Форекс хөшүүрэг: Давхар иртэй сэлэм

Форекс нь бусад санхүүгийн хэрэгсэлүүдтэй харьцуулахад яагаад маш олон хүний анхаарлыг татаад байдгийн нэг шалтгаан бол маш өндөр хөшүүргийн нөлөө юм. Хөшүүрэг гэдгийг сонсоод танд хамгийн түрүүнд хөшүүрэг гэж юу юм бол, хөшүүрэг яаж ажилладаг юм бол, яагаад хөшүүрэг форекст хүмүүсийг татах үндсэн шалтгаан шууд болдог юм бол гэсэн асуултууд бодогдож байж болох юм.

Хөшүүрэг гэж юу вэ?

Хөшүүрэг нь ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулахад шаардлагатай мөнгө зээлэхтэй адилхан ойлголт юм. форексд бол хөшүүрэг гэдэг нь брокероос зээлнэ гэсэн үг. Форекс арилжаа нь анхны маржиний хэрэгцээнд нь зориулж өндөр хөшүүргийг санал болгосноор арилжаачинд их хэмжээний мөнгөтэй ажиллаж, мөн их хэмжээний мөнгийг босгох боломжыг олгодог. Маржинд суурилсан хөшүүрэг болон бодит хөшүүрэг гэж хоёр янзцын хөшүүрэг бий.

Маржинд суурилсан хөшүүргийг тооцоход нийт арилжааны дүнг маржинийн дүнд нь харьцуулдаг.

Маржинд суурилсан хөшүүрэг = Нийт арилжааны дүн / шаардлагатай маржин

Жишээлбэл, хэрвээ нийт арилжааны дүнгийн 1% нь хадгаламж (deposit) байх шаардлагатай ба та USD/CHF-ийн нэг стандарт багц буюу US$100,000-оор арилжаанд оролцох гэж байгаа бол танд US$1,000-ийн маржин шаардлагатай. Тиймээс, таны маржинд суурилсан хөшүүрэг нь 100:1 (100,000/1,000) болж байна. Маржиний шаардлага нь 0,25% байвал маржинд суурилсан хөшүүрэг нь 400:1 болно.

Маржинд суурилсан хөшүүргийг харьцаагаар илэрхийлбэл:

Нийт арилжаан дахь маржины шаардлага

400:1

0.25%

200:1

0.50%

100:1

1.00%

50:1

2.00%


Бодит хөшүүрэг (real leverage)-ийг тооцохдоо нээлттэй позицийн нийт үнэлгээг арилжааныхаа капиталд харьцуулж олно.

Бодит хөшүүрэг = арилжааны нийт үнэлгээ / арилжааны нийт капитал

Жишээлбэл, хэрвээ таны дансанд $10,000 байгаа, мөн $100,000-ийн позиц нээгсэн бол та арилжаанд 10 (100,000/10,000) гэсэн хөшүүрэгтэйгээр арилжаанд оролцох болно. Хэрвээ таны дансанд $10,000 байгаад хоёр стандарт багцаар арилжаанд оролцох бол таны дансанд 20 хөшүүрэг хэрэглэгдэнэ.

Бодит хөшүүргийн маржинд суурилсан хөшүүргээс ялгаатай тал нь ихэнх арилжаачид арилжаанд оролцохдоо маржин дансаа бүхлээр нь арилжаанд оруулахгүй байж болдог. Энэ нь мөн маржинд суурилсан хөшүүрэг нь бодит хөшүүргийн хамгийн өндөр утгатай тэнцүү гэсэн утга санааг илэрхийлнэ.

Форекс зах зээлд хөшүүрэг хэрхэн ажилладаг вэ?

Хөшүүрэг гэдэг ойлголтыг хөрөнгө оруулагчид болон компаниуд аль аль нь хэрэглэдэг. Хөрөнгө оруулагчид хөшүүргийг хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг өсгөхийн тулд ашигладаг. Тэд опцион, фьючерс болон маржин данс зэрэг санхүүгийн хэрэгсэлүүдэд хөрөнгө оруулахдаа хөшүүргийг ашигладаг. Харин компаниуд өөрсдийн санхүүгийн хөрөнгүүддээ хөшүүргийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, хувьцаа гаргаж капиталаа өсгөхийн оронд компаниуд зээлээр санхүүжиж хувьцаа эзэмшигчидийнхээ үнэлгээг өсгөх бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулдаг.

Форексд, хөрөнгө оруулагчид валютын ханшийн хэлбэлзлээс ашиг олоход хөшүүргийг ашигладаг. Хөшүүрэг нь хөрөнгө оруулагчидын хувьд форекс зах зээл дэхь хамгийн өндөр боломжуудын нэг юм. Хөшүүрэг нь брокероос зээлж хөрөнгө оруулагчид форекс дансандаа оруулсан зээлтэй адил ойлголт юм. Хөрөнгө оруулагч нь форекс зах зээлд хөрөнгөө оруулахаар шийдэх үед хамгийн түрүүнд брокер дээр маржин данс нээх ёстой. Ихэвчлэн, хөшүүргийн түвшин нь 50:1, 100:1 эсвэл 200:1 байдаг ч энэ нь брокер болон тухайн хөрөнгө оруулагчын арилжаанд оролцох позицын хэмжээнээс хамаарч өөр өөр байж болдог. Стандарт арилжаа нь 100,000 нэгж валютаар хийгддэг. Тиймээс ийм хэмжээний арилжаанд хөшүүрэг нь 50:1 эсвэл 100:1 байдаг. 200:1 хөрүүрэг нь ихэвчлэн позицийн хэмжээ $50.000 болон үүнээс бага байхад хэрэглэгддэг.

Маржины дүн 1% байхад $100,000-ын валютын арилжаанд оролцохыг хүсвэл та өөрийнхөө маржин дансандаа зөвхөн $1,000-той байхад л хангалттай. Энд, хөшүүрэг нь 100:1 байна гэсэн үг. Хувьцаа, үнэт цаас зэргийн хөшүүрэг нь ерөнхийдөө 2:1 болон түүнээс бага зэрэг дээш байдаг бол фьючерс зах зээлийн хөшүүрэг нь 15:1 байдаг. Хэдийгээр, 100:1 хөшүүрэг нь хэтэрхий эрсдэлтэй санагдаж байж магадгүй. Валютын ханш арилжааны 24 цагийн дотор ихэвчлэн 1%-иас бага хэмжээгээр л өөрчлөгддөг нь өндөр эрсдэлийг харьцангуй бууруулдаг. Хэрвээ, валютын ханш нь хувьцаа эсвэл үнэт цаасны ханштай адилхан их хэмжээгээр хэлбэлздэг байсан бол брокерууд тийм өндөр хөшүүргийг хөрөнгө оруулагчиддаа санал болгох боломжтгүй.

Хэдийгээр, хөшүүргийг ашиглаад өндөр ашиг олох боломжтой ч, хөшүүрэг нь мөн хөрөнгө оруулагчыг өндөр алдагдалд оруулж мэдэх талтай. Жишээлбэл, таны гол валютын ханш таны таамаглаж байснаас эсрэг чиглэлд хөдөлвөл, энэ нь таны боломжит алдагдалыг маш ихээр нэмэгдүүлэх (сүйрлийн хэмжээнд) болно.

Ялгаатай хөшүүргийн түвшинд адил хэмжээний арилжааны капиталгаар арилжаанд оролцож тус бүр 100 пипийн алдагдал хүлээхэд А болон В арилжаачны хувь дахь бодит арилжааны капиталын өөрчлөлтийг харууллаа.

-

A-арилжаачин

B-арилжаачин

Арилжааны капитал

$10,000

$10,000

Бодит хөшүүрэг

50 times

5 times

Арилжааны нийт үнэлгээ

$500,000

$50,000

100 пипийн алдагдал үүссэн тохиолдолд

-$4,150

-$415

Арилжааны капиталын алдагдал

41.5%

4.15%

Үлдэх арилжааны капитал

58.5%

95.8%


Форекс арилжаачид энэхүү их хэмжээний алдагдлаас зайлсхийхийн тулд stop orders (Зах зээлийн ханш тодорхой түвшинд хүрэх үед их хэмжээгээр худалдан авах эсвэл худалдах захиалга) болон limit orders (Тогтоосон эсвэл түүнээс бага үнээр худалдан авах эсвэл тогтоосон/түүнээс өндөр үнээр худалдах захиалга) зэргийг ашигладаг арилжааны маш нарийн хэлбэрийг ашигладаг.

No comments: