Роберт С. Мертон

Альберт Нобелийн нэрэмжит 1997 оны эдийн засгийн шинжлэх ухаан дахь шагналтан
"Үүсмэл үнэт цаасны өртөг, үнэ цэнийг шинэ аргаар тодорхойлсоны төлөө"
Шагналын ½-ийг авсан.
АНУ
Харвардын Их Сургууль
Камбриж, MA, АНУ
b.1944


Роберт С. Мертон нь 1944 оны 7-р сарын 31-нд Нью-Иорк хотод төрсөн. Айлын дундах хүүхэд ба Stephanie and Vanessa гэдэг эгч, эмэгтэй дүүтэй. Нью-Иорк дахь Hudson голын эрэг дээр байдаг Hastings тосгонд өссөн ба одоогоор Vanessa-д гэр бүлийн хамт амьдарч байгаа. Түүний аав нь Philadelphia-д төрсөн. Эцэг эх нь хоёулаа цагаач иргэд байжээ. Аав нь Колумбын Их Сургуульд социологийн ухааны профессор байсан. Тэрээр Колумбын Их Сургуульд профессороор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ба ажиллаж байх хугацаандаа социологийн шинжлэх ухааныг үндэслэснийх нь төлөө болон социологийн шинжлэх ухаанд зөн билигтээ итгэж үйлдэл хийх болон ямар нэгэн зорилготой бүлгүүдийн талаарх ойлголтыг оруулсаных нь төлөө Шинжлэх Ухааны Үндсэний Одон /National Medal of Science/-гоор шагнагдаж байсан.

Түүний аав ээжүүд өөр өөр улсын иргэд байсан ба ээж Нью-Жерси дэхь Methodist сүмийн гишүүн, Quaker буюу Найзуудын нийгэмлэгийн гишүүн байсан ч ерөнхийдөө гэртээ суудаг байжээ. Тэр 1992 онд нас барсан.

Хастинг / Hastings/ бол ядуу, баян болон хөх захтан буюу ажилчин анги гээд бүх л төрлийн хүмүүс байдаг. Орон нутгийн ажил эрхлэгчид ихэвчлэн төмөр утас, кабелийн компаниуд, мөн химийн үйлдвэрүүд дээр ажилладаг байв. Хастинг тосгон нь маш жижиг тосгон ба орон нутгийн дунд сургууль нь маш сайн, чанартай боловсрол эзэмшүүлдэг. Заримдаа бүр зөвхөн төгсөх ангид л гэхэд 90 хүүхэд суралцаж байдаг байсан ба Мертон нь тэр үед математикч болох бүрэн боломжтой байсан боловч MIT-д физикийн чиглэлээр суралцах болсон. Тэр сайн оюутан байсан боловч ангийнхаа хамгийн шилдэг нь байж чадаагүй. Мөн сургуулиа төлөөлж хөл бөмбөгийн баг болон гүйлтийн багуудад тийм ч гол үүрэгтэй биш ч гэсэн тоглодог байсан. Тэдний ангид Колумбын физикч болон Нобелийн шагналтан James Rainwater, Jack Steinberger нарын зэрэг хүүхдүүд сурдаг байсан. Мөн Хастингэд Ангаахын чиглэлийн Нобелийн шагналтан Max Theiler, эдийн загсийн Нобелийн шагналтан William Vickrey, мөн алдарт барималч Jacques Lipchitz нар амьдарч байсан.
Бага байхад хөгжим, урлаг болон бусад оюуны бүтээлүүд түүний сонирхолыг төдийлөн татдаггүй байсан ба түүний хамгийн дуртай, хамгийн таалагддаг хичээл бол математик байсан. Бэйсбол бол хамгийн эхний сонирхол нь байсан. Би элсэн дээр их тоглодог байсан ба Brooklyn Dodgers-ийн хөгжөөн дэмждэг байлаа. 11 настай байхад энэ сонирхол нь машинаар солигдсон.

Түүнийг аав ээж нь намайг маш эрт босгож сургасан. Түүний аав нь түүнд бэйсбол, фокер, илбэ болон хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтуудыг өгсөн. Тэдний гэрт нь төрөл бүрийн номнууд хаа сайгүй байдаг байсан. Аав нь түүнд онолын талаар юу ч ярьдаггүй байсан. Тэдгээр нь тэр үед хэрэггүй байсан байх л даа. Тэр амжилттай ажиллах, цэгцтэй бодож тооцоолох болон ямар нэгэн дүр байдлын талаар маш энгийн жишээгээр тайлбарлаж таниулдаг байсан. Мертон нь өсвөр насандаа аавтайгаа энгийн л эцэг хүүхэд хоёр шиг харьцдаг байсан ч хожим нь би маш ойр дотно болсон. Тэд 30 гаруй жил бараг өдөр бүр дор хаяж нэг удаа заавал нэг нь нэгрүүгээ ярьдаг байсан. Ээж түүнд амьтан, хүн болон бусдыг хэрхэн мэдрэх, хэрхэн халамжлах талаар сургасан. Мөн амьдралын талаар практик зөвөлгөөг маш сайн өгдөг байсан. Нэг зөвөлгөөг нь тэр байнга санаж, төрөл бүрийн зүйл дээр үргэлж хэрэглэдэг байсан. Тэр бол “First show them that you can do it their way, so that you earn the right to do it your way”.

Мертон нь 17 нас хүрэхийхээ яг өмнөх долоо хоногт саванийн дуурьд тоглодог телевизийн жүжигчин болох June Rose-той болзож, тэр үед Нью-Иоркоос бэлтгэсэн Dick Clark-ийн Saturday night American Bandstand шоунд оролцсон юм. Тэгээд тэд таван жилийн дараа гэрлэсэн. Samantha J., Robert F., болон Paul J. June гэсэн гурван гайхалтай авьяастай хүүхэдтэй.

Мертон нь коллежид ормогцоо онолын асуудлуудад онцгой анхаарч эхэлсэн. Колумбын Коллеж (Columbia College)-д элсэн орсоныхоо дараа нэг өдөр түүнийгээ Инженерийн Сургууль (Engineering School)-иар сольсон. Колумбыг төгссөнийхөө дараа тэрээр Калифорний Технологийн Дээд Сургууль (California Institute of Technology)-д хэрэглээний математикийн чиглэлээр Ph.D хамгаалахаар явсан. Мертоны Калифорний Технологийн Дээд Сургуульд байсан хугацаа бол 1966-1967 онууд ба товчхондоо бол энд тэрээр математикийн мэдлэгтээ маш олон талаар нь сайжруулсан. Тэгээд Калифорний Технологийн Дээд Сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцахаар шийдсэн. Энэ нь маш хачин санаа байсан ч тус тэнхимийн эрхлэгч Gerald Whitham түүнийг маш ихээр дэмжсэн.

Мертоны эдийн засагт хэрэглээний математикийг хэрэглэх шийдвэр бол 1960 оны үед макро эдийн засагт бизнесийн мөчлөгийг шалгаж үзэх мөн өргөн тархсан ажилгүйдэл, инфляцийг зогсооход хэрэглэх шийдвэр байлаа. Энэ мэтээр тэр эдийн засагт сая сая хүмүүст бодитоор нөлөөлж байдаг үнэхээр олон асуудлууд байгааг мэдэрсэн. Мөн өөрийнхөө математикийн мэдлэгт нилээд итгэлтэй байсан ба зарим нэг нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд нь түүнд инженерийн мэдлэг нь нилээд тусалж байсан тухайгаа өөрөө дурсан ярьсан байдаг. Мертоны шийдвэрт хамгийн чухал, хамгийн их нөлөөтэй зүйл бол өөрийнх нь мэдэрхүй буюу илүү сайн гэсэн зөн совин ба энэ зөн совин нь бодит зүйлсээс илүү эдийн засгийн асуудлуудыг илүү сайн мэдэрч байсан. Түүнд бол хөрөнгийн зах зээлээс илүү ил тод зүйл гэж хаа ч байгаагүй гэж мөн өөрөө ярьсан байдаг.

8, 9-н настай байх үеэс л тэр мөнгө болон санхүүгийн талаар сонирхож байсан, тэр ч байтугай тоглолтууд нь ихээхэн сонирхол татдаг байлаа. Энэ үед аав нь аль хэдийн хөрөнгийн зах зээлийн талаар түүнд тайлбарлаад өгчихсөн байсан. 10, 11 настай байхдаа Мертон нь анхны хувьцаа болох General Motors-ийн хувьцааг худалдан авч байсан. Коллежид байхдаа нилээд цаг хугацаагаа арилжаа хийх, арилжааг ажиглах замаар суралцах болон брокерийн пүүсүүд дэхь жижиглэн худалдаачидаас зах зээлийн талаарх мэдээ баримт зэрэг зүйлсийг нилээд сонсдог байлаа. 1963 оны сүүлчээр, "risk arbitrage" буюу эрсдэлтэй арилжаануудын талаар туршилгууд хуримтлуулж эхэлсэн.

АЖИЛ МЭРГЭЖИЛ, АЛБАН ТУШААЛУУД

Мертоны мэргэжлийн албан тушаалуудаас гэвэл тэрээр төрөл бүрийн санхүүгийн институтууд болон академуудад зөвлөх болон удирдлагын үүрэгтэйгээр оролцдог. Жишээлбэл, 1979 оноос хойш NBER (National Bureau of Economic Research)-ын гишүүн судлаачаар; 1988-1996 онуудад CREF (College Retirement Equities Fund)-ийн захирал; болон 1988-1992 онуудад Salomon Inc-ийн ахлах зөвлөгчөөр тус тус ажиллаж байжээ. 1994 онд Мертон нь Myron Scholes болон бусад нөхдийн хамт урт хугацааны капиталын удирдлага (Long-Term Capital Management)-ийг үндэслэсэн ба 1998 онд Холбооны Нөөцийг Газраас тусламж хүссэн хүмүүст туслах зорилготой хамгаалалтын сан буюу (hedge fund)-ийг зохион байгуулсан. Мертон нь маш олон албан ажил болон хүндэт өргөмжлөл, их дээд сургуулиудын хүндэт зэрэг цол зэргийн хүртэж байсан. Үүнд: Харвард, Чикаго, Lausanne, Paris-Dauphine, Тайваны the National Sun Yat-sen University болон Апины Эдийн Засаг, Бизнесийн Их Сургууль зэрэг. 1971-1972 онуудад Мертон нь MIT-д багшилж байсан ба багшлах ур чадварынхаа төлөө Салго-Норены шагнал (Salgo-Noren Award)-ыг авсан. Тэр 1982-84 он болон 1987–88 онуудад АНУ-ын Санхүүгийн Ассициоци (American Finance Association)-ийн захирлаар ажиллаж байсан. Тэр 1983 онд Эконометрикийн Хүрээлэн (Econometric Society)-гийн аспирантаар ажиллаж байсан, мөн 1986 онд Америкийн Шинжлэх Ухаан, Урлагын Академи (American Academy of Arts and Sciences)-ийн аспирантаар ажиллаж байжээ. Мөн 1986 онд Мертон Америкийн Санхүүгийн Ассициоцийн ерөнхийлөгч, 1993 онд Санхүүгийн Судалгааны Хүрээлэн (Society for Financial Studies)-гийн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байжээ. Тэрээр мөн 1993 оноос хойш International Raoul Wallenberg Foundation-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Тэр 1993 онд Олон Улсын Санхүүгийн Инженерийн Ассициоци (International Association of Financial Engineers)-иос олгодог оны Санхүүгийн Инженер шагналыг хүртсэн.

ХИЙСЭН БҮТЭЭЛҮҮДЭЭС

1997 онд Myron Scholes-ийн хамт Нобелийн шагналыг (Эдийн засгийн салбарт) “үүсмэл үнэт цаасны үнэ цэнийг тооцох шинэ арга боловсруулсан”-ыхаа (for a new method to determine the value of derivatives) төлөө хүртсэн.

Үүсмэл үнэт цаас нь санхүүгийн хэрэгсэл ба түүний үнэ нь хувьцаа эсвэл валют гэх мэт хөрөнгүүд дээр суурилсан үнэ цэнээр тодорхойлогддог. Мертон, Scholes нар болон тэдний хамтрагч болон Fischer Black нар үүсмэл үнэт цаасны тодорхой хэлбэр болох хувьцааны опционы үнэлгээний томъёог боловсруулсан. 1960-аад оны сүүлч болон 1970-аад оны эхээр, Black, Мертон болон Scholes нар судалгаан дээрээ ажиллаж байх үед хувьцааны опцион санхүүгийн үйлчилгээний салбарт маш ховор хэрэглэгддэг байсан ба тэд судалгааны ажлаа хэвлүүлсэний дараагаар маш богино хугацаанд олон улсын хэмжээнд маш өргөнөөр хэрэглэх болсон ба цаашлаад бүх дэлхий хэмжээнд хэрэглэж, одоо бол энгийн л хэрэглээ болсон байна.

Блэк, Мертон болон Шоулз нарын нөлөө бол маш энгийн ойлголт бөгөөд опционы үнийн томъёог тодорхойлож, инфляци болон нефтийн үнийн хэлбэлзэмтгий байдал зэрэг нөхцлүүдэд тохирсон санхүүгийн шинэ хэрэгсэл шаардлагатай байгааг тодорхойлсон.

Опцион нь эзэмшигчийнхээ эрхийг баталгаажуулсан гэрээ ба энэ нь пүүсийн хувьцаа гэх мэт үндсэн хөрөнгийн тоо хэмжээг маш нарийн тогтоосон байдаг ба мөн ирээдүйд төлөгдөх үнийг нарийн тогтоодог. Хэрвээ тухайн эрх нь яг заагдсан өдөр л хэрэглэгддэг бол түүнийг European option буюу европ опцион гэнэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгөө тогтсон үнээр нь зөвхөн тогтсон өдөр л худалдаж эсвэл худалдан авах эрх юм. Хэрвээ тухайн эрх нь төлөгдөх хугацаа хүртэлх хугацаанд аль ч үед нь ашиглах боломжтой бол түүнийг American option буюу Америк опцион гэж нэрлэдэг. Ерөнхийдөө, опцион нь эрсдэлийн удирдлагын зорилгоор болон арилжааны үйл ажиллагааны зориулалтаар хэрэглэгддэг. Жишээлбэл, хувьцаа эзэмшигчид өөрийнх нь эзэмшиж байгаа хувьцааны үнэ цэнэ унах магадлалтай байвал түүний эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахыг хүсдэг. Үүнд боломжит арга хэмжээнүүдийн нэг бол опцион ба энэ нь тодорхой хугацааны дараа, ирээдүйд тогтоосон үнээр тухайн хувьцаагаа зарах хэлцэл юм. Хэрвээ тухайн хувьцааны үнэ цэнэ унавал, опционыг хэрэглэсэн тохиолдолд хувьцаа эзэмшигч нь алдагдлаас урьдчилан сэргийлж чадна. Опционоор арилжаа хийсэн тохиолдолд давуу талууд нь: хөрөнгө оруулагч нь тодорхой нэг хувьцааны үнэ цэнэ өснө гэж таамагласан гэж үзье. Тэгвэл тухайн хувьцааг өгөгдсөн үнээр нь шууд худалдаж авахаас илүүгээр тухайн үнээр ирээдүйд илүү их хувьцаа худалдан авах нь чухал учир опционыг худалдан авч болно.

Блэк, Мертон болон Шоулзийн судалгааны ажил гарч ирэх хүртэл опционы үнэ цэнийн талаарх онолын хөгжил маш хязгаарлагдмал байсан. Хөгжлийн хамгийн гол саад тотгор бол опционы үнийг тогтоох явдал байсан. Жишээлбэл, хувьцааг худалдан авсан тохиолдолд, опционы төлөгдөх өдөр хүртэл тухайн хувьцааны үнэд ямар ямар хүчин зүйлс нөлөөлөх болон үнэ яаж өөрчлөгдөх вэ зэрэг. Опционы үнэ нь хувьцааны үнийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор эрсдэлийн шагналыг өөртөө нэгтгэсэн байх ёстой гэсэн нэг таамаглал байдаг. Харамсалтай нь, эрсдлийн шагнал нь хөрөнгө оруулагч тус бүрийн субъектив чанарт илүү тусдаг мөртлөө эдийн засгийн өргөн хүрээнд тэд өөрчлөлтийг санал болгодог (Jarrow, 1999). Энэ нь эрсдлийн шагналыг зохистойгоор тодорхойлоход хэцүү болгодог ба мөн опционы үнийг тодорхойлоход нилээд хэцүү болгодог.

Блэк, Мертон болон Шоулз нар эрсдлийн шагналыг хувьцааных нь үнэд шингээх замаар эрсдлийн шагналтай холбоотой асуудлыг шийдсэн. Тэдний опционы үнэлгээний гол санал болгож байгаа зүйл бол эрсдлийг ил гаргах ба ингэснээр хувьцааг богино хугацааны хөөрлөөс хамгаалдаг. Энэ нь бодит байдал дээр брокероос хувьцааг худалдан авах, түүнийгээ гуравдагч этгээдэд зарах болон ирээдүйд тогтсон цагт, тогтсон үнээр тухайн хувьцаагаа эргэн төлөх зэрэг үйл ажилгааг илэрхийлнэ. Яг энэ тохиолдолд, хэрвээ хувьцааны үнэ өсвөл, худалдах гэж байгаа опционы үнэ цэнэ өснө. Яагаад гэвэл, опцион төлөгдөх үед хувьцааны үнэ тохиролцооны үнээс дээгүүр илүү тохиромжтой болсон байна. Гэсэнч зээлсэн хувьцааны зардал өсдөг учраас эндээс ямар ч ашиг олохгүй. Эсрэгээрээ, хэрвээ хувьцааны үнэ унавал, худалдах гэж байгаа опционы үнэ цэнийн уналт нь зээлсэн хувьцааны зардлын бууралттай балансладаг. Опцион болон хувьцааны багцыг бүрдүүлээд, хэрвээ төгс эрсдлээс зайлсхийж чадаж байвал опционы үнийг тогтоож болно. Багц эрсдэл багатай тохиолдолд чөлөөт зах зээл дээрх хүүгийн түвшинтэй тэнцүү хэмжээний эрдслийн төлөх ёстой. Хэдийгээр опционы үнийн томъёог Блэк, Шоулз (1973) нар анх боловсруулсан ч энэ хоёр нь эрсдэлгүй позицийн ойлголтыг Мертон гаргаж ирсэн гэдгийн хүлээн зөвшөөрдөг. Үнэндээ, Блэк нэг удаа Шоулзтай хамт хийсэн ажлаа Блэк-Мертон-Шоулзын ажил гэж болох талтай гэж тэмдэглэсэн байдаг (quoted in Duffie, 1998, p. 417). Мертон (1973) оны ажилдаа опционы үнийн томъёоны талаарх хэд хэдэн ойлголтуудыг нарийн тодорхойлсон байдаг.

Блэк, Мертон болон Шоулз нарын тэр үед хамгийн хойшлуулашгүй ажлын нэг нь бол корпорацийн санхүүгийн түвшинд опционы үнийн ойлголтыг нэвтрүүлэх явдал байсан юм. Блэк болон Шоулз (1973), Мертон (1974)-ууд нь корпорацийн түвшинд опционыг хэрэглэх талаар байдаг. Жишээлбэл, пүүсийн өрийг эзэмшигч нь төлбөрийн хугацаан дуусах өдөр төлбөрөө төлөхийг хүлээн зөвшөөрнө, гэвч өр төлөгдөхгүй бол тэд түүнтэй дүйцэхүйц хэмжээгээр пүүсийн хөрөнгөөс авах тухай юм (Jarrow, 1999).

5 comments:

Anonymous said...

http://markonzo.edu http://www.ecometro.com/Community/members/habeis-tomado-dostinex.aspx http://ciprofloxacin.indieword.com/ panelists

Anonymous said...

хичээлд маань хэрэгтэй маш сайхан нийтлэл тавьсанд баярлалаа.

Anonymous said...

Hey there! I simply want to offer you a huge thumbs up
for your great info you have got here on this post.
I'll be returning to your web site for more soon.

Have a look at my web site; Microsoft Office Gratuit

Anonymous said...

Simply wish to say your article is as amazing. The
clarity in your post is simply spectacular and i can assume you are an expert on this subject.
Fine with your permission let me to grab your RSS feed to keep
up to date with forthcoming post. Thanks a million and please
continue the enjoyable work.

Take a look at my blog post; Code Psn Gratuit **

Anonymous said...

Wow! Finally I got a blog from where I be able to in fact obtain useful information concerning my study
and knowledge.

my homepage :: Psn Code Generator :: :
: