Манай ангийхан гэж...

Манай ангийн андууд одоогоос 5 сарын өмнө нэг иймэрхүү харагдаж байна. Сургуулийн шинэ байр ашиглалтанд ороогүй байхад бид ста-гийнхаа хичээлд ийм л жижигхэн ангид суудаг байлаа. харин одоогийн орж байгаа анги бол шинэ байрны зургаан давхарт, зүгээр л тасарчихсан анги байгаа.

Одоо ангийхныхаа талаар жаахан бичие. Манай анги 22 хүүхэдтэй. 8 хөвгүүн, 14 охинтой. Энэ семистерт мэрэгжилийн 2 хичээл үзэж байгаа. Манай анги яг анги даасан багшгүй ч бараг л 2 анги даасан багштай . Манай Батсүх багш, Гансүлд багш 2 бол зүгээр л тасарчихсан багш нар л даа. Хэрвээ миний бичсэнийг 11 жилийн хүүхдүүд уншиж байгаа бол зүгээр л СЭЗДС-д ороод эрхэм хүндэт бизнесийн эдийн засагч болоорой гэж хэлмээр байна. болохгүй байсан ч болно л доо. гэхдээ л болбол та нар хэзээ ч харамсахгүй шүү гэж хэлмээр байна.

No comments: