Нөхөд завханчуудаа

Хey нөхдөө энэ сарын 25-нд манайхны нөгөө ЗАЗОХ-оос зохион байгуулдаг төслийн уралдаан зарлагдсан байна. Энэ жилийн хувьд энэ уралдаан их онцлогтой болж байгаа гэнэ. Жишээ нь: шагнал нь өндөр бас дээр нь нээлттэй зарлагдаж байгаа сурагтай. Нээлттэй зарлагдаж байгаа болохоор гадны (бусад аймгууд) нөхдүүдэд шагналаа мөн ...-ээ алдчихгүйг хичээх юм сан. За тэгээд энэ уралдаандаа бүгдээрээ амжилттай оролцож, (гэхдээ нэг нь л түрүүлээрэй дээ. бүгдээрээ адилхан сайн хийчихвэл шүүгчиддэд их л хэцүү байх байх даа. гэхдээ яадаг юм хэдүүлээ шүүгчидийн толгойг өвтгөцгөөе л дөө. хэ хэ хэ за за энэ ч яахав гол ажилдаа орцгооё.) хүчтэй өрсөлдөцгөөж, (гэхдээ зодолдож болохгүй шүү.) ... ер нь бүхнийг амжуулцгаая. Энд нэг юм нэмж хэлэхэд би ч гэсэн хэдэн найзуудтайгаа нийлж нэг юм бичиж байгаа. Бид аль болох хүчтэй өрсөлдөхийг хүсч байна. Хамгийн гол нь хүчтэй өрсөлдөөнөөс л гоё юм гарч ирнэ шүү дээ. Аан тийн бас нэг юм бичих гэж байгаад мартах гэж байна. Та бүхэнд завханы талаар мэдээлэл олдохгүй хэцүү байна уу? тэгвэл та жаахан байж байгаа миний энэ блогоор ороорой. Би нэг нэтээр тэнэж байгаа завханчуудын талаарх мэдээллийг нэгтгэхийг оролдоод орхие.

1 comment:

Grogal said...

SECURITY CENTER: Look Please Here