бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогдож байдаг. Ямар ч бүтээгдэхүүний үнэ тухайн бүтээгдэхүүний солилцох мөнгөн дүнг илэрхийлж байдаг ба бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг инфляци гэдэг. Өөрөөр хэлбэл, бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад мөнгөний үнэ цэнэ буурсан гэсэн үг. Энэ нь дараах тохиолдлуудад бий болно.

1. Мөнгөний нийлүүлэлтийг өсгөх.
2. Бусад бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт буурах.
3. Мөнгөний эрэлт буурах.
4. Бусад бараа бүтээгдэхүүний эрэлт өсөх.

Инфляцийн хамгийн том шалтгаан бол мөнгөний нийлүүлэлтийн өсөлт юм. Инфляци мөн өөр бусад шалтгаанаас болж өсдөг. Хэрвээ байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон бол банк дампуураагүй ч бараа бүтээгдэхүүний үнэ тэр даруйд өсдөг ба бусад бараа бүтээгдэхүүнүүд ч мөнгөтэй холбоотойгоор ховордож болдог. Энэ төрлийн үнийн өсөлт ховор байдаг. Инфляцийн ихэнх хэсэг нь бусад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтээс илүү гарсан мөнгөний нийлүүлэлтээс шалтгаалдаг. Инфляцийн талаар дэлгэрүүлж мэдэхийг хүсвэл Ц.Батсүх (2008) “Инфляцийн эсрэг макро эдийн засгийн бодлого” судалгааны ажлыг унших хэрэгтэй.

Тиймээс бидний асуултын хариулт бол хүмүүс ирээдүйд мөнгөөр бараа бүтээгдэхүүнийг солилцож чадна гэдэгт итгэдэг учраас мөнгө үнэ цэнэтэй байдаг байна.

NASDAQ 100 ИНДЕКС

NASDAQ-100 Индексийг 1985 оны нэгдүгээр сараас эхэлж тооцож байгаа ба энэ нь NASDAQ хөрөнгийн зах зээл дээрх дотоодын болон олон улсын хамгийн томоохон гэгдэх санхүүгийн бус үнэт цааснуудын жагсаалт юм. Эдгээр үнэт цааснуудын жагсаалт нь зах зээлийн үнэлгээн дээр тулгуурладаг. Тус индекс нь компьютерийн програм хангамж, харилцаа холбоо болон биотехнологи зэрэг ялгаатай салбаруудын олон янзын компаниудыг хамруулдаг.
Одоогийн тэргүүлж байгаа компаниуд:

1. Activision, Inc.
2. Adobe Systems Incorporated
3. Akamai Technologies, Inc.
4. Altera Corporation
5. Amazon.com, Inc.
6. American Power Conversion Corporation
7. Amgen Inc.
8. Amylin Pharmaceuticals, Inc.
9. Apollo Group, Inc.
10. Apple Computer, Inc.
11. Applied Materials, Inc.
12. ATI Technologies Inc.
13. Autodesk, Inc.
14. BEA Systems, Inc.
15. Bed Bath & Beyond Inc.
16. Biogen Idec Inc
17. Biomet, Inc.
18. Broadcom Corporation
19. C.H. Robinson Worldwide, Inc.
20. Cadence Design Systems, Inc.
21. CDW Corporation
22. Celgene Corporation
23. Check Point Software Technologies Ltd.
24. CheckFree Corporation
25. Cintas Corporation
26. Cisco Systems, Inc.
27. Citrix Systems, Inc.
28. Cognizant Technology Solutions Corporation
29. Comcast Corporation
30. Comverse Technology, Inc.
31. Costco Wholesale Corporation
32. Dell Inc.
33. DENTSPLY International Inc.
34. Discovery Holding Co
35. eBay Inc.
36. EchoStar Communications Corporation
37. Electronic Arts Inc.
38. Expedia, Inc.
39. Expeditors International of Washington, Inc.
40. Express Scripts, Inc.
41. Fastenal Company
42. Fiserv, Inc.
43. Flextronics International Ltd.
44. Garmin Ltd.
45. Genzyme Corporation
46. Gilead Sciences, Inc.
47. Google Inc.
48. IAC/InterActiveCorp
49. Intel Corporation
50. Intuit Inc.
51. Intuitive Surgical, Inc.
52. JDS Uniphase Corporation
53. Joy Global Inc.
54. Juniper Networks, Inc.
55. KLA-Tencor Corporation
56. Lam Research Corporation
57. Lamar Advertising Company
58. Liberty Global, Inc.
59. Lincare Holdings Inc.
60. Linear Technology Corporation
61. LM Ericsson Telephone Company
62. Marvell Technology Group, Ltd.
63. Maxim Integrated Products, Inc.
64. MedImmune, Inc.
65. Microchip Technology Incorporated
66. Microsoft Corporation
67. Millicom International Cellular S.A.
68. Monster Worldwide, Inc.
69. Network Appliance, Inc.
70. NII Holdings, Inc.
71. NTL Incorporated
72. NVIDIA Corporation
73. Oracle Corporation
74. PACCAR Inc.
75. Patterson Companies Inc.
76. Patterson-UTI Energy, Inc.
77. Paychex, Inc.
78. PETsMART, Inc.
79. QUALCOMM Incorporated
80. Red Hat, Inc.
81. Research in Motion Limited
82. Ross Stores, Inc.
83. SanDisk Corporation
84. Sears Holdings Corporation
85. Sepracor Inc.
86. Sigma-Aldrich Corporation
87. Sirius Satellite Radio Inc.
88. Staples, Inc.
89. Starbucks Corporation
90. Sun Microsystems, Inc.
91. Symantec Corporation
92. Tellabs, Inc.
93. Teva Pharmaceutical Industries Limited
94. Urban Outfitters, Inc.
95. VeriSign, Inc.
96. Whole Foods Market, Inc.
97. Wynn Resorts, Limited
98. Xilinx, Inc.
99. XM Satellite Radio Holdings Inc.
100. Yahoo! Inc.

Нөөц, харьцангуй давуу тал ба орлого хуваарилалт

Олон улсын эдийн засаг номны дөрөвдүгээр бүлгийн дүгнэлт.

1. Олон улсын худалдаанд нөөцүүдийн (газар, хөдөлмөр, капитал, үйлдвэрлэл эрхлэх ур чадвар) гүйцэтгэх үүргийг ойлгохын тулд бид хоёр хүчин зүйл ашиглаж хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг загвар авч үздэг. Тухайн хоёр бүтээгдэхүүн нь ашиглагдаж байгаа нөөцийнхөө хэмжээгээр ялгагдах ба энэ нь өгөгдсөн цалин түрээсийн харьцааны түвшинд, бүтээгдэхүүнүүдийн нэгийх нь үйлдвэрлэлд нөгөөгийнх нь үйлдвэрлэлээс газар хөдөлмөрийг өндөр харьцаагаар хэрэглэдэг.

2. Улс нь хоёр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ба бүтээгдэхүүнүүдийн харьцангуй үнэ болон тухайн хоёр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашиглагдаж байгаа хүчин зүйлүүдийн харьцангуй үнүүд хоорондоо хамааралтай. Хөдөлмөр түлхүү ашиглагдаж байгаа бүтээгдэхүүний харьцангуй үнийн өсөлт нь хөдөлмөрөөр дамжих орлогын хуваарилалтад нөлөөлнө. Газар эзэмшигчдийн бодит орлого хоёр бүтээгдэхүүнээс хамааран буурах үед хөдөлмөрийн бодит цалин нь хоёр бүтээгдэхүүнээс хамааран өсдөг.

3. Үйлдвэрлэлийн нэг хүчин зүйлийн нийлүүлэлтийн өсөлт нь үйлдвэрлэлийг ерөнхийдөө нэмэгдүүлэх боловч тухайн хүчин зүйлийг түлхүү ашиглаж үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ илүүтэй өсгөнө. Бүтээгдэхүүнүүдийн харьцангуй үнэ өөрчлөгдөхгүй үед тухайн хүчин зүйлийг түлхүү ашиглаж үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний гарцын өсөлт нь бусад бүтээгдэхүүний гарцыг бодитоор бууруулдаг.

4. Тухайн улсын хувьд элбэг байгаа нөөцийн нийлүүлэлт өндөр байдаг ба нийлүүлэлт нь өндөр байгаа нөөцөө түлхүү ашиглаж үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ ихээр үйлдвэрлэхийг чухалчилдаг. Худалдааны H–O загварын гол дүгнэлт бол: тухайн улс нь элбэг байдаг нөөцөө түлхүү ашиглаж үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ экспортлох хандлагатай байдаг.

5. Бүтээгдэхүүнүүдийн харьцангуй үнийн өөрчлөлт нь нөөцүүдийн харьцангуй орлогод хүчтэй нөлөө үзүүлдэг болон худалдаа нь харьцангуй үнүүдийг өөрчилдөг зэргээс хамаараад олон улсын худалдаа нь орлого хуваарилалтад хүчтэй нөлөө үзүүлдэг. Тухайн улсын элбэг байдаг нөөцийн эзэмшигч нь худалдаанаас ашиг олдог бол ховор байдаг нөөцийн эзэмшигчид нь худалдаанаас алдагдал хүлээдэг.

6. Олон улсын худалдааны бодит загваруудад улсуудын хоорондох хөдөлмөр болон капитал гэх мэт хүчин зүйлүүдийн үнийн тэгшитгэлийг гаргаж ирдэг. Бодит байдал дээр, нөөцийн ялгаатай байдал, худалдааны хязгаарлалт болон олон улсын технологийн ялгаа зэргээс хамаараад хүчин зүйлийн үнийг тэгшитгэлүүд төгс тодорхойлогдож чаддаггүй.

7. Худалдаанд хожигч болон хожигдогч гэж байдаг. Гэвч тодорхой нөхцөлд хоёр тал хоёулаа хожигч байх боломжтой.

8. Ихэнх эдийн засагчид орлого хуваарилалтан үзүүлэх олон улсын худалдаа нөлөөнд төдийлөн санаа тавьдаггүй. Энэ хуваарилалтын тухайд бол, худалдаа нь эдийн засгийн өөрчилөлтийн бусад олон хэлбэрүүдээс төдийлөн ялгагдахгүй ба илүү нарийн дүрэм шаардлагагүй гэж үздэг. Цаашилбал, ... (яасан юм болдоо :-))

9. Гэсэн хэдий ч, бодит байдал дээр худалдааны бодлогод орлого хуваарилалт чухал ач холбогдолтой. Ялангуяа, орлого хуваарилалт нь худалдаанаас хэн нь хожиж, хэн нь алдаж байгааг хэлж өгдөг.

10. H–O загварын эмпирик нотолгоонууд байдаг боловч ихэнх эдийн засагчид дэлхийн худалдаа эсвэл дэлхийн хүчин зүйлүүдийн үнийг нөөцийн ялгаатай байдал ганцаараа тайлбарлана гэдэгт итгэдэггүй. Харин ч нөөцийн ялгаатай байдал гэдгийн оронд олон улсын технологийн ялгаатай байдал зайлшгүй чухал нөлөөтэй гэдгийн хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч, Н–О загвар нь яах аргагүй чухал юм. Ялангуяа, орлого хуваарилалт дахь худалдааны нөлөө судлах гол арга болдог.

2010 онд хамгийн өндөр өсөлттэй байх 12 эдийн засаг

2010 оны дэлхийн улсуудын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаас харахад хамгийн өндөр өсөлттэй улсуудын тоонд АНУ, Япон, Их Британи зэрэг анхны Их 7 –гийн орнуудаас аль нь ч алга.

Тус жагсаалтыг ОУВС –ийн Дэлхийн Эдийн Засгийн Хэтийн Төлөв (World Economic Outlook) –өөс гаргадаг ДНБ –ний өсөлтийн урьдчилсан таамаглал дээр үндэслэж гаргасан байна.

Их 20 –ийн орнуудаас шилдэг 12 –т зөвхөн нэг л улс орсон байна. Хятад бол өндөр өсөлттэй (high-growth) улс гэдгийг бид бүгд мэднэ. Гэвч, та энэ мэдээг уншсанаараа Хятад бол дэлхийн хамгийн өндөр өсөлттэй улс, эсвэл зөвхөн хятад л өндөр өсөлттэй улс гэдэг бодлоосоо татгалазахад хүрч байна. Хятадаас гадна олон улсууд ойрийн арван жилд өнгөрсөн арван жилээсээ харьцангуй өндөр өсөлттэй байхаар байна.

1. Катар 16.4%
2. Ботсвана 14.4%
3. Азербайджан 12.3%
4. Конгийн бүгд найрамдах улс 11.9%
5. Ангола 9.3%
6. Зүүн Тимор 7.87%
7. Либериа 7.53%
8. Хятад 7.51%
9. Афганистан 7.01%
10. Узбекистан 7.00%
11. Туркменистан 6.96%
12. Ирак 6.69%
Эх сурвалж: ДНБ –ний өсөлтийн урьдчилсан таамаглал, EconomyWatch.com

Катар улс бол 2009 оны урьдчилсан таамаглалаар эдийн засгийн өсөлт нь 17,98 хувиар дэлхийн улсуудыг тэргүүлсэн ба 2008 онд мөн 16,39 хувиар дэлхийн улсуудыг тэргүүлсэн байна. Харин 2006 болон 2007 онуудад Азербайжан улс тус бүр 30,55 болон 23,38 хувиар тэргүүлжээ.

Сүүлийн жилүүдийн эдийн засгийн өсөлтийг харвал Катар, Азербайжан, Туркменистан болон Ангола зэрэг улсууд тогтмол өндөр өсөлттэй байгаа ба Хятад улсын хувьд эдийн засгийн өсөлтөөрөө Зүүн Тимор, Афганистан, Ирак, Риванда, Конго, Equatorial Guinea болон Малави зэрэг улсуудад байраа тавьж өгч байна.

2012 онд Гана улс 16,78 хувьтай эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэхээр урьдчилсан таамаглал гэрч байгаа бол араас нь Ангола болон Либери улсууд орох төлөвтэй байна. Мөн Мавританиа, Нигер зэрэг улсууд өндөр өсөлттэй улсуудын тоонд байхаар байна.

Энэхүү чиг хандлагыг Тэргүүлэгч Улс Төрийн Эдийн Засагч (Chief Political Economist) Дэвид Капола PhD (David Caploe) дараах байдлаар тайлбарлаж байна:

1. Эрчим хүчний тасралтгүй хэрэглээ. Энэ арван жилийн ихэнхд нь маш том үйл явдалууд болж байна. Амьдралын өндөр өртөг, олон улсын аялал жуулчлалын хямдрал, болон барууны орнууд дахь электроникийн пролифераци (маш хурдтай өсөлт) зэрэг нь тэргүүлэгч эдийн засгууд дахь нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээг өсөхөд хүргэж байна. Хятад, Энэтхэг болон Индонези зэрэг аварга том эдийн засгийн өсөлт нь тэдгээр улсуудын иргэдийг илүү баян болгох ба тэдний амьдралын хэв маяг нь өөрөө эрчим хүчний хэрэглээг өсөхөд хүргэж байна. Үүний нөлөөгөөр дэлхийн хамгийн их байгалийн хийн нөөцтэй улс болох Катар, болон нефт, газрын тосны маш өргөн талбайтай Азербайжан зэрэг улсуудын эдийн засаг маш хурдтайгаар өсч байна.

2. 2010 - 2020 Африкийн арван жил. Эдийн засгийн бичлэг нийтлэлүүдэд, Африк бол авилгалд идэгдсэн, дайн болон ядуурлын хөлд автагдсан газар гэж тодорхойлогдсоор ирсэн. Гэвч энэ одоо өөрчилөгдөж байна. Сайн засаглал тогтож байна. Гана зэрэг улсад хөдөлгөөн утасын сүлжээ нэвтэрснээр орчин үеийн дэлхий ертөнцрүү ойртоход туслаж байна. Мөн Хятад улс эдгээр улсуудад орчин үеийн дэд бүтэцийг барьж байгуулж өгөөд хариуд нь эрчим хүч болон бараа бүтээгдэхүүн импортолж авч байна. (тиймээс Хятад улсын АНУ дахь экпорт өсч, Ази болон Африкийн ихэнх улсуудын Хятад дахь экспорт нэмэгдэж байна. Энд, эдгээр улсууд нь анхдагч экспортлогчид болж байгаа юм.)

3. Энх тайвнаас үүдэлтэй эдийн засгийн цэцэглэлт. Дайны дараах сэргээн босголт болон хөгжлөөс маш их ашиг олж эдийн засаг хурдтай өсдөг нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европ болон Маршалын төлөвлөгөөнөөс харагддаг. Яг энэ үйл явц одоо Ирак, Афганистан, Зүүн Тимор болон Риванда зэрэг улсууд дээр ажиглагдаж байна. Эдгээр улсуудын эдийн засгийн өсөлтөнд тухайн улсын энх тайван байдал ихээр нөлөөлж байгаа.

4. Бага суурьтай эхэлж байгаа бол өндөр өсөлттэй байна. Энэ нь Африк болон Төв Азийн улсуудад ажиглагдаж байгаа ба мөн Хятадын буурай хөгжилтэй томоохон мужуудад ажиглагдаж байна. Гэвч, удахгүй өгөөж буурах хууль үйлчилж эхлэх нь дамжиггүй юм.

5. Хүн амын өсөлт. Эдгээр улсуудын хувьд хүн амын өсөлтөөрөө мөн дэлхийд тэргүүлж байгаа ба энэ нь цаашлаад эдийн засгийн өсөлтөд дэм болж байна. Тэдгээр улсууд илүү их хөгжиж дэвжих тусам, хүн ам болон эдийн засгийн өсөлт нь аажмаар хэлбийх болно.

ОУВС –гийн тооцоогоор 2010 онд Монгол улсын эдийн засгийн өсөлт 4,28 хувьтай байхаар урьдчилсан таамаглал гарч байгаа ба 2011 онд 5,96 хувь, 2012 онд 11,31 хувьтай байхаар харагдаж байна.

Австрали нь өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгийн түвшинөө нэмэгддүүлсэн нь нэгдэх Их 20 –ийн орнуудаас хүүгээ нэмэгдүүлсэн анхны орон болж байна. Австрали болон дэлхийн хамгийн ахицтай эдийн засаг болох Канад улсууд банкны систем болон бараа бүтээгдэхүүний экспортдоо хумих бодлого баримталж байна. Эдгээр улсуудад хөрөнгийн үнийн уналт болон барууны санхүүгийн зах зээлийн хэврэг байдал муугаар нөлөөлж байна.

Роетерс агентлагаас эдийн засагчидын дунд явуулсан хамгийн сүүлийн судалгаагаар, 2010 онд Азийн улсуудаас Хятад болон Энэтхэг улсуудын эдийн засгийн өсөлт хамгийн өндөр байх урьдчилсан таамаглал гарч байна. Хятадын хувьд ДНБ –ний өсөлт 9 хувьтай байх бол энэтхэгийн хувьд энэ үзүүлэлт нь 7,5 хувь орчим байхаар таамаглагдаж байна. Сингапур улсын хувьд экспортын орлого нилээд өсөх төлөвтэй байгаа ба Азийн эдийн засгуудаас өсөлтөөрөө гуравт буюу 5,7 хувьтай байхаар таамаглал гарсан байна. Мөн Азийн улс орнуудаас Тайван болон Солонгос зэрэг улсуудын эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр байхаар байна. Хоёрдох Их 20 –ийн орнуудын хувьд хүүгийн түвшин нилээд өсөхөөр байгаа ба Энэтхэг улсын хувьд өнөөг хүртэл хэрэглээний үнийн индекс мөлхөө буюу нэг оронтой тоонд байсан бол 2010 онд 12 хувь болж өсөхөөр урьдчилсан таамаглал гарсан байна.

Эх сурвалж: http://economywatch.com/

С. Удвалын “Од гэрэл” туужаас

“ … Миний ижий их хатуу хүн байжээ гэж заримдаа надад санагддаг юм. Намайг арван гурав, дөрөв хүрээд байх үед бүр ч хатуу болж байжээ. Хар багаасаа аваад сурсан заншил маань бүр нарийсаад л байсан. За, жишээ нь, өглөө босоод гэрээсээ гарахад толгойгоо сэгсийлгэж гарч болдоггүй, ер нь нөмгөн явж болохгүй. Ах хүмүүсийн яриаг чагнаж болохгүй. Танихгүй хүний дэргэд хамаагүй инээж болохгүй (энэ бол бүр ч хэцүү байдагсан). Хормой сул тавьж задгай сууж болохгүй. Үдэш орой болтол айл хэсэж болохгүй гэдэг. Ийм “болохгүй” маш олон байсан. Аль нэгийг нь зөрчвөл айлгүй, аашгүй, журам дэггүй гэж зэмлэдэгсэн. Суниах, эвшээх, хэвтээгээрээ дуулах, гараа ар шилдээ зөрүүлэх, нуруугаа үүрэх цөм хориотой. Ийм сургаалыг жагсааж бичвэл лав зуу хүрэх байх. Аа бас эрэмдэг зэрэмдэг хүнийг элэглэж болохгүй, их бага ямар ч хүнийг шоолж болохгүй. Ядарсан зовсон хүний дэргэд инээж болохгүй, тийм хүнд заавал тус хүргэж бай гэдэг ...”

С. Удвал. Тууж, өгүүлллэг, 1974. 27-28 дахь тал.


Инээмсэглэл

Бяцхан хүү гунигтай алхаж яваа нэгэн хүнрүү харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээ ч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхрын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.

Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элгэсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв.

Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. Өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж, байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.
Энэ бүхэн ганцхан инээмсэглэлийн ач тус байсан юм.

Сэтгэлийн тэнхээг тэл

Нэгэн тогоочийн туслах үргэлж бүх зүйлд сэтгэл дундуур байдаг байжээ. Бүхнийг голно, амьдрал хэцүү байна гэж гоншигноно. Түүний энэ байдлыг харсан тогооч нэг өдөр давс авчир гэж явуулжээ. Ирэхээр нь нэг аяга усанд атга давс хийгээд уу гэж хэлжээ. Туслах нь түүний хэлсэнээр хийсэн боловч шууд л балгасан усаа буцаагаад гаргачихжээ.

За ямар амттай байна гэсэн настай тогоочийн өөдөөс ихэд ууртайгаар “гашуун байна” гэжээ. Тогооч инээмсэглэн туслахаа нэг атга давсаа голын усанд хийгээд уу гэсэн үүрэг өгөв. Туслах нь ч хэлснээр нь хийв. Ямар амттай байна гэхэд тэрээр “сайхан” гэлээ. Давсны амтыг мэдрэв үү гэтэл “үгүй ээ, давс огт амтагдсангүй” гэлээ. Настай тогооч хэлэв:

Зовлон яг л давс шиг гашуун байдаг юм. Бага ч биш их ч биш. Хамгийн чухал нь зовлонг юун дотор хийхээс бүх зүйл шалтгаална. Өөрөөр хэлбэл, чи өөрөө зовлонг яаж хүлээж авах нь чухал. Сэтгэлийнхээ тэнхээг тэлэх хэрэгтэй. Тийм учраас чи ч гэсэн үүнээс хойш аяга шиг биш нуур шиг байхыг хичээ.

Хил хязгааргүй... байгаарай!

Ноднин нэг сайн найз маань "Болор цом"-ын шагналт яруу найрагч Д.Урианхай гуайн "Холдох төв" номыг хавтсан дээр нь "Хил хязгааргүй... байгаарай" гэж бичээд бэлэглэсэн юм. Үнэндээ бол би энэ номыг уншаад уншаад ойлгодоггүй л дээ. Гэхдээ завтай үедээ ойлгохгүй ч (заримдаа ойлгоод ч байгаа юм шиг байдаг юм :-)) гэсэн унших дуртай. Бичлэгүүдийг нь ойлгохын тулд нилээд сайн бодох хэрэгтэй юм шиг санагддаг. Яагаад бодох хэрэгтэй болдог вэ гэхээр, жишээ нь: "Жин үд" гээд нэг гурван мөрт байгаам л даа. Ингэж байгаа юм:

Жин үд
Өглөө босоод л, сүүдэрт айраг залгилсаар ч
Өчигдөр л амаа чийглэсэн мэт уруул омголтох нь, -
Ид зуны жин үд аж !...
Үнэндээ л яг жин үдийг хамгийн оноод хэлчихсэн байгаа биз дээ, тээ. Энэ мэт ойлгомжгүй (ойлгомжтой ч юм шиг) олон бичлэгүүд (яг юу гэхийг нь мэдэхгүй юм, зүгээр л "бичлэг" гэе гэж бодлоо.) олон байгаа.

“Өгүүлбэр шүлэг” ийн бөлөөс хоёрыг нь та бүхэндээ уншуулий гэж бодлоо.
Би – “аймхай” баатар

Дайснаа өрөвдөнө... өрөвдлөө ч заавал харвана... нумаа чилтэл эвхрээж, сумаа халтал эвшээлгэж... хараа хурц, зориг чанга, гар чийрэг, цэц мэргэнээр нисгэнэ... нисгээд (эр хүнээ хат даа!), нүдээ анина... харахаасаа айна... бүүр, үнхэлцгээ хагартал айна... үхтэлээ өрөвдөнө... үхтэлээ гэмшинэ...!

Хариултгүй асуулт... инээдэмгүй инээд...

“Нялх сүеийн орой хад цоолоод цухуйчихсан байтлаа сэвшээ салхин сэвэлзэхийн төдийд хэрхэхээ мэдэхгүй сандчин савчих нь юун?” хэмээн өөрөөсөө түмэнтээ асуун, хариу бясалган бэдэчсээр, нэгэн мэдэхүйеэ, насны уулнаа, эгц эрс хэцэд асаж, намд эгэх мөргүй... элгэн хадны ирмэгт гацаж, хамхуул мэт торон тогтсон минь, -Одоо, өнгөрсөн хойно бодохунаа, хариултгүй асуулт, инээдэмгүй инээд аж л!

Онлайн болгоод дуусчихжээ.

Очко ахын санаачилсан Я.Цэвэлийн Монгол Хэлний Товч Тайлбар Толийг онлайн болгох ажил дуучихжээ, нэг мэдэх нээ. Хурдан ч юм аа даа. Олны хүч оломгүй далай гэдэг л энэ байх даа. “Оруулсан үг”ээ 1000 болгочих санаатай ортол дуусчихсан байна ш дээ :-).

Энэ толийг онлайн болгож эхлээд дөнгөж сар гаруйхан л болж байгаа. Нийт 233 хүн хувь нэмрээ оруулж оруулсан үг 30,000 орчим болжээ. Хамгийн олон үг оруулсан арван хүн:

Тус толийг Stardict форматаар татаж авах боломжтой.


Эдийн засаг-Сонголт

Эдийн засаг бол сонголтын тухай шинжлэх ухаан гэлцдэг. Харин сонголтонд нөлөөлөгч гол хүчин зүйл бол алдагдсан боломжын зардал байдаг. Алдагдсан боломжын зардлыг сонголтоор илэрхийлбэл: Сонгогдсон сонголтуудаас бусад сонголтуудыг сонгосон тохиолдолд олж болох байсан ашиг гэж хэлж болох талтай.

Энд л гэхэд есөн "сонго" язгууртай үг орсон байгааз. :-).

Andrew Johnston


Andrew Johnston сонсоод нэг л гоё санагдлаа. Ердөө нэгхэн минутын дотор хүнийг уйлуулж чадаж байна шүү дээ.

Яг дуулаад эхлэхэд нь нэг л тийм зах хязгааргүй, аниргүй ертөнцөд ирчихсэн байх шиг. Цэв цэвэрхэн цагаан цаасан дээр гоё зураг зураад, зурж байхдаа гараа хүсснээрээ хөдөлгөж, тэр зураг нь яг л өөрийх нь хүсч байсан тийм л зураг болсон юм шиг. Яг ийм мэдрэмж төрлөө. Бодоод байхнээ дуу дуулах, зураг зурах хоёр хүнд адилхан мэдрэмж төрүүлдэг байх аа. Бас гоё дуу сонсох, гоё зураг үзэх хоёр.


Шри Чинмой "Сүнсний цэцэрлэг"

Саяхан Шри Чинмой-ийн “Сүнсний цэцэрлэг” гэдэг номыг уншлаа (гэхдээ дахиад унших хэрэгтэй ном байна лээ). Амар амгалан, Баяр баясгалан, Эв эетэй амьдралын тухай сургаальт үлгэрүүд гэсэн жижиг хэмжээний нилээд олон үлгэрүүд байна. Уншихад ойлгомжтой энгийн бичигдсэн, ер нь уншаад л баймаар сайхан орчуулагдсан ном байна. Эндээс "Өрөвч сэтгэл" гэдэг нэг үлгэрийг нь оруулчхий. Уул нь зөвшөөрөл энэ тэр гээд хориглосон л байна лээ л дээ. Гэхдээ яахав дээ. Хүмүүс энэ үлгэрийг уншаад энэ номыг шууд авах болуу л гэж бодож байна хэ хэ. Монголд Шри Чинмой төв гэж байдаг юм байна лээ. Энэ хүний талаар болон бичигдсэн, монгол хэл дээр орчуулагдсан номнуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авч болно. Орчуулагдсан номнууд нь Интерном номын их дэлгүүрд зөндөөгөөрөө л байна лээ.


Өрөвч сэтгэл

Аав хүү хоёр өглөөний цэнгэг агаарт салхилж явав. Нилээд явж байтал аав нь гэнэт зогсоод,
- Хүү минь зогсоорой гэв.
- Юу болоо вэ? гэж асуусанд
- Сүртэй юм биш ээ. Энэ замаар цааш явахаа больё.
- Яагаад?
- Тэр настай хүн аавын чинь найз байгаа юм. Надаас мөнгө зээлж авчихаад , төлж чадахгүй яваа юм. надтай тааралдах болгондоо өөр хүнээс мөнгө зээлж аваад өрөө дарчихна гэж хэлдэг. Ингэж ярих болсноос хойш их удаж байна. Энэ хүний санааг дахиж зовоогоод байхыг би хүсэхгүй байна.
- Аав аа, та тэр хүний санааг зовоомооргүй байгаа юм бол тэр мөнгийг бэлэг болгож өгсөн, эргүүлж авахгүй гэж хэлж болдоггүй юм уу?
- Тэгж хэлж үзсэн. "Нөгөө мөнгийг эргүүлж авахгүй ээ, бэлэг гээд бодчих" гэхээр уурлаж, "Би гуйлгачин хүн биш, анд найз чинь байна. Хэрэг гарах үед чи надад мөнгө зээлдүүлсэн, харин боломжтой болохоороо би тэр мөнгийг чинь заавал эргүүлж өгнө. Би найз чинь хэвээрээ баймаар байна, гуйлгачин болж хувирмааргүй байна" гэж хэлдэг. Одоо би тэр хүний санааг зовоомооргүй байна, өөрийнхөө ч санааг зовоомооргүй байна. Хоёулаа ондоо замаар ороод явчихъя.
- Аав минь та үнэхээр сайхан сэтгэлтэй хүн байна. Таниараа би маш их бахархаж байна. Ихэнхдээ мөнгө зээлдэж авсан нь зээлдүүлсэн хүнтэйгээ үүлзахгүй байхыг хичээдэг. Мөнгө өгсөн нь биш харин мөнгө авсан хүн нь санаа зовдог байхад та тэр хүний санааг зовоохгүй байхыг хүсч байна. Өрөвч нинжин сэтгэл гэж ямар байдгийг таниасаа мэдэж авлаа.

Есөн сарын нэгэн

                  Алтан навч хийслээ дээ
                  Аяны шувуу буцлаа даа
                  Есөн сарын нэгэн боллоо
                  Ерөөсөө бидний баяр даа

                  Номхон даагаа уналаа даа
                  Номтой цүнхээ үүрлээ дээ
                  Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад
                  Эрдэм сурахаар явлаа даа


Сургамжит өгүүлэгүүд

Жолооний vнэмлэх

Нэгэн жолооний курсийн эзэн багын сайн найздаа жолооний vнэмлэх єгчээ. Тэгээд бvр шалгалтийг нь єгєх байтугай хичээлд нь ч суулгалгvйгээр шvv. Шинэхэн жолоочид vнэмлэхээ очиж авах ч хэрэг гарсангvй. Сайн найз нь тvvнрvv шуудангаар илгээчихэв. Сайхь эр найзынхаа буянаар нэг ч минутийн зарлагагvй жолооч болчихсондоо баярлана. Тэгээд нэгэн єдєр сайн найздаа баярласнаа илэрхийлж ачыг нь хариулахаар замд гараваа. Шинэхэн жолооч салхи татулан сvнгэнэж явтал зам хєндлєн гарч явсан нэгэн жаалыг яaх аргагуй мєргєчихєв. Жаал ч удаан тэссэнгvй. Энэ явдал мань жолоочид том сургамж болсон нь мэдээж. Харин нєгєє эрх мэдлээрээ найздаа vнэмлэх бэлэглэчихдэг, осолд єртсєн хєвгvvний аав болох жолооны курсын эзэнд бvр ч хатуу сургамж болоо биз.

Агаарын бємбєлєг

Бяцхан жаал агаарын бємбєлєг заран зогсоо залуу эрийг ихэд шохоорхон харах зуураа, ямар олон бємбєлєг вэ, надад нэг байдаг ч болоосой гэж бодно. Залуу тvvнийг анзаараад жаал руу дєхєхєд жаал хvv зоригоо чангалан, - Ахаа нанад нэгийг єгєєч гэж гуйлаа. Бємбєлєг худалдагч тvvнийг нэг сонжин хараад, - Чамд мєнгє байхгvй юм уу гэж тоомжиргvйхэн асуучихаад яваад єгєв. Бяцхан хvvгийн урам хугаран эргээд ярж байтал єнєєх бємбєлєгнvvд залуу эрийн гараас мултран хєєрч орхив. Тэгээд замын хажууд ургасан нэгэн том хєгшин модонд орооцолдоод тогтчихлоо. Хvv бємбєлєгнvvдийг ажиж зогсоход, нєгєє бємбєлєг худалдагч, Хvvе жаалаа гэж дуудаад, чи энэ бємбєлєгнvvдйиг модноос авч чадвал нэгийг нь аваарай гэв. Жаалхуу баярлан гуйж очоод модонд авирлаа. Тэгээд ойрхон байсан нэлээд хэсгийг нь авав. Харин тэр дээр нарийхан мєчир дээр тогтсон нэг бємбєлєгт хvрч чадсангуй. Хvv, залууд бємбєлєгнvvдийг єгєєд, -Аль нь минийх вэ, та нэгийг аваарай гэсэн шvv дээ гэв. Залуу доогтой хараад, -Чинийх модон дээр vлдчихлээ жаал минь гэлээ. Хvv санаа алдан модон дээрх бємбєлєг рvv нэг хараад, за яахав модон дээр байгаа ч гэсэн нэг бємбєлєгтэй боллоо гэж бодон санаа алдав.

Бялуу


Би єдрийнхєє талхийг авахаар мухлагт ирэхэд талх арай гарч амжаагvй байв. Талхчин: Та жаахан хулээж байхгvй юу, талх 2-3 минутын дараа гарна гэв. Намайг хvлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон мeдаль зvvсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо єглєє. Талхчин тvvнд єчигдрийн болов уу гэмээр хуучирсан талх 2-ыг гаргаж ирээд торонд нь хийж єгєв. Би талхчингаас яагаад шинийг єгєєгvйг асуухад талхчин: Єєрєє хусдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал vнээр нь авдаг юм гэлээ. Би "Энэ хэн юм бэ?" гэж асуухад, талхчин: Ахмад дайчин, хvv бэр хоёроо автомашины ослоор алдчихаад 2 нялх ихрийг нь харж хоцорсон. Тэгээд тэднийгээ багахан цалингаараа єдий хvртэл тэтгэж яваа хун дээ гэв. Тvvний яриаг сонсоод надад єрєвдєх сэтгэл тєрж, бага ч гэсэн тус болох юм сан гэж бодов. Тэгээд, зєрvvг нь би тєлчихьэ, нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэд талхчин зєвшєєрєн толгой дохиод талхыг шинээр сольж єгєєд, ах гуай та ч азтай хvн юмаа, єнєєдєр таны ихрvvд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэв. Євгєн баярлан талхаа авах зуураа, бурхан чамайг ивээг хуу минь, єнєєдєр тэдний тєрсєн єдєр болохыг та яж мэдээ вэ? гэв.

Ухаан

Эрт урдьын цагт Энэтхэгийн нэг ус тугээгч хувинтай дамнуургаарус зєєдєг байжээ. Харин 2 хувингийн нэг нь цоорхой бєгєєд усных нь тал асгархад хурдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин их ичэд ичиж, харин бvтэн хувин нь єєрєєрєє бахархдаг байв. Иймэрхvv байдлаараа бvтэн 2 жил vргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгvй: -Эзэнтэн минь би єєрєєсєє ихэд ичиж байна. Мєн танаасаа уучлалт гуйхыг хvсч байна гэжээ. - Яагаад? гэж усчин асуухад: - Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дєнгєж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мєнгєє бvгдийг нь авч чаддаггvй шvv дээ гэхэд усчин хариуд нь: -Чи буцах замдаа замын хажуу талын цэцгvvдийг хараарай гэв. Цєєрхєй хувин буцахдаа замаа хартал vнэхээр сайхан цэцгvvд ургсан байлаа. Гэсэн хэдий ч хурэх газраа ирэхэд бас л тал устай байсан тул усчнаас дахин уучлал гуйв. Тэгэхэд усчин цоорхой хувингаасаа: " Замын хажууд зєвхєн чиний талд л цэцгvvд ургасан, харин нєгєє хувингын талд цэцэг ургаагvй байгааг ажиглав уу? гэж асуугаад: - Yvнйи учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн vр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгvvд ургуулсан. 2 жилийн турш би энэхvv цэцгvvдийг тvvж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгvvд байгаагvй бол тvvний гэрт аз жаргал авч ирэхгvй байсан шvv дээ, хэмээн єгvvлжээ.

Эхийн хайр

"Би хvvхдээ харж болох уу?" гэж дєнгєж нярайлсан эх асуулаа. Тvvнд єлгийтэй хvvхдийг єгєхєд баярлаж хєєрсєн эх сайтар харахын тулд єлгийг н задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй. Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо. Хvvхдийн чих байхгvй байлаа. Хvvхэд vзлэг хийхэг сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байгхvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн єдєр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа... Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бєгєєд "Нэг том хvvхэд намайг эрэмдэг" гэсэн гэх нь тэр... Хvv ийм доромжлолыг амссаар єсчээ. Хэдийгээр найз нєхєд нь тvvнд сайн, єєрєє сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггvй байв. Тvvнд ээж нь цаг vргэлж "Бусаддтай нєхєрлє" гэх боловч єрєвдєн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хvvгийн аав эмчтэй уулзан "Одоо ямар ч арга байхгvй ю?" гэж асуухад нь "Хос чих олдвол шилжvvлэн сууулгаж болно" гэжээ. Тиймээс хvvгийнх нь тєлєє хоёр чихээ єгєх хvнийг эрж хайж эхлэв. хоёр жил єнгєрсний хойно нэгэн єдєр аав нь "Хvv минь чамд чихээ єгєх хvнийг аав ээж 2 нь оллоо. Харин хэн чихээ єгснийг бvv асуу" гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов. Шинэ тєрхтэй болсон залуу хvv нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хvрчээ. Тун удалгvй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон бай на. Олон жил єнгєрсний хойно хvv аав дээрээ оч оод "Надад ийм их тус бол сон хvнийг хэлж єгєєч. Би єдий хvртэл тэр хvний тєлєє юу ч хийсэнгvй..." гэж гуйв. "Чи тэр хvний тєлєє юу ч хийж чадагхvй. Одоохондоо чамд хэлэхгvй" гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангvй. Гэтэл хvvгийн амьдралд гунигт явдал тохиолдов... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хурэн улаан vсийг ярахад тvvний 2 чих байсангvй. "Ээж нь vсээ тайруулах шаардлагагvй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч тvvнийг муухай гэж хэн ч хэлээгvй, тийм биз дээ?" гэж аяархан шивнэлээ. Хvний амьдралд гоо узэсгэлэн гэдэг гаднах тєрх байдалд биш, харин дотоод зvрх сэтгэлд байдаг юм.

Тоглоом

Энэ дэлхий дээр хvн тєрєлхтєн vvсч бий болохоос ємнє хvний сайн, муу зан чанарууд юу хийхээ мэдэгхvй дэмий сэлгvvцдэг байлаа. Нэгэн єдєр хэн нэг нь нуугдаж тоглох санал гаргасанд бvгд зєвшєєрсєн байна. Гэтэл СОЛИOТ модонд нvvрээ наан тоолж, Хамгийн тvрvvнд САНДРАЛ паниканд орж хамгийн тvрvvнд таарсан газраа нуугдав. БАЯРЛАХ СЭТГЭЛ цэцэгт хурээлэн дундуур гvж, УЙТГАР ГУНИГ амьдралын хатуу жєтvvг бодон уйлан асгаруулав. АТААРХАЛ болохоор СЭТГЭЛИЙН ХЄЄРЄЛЄЄС зуурсаар єндєр хаданд гарчихав. ГЭНЭН зан модны ард, ЗОРИГ хамгийн єндєр одонд, ХАЙР тэнгисийн мандалд, ШУДАРГА кактусын талбайд нуугдахад, ХУДАЛ ХУУРМАГ чулууны ард нуугдана гэчихээд нэг уулын ард нуугджээ... СOЛИOТ 86-87-88-89... гээд тоолсоор байв. Гэтэл ДУРЛАЛ ганцаархнаа нуугдаагvй vлджээ. 91-92-93... ДУРЛАЛ сандран гvсээр сарнай цэцгийн талбайд нуугджээ. ...98-99-100 СОЛИOТ тоолж дуусаад эргэж хараад хамийн тvрvvнд ХЭРЭГ ДУРЛАМТГАЙГ олов. Тэрбээр хамгийн тvрvvнд хэнийг олох болоо гэж толгойгоо шовоолгосоор байгаад баригдав. ЗАЛХУУ занг олов Тэр модны доор унтаж хоцорсон байлаа. Дараа нь ШУДАРГЫГ кактусын талбайгаас, модны араас ГЭНЭН занг, харин ЭРГЭЛЗЭЭГ хашаан дээрээс олов. Тэр хашааны аль талд нь нуугдах вэ, гэж бодсоор зогсож байв. ДУРЛАЛААС бусад бvгдийг нь олов. Дурлалыг олоогvйдээ галзууртлаа уурлаж, бvх газрыг нэгжсэн боловч тvvнийг олсонгvй. АТААЦХ зан ДУРЛАЛД атаархан сарнай цэцгийн талбайд нуугдсан гэж СОЛИЄТ чихэнд сэмхэн шивэгнэжээ. СОЛИЄТ гартаа жад бариад тийш гvйж ДУРЛАЛЫГ хармагц уурлан тvvн рvv шидтэл нvдийг н оночихов. Тэгээд vнэхээр харамсаж "Би юу хийхих нь энэ вэ?, ях вэ?" гэж асуухад нь ДУРЛАЛ, "нэгэнт чи миний нvдийг эргvvлж єгч чадахгvйгээс хойш амьдралын минь туршид хєтєч минь бол" гэжээ... ТЭР цАГААС ХОЙШ ДУРЛАСАН ХУН СОХОР ЮМ ШИГ БОЛЖ, юу ч ХИЙХЭЭС БУц АХГYЙ СОЛИOТOЙ БОЛДОГ БОЛЖЭЭ.

Харьцангуй давуу талын зарчим

Харьцангуй давуу талыг тодорхойлохын тулд дор хаяж хоёр бараа, мөн тухайн хоёр бүтээгдэхүүний хязгаарлагдмал нөөцийн хүрээнд үйлдвэрлэдэг хоёр бүс газар байх шаардлагатай шаардлагатай. Жишээлбэл, Ehrenberg and Smith (1997), page 136 –д тодорхойлсон жишээг авч үзье.

Хоёр барааг нь хүнс болон хувцасыг авч үзэх ба хүнсний үнэ нь АНУ-д 0.50 нэгж хувцастай тэнцүү бол хувцасны үнэ нь 2 нэгж хүнстэй тэнцүү болно. Мөн Хятад улсад хүнсний үнэ 1,67 нэгж хувцастай тэнцүү бол хувцасны үнэ 0,60 нэгж хүнстэй тэнцүү гэж үзнэ. Эндээс бид АНУ бол хүнс үйлдвэрлэлд харьцангуй давуу талтай, харин Хятад улсын хувьд хувцас үйлдвэрлэхэд харьцангуй давуу талтай гэдгийг харж болно. Энэ нь АНУ хязгаарлагдмал нөөцөө хүнс үйлдвэрлэхэд зарцуулж, харин Хятад улс хязгаарлагдмал нөөцөө хувцас үйлдвэрлэхэд зарцуулаж хоорондоо худалдаа хийвэл энэ нь хязгаарлагдмал нөөцийн хувьд хамгийн үр ашигтай хуваарилалт болохоос гадна ашгийг бууруулахгүйгээр хүнс бас хувцасны үнийг илүү бага байлгах боломжтой.

Алдарт эдийн засагч Дэвид Рикардо 1800-аад оны үед Британийн ноос болон Португалийн дарсны жишээн дээр үүнийг тодорхойлсон.


Төрсөн өдөр

Найман сард төрсөн найзууддаа төрсөн сарын мэнд баярын мэнд хүргье.

5-нд Болорцэцэг - Боожий (СЭЗДС, БЭЗ)
9-нд Уужимзаяа - Заяа (Тосонцэнгэл, 1-р сургууль)
10-нд Мөнхзаяа - Заяа (СЭЗДС, БЭЗ)
10-нд Оюунболд - Вааяа (Тосонцэнгэл, 1-р сургууль)
11-нд Ганбаяр - Гамбаа (Тосонцэнгэл, 1-р сургууль)
15-нд Ганзул - Зулаа (СЭЗДС, БЭЗ)
15-нд Түвшинжаргал – Жаргаа (Тосонцэнгэл, 1-р сургууль)
20-нд Бямбатогтох - Бямбаа (СЭЗДС, БЭЗ)
20-нд Ган-Эрдэнэ - Ганаа (СЭЗДС, БЭЗ)
22-нд Өнөболд - Өнөө (СЭЗДС, БЭЗ)

Төрсөн өдрөөрөө гоё баярласан уу?, баярлаж байна уу?, баярлаарай!


Форекс зах зээлийн талаарх е-номнууд

Форексийн талаарх е-номнуудыг татаж авах боломжтой боллоо. Эдгээр форекс е-номнууд нь форекс зах зээл, техник болон суурь шинжилгээнүүдийн талаарх үндсэн мэдээллүүдээр хангана. Эдгээр бүх номнууд нь шинэ форекс арилжаачидад зөвлөгч байж чадах ба туршлагатай арилжаачидад тийм ч хэрэгтэй биш байж болно :-).

Бүх форекс е-номнууд нь .pdf форматтай байгаа. Эдгээр е-номнуудыг нээхэд Adobe Acrobat Reader шаардлагатай. Зарим е-номнуудыг зиплсэн :-) (zipped) байгаа.

Эхлэн суралцагчидад зориулсан форекс номнууд

Candlesticks For Support And Resistance — John H. Forman. Лаа хэлбэрийн графикийн үндсэн мэдээлэллүүдийн талаар

Online Trading Courses —Jake Bernstein. хамгийн анхан шатны хичээл

Commodity Futures Trading for Beginners —Bruce Babcock.

Hidden Divergence —Barbara Star, Ph.D.

Peaks and Troughs —Martin J. Pring.

Reverse Divergences And Momentum —Martin J. Pring.

Strategy:10 — W. R. Booker болон Co. бага эрсдэл, өндөр өгөөжтэй форекс арилжааны стратегийн талаар

The NYSE Tick Index And Candlesticks —Tim Ord.

Trend Determination — John Hayden.

The Original Turtle Trading Rules — OrignalTurtles.org.

Introduction to Forex—1st Forex Trading Academy. Форекс зах зээл дээр өргөн хэрэглэгддэг стратегиудын талаар болон эдгээр стратегиудыг амжилттай хэрэглэхэд шаардлагатай алхамууд болон хэрэгсэлүүдийн талаар

The Six Forces of Forex —Scott Owens. Форекс арилжааны үндсэн болон гол асуудалуудын талаар жижиг е-ном

Study Book for Successful Foreign Exchange Dealing —Royal Forex.

Forex. On-Line Manual for Successful Trading — unknown author. Техник болон үндсэн шинжилгээнүүдийн техникүүдийн талаар маш нарийн мэдээллүүдийг агуулсан.

18 Trading Champions Share Their Keys to Top Trading Profits — FWN. Форекс эхлэн суралчигчидад зориулсан шилдэг 18 арилжаачны нууцын талаар

The Way to Trade Forex — Jay Lakhani. Шинэ арилжаачидын ажиллаж чадах хэмжээний зарим техник болон стратегуудын талаар

The Truth About Fibonacci Trading — Bill Poulos. Fibonacci-ийн дарааллын талаарх үндсэн мэдээ баримтууд болон форекс арилжааны хэрэглээний талаар

Ерөнхий форекс зах зээлийн талаарх номнууд

Энэ хэсэг дэхь эдгээр форексийн номнууд нь форекс болон санхүүгийн арилжаануудын ерөнхий ойлголтуудын талаарх өгүүлнэ. Мөн энэ хэсгийн онцлог нь зөвхөн эхлэн суралцагчидад биш туршлагатай арилжаачидад ч форекс зах зээл дээрх өөрсдийн мэдлэгээ дээшлүүлэх болон мөн шинэ зүйлсийг сурч мэдэхэд туслах болно.

Screen Information, Trader Activity, and Bid-Ask Spreads in a Limit Order Market — Mark Coppejans болон Ian Domowitz. Limit Order буюу хязгаартай захиалгыг ашиглаж арилжаанд оролцох.

Strategic experimentation in a dealership market — Massimo Massa болон Andrei Simonov.

Limit Orders, Depth, and Volatility —Hee-Joon Ahna, Kee-Hong Baeb болон Kalok Chan нар.

Reminiscences of a Stock Operator — Edwin Lefevre. Санхүүгийн арилжааны шилдгийн шилдэг ном

Market Profile Basics —Jayanthi Gopalakrishnan.

Quote Setting and Price Formation in an Order Driven Market —Puneet Handa, Robert Schwartz болон Ashish Tiwari.

Phantom of the Pits — Arthur L. Simpson. Зах зээл болон арилжааны талаарх ерөнхий ойлголтууд

An Introduction to Market Profile and a User's Guide to Capital Flow Software —J. Peter Steidlmayer болон Ted Hearne.

The Effect of Tick Size on Volatility, Trader Behavior, and Market Quality —Tavy Ronen болон Daniel G. Weaver.

Trading as a Business —Charlie Wright.

What Moves the Currency Market? —Kathy Lien. Богино болон урт хугацаанд арилжаанд оролцох хэлбэрээ сонгоход туслах эдийн засгийн хүчин зүйлсийн талаар

Macroeconomic Implications of the Beliefs and Behavior of Foreign Exchange Traders —Yin-Wong Cheung болон Menzie D. Chinn.

All About the Foreign Exchange Market in the United States —Sam Y. Cross. 1998 онд Нью-Иоркийн Холбооны Нөөцийн Банкны санаачилсан форекс зах зээлийн ерөнхий дүгнэлт

Арилжааны үе дэхь сэтгэл зүйн талаарх номнууд

Форекс арилжаачидын хувьд сэтгэлийн хөдөлгөөнөө барьж байх нь маш чухал байдаг. Энэ хэсгээс форекс арилжаанд оролцоход сэтгэл зүй болон санхүүгийн арилжааны үе дэх сэтгэл хөдлөлөө хянах талаарх номнуудыг унших боломжтой. Ингэснээр өөрийгөө удирдаж тайван байлгах болон арилжааны урт хугацааны зорилгоо тодорхойлоход суралцах болно. Эдгээр номнууд нь бүх түвшиний арилжаачидад зөвлөгч байж чадна.

A Course in Miracles — unknown author. Магадлалын талаарх Христийн онол, дүгнэлт

Thoughts on Trading — Joe Ross. Санхүүгийн арилжааны талаарх зарим нэг ерөнхий зүйлс

Calming The Mind So That Body Can Perform —Robert M. Nideffer, Ph.D.

Emotion Free Trading — Larry Levin. Их л чухал юм шиг байна даа .

Lifestyles of the Rich and Pipped —Rob Booker & Kim Shaftner, M.D.

The Miracle of Discipline —W.R. Booker & Co.

Zoom in on Personal Trading Behavior And Profit from It —Linda Bradford Raschke.

The Woodchuck and the Possum —Rob Booker.

25 Rules Of Forex Trading Discipline —Douglas E. Zalesky.

Stop Losses Are For Sissies —W. R. Brooker & Co. Форекс арилжааны үеэр үлэмж хэмжээний алдагдлыг хэрхэн зогсоох талаар нилээд сайн бичигдсэн ном

Your Personality and Successful Trading —Windsor Advisory Services. Санхүүгийн арилжааны үеэрх сэтгэл зүй болон сэтгэл хөдлөлийн талаар

The Disciplined Trader. Developing Winning Attributes. —Mark Douglas.

Миний хамгийн анхны зураг




Тэргүүлэгч vs. Хоцрогдолтой үзүүлэлтүүд

Тэргүүлэгч үзүүлэлтүүд

Conference Board-аас сар бүр гаргадаг тэргүүлэгч үзүүлэлтүүдийн нийлбэр индекс (the composite index of leading indicators) нь ирэх саруудад болох магадлалтай эдийн засгийн өөрчлөлтүүдийг урьдчилан таамаглахад хэрэглэгддэг. Тус индекс нь ерөнхий эдийн засаг өөрчлөгдөхөөс өмнө өөрчлөгдөх хандлагатай байдаг дараах арван үзүүлэлтээс бүрдэнэ.

1. Үйлдвэрлэлийн ажилчидын дундаж ажилласан цаг, долоо хоногийн дундажаар
2. Ажилгүйдлийн даатгалд хамрагдах өргөдлийн тоо, дундажаар
3. Хэрэглэгчидийн бараа материал худалдан авах захиалгын дүн
4. Шинэ эд бараа, таваарыг үйлдвэрлэгчээс худалдагчид хүргэх хурд
5. Хамгаалалтын бус үйлдвэрлэлийн хэрэгсэлийн шинэ захиалгы дүн
6. Оршин суугчидад олгосон шинэ барилга барих зөвшөөрлийн дүн
7. S&P 500 хувьцааны индекс
8. Инфляци болон түүнд тохируулсан мөнгөний нийлүүлэлт (M2)
9. Урт болох богино хугацааны хүүгийн түвшиний хоорондын далайц
10. Хэрэглэгчийн мэдрэмж

Эдийн засгийн оролцогчидын олонхи нь ойрын ирээдүйд юу болохыг таамаглахын тулд тэргүүлэгч үзүүлэлтүүдийн нийлбэр индексийг ашигладаг. Тэргүүлэгч үзүүлэлтүүдийн нийлбэр индексийг бизнесийн мөчлөг болон ерөнхий эдийн засгийн нөхцөл байдалтай холбож үзэх замаар хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчид шийдвэр гаргахдаа ашигадаг.

Хоцрогдолтой үзүүлэлтүүд

Conference Board-аас сар бүр гаргадаг хоцрогдолтой үзүүлэлтүүдийн нийлбэр индекс нь өнгөрсөн сарууд дахь эдийн засгийн өөрчлөлтүүдийн чиглэлийг баталгаажуулдаг. Энэ индекс нь ерөнхий эдийн засаг өөрчлөгдсөний дараа өөрчлөгдөх хандлагатай байдаг дараах үзүүлэлтүүдийдээс бүрдэнэ.

1. Худалдааны болон үйлдвэрлэлийн салбарт олгогдсон зээлийн төлөгдөөгүй байгаа дүн
2. Үйлчилгээний салбар дахь хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт
3. Нэгж хөдөлмөрийн гарц дахь хөдөлмөрийн зардлын өөрчлөлт
4. The ratio of manufacturing and trade inventories to sales made
5. Хэрэглэгчидэд олгосон зээлийн төлөгдөөгүй байгаа дүн болон хувийн орлогын харьцаа
6. Банкны зээлийн суурь хүүний (prime rate) өөрчлөлтийн дундаж
7. Ажил эрхлэлтийн дундаж хугацаа

Тэргүүлэгчи үзүүлэлтүүдийн нийлбэр индекс нь ирэх сарын эдийн засгийн үйл ажиллагааг хэмжиж таамаглаж байхад хоцрогдолтой үзүүлэлтүүдийн нийлбэр индекс нь үйл явдлууд болоод өнгөрсний дараа буюу одоогийн эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлсэн эдийн засагчидын үнэлгээг баталгаажуулахад хэрэглэгддэг.

Форекс эдийн засгийн календарыг унших

Эдийн засгийн календар нь одоогийн мэдээ, тоо баримтууд нь ирээдүйн валютын ханшид хэрхэн нөлөөлөхийг судлах зорилготой.

Таны арилжиж байгаа валютын хосд нөлөөлөгч мэдээ, баримтуудын гардаг цаг хугацааг мэдэж байх нь чухал. Чухал мэдээллүүд гарсан даруйдаа л зах зээлийu хөдөлгөөнд оруулдаг. Зах зээлд нөлөөлөх чадвар нь тухайн мэдээн дэхь “гэнэтийн хүчин зүйлс”-ээс хамаарна.

Зах зээлд нөлөөлөх өндөр чадвартай мэдээ баримтууд гарч ирсэн тохиолдолд тухайн валютын ханшид ямар замаар, яаж нөлөөлөхийг нь сайн мэддэг байх хэрэгтэй. Хугацааны ихэнхд нь нөлөөллийн хүч багатай мэдээ баримтууд байдаг тул зах зээл харьцангуй тогтвортой байдаг.

Эдийн засгийн календар дахь “Forecast” гэсэн багана нь мэдээ гарах өдрийн байдлын урьдчилсан таамаглалыг харуулдаг. “Actual” багана нь мэдээ гарсаны дараах бодит нөлөөллийг харуулдаг. Энэ нь урьдчилсан таамагласан утгатай (Forecast values) харьцуулж харах боломжыг олгодог.

Эдийн засгийн мэдээ мэдээллийн нөлөөлөл ихэвчлэн 1-3 минутанд (зах зээлд нөлөөлөх өндөр чадвартай бол) үргэлжлэх ба зах зээлийн тогтворгүй байдал 5-10 минутын дотор шинэ тэнцвэрт ордог.

Хүн өөртөө хэрцгий дайсан

Байгаль дахь амьтдын дотроос оюун ухаантай нь хүн боловч дээд зэргийн ухаангүй, дэндүү тэнэг үйлдлийг үйлдэнэ. Хүний дайсагнасан үйлдэл хэмжээ хязгаараа алджээ. Хүн гурван тийш дайсагнана.

1. Өөр хоорондоо дайсагнана.
2. Өлгийдөж авсан байгаль эхдээ дайсагнана.
3. Өөрөө өөртөө дайсагнана.

Дайн тулаан, аллага хядлага, хүчирхийлэл хэлмэгдүүлэл зэрэг хүмүүсийн өөр хоорондын дайсагнал эцэстээ юунд хүргэдгийг түүхийн үнэн зүрхэн дундуур хар мөр татуулан, тодоос тод тольдон харуулна. Хүмүүс хоорондын эв эвдсэн дайсагнал, эцэс төгсгөлгүй эвдрэл цусан гол урсгаж, ясан овоо босгосныг үеийн үед мартах учиргүй. Буурал түүхээс авах хамгийн том бөгөөд хамгаас чухал сургамж энэ. Үндэстэн ястан, шашин шүтлэгээрээ хуваагдан өөр хоорондоо дайсагнасан утга учиргүй мунхаглалаас хохирсон, хохирч байгаа хүмүүсийн хувь заяа туйлын хөөрхийлөлтэй. Танхай балмад үйлдлийн золиос болсон хүмүүсийн тоо толгой бидний толгойтой үсний тоо ширхгээс аль хэдийн давсан байлгүй. Тэр бүхэн хүмүүсийн мунхаг ухаан бодлоос үүссэн байдаг нь халаглан харамсмаар. Мунхаг ухаан бодлын гаслант үр тооцож болох хэмжээ хязгааргүй. Мунхгийн хороос амьдрал биш үхэл л ялгарна. Мунхаг хүнээс хайр нэхэж байгаа хүмүүс өөрөө мунхаг. Учир нь оргүй зүйлийг тэд нэхэж байна. Мунхаг хүнээс ёс суртахуун шаардаж байгаа бол нийгэм өөрөө мунхаг. Учир нь огт байхгүй, ор бүтэхгүй зүйлийг шаардаж байна. Мунхгийн үндэс үзэн ядахуйн хөрсөнд хэт гүн суусан нь хүмүүст үзэшгүй бузар гай гамшиг тарьж байна. Хүн бүр өөрт үүрлэн хоргодсон мунхгийн үндсийг таслахыг хичээг.

Хүн, “хоёр зүйлээс айх хэрэгтэй. Нэг нь хүчтэй дайсан. Нөгөөх нь хар санаат нөхөр”. Өчигдөрхөн миний өр зүрхний нөхөр мэт байсан анд өнөөдөр өстөн дайсан болчихсон байвал нэг их гайхаад хэрэггүй. Яагаад гэвэл “гол төлөв нөхрөөс дайсан буй болдог” юм. Ойр дотны хүн чинь сэтгэл буруулан, санаагаа хувиргавал нөхөр байсан нэгнээ алдаад зогсохгүй дайсан нэгээр нэмэгдлээ гэж тооцохоос аргагүй. “Дайсан болсон ойрын хүн хартан дайснаас илүү аюултай” гэдгийг мэд. Ер нь хамгийн ойр байгаа хүмүүсийн дунд хамгийн хүчтэй дайснууд бий гэж ярьдаг. “Бидний жинхэнэ дайснууд өөрсдийн маань дотор байдаг” гэсэн үг байна. Тийм болохоор ойр тойрны хүмүүсээсээ үргэлж болгоомжилж явахыг оймс илүү илээсэн ахмадууд сургаж, нөхөр мэт дүр эсгэдэг дайсан нэн аюултай гэдгийг анхааруулж иржээ. Ойр дотно хүмүүсийн дайсагнал онцгой эвлэршгүй байдаг нь маргашгүй үнэн билээ. “Зарим хүнийг найз гэснээс дайсан гэж тооцох нь ашигтай байдаг” гэж их зохиолч Ф.М.Достоевский бичсэн байна. Сэрдэж сэжиглэж байгаагүй дайсан бүхнээс аюултай. Нүүрэн дээрээ үнэнч нөхрийн хуурамч царай гаргаад нүүрнээс далд үнэмшмээргүй муу муухайг бодож сэдэж суудаг андын багтай дайснаас бүр их болгоомжил. Ил дайснаас биеэ хамгаалах арай хялбар, далд дайснаас биеэ хамгаалах нь амаргүй. Учир нь “далд дайсагнал илэрхийгээсээ илүү аюултай” байдаг. Дайсны хүчийг зөв үнэлэн тооц. “Хүчин мөхөс дайсан хөнөөл учруулж чадахгүй гэж бодох нь очноос түймэр үүсэхгүй гэж бодохтой адил”. Аминдаа тулахаар хулгана хүртэл муурыг хазаад авдаг юм.

Хүн төрөлхтөн “байгалийг гагцхүү түүний хуульд захирагдах замаар ялж болно” гэдгийг ухааралгүй, өөрсдийн хуулиар ялахаар тэнэглэж, байгаль ээждээ дайсагнаж ирэв. Байгалийг өөрсдийн мулгуу ухаанаар ялж, хүсэл зорилгодоо захируулах гэсэн хүний ухаангүй үйлдэл бүхэн хариу шангаа хатуухан хүртэж байна. “Байгаль бүдүүн бараг байдлыг тэвчдэггүй ба алдааг өршөөдөггүй” гэдэг нь үнэн ажээ. Манай цэнхэр гаригт экологийн доройтлын аюул нүүрлэсээр байгаа гэдгийг хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилт, хуурайшил, цэвэр усны хомсдол, хүлэмжийн хийн нөлөөлөл бүгдээрээ хүмүүсийн байгаль эхдээ дайсагнасан, бодлогогүй үйлдлээс эхтэй. Хэт хожимдож, хэтэрхий оройтоогүй дээрээ эрхбиш ухаарч сэхээрэх цаг нь болсон байна.

“Байгаль үг хэлдэггүй боловч өөрийгөө төлөөлүүлэн ярьдаг хэл, мэдэрдэг зүрхийг бүтээдэг”. Одоо мэдэрдэг зүрх нь хүний ухвар мөчид хэрэгт аюулын харанга дэлдэж, ярьдаг хэл нь урьдын хийсэн бүхэнд харуусч улаан зүрх чинь урагдах мөч ирнэ гэж сэрэмжлүүлэн, түмэнтээ уучлашгүй хэрэг үйлдэж байгааг анхааруулж байна. Хүн төрөлхтөн байгаль эхийнхээ өвөр дээр бурханлиг жаргалд умбах уу, тамын харанхуйд унах уу гэдгээ сонгох сонголтын өмнө байна. Салхийг чулуугаар дарж болдоггүйн адил байгаль эхийн том, бага ямар ч гамшигийн өмнө бид хөөрхийлөлтэй арчаагүй хүчин мөхөс билээ. Байгаль эхдээ дайсагнах нь өөртөө дайсагнаж байгаатай утга нэг. “Хүн-байгаль дэлхийн дээд бүтээгдэхүүн. Гэвч хүн байгалийн нандин бүхнээр цэнгэхийн тулд эрүүл, хүчтэй, ухаантай байх ёстой”.

Цөөн биш хүн эрүүл, хүчтэй, ухаантай байх боломжийнхоо эсрэг өөрөө өөртөө дайсагнан тэмцэж байдаг нь хэтэрхий ухвар мөчид хэрэг. “Эрүүл хүн – байгалийн хамгийн үнэт бүтээл”. Хүмүүс эрүүл мэндийнхээ эсрэг санаатайгаар дайсагнана. Тэд архи арван насыг, тамхи таван насыг авна. Архичин хүний зүрх алаг цоохор, тамхичин хүний уушиг тарлан цоохор, архи, тамхи эрүүл мэндийн дайсан гэдгийг мэддэг, ярьдаг мөртлөө энэ хоёр хорыг хоол унд мэт хэрэглэж, хайран биеэ сүйтгэнэ. Архи, тамхинаас дутуугүй эрүүл мэндийг хорлодог өөр хоёр дайсан бий. Энэ нь хөдөлгөөний хомсдол, хоолны илүүдэл хоёр. “Хүний байгалийн мөн чанар нь хөдөлгөөнд оршино. Огт хөдөлгөөнгүй байх нь үхэл гэсэн үг”. Их идсэнээр урт наслахгүй, хоол хэтэрвэл хор. “Хүн идэхийн тулд амьдардаггүй, харин амьдрахын тулд иддэг”.

Өөрийн биеэ өөд татан, урагш ахин дэвжих замд арчаагүй байдал, сурч мэдэх тэмүүллийн хомсдол саад болж, саатуулан хөндөлсөнө. Арчаагүй байдал адгаас адаг дайсан. Арчаагүй байдалд хүлэгдсэн хүнийг авралын од гэрэлтүүлэн гийгүүлэхгүй. Сурч мэдэх тэмүүллийн хомсдолд орсон хүн суусан газраасаа хөдлөхгүй. Мэдэхгүй, чадахгүйн дарамтан дор мөнхөд зовж явахад хүрнэ. Хэн байх нь ялгаагүй, хэний хүүхэд байх нь хамаагүй өнгөрснийг мэдэхгүй, өнөөг ойлгохгүй, ирээдүй нь тодорхойгүй байж хэрхэвч болохгүй. Бидэнд байгаа хамгийн хүчирхэг хөрөнгө бол бидний оюун ухаан. Оюун ухаанаа байнга цэнэглэн, үргэлж хөгжүүлээд байх юм бол маш их баялгийг нүд ирмэхийн зуур олоод өгч чадна. Өөрт байгаа хүч чармайлтаа дайчлахгүй үлбэгэр сулбагар амьдралын хэвшлээр өдөр өнгөрөөх нь өөдлөх замд чинь тээглэх өстөн дайсан яах аргагүй мөн. Хичээнгүй хүч чармайлт гайхалтай үр дүнд хүргэдэгт эргэлзээ байхгүй. Залхахыг мэдэхгүй идэвх чармайлт гаргасны үр дүнд амжилт олно. Хэчнээн авьяаслаг хүн байлаа ч тогтворгүй, тэвчих хүч дутагдах аваас авьяас чадваргүй ч байнга чармайдаг хичээнгүй хүнд ялагддаг. “Аажуу удаан алхдаг нь алс хол газар хүртэл очиж чаддаг” гэх Итали ардын цэцэн үг бий.

Аймхай хулчгар зан бүтээлч үйлсийн дайсан. “Хулчгар зан маш их хортой. Яагаад гэвэл, тэр нь ашигтай үйлдэл хийх санаа зоригийг саатуулдаг”. Айдас бүрийн өмнө өвдөг чичрүүлэн бууж өгөөд байвал амжилт олно гэж бодож санахын хэрэггүй. Айдсыг ялан дийлэх сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Аливаа айдсыг зүрх зоригоо хөвчлөн байж ялж дийлнэ. “Хүн айдсыг хэдийчинээ ялна, тэрээр төдийчинээ хүн байдаг”.

Тэвчээргүй зан урагшлах замд садаа болж, амжилт олоход арагш чангаана. “Бүхнийг тэсвэрлэн давах чадвартай хүн бүхнийг шийдэж чаддаг”. Тэвчээргүй хүн үйл хэргийг эхлээгүй байхдаа хийх гэж агадан сандран яардаг ч эцсийг нь үзэж гүйцээлгүй няцдаг. Тэвчээргүй зан тэрсэлдэх дайсан адил хортой. “Тэвчээр гашуун ч түүний үр шим нь чихэр мэт амттай байдаг”.

Хүний бодол сэтгэлийг боож цоожлон, бүтээлч оролдлогыг хааж түгжин, гар хөлийг хүлж багладаг заналт дайсан бол залхуурал. Хүмүүсийн хамгийн амархан эвлэрдэг гажгуудын нэг нь мөн л залхуурал. Залхуугаас заяа зайлдаг болохоор залхуурах гажгийг засч залруулан, ялан дийлэхгүйгээр сайн сайхан амьдрал хий хоосон хүсэл мөрөөдөл төдий үлдэнэ. Хэн ч гэсэн залхууралгүй, хичээн зүтгэж мэрийвэл хүссэн зорьсон өөдөө итгэл төгс урагшлана. Оюуны залхуурал онцгой хорлолт дайсан. Сурч мэдэхгүй бол тас харанхуй өрөөнд тэмтчин яваа хүн мэт. Бодож сэтгэхгүй бол буусан бууринаасаа нүүж, байсан байрнаасаа хөдлөхгүй. Мөрөөдөл тэмүүлэлгүй бол мөхөс нэгэн байсаар хорвоог туулна. Зорьсон зорилгогүйгээр зол жаргалыг олохгүй. Бага зорилгоор их хэргийг бүтээхгүй. Оюун санааны саруул орон зайд залхуугийн гамшиг үүрлэвэл заяа тавилан чинь төөрч, хувь хишиг дутна. “Хүн их төлөв өөртөө хэрцгий дайсан болдог”. Өөртөө дайсагнасан хүн өнийн жаргалыг эдлэхгүй. Өөрөө өөртөө дайсагнах биш, өөрөө өөртөө тусал!