Forex арилжааг урьдчилан таамаглах
Forex буюу валютын бирж гэж юу вэ: Энэ нь дэлхий дээрх хамгийн том санхүүгийн зах зээл ба өдөрт 1,5 триллион долларын валютын арилжаа хийгддэг зах зээл юм. Forex нь тодорхой газар байрладаггүй болон арилжааны төвгүйгээрээ бусад санхүүгийн зах зээлүүдээс ялгаатай. Энэ нь банк, корпораци болон бусад валютын арилжаанд оролцогчидын электрон сүлжээгээр зохицуулагддаг.
Урьдчилан таамаглах гэж юу вэ: тодорхой өгөгдөл болон баримтуудыг ашиглан одоогийн болон ирээдүйн зах зээлийн чиг хандлагыг урьдчилан хэлэхийг Forecasting буюу урьдчилан таамаглах гэнэ. Энэ нь техник болон суурь статистикууд дээр тулгуурлаж эдийн засаг, хөрөнгийн зах зээл болон үнэт цаасны чиг хандлагыг урьдчилан таамагладаг.
Forex буюу гадаад валютын арилжаанд оролцож байгаа хэн ч байсан арилжаа амжилттай болох эсэх нь Forex-ийн хэрхэн урьдчилан таамаглаж байгаагаас хамаарна. Та гадаад валютын арилжаанд суралцаж эхлэх гэж байгаа бол гадааад валютын арилжааны зах зээлийн хэрхэн таамаглахад суралцах нь маш чухал.
Forex-д урьдчилсан таамаглал хийх хэд хэдэн арга байдаг. Эдгээр аргууд нь тус бүрдээ Forex хэрхэн ажилладаг болон зах зээлийн хэлбэлзэл нь арилжаанд оролцлогчид болон валютын ханшид хэрхэн нөлөөлдөг зэрэг ойлголтуудыг ашигладаг. Хамгийн өргөн ашиглагддаг техник болон суурь шинжилгээ гэсэн хоёр арга байдаг. Энэ хоёр арга нь аргачлалын хувьд хоорондоо ялгаатай ч аль аль нь Forex арилжаачидад валютын ханшууд валютын арилжаанд хэрхэн нөлөөлөх талаар ойлгуулахад тусладаг юм. Ихэнхдээ туршлагатай арилжаачид болон брокерууд Forex-ийн арилжаандаа эдгээр аргуудыг тус тусад нь болон хослуулж ашигладаг.
Гадаад валютын арилжааг урьдчилан таамаглахад ашиглагддаг нэг арга бол техник шинжилгээ юм. Энэ шинжилгээ нь Forex зах зээл дээр болж өнгөрсөн үйл явдлуудын график болон диаграмуудаар дүрслэгдэх чиг хандлагыг судалж урьдчилсан таамаглахад ашигладаг. Энэ систем нь өнгөрсөнд болсон Forex-ийн мэдээлэл дээр тулгуурладаг арга юм. Туршлагатай олон Forex арилжаачид болон брокерууд бодит чиг хандлагыг итгэлтэй сайн гаргаж ирж чаддаг гэдэг утгаар нь энэ системийг нилээд ашигладаг.
Forex-д техник шинжилгээг ашиглаж байгаа тохиолдолд гурван гол зарчим байдаг. Эдгээр зарчимууд нь одоогийн үйл явдлууд, үнийн хэлбэлзлийн чиг хандлага болон Forex-ийн өнгөрсөн түүх зэрэгтэй холбоотой зах зээлийн үйл хөдлөлүүд дээр тулгуурладаг. Зах зээлийн үйл хөдлөлийг судлахын тулд нийлүүлэлт болон эрэлт, одоогийн улс төр болон зах зээлийн одоогийн нөхцөл байдалын талаар авч үзэх хэрэгтэй. Одоогийн үйл явдлуудын шууд тусгал нь Forex-ийн бодит үнэ болж өгдөг гэдэг нь ихэнхдээ хүлээн зөвшөөрөгддөг.
Техник шинжилгээг ашиглаж байгаа тохиолдолд үнийн хэлбэлзлийн тренд гэдэг нь арай өөр үзүүлэлт юм. Энэ нь зах зээлийн зан төлвийг хамгийн сайн харуулдаг хүчин зүйл юм. Өөрөөр хэлбэл, энэ хэлбэр нь бүх л хугацааны туршид үргэлж давтагдаж байдаг ба Forex зах зээлийн урьдчилан таамаглахад хамгийн тохиромжтой үзүүлэлт юм. Forex-ийг урьдчлан таамаглахад авч үздэг өөр бусад хүчин зүйлүүд байдаг. Мөн Forex зах зээлд техник шинжилгээг ашиглаж урьдчилсан таамаглал хийхэд авч үздэг хэд хэдэн график, диаграммууд байдаг. Эдгээрийн индикатор (indicators), тооны онол (number theory), хэлбэлзэл (waves), гаф (gaps), чиг хандлага (trends) гэсэн таван категорит ангилж авч үздэг.
Forex-ийг ашиглаж байгаа ч хараахан туршлагажиж амжаагүй байгаа хэнд ч эдгээр үзүүлэлтүүдийн ихэнх нь тун нарийн төвөгтэй санагддаг. Гэхдээ мэргэжлийн Forex брокерууд эдгээр график, диаграммуудыг ойлгодог ба хэрэглэгчидэдээ Forex арилжааны талаарх хамгийн хэрэгтэй зөвөлгөөг өгөх чадвартай байдаг.
Forex-д оролцдог туршлагатай брокер болон арилжаачидын чиг хандлагыг урьдчилан таамаглахдаа ашигладаг өөр нэг арга бол суурь шинжилгээ юм. Энэ арга нь хараахан тохиолдоогүй байгаа (өөрөөр хэлбэл, болох гэж байгаа) үйл явдлууд дээр тулгуурлан ирээдүйн үнийн хэлбэлзлийг таамагладаг. Улс төрийн өөрчлөлт, орчны хүчин зүйлс болон ямар нэгэ байгалийн гамшиг зэрэг үйл явдлуудыг авч үздэг. Таамаглал дэвшүүлэхэд ашиглагддаг хамгийн чухал хүчин зүйлс болон статистикууд бол эдгээр дээрх хүчин зүйлс нь гадаад валютын эрэлт, нийлүүлэлт болон валютын ханшид үзүүлэх нөлөөлөл юм. Энэ арга нь өөрөө тийм ч найдвартай арга биш ч техник шинжилгээтэй Forex зах зээл дэхь өөрчлөлтүүдийн хэлбэрийн хувьд холбогдож, давхар хэрэглэгддэг.
Forex арилжааг сонирхож байгаа болон эхэлж байгаа бол гол нь энэ систем нь хэрхэн ажилладагыг ойлгох нь чухал юм. Урьдчилсан таамаглал боловсруулах систем болон зах зээлийн чиг хандлагыг хэрхэн таамаглах талаарх ойлголтууд нь Forex арилжаачидад амжилттай арилжаа хийхэд нь тусладаг. Ихэнх туршлагатай арилжаачид болон брокерууд Forex зах зээл дээр шийдвэр гаргахдаа техник болон суурь мэдээллүүдийн системийг хоёуланг нь ашигладаг. Эдгээрийг хамтад нь хэрэглэх тохиолдолд тухайн брокер эсвэл арилжаанд оролцогч нь валютын ханшын чиг хандлагын талаар хангалттай үнэн мэдээлэл олж авч чаддаг.
Эх сурвалж: www.earnforex.com
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
индикаторуудын талаар тодорхой мэдээлэл тавьж өгөөч
Very good stuff..
Post a Comment