Эдийн засагчидийн дунд яригддаг нэг онигоо бий: Хэрвээ таны хөрш ажилгүй болвол recession буюу уналт, харин та өөрөө ажилгүй болвол depression буюу хямрал болно гэсэн үг :-).
Уналт болон хямрал гэсэн энэ хоёр нэршилийн ялгааг хүмүүс нэг энгийн шалтгааны улмаас сайн ойлгож чаддаггүй: Тэр бол нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолт байдаггүйтай холбоотой юм. Хэрвээ та 100 эдийн засагчаас уналт (recession) болон хямрал (depression)-ний талаар асуувал та 100 ялгаатай хариулт авч ч болно. Би (би ч гэж http://economics.about.com/ л дээ. :-).) одоо энэ хоёр нэршилийн хоорондын ялгааны талаар ихэнх эдийн засагчидын хүлээн зөвшөөрдөг тайлбарыг өгөх гэж байна.
Уналт (Recession): Энгийн тодорхойлолт
Уналт (Recession)-ийн энгийн тодорхойлолт бол ДНБ нь хоёр болон түүнээс олон улирлаар буурсан үзүүлэлттэй гарах үзэгдэл юм гэсэн байна.
Энэ тодорхойлолт нь хоёр шалтгааны улмаас ихэнх эдийн засагчидаар хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа юм. Эхний шалтгаан нь, энэ тодорхойлолт нь бусад хувьсагчидад анхаарал хандуулдаггүй. Жишээлбэл, ажилгүйдлийн түвшин болон хэрэглэгчийн итгэл (consumer confidence) зэргийн өөрчлөлтийн талаар огт авч үздэггүй. Хоёрдахь шалтгаан нь, энэ тодорхойлолтод улирлаарх өгөгдлийг ашигладаг учраас recession эхлэх болон дуусах үеийг нарийн тодорхойлоход хэцүү байдаг.
Уналт (Recession): BCDC тодорхойлолт
NBER (National Bureau of Economic Research)-ийн дэргэдэх BCDC (Business Cycle Dating Committee) буюу бизнесийн мөчлөгийн үргэлжлэх хугацааг тодорхойлох хороо уналт (recession) тохиолдсон тохиолдолд түүний олж мэдэх, илрүүлэх хамгийн оновчтой аргыг боловсруулдаг. Тус хороо нь ажил эрхлэлт, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, бодит орлого, бөөний болон жижиглэнгийн худалдаачидын борлуулалт зэрэг дээр үндэслэн эдийн засаг дахь худалдааны эргэлт (amount of business)-ийн үйл ажиллагааг тодорхойлдог. Тэд уналтыг (recession)-ийг бизнесийн үйл ажиллагаа суларч эхлэх үеэс эхлээд хүрч болох хамгийн доод цэгтээ хүрэх хүртэлх хугацааг хэлнэ гэж тодорхойлжээ. Бизнесийн үйл ажиллагаа эргээд өсч эхлэхэд түүнийн expansionary буюу өсөлтийн үе гэж нэрлэдэг. Энэ тодорхойлолтоор бол дундаж уналт 1 жилийн хугацаанд үргэлжилдэг гэжээ.
Хямрал (Depression)
1930-аад оны Их Хямралаас өмнө эдийн засгийн үйл ажиллагаа тийм хямралын хэмжэээнд хүртэл унасан тохиолдол байгаагүй. Уналт (Recession) гэдэг нэр томъёо нь 1910 болон 1913 онуудад тохиолдож байсан эдийн засгийн жижиг уналтуудын үеэс 1930-аад он хүртэл арай өөрөөр ойлгогдож байсан ба 1930-аад оноос уналт болон хямрал гэдэг нэр томъёонуудын ялгааны талаар яригдаж эхэлсэн. Depression буюу хямралын нийтээр хүлээн зөвшөөрөгддөг хамгийн энгийн тодорхойлолт бол уналт (Recession)-тай хэлбэрийн хувьд төстэй боловч арай удаан үргэлжилж бизнесийн үйл ажиллагаанд арай их хэмжээний уналт, гарзыг бий болгодог үзэгдэл юм гэжээ.
Уналт болон хямралын ялгаа
Тэхээр, одоо бид уналт болон хямралын ялгааг хэлж чадахаар боллоо. Уналт болон хямралын ялгааг тодорхойлж болох хамгийн гол зарчим бол ҮНО-ын өөрчлөлт дээр анхаарлаа хандуулах явдал юм. Хямрал гэдэг нь бодит ДНБ-ий уналт 10 хувиас дээш болох үзэгдэл. Харин уналт гэдэг нь бодит ДНБ-ий уналт 10 хувиас багаар унах үзэгдэл юм байна.
Энэ хэмжилтээр бол, АНУ-д 1937 оны тавдугаар сараас 1938 оны зургаадугаар сар хүртэл хямрал үргэлжилж байсан ба ДНБ нь 18,2 хувиар буурч байсан байна. Хэрвээ бид энэ аргыг хэрэглэвэл 1930-аад оны их хямралыг хоёр үед салгаж авч үзэх болно: эхнийх нь хэт хүчтэй хямрал буюу 1929 оны наймдугаар сараас 1933 оны гуравдугаар сарын хүртэл бодит ДНБ-ийн уналт бараг 33 хувьд хүрч байсан. Хоёрдох үе нь бага хүчтэй хямрал буюу 1937-38 онуудын үе юм. АНУ нь дайны үе дэхь хямралыг зогсоохоор юу ч хийж чадахгүй байсан. Өнгөрсөн 60 жилийн хугацаан дахь хамгийн том уналт бол 1973 оны 11-р сараас 1975 оны 3-р сарыг хүртэл үргэлжилсэн ба бодит ДНБ-ийн уналт 4,9 хувьд хүрч байсан.
No comments:
Post a Comment